Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

ОЮУТНЫ ФИЗИКИЙН АНХДУГААР ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

26.03.2016

Өнөөдөр /2016.03.26/ Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн нэрэмжит “Оюутны Физикийн Анхдугаар Олимпиад” зохион байгуулагдаж байна. Тэмцээний ивээн тэтгэгчээр Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэн, МУИС, Ай Ти Зон, Шинэ Монгол Техник Инженерийн Коллеж, Санчир Тех ажиллаж байна.

Тус олимпиад нь стандарт болон ахисан гэсэн хоёр түвшинтэйгээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд стандарт түвшинд Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Техникийн Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Хуул Сахиулахын Их Сургууль зэрэг нийт 14 их дээд сургуулийн 128 оюутан, ахисан түвшинд 6 сургуулийн 19 оюутан тус тус оролцож байна.

Олимпиадын хариу 3 сарын 26 –нд ШМТДС –ийн фэйсбүүк хуудас болон сайтанд тавигдах болно. Хаалтын ажиллагаа 2016.03.28-ны өдөр болж, аваргуудыг тодруулна.