Сургуулийн тухай
Товч танилцуулга
Сургуулийн нэр: | Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль (ШМТДС) New Mongol Institute of Technology (NMIT) |
Уриа (Motto): | Үнэн мэдлэг, бүтээлч оюун Scientia et Virtus (True knowledge and Virtue) |
Алсын хараа: | Тогтвортой нийгмийг цогцлоох дэлхийн тэргүүлэх 100 их сургуулийн нэг байж улс орны хөгжилд далайцтай хувь нэмэр оруулах |
Эрхэм зорилго: | Эх орныхоо их бүтээн байгуулалт, ирээдүйн тогтвортой хөгжлийн төлөө зүтгэх үнэн мэдлэгтэй, бүтээлч оюунлаг инженерүүдийг бэлтгэж, олон улсад өрсөлдөх чадвартай, хүлээн зөвшөөрөгдсөн шинэ их сургууль байх |
Үнэт зүйлс: | Академик эрх чөлөө, корпорацийн засаглал, үнэн мэдлэг, бүтээлч чанар, инновац & энтрепренершип |
Үнэт :
- АКАДЕМИК ЭРХ ЧӨЛӨӨ (ACADEMIC FREEDOM)
- КОРПОРЭТ ЗАСАГЛАЛ (CORPORATE GOVERNANCE)
- ҮНЭН МЭДЛЭГ (JUSTIFIED TRUE KNOWLEDGE)
- БҮТЭЭЛЧ ЧАНАР (CREATIVITY)
- ИННОВАЦ & АНТРЕПРЕНЁРШИП (INNOVATION & ENTREPRENUERSHIP)
Тус сургууль нь япон хэв шинжээр сургалтаа явуулж сурагчдын мэдлэгийг бататгах, бие бялдрыг хөгжүүлэх сонгон, секц дугуйлан хичээллүүлж, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх таатай орныг бүрдүүлж, сурагчдыг сурах, хөгжих хүсэл эрмэлзлийг төрүүлж чадсан.
Өнөөгийн XXI зуун дахь мэдээллийн технологи, глобалчлал зэрэг нийгмийн хурдацтай хөгжлийн үед улс орны хэмжээнд боловсролын шинэчлэлийн талаар чухалчлан авч үзэж, багш мэдээллийг дамжуулж, сурагчид түүнийг цээжилж, багшаас үнэлгээ авдаг уламжлалт сургалтын хэлбэрээс татгалзан цогц чадамжтай иргэн бэлтгэхэд анхаарлаа хандуулж байгаа юм.
Сургуулийн зорилго, зорилт
Суурь ба хэрэглээний инженерчилэл, өндөр технологи (IT, биотехнологи, нанотехнологи), байгалийн нөөцөд тулгуурласан технологи, хот байгуулалт, хүрээлэн буй орчны ногоон хөгжилийг бий болгох салбаруудад шинэ мэдлэг бүтээж, олон улсын стандартад хүлээн зөвшөөрөгдсөн "энтрепренёршип" корпорацийн үзэл баримтлал бүхий судалгаанд суурилсан технологи, инженерчлэлийн "шинэ" их сургууль байх.
Суралцагчдад салбар дундын болон илүү мэргэшсэн мэдлэгийг өгөх, өргөн сонголттой, нээлттэй, тогтвортой хөгжил, энтрепренёршип боловсролыг агуулсан сургалтын хөтөлбөрүүдийг санал болгох.