Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Тайвань-Монголын хамтарсан олон улсын хурал 2014 оны 7 сарын 9 - 10 -ны өдрүүдэд зохион байгуулагдана

06.07.2014

Та бүхнийг Тайвань-Монголын хамтарсан олон улсын хуралд оролцохыг урьж байна

Тайвань-Монголын хамтарсан олон улсын хурлын хүрээнд, ерөнхий боловсролын сургуулийн сурагч багш нарт зориулан “Hands-on activities” буюу хими, физик, биологийн чиглэлийн сонирхолтой практик туршилтууд явагдах гэж байна. Сонирхсон сурагч, багш нар нээлттэй оролцоно уу.

Сургалтын зорилго: Ерөнхий боловсролын сурагч багш нар болон байгалийн ухааны чиглэлээр цаашид мэргэших гэж буй хүүхэд залуучуудын оролцоотой хими, физик, биологийн сонирхолтой туршилтуудыг, Тайваны Үндэсний Их Сургуулийн профессортой хамтран явуулах ба хүүхэд залуучуудад байгалийн шинжлэх ухааны талаар мэдлэг өгөх, лабораторийн туршилтууд хэрхэн явагддаг талаар мэдээлэл олгоход энэхүү үйл ажиллагааны гол зорилго оршино.

Хаана: Шинэ Монгол Бүрэн Дунд Сургууль

Хэзээ: 2014 оны 7 дугаар сарын 10 /08:30-12:00/

Зохион байгуулагч: Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль, Тайваны Үндэсний Их Сургууль

Холбоо барих: Б.Нарантуяа, утас: 99684827, narantuyabatpurev@gmail.com