Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Сүлд дуу

Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн Сүлд дуу
"Мөнхийн хөдөлгүүр - Шинэ Монгол"

ҮГ: Б.ГАНХҮРЭЛ    АЯ: Д.ОТГОНБАЯР(Хурд хамтлаг)

Сайн сайхныг дээдлэн номын хурыг түгээж
Саруул оюунаар дэлхийг жишиглэн хөгжсөн
Шижир алтан нар шиг ээлтэй сургуульдаа
Шинэ Монголынхон бид дуулж байна
Шижир алтан нар шиг ээлтэй сургуульдаа
Шинэ Монголынхон бид дуулж байна
Үнэн мэдлэгийг цогцлоон Мөнхийн хөдөлгүүр болсон
Үйлс бүтээлээр далай шиг цалгиастай
Түмэн мэргэдийн дархан ухааныг хайрласан
Төгөлдөр монголын багшаа бид дуулнаа
...
Эрч хүчээр дүүрэн эрдмийг шамдан сураад
Эрин зууны итгэл хөгжлийг манлайлж
Гэрэлт нас минь хүсэл мөрөөдөл тэмүүлэлтэй
Гал бадарсан оюутнууд дуулж байна


Гэрэлт нас минь хүсэл мөрөөдөл тэмүүлэлтэй
Гал бадарсан оюутнууд дуулж байна
...
Гэрэлт нас минь хүсэл мөрөөдөл тэмүүлэлтэй
Гал бадарсан оюутнууд дуулж байна