Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

САЙН ЯВААД ИРЭЭРЭЙ

07.10.2022

      ШМТДС-ийн Мехатроникийн тэнхимийн дадлагажигч багш Г.Номун "Тохокү их сургууль"-ийн "Materials Physics and Engineering Department of Fine mechanics" лабораторид "Hetero-nanostructure of Ti" сэдвээр магистр, докторт тэтгэлэгтэй суралцахаар 2022 оны 10 сарын 7ны өдөр Япон улсыг зорилоо.

      Г.Номун нь 2020 онд Шинэ Монгол Технологийн дээд сургуулийг Механик инженер мэргэжлээр суралцаж амжилттай төгссөн. Төгсөөд төрөлх сургуульдаа 2 жил дадлагажигч багшаар ажилласан юм. Г.Номундаа цаашдын судалгааны ажилд нь амжилт хүсэн ерөөе. Ирээдүйд сайн багш, сайн судлаач болоод иргэн ирж ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Тохокү их сургууль нь дэлхийд эрэмбээрээ 201-д Азид 31-т, Япондоо 1-т ордог шилдэг их сургууль юм. /http://www.tohoku.ac.jp/en/