Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

судалгаа, бүтээл - нямсүрэн

ШМТДС-н профессор багш доктор О.Нямсүрэнгийн шинэхэн бүтээл МЕХАНИК нэртэй ном хэвлэгдлээ.

Номын агуулга:

• Математик ба физик векторууд

• Хавтгай элементийн вектор чанар, вектор үржвэр

• Системийн хөдөлгөөний тэгшитгэлүүд

• Ажил ба энерги, өөрчлөлтийн хууль

• Статик

• Бодит биетийн дотоод хүчнүүд

• Стресс ба деформац

• Механизмын кинематик

• Даламберийн зарчим

Дээрх бүлгүүд дотроос ӨӨРӨӨ ЯВАГЧ ДУГУЙТ ХЭРЭГСЛИЙН ТОХИОЛДОЛ, ЗАМЫН ЭСЭРГҮҮЦЭЛ, ҮРЭЛТИЙН ХҮЧ, ӨНХРӨЛТИЙН ҮРЭЛТИЙН МОМЕНТЫН ТАЛААР зэрэг сэдвүүд нь бусад инженерийн ном, сурах бичигт дурдагдаж байгаагүй гэдгээрээ маш их ач холбогдолтой болсон юм.

Энэхүү бүтээл маань 2019 онд хэвлэгдэж байсан ИНТЕГРАЛ БА ДИФФЕРЕНЦИАЛ номын II дэвтэр болж байгаа юм.

Зохиогчийн үг: 

Энэ номыг физик, инженерийн чиглэлээр суралцах хүсэлтэй ба сурч байгаа сурагч оюутан нарт зориулав. Зарим бүлгийг ахисан төвшний сургалтад хамрагдаж байгаа ерөнхий боловсролын сургуулийн сурагч, багш нар судлах боломжтой бөгөөд энэ нь үр өгөөжөө өгнө гэж найдаж байна. Инженерийн суурь мэдлэгт физикийн онол чухал үүрэгтэй гэдэг боловч амьдрал дээр тэдний хөтөлбөрүүдийн хооронд залгамж холбоо, онол практикийн уялдаа нь харьцангуй сул тусгагдсан байгаа анзаарч  мэргэжлийн ангиудын багш нарын зорилго хүсэлтийг харгалзан физикийн хөтөлбөрт сэдэв болон заах аргын зохих өөрчлөлтүүдийг хийсэн ажлын зарим дүнг энэ номонд багтаалаа.

Зохиогч О.Нямсүрэн (доктор, дэд профессор)

Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль, Ерөнхий Эрдмийн Тэнхим