Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

ПРОГРАМ ХАНГАМЖ

ПРОГРАМ ХАНГАМЖИЙН ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА

Програм хангамжийн хөтөлбөрийг сонгох шалтгаан

Програм хангамжийн мэргэжил нь мэдээлэл технологийн салбарын хамгийн чухал дэд салбар юм. Өөрөөр хэлбэл, бидний өдөр тутмын амьдралд алхам тутамд хэрэглэгддэг бүх програм, гар утасны аппликэйшн, вебсайтыг программист хүмүүс бүтээж байдаг. Дэлхий нийтээрээ цахим шилжилт хийж байгаа энэ цаг үед программистууд хамгийн эрэлт хэрэгцээтэй мэргэжил болж байна.

Хиймэл оюуны эрин үед энэхүү мэргэжлийн хүмүүс бүх салбарт хөрвөх чадвартай ажиллах боломжтой болсон. Ийм учраас програм хангамжаар суралцахаар шийдсэн бол маш том боломжийг гартаа авлаа гэж ойлгож болно. Санхүү, даатгал, татвар гэх мэт салбарууд блокчэйн технологийн ачаар бүрэн автоматжиж байна. Дэлгүүрүүд бүгд онлайн болон хувирч, сургууль сургалтууд мөн цахим платформ ашиглаж хичээлээ онлайнаар зааж байна. Энэ бүх шилжилтийг мэдээлэл технологийн салбарынхан тэр дундаа программистууд гүйцэтгэж байгаа билээ.

Google, Facebook, Microsoft, Apple гэх үгсийг та сонссон биз дээ ? Энэхүү компаниуд дэлхийн ирээдүйн хөгжлийг тодорхойлж, улам хурдлуулж байна. Тэгвэл эдгээр компаниуд Монгол программистуудыг аль хэдийн дэлхийн хэмжээнд үнэлдэг болсон байна.

Яагаад ШМТДС –н програм хангамжийн хөтөлбөр гэж ?

Хиймэл оюун ухаан, машин сургалт, өгөгдлийн олборлолт гэх мэт өндөр технологийн суурь болсон шугаман алгебр, дифференциал, магадлалын онол, дискрет математик зэрэг хичээлүүдийг мэргэжлийн сууриар судалдгаараа давуу талтай. Компьютерын ухааны суурь ойлголтууд болох компьютерын архитектур, үйлдлийн систем, програмчлалын үндэс зэрэг хичээлүүдийг мэргэжлийн хичээлүүдтэй уялдаатай судалдаг.

Сургалтын хөтөлбөрт улирал бүр багаараа зохион бүтээх төслүүд хийж практик мэдлэг чадвар эзэмшинэ. Уг төслийн хүрээнд энгийн ажиллагаатай програмаас эхлээд нарийн ажиллагаатай өргөн хүрээний системийн хөгжүүлэлт хийх явцдаа асуудал шийдэх чадвар, мэдлэгээ хэрэглэх чадвар, системчлэн сэтгэх чадвар, багаар ажиллах чадвар, харилцааны чадвар, зохион бүтээх зэрэг орчин үеийн инженер хүний эзэмших ёстой ур чадваруудад суралцана. Сүүлийн жил бакалаврын дипломын ажил бие даан гүйцэтгэж эзэмшсэн мэдлэг ур чадвараа харуулна.

Одоо үед байгалийн баялаг эрдэнэс биш харин их өгөгдлийг эрдэнэс мэт үнэ цэнэтэй болгож боловсруулж ашигладаг болсон. Ийм учраас бидний бэлтгэн төгсгөж буй төгсөгчид маань програм хангамжийн үндсэн чадваруудыг эзэмшихээс гадна өгөгдлийн шинжээч инженерийн (data analyst, data engineer) чиглэлээрээ илүү мэргэшиж байна. Төгсөгчийн загвараа бид мэргэжлийн ур чадваруудаас гадна ямар ч мэргэжлийн хүмүүстэй багаар ажиллах ур чадвартай, харилцааны өндөр чадвартай, эерэг хандлагатай, мэргэжлийн салбартаа хөрвөх чадвартай, зөв хүн болгож төлөвшүүлэх гэж тодорхойлсон.

ШМТДС – ийн Програм хангамжийн хөтөлбөрийн бүтэц

Манай сургуулийн програм хангамжийн хөтөлбөр нь Япон, Солонгос, БНХАУ, Малайз, Европын зарим сургууль, Массачусетсийн технологийн сургуулийн хөтөлбөрүүдийг харьцуулан судлан мөн Монголынхоо мэдээлэл технологийн компаниудын эрэлт хэрэгцээнд тохируулан шинэчлэгдэж байна.

Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль нь 2014 оноос эхлэн Програм хангамжийн инженерийн хөтөлбөрийг 7 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Тус  бакалаврын хөтөлбөр нь нийт 120 кредит цагтай, суралцах хугацаа  4 жил буюу 8 улиралтай. Нэг жилийн сургалтын төлбөрийн хэмжээ 3,9 сая төгрөг.

Хичээлийн ерөнхий задаргаа

Багц цаг

Ерөнхий эрдмийн хичээлүүд

32

Мэргэжлийн суурь хичээлүүд

29

Мэргэжлийн суурь хичээлүүд

59

Нийт

120 багц цаг

Доорх хүснэгтэд хичээлүүдийг багцлан харуулав

У Л И Р А Л

1

2

3

4

5

6

7

8

Математик болон бусад ерөнхий суурь шинжлэх ухааны мэдлэг олгох хичээлүүд

Мэргэжлийн суурь хичээлүүд

Мэргэжлийн хичээлүүд

Инженерийн удиртгал

Төслийн хичээл I

Төслийн хичээл II

Төслийн хичээл III

Төслийн хичээл IV

Ахисан төвшний Төсөл I

Ахисан төвшний Төсөл II

Бакалаврын Диплом


Компьютерын ухааны талаар цогц мэдлэг, чадвар, дадалтай,  эерэг зөв харилцаа, хандлагыг өөриймшүүлсэн, олон орны мэргэжилтнүүдтэй багаар ажиллах ур чадвартай, мэргэжлийн салбартаа хөрвөн ажилладаг, ҮНЭ ЦЭНЭТЭЙ, ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ програм хангамжийн инженерүүдийг  бэлтгэн төгсгөдөг.

Энэ амжилтын нууц нь дэлхийн тэргүүлэх их, дээд сургуулиудын хэрэгжүүлдэг инженерийн боловсрол олгох  CDIO арга зүйг сургалтдаа нэвтрүүлэн  ажилладаг учраас төгсөгчид маань өндөр ёс суртахуунтай, шинэ үеийн чадварлаг манлайлагч инженерүүд болон төгсдөг.     

Бид мөн Япон улсын Күрүмэгийн технологийн их сургуультай хамтран програм хангамжийн инженерийн 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд мэргэжлийн болон гадаад хэлний ур чадвар өндөр, зохих шалгуурыг хангасан суралцагч тус хөтөлбөрт хамрагдан сургуульдаа 2 жил суралцаад үргэлжлүүлэн Япон улсад 2 жил суралцаад төгсөх боломжтой.

Програм хангамжийн сургалтын хөтөлбөрт хэрэглэгдэж байгаа лабораториуд:

Зураг 1 914 nmitzone lab

Зураг 2 913 Мобикомтой хамтарсан өндөр хүчин чадалтай лаборатори

Ажлын байр, цаашид хөгжих боломж

Монгол орон болон дэлхий дахинд програм хангамжийн инженерийн эрэлт хэрэгцээ сүүлийн жилүүдэд улам нэмэгдэж байна. Төгсөгч нь Монголдоо мэдээлэл технологийн салбарын төрийн өмчит болон хувийн хэвшлийн бүх байгууллага компанид ажиллах боломжтой. Япон , Америкийн нэгдсэн улс гэх мэт аль ч гадаадын технологийн компаниудад ажиллах, өөрөө гарааны бизнес хийх боломжтой. Мөн үргэлжлүүлэн Монголдоо болон гадаад оронд магистрын сургалтад суралцах боломжтой. Өдөр тутам шинэ технологиуд бүтээгдэж байгаа тул програм хангамж нь цаг тутам суралцахыг шаарддаг орчин үеийн мэргэжил юм.

Дараах ажлын байранд ажиллах боломжтой.

- Гар утасны болон компьютерийн програм зохиогч – Mobile application developer

- Тоглоом зохиогч – Game developer

- Бүх төрлийн вебсайт зохион бүтээгч – Website developer

- Хэрэглэгчийн хэсгийн хөгжүүлэгч – Front end developer

- Серверийн хөгжүүлэгч – Back end developer

- Бүрэн хэмжээний систем хөгжүүлэгч – Full stack developer

- Өгөгдлийн сангийн администратор – Database administrator

- Өгөгдлийн шинжээч – Data analyst

- Өгөгдлийн инженер – Data engineer

- Шалгагч -Tester

- Төслийн удирдагч – Software project manager

- Системийн шинжээч – System analyst

Монголдоо ажиллах боломжтой компани, байгууллагууд

Жишээ нь:

- E-Mongolia төрийн цахим үйлчилгээг нэвтрүүлж буй төсөлд программист

- E-barimt.mn, etax.mn, tender.mn гэх мэт төрийн томоохон системүүд

- Цахилгаан холбоо, Mobicom, Unitel, Skytel, ITzone гэх мэт томоохон группийн инженерээр

- Lend.mn, Shoppy.mn, Tomyo.mn, UBCab зэрэг технологи суурьтай старт-апын инженер

- Уул уурхайн томоохон Оюутолгой, Таван толгой гэх мэт төсөлд ажиллаж боломжтой.

- Khaan bank, Golomt bank, TDB, Ard credit зэрэг банк санхүүгийн томоохон төлөөлөл болох байгууллагад программистаар ажиллах

- Bolorsoft, Data artist, Chimege, Erhes, Grapecity, Interactive, Unimedia зэрэг биеэ даасан програм үйлдвэрлэгчид ажиллах боломжтой

- Бүх салбарт ажиллах боломжтой

Дэлхийн хэмжээний компанид ажилд орох боломжтой

- Google, Amazon, Facebook, Microsoft, Oracle, Apple, Samsung, Dell зэрэг технологийн компаниуд монгол залуусын потенциалыг хүлээн зөвшөөрч үнэлж байна.

Төгсөгчдийн сэтгэгдлээс

1-р Үеийн төгсөгч Г.Эгшиглэн                      
Сайн байна уу? Намайг Эгшиглэн гэдэг. Software engineer мэргэжилтэй, ШМТДС-ийн анхны төгсөгчдийн нэг билээ. Сургууль маань мэргэжлийн тал дээр оюутнуудаа дэмжих лаборатори, анги танхим, уралдаан тэмцээн, олон улсын дадлага гээд онцгой боломжуудыг тэгш эрхтэйгээр нээж өгдөг нь бусад их сургуулиудаас илүү давуу талуудыг олгосон гэж хардаг. Мөн ШМТДС-д сурч байх хугацаанд багш бүр тулж харьцдаг нь их тус болж байсан. Зөвхөн хичээл заахаас илүүтэй хувь хүний хөгжил, ирээдүйн зорилгод нь чиглүүлэх, өөр өөрийн чаддаг зүйлээрээ coach хийдэг байсанд нь их баярладаг.

2-р үеийн төгсөгч Я.Баярцогт

Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийг сонгосон минь миний карьерийн хамгийн зөв шийдвэрүүдийн нэг. Ажил дээр гарахад хэрэгтэй суурь мэдлэгүүдийг энэ сургуульд сурч байхдаа л олж авсан маань дараа нь маш их хэрэг болсон доо.

3-р үеийн төгсөгч Т.Нямгэрэл

Анхны намрын ажлаас эхлүүлээд, төгсөлтийн баяр хүртэл амьдралд минь өнгө нэмсэн, сэтгэлд минь дурсамжаар дүүрэн дөрвөн жил харавсан сум шиг хурдан өнгөрчээ. Их сургуулийн хүрээнд академик мэдлэг олгоод зогсохгүй, инноваци, хувь хүний хөгжилд анхаарсан сургалтууд, оюутан солилцооны хөтөлбөр, жил бүр тогтмол зохион байгуулдаг спортын арга хэмжээнүүд, карьер хөгжлийн систем зэрэг үйл ажиллагаануудыг багтаасан нь оюутнуудад сурч боловсрох, хөгжих мөн цаашдын ирээдүйгээ төлөвлөхөд түлхэц болдог гэж хардаг. Оюутан төвтэй багш, сайн удирдлагын тогтолцооны хүчинд үнэлэгдэхүйц олон талын мэдлэг, туршлага хуримтлуулсан гэж боддог бөгөөд маш их талархаж явдаг.

3-р үеийн төгсөгч М.Энххүслэн

Хийе гэсэн сурагчид, ойлгуулъя гэсэн багш нараар хүрээлүүлэх нь сургалтад яаж сайнаар нөлөөлдгийг мэдэж авсан. Технологийн чиглэлийн Монголдоо нэр хүндтэй сургуулиудаас дутахгүй боловсрол эзэмших боломжийг олгосон, сургуульдаа баярлалаа. Өшөө хэдэн жил ажиллаад туршлагыг цуглуулахын хэрээр, ямар сургууль болж хөгжин гарч ирэхийг нь сонирхон ажиж, төгсөгчийн хувиар хөгжилд нь оролцон явна аа.

Шинэ Монгол Технологийн Дээд сургуулийн хаяг:

Монгол улс,Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, Шинэ Монгол технологийн дээд сургууль

Холбоо барих:
Програм хангамжийн тэнхим
Тэнхимийн эрхлэгч, ахлах багш : М.Идэрбаатар, 88028703, iderbaatar@nmit.edu.mn
Ахлах багш : Н.Даваасүрэн, 95843999, davaasuren@nmit.edu.mn
Багш : Д.Золжаргал, 91997448, zoljargal@nmit.edu.mn