Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

ТЭТГЭЛЭГТ СОРИЛГО 2020

18.05.2020

ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ

“ТЭТГЭЛЭГТ СОРИЛГО 2020”-ИЙН УДИРДАМЖ

1. ТЭТГЭЛЭГТ СОРИЛГЫН ЗОРИЛГО

Энэхүү тэтгэлэгт сорилго нь ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн сурагчдын математик, физик, химийн хичээлийн мэдлэгийн түвшинг элсэлтийн ерөнхий шалгалт болон төгсөх нэгдсэн шалгалтуудын өмнө тогтоох, үндэсний хэмжээнд өөрийн үеийн сурагчидтай шинжлэх ухааны мэдлэг, чадвараа сорих боломжоор хангах, ингэснээр сурагчдад өөрийн мэргэжил, сургуулиа зөв сонгоход туслах, түүнчлэн ШМТДС-ийн нэр хүндийг алдаршуулах, элсэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.

2. ТЭТГЭЛЭГТ СОРИЛГЫН ЯВЦ

Тэтгэлэгт сорилгын хүрээнд дараах арга хэмжээ зохиогдоно. Үүнд:

Монгол улсын хэмжээнд 12-р ангийн сурагчдын дунд “Математик ба Физик” болон “Математик ба Хими” гэсэн хоёр сонголттойгоор, 2020 оны 05-р сарын 27-29 ний өдрүүдэд 11:00-21:00 цагийн хооронд нэгэн зэрэг онлайнаар зохион байгуулагдана. Тэтгэлэгт сорилгод оролцогчдод зориулсан жишиг даалгавар болон бодолт, нэмэлт тайлбарыг https://sites.google.com/nmit.edu.mn/sc2020nmit сайтын "Жишиг даалгавар" цэсээс болон www.facebook.com/groups/nmit.edu.mn/ фэйсбүүк групп болон www.facebook.com/nmit.edu.mn хаягаар хүргэх болно. 

3. ТЭТГЭЛЭГТ СОРИЛГЫН БҮРТГЭЛ

Тэтгэлэгт сорилго нь ЕБС-ийн 12-р ангийн сурагч бүрт нээлттэй бөгөөд бүртгэлийн хураамжгүй. Бүртгэл 2020 оны 05-р сарын 27-ны өглөөний 10:59 цагт хаагдахыг анхаарна уу. Бүртгүүлснээс хойш ажлын 1-2 хоногт баталгаажуулалтын имэйл илгээнэ. 

4.ТЭТГЭЛЭГТ СОРИЛГЫН ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ

“Тэтгэлэгт сорилго 2020”-ийн шилдэг оролцогчдыг тодруулж, Шинэ Монгол Технологийн Дээд сургуульд суралцахад дараах тэтгэлэгүүдийг олгоно. Үүнд:

  • *Хамгийн өндөр гүйцэтгэлтэй эхний 5 сурагчдад 70%-н тэтгэлэг буюу 4,200,000 төгрөгний сургалтын төлбөрийн хөнгөлөлт олгоно. (оноо тэнцсэн бол гүйцэтгэсэн хугацаагаар эрэмбэлнэ.)
  • *60-с дээш хувийн гүйцэтгэлтэй бол 50%-н тэтгэлэг буюу 3,000,000 төгрөгний сургалтын төлбөрийн хөнгөлөлт олгоно.
  • *50-60 хувийн гүйцэтгэлтэй бол 40%-н тэтгэлэг буюу 2,400,000 төгрөгний сургалтын төлбөрийн хөнгөлөлт олгоно.
  • *40-50 хувийн гүйцэтгэлтэй бол 30%-н тэтгэлэг буюу 1,800,000 төгрөгний сургалтын төлбөрийн хөнгөлөлт олгоно.

Зохион байгуулагч:

Шинэ Монгол Технологийн Дээд сургууль

Утас: 75777799-209 | 88124127 | 88031416 | 99172098