Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Сургалтын хөтөлбөр

Сургалтын хөтөлбөр


Сургалтын хөтөлбөр гэдэгт бакалавр, магистрын зэрэг олгох сургалтын үндсэн хөтөлбөрүүдээс гадна хавсарга, хос мэргэжлийн, хамтарсан хөтөлбөрүүдийг ойлгоно.

Сургууль нь удирдах ажилтан, мэргэжлийн багш нар, оюутан, төгсөгч, ажил олгогч нарын бүрэлдэхүүн бүхий хөтөлбөрийн хороотой байна. Хөтөлбөрийн хороонд хөтөлбөр бүрийн төлөөлөл болох гишүүд байна. Хөтөлбөрийн хорооны үйл ажиллагааг тусад нь журмаар зохицуулна.

Сургалтын хөтөлбөрийг мэргэжлийн тэнхим сургалтын албатай хамтран боловсруулах ба хөтөлбөрийн хороо хэлэлцэж, сургуулийн захирал баталгаажуулна.

Сургалтын хөтөлбөрийг шинээр нээх, хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг хөтөлбөрийн хорооны журмаар зохицуулна.

Хөтөлбөр нь танилцуулга, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, сургалтын арга зүй, суралцах орчин, элсэгчдэд тавих шаардлага, багшид тавих шаардлага, төгсөгчдийн эзэмших ур чадвар, суралцагчийн үнэлгээ, хөтөлбөрийн чанарын баталгаажуулалт, удирдлагын мэдээллийн систем, харилцаа хамтын ажиллагаа болон бусад гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй байна.

Бакалаврын болон магистрын зэрэг олгох сургалтын хөтөлбөр нь Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан, дээд боловсролын зэрэг олгох хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагыг хангасан байна.

Бакалаврын болон магистрын зэрэг олгох сургалтын хөтөлбөрт тавигдах тусгай шаардлагыг тухайн хөтөлбөрийг хариуцаж буй тэнхим боловсруулах ба түүнийг сургалтын алба хянаж, хөтөлбөрийн хороогоор хэлэлцүүлэн, захирлын тушаалаар баталгаажуулна.