Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Сургуулиас олгох албан ба албан бус бичиг баримт

Сургуулиас олгох албан ба албан бус бичиг баримт


Сургуульд оюутнаар элсүүлэх захирлын тушаал гарсны дараа элссэн суралцагчдад оюутны үнэмлэх олгоно. Үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн тохиолдолд зохих хураамж төлж, нөхөн авч болно.

Оюутанд суралцах хугацаанд нь суралцаж буй тухай болон дүнгийн мэдээлэл бүхий тодорхойлолтыг олгож болно. Дүнгийн мэдээлэл бүхий албан бус тодорхойлолтыг оюутан сургалтын мэдээллийн системээс авна. Дүнгийн мэдээлэл бүхий албан тодорхойлолтыг Сургалтын албанаас авна. Оюутны суралцах явцын дүнгийн албан тодорхойлолтонд тухайн оюутны судалсан хичээлээр авсан нийт дүнг (амжилтгүй авсан дүн мөн адил хамаарна) оруулна. Дүнгийн албан тодорхойлолт нь зохих хэмжээний хураамжтай байна.

Энэхүү журмын дагуу амжилттай сурч, дээд боловсролын тухайн зэргийн болзол хангасан оюутныг төгсөлтийн комиссын шийдвэрийг үндэслэн, захирлын тушаалаар төгсгөн, мэргэжил, боловсролын зэрэг, түүнийг гэрчлэх төгсөлтийн баримт бичиг болох диплом, энгэрийн тэмдэг олгоно.

Төгсөгчдөд ШМТДС-ийг төгссөн тухай тодорхойлолт, дипломын хавсралт дах дүнгийн албан ёсны магадлагааг Сургалтын алба олгоно. Үүнийг олгохдоо зохих хэмжээний хураамж авна.