Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Сургалтын төлбөр, хураамж

Сургалтын төлбөр, хураамж


Сургалтын төлбөр нь улирлын суурь хураамж, судлахаар бүртгүүлсэн хичээлийн нийт багц цагийн төлбөрөөс бүрдэнэ. Оюутан нь сургалтын төлбөрийг улирал бүрийн оюутны бүртгэл болон хичээлд бүртгүүлэх хугацаанд төлнө.

Суурь хураамж нь сургалтын үйлчилгээтэй холбоотой зарим тогтмол зардал болон захиргааны зардлаас бүрдэнэ. Улирлын суурь хураамж болон нэг багц цагийн үнэлгээ нь бакалавр болон магистрын төвшинд өөр байж болно.

Оюутан сургалтын төлбөрөөс гадна төгсөлт, дотуур байр зэрэгтэй холбоотой нэмэлт төлбөр, хураамжийг тухай бүр төлнө.

Зохих шалгуур хангасан оюутан байгууллага, хувь хүн олгодог сургалтын төлбөрийн тэтгэлэг, зээлд хамрагдах боломжтой.

Хичээлийн нэг багц цагийн төлбөр, улирлын суурь хураамжийн хэмжээг Удирдах зөвлөл хэлэлцэж, батлах ба мөрдвөл зохих хичээлийн жилийн өмнөх улиралд шийдвэрийг зарлана.