Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Тоёохашигийн технологийн их сургуулийн Профессор Хироюуки Даймон айлчлал хийлээ.

03.02.2020


Шинэ Монгол технологийн дээд сургууль нь Тоёохашигийн технологийн дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг билээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд тус сургуулийн Химийн ангийн 4-р курсийн оюутан Хамада Хопү 2 сарын хугацаатай дадлага хийхээр Монголд ирсэн бөгөөд түүний удирдагч багш Профессор Хироюуки Даймон дадлагын явцтай танилцахаар богино хугацааны айлчлал хийж химийн ангийн бакалавр болон магистрын цөөн тооны оюутнуудад өөрийн судалгааны ажлаа танилцууллаа.

Мөн ШМТДС-ийн магистр, бакалаврын ангийн оюутан, багш нар өнөөдөр Тоёохашигийн технологийн дээд сургуульд 2 сарын дадлага хийхээр Япон улсыг зорилоо.