Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

ТЭТГЭЛЭГ

Үндэсний Тэтгэлэгт Сорилго - Science Challenge” сорилгод амжилт гаргасан элсэгч

Сорилгод оролцон амжилт гаргасан элсэгчид эхний жилийн сургалтын төлбөрөөс доорх хувь хэмжээтэй тэнцэх тэтгэлэг олгоно.  

  • - Хамгийн өндөр оноотой 5 сурагч 70%;
  • - 90-100 оноонд 50 хувь;
  • - 80-89 оноонд 40 хувь;
  • - 70-79 оноонд 30 хувь;
  • - 60-69 оноонд 20 хувь;
  • - 50-59 оноонд 10 хувь.

Элсэлтийн Ерөнхий Шалгалтын өндөр оноотой элсэгч

Математик, физик, химийн суурь шалгалтын аль нэг хичээлээр Элсэлтийн Ерөнхий Шалгалтын өндөр  оноотой элсэгчид  эхний жилийн сургалтын төлбөрөөс доорх хувь хэмжээтэй тэнцэх тэтгэлэг олгоно.

  • - 750-800 оноонд 40 хувь;
  • - 700-749 оноонд 30 хувь;
  • - 650-699 оноонд 20 хувь;
  • - 600-649 оноотой бол 10 хувь.

Олимпиадад амжилт гаргасан элсэгч

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид суралцаж байхдаа математик, физик, хими, биологи, мэдээлэл зүй, техник технологийн чиглэлээр олон улс, улс, аймаг, нийслэлийн олимпиадад оролцож медальт болон шагналт байр эзэлсэн тохиолдолд эхний жилийн сургалтын төлбөрөөс доорх хувь хэмжээтэй тэнцэх тэтгэлэг олгоно.

- Олон улсын олимпиадын I, II, III-р байруудад 100 хувь;

  • - Улсын олимпиадын I-р байр 100 хувь, II-р байр 75 хувь, III-р байр 50 хувь;

IV-XV -р байр 30 хувь;

  • - Аймаг, нийслэлийн  олимпиадын I-III –р байр 30 хувь, шагналт болон тусгай байр 20 хувь;
  • - Дүүргийн олимпиадын I-III -р байр 20 хувь, шагналт болон тусгай байр 10 хувь;

Шинэ Монгол бүрэн дунд сургуулийн элсэгч

Шинэ Монгол бүрэн дунд сургууль, Шинэ Монгол Харумафүжи сургуулийн

элсэгчид эхний жилийн сургалтын төлбөрийн 25 хувьтай тэнцэх тэтгэлэг олгоно.

Хөгжлийн бэрхшээлтэй элсэгч

Хөгжлийн бэрхшээлтэй элсэгчийн эмнэлэгийн магадлагааг үндэслэн эхний жилийн сургалтын төлбөрөөс 25 хүртэл  хувьтай тэнцэх тэтгэлэг олгоно.