Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

ТЭТГЭЛЭГТ СОРИЛГО 2019

05.03.2019

ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ

“ТЭТГЭЛЭГТ СОРИЛГО 2019”-ИЙН УДИРДАМЖ

1. ТЭТГЭЛЭГТ СОРИЛГЫН ЗОРИЛГО:

Энэхүү тэтгэлэгт сорилго нь ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн сурагчдын математик, физик, химийн хичээлийн мэдлэгийн түвшинг элсэлтийн ерөнхий шалгалт болон төгсөх нэгдсэн шалгалтуудын өмнө тогтоох, үндэсний хэмжээнд өөрийн үеийн сурагчидтай шинжлэх ухааны мэдлэг, чадвараа сорих боломжоор хангах, ингэснээр сурагчдад өөрийн мэргэжил, сургуулиа зөв сонгоход туслах, түүнчлэн ШМТДС-ийн нэр хүндийг алдаршуулах, элсэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулна.

2. ТЭТГЭЛЭГТ СОРИЛГЫН ЯВЦ:

Тэтгэлэгт сорилгын хүрээнд дараах арга хэмжээ зохиогдоно. Үүнд:

Монгол улсын хэмжээнд 12-р ангийн сурагчдын дунд “Математик ба Физик” болон “Математик ба Хими” гэсэн хоёр сонголттойгоор, 2019 оны 04-р сарын 20-ны өдрийн 12-15 цагт нэгэн зэрэг тухайн аймаг, дүүргийн тогтсон сургуулиуд дээр зохион байгуулагдана. Тэтгэлэгт сорилгод оролцогчдод зориулсан жишиг даалгавар болон бодолт, нэмэлт тайлбарыг www.facebook.com/nmit.edu.mn/ хаягаар хүргэх болно.

3. ТЭТГЭЛЭГТ СОРИЛГЫН БҮРТГЭЛ:

Тэтгэлэгт сорилго нь ЕБС-ийн 12-р ангийн сурагч бүрт нээлттэй бөгөөд бүртгэлийн хураамжгүй.Онлайн бүртгэл ЭНД ДАРЖ  бүртгүүлнэ үү. https://www.facebook.com/groups/nmit.edu.mn/ энэ фэйсбүүк группт нэгдэн бүртгүүлэх боломжтой. Бүртгэл 2019 оны 03-р сарын 01-ний өдрөөс эхлэн дээрх цахим хаягуудаар явагдана. Сорилго зохион байгуулагдах сургуулийг бүртгүүлэгчдэд мэйлээр мэдэгдэнэ. Оролцогчид шалгалт эхлэхээс 30 минутын  өмнө сорилго авах байранд бэлэн байна. Мэдээллийг 89041428, 95169028 дугааруудаас лавлана уу.

4.ТЭТГЭЛЭГТ СОРИЛГЫН ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ

“Тэтгэлэгт сорилго 2019”-ийн шилдэг оролцогчдыг тодруулж, Шинэ Монгол Технологийн Дээд сургуульд суралцахад дараах тэтгэлэгүүдийг олгоно. Үүнд:

  • Нийт оролцогчдын хамгийн өндөр гүйцэтгэл бүхий 1 сурагч буюу Абсолют чампионд багц цагийн төлбөрөөс 100%-ийн хөнгөлөх тэтгэлэг;
  • 21 аймаг, 9 дүүрэг тус бүрийн гүйцэтгэлийн эхний
  • 1-5-р байр эзэлсэн оюутанд багц цагийн төлбөрөөс 50% хөнгөлөх тэтгэлэг
  • 6-10-р байр эзэлсэн оюутанд багц цагийн төлбөрөөс 40% хөнгөлөх тэтгэлэг
  • 11-15-р байр эзэлсэн оюутанд багц цагийн төлбөрөөс 30% хөнгөлөх тэтгэлэгийг тус тус олгоно.