Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Төгсөгч Ө.Уранбилэг Токиогийн Технологийн Дээд Сургуулийн Магистрын хөтөлбөрийн урилга хүлээн авлаа.

10.12.2019


Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн Химийн инженерийн хөтөлбөрийн 4-р курсийн оюутан Ө.Уранбилэг Япон улсад инженер технологийн чиглэлээр тэргүүлэгч Токиогийн Технологийн Дээд Сургуулийн Магистрын хөтөлбөрийн урилга хүлээн авлаа.  

Ийнхүү 2020 оны 4 сараас эхлэн албан ёсоор Токиогийн Технологийн Дээд Сургуулийн Магистрын хөтөлбөрт материал судлалын чиглэлээр суралцаж эхлэхээр боллоо.