Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

“Оюутны Физикийн Анхдугаар Олимпиад” амжилттай зохион байгуулагдлаа.

31.03.2016

2016.03.26-ны өдөр Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн нэрэмжит “Оюутны Физикийн Анхдугаар Олимпиад” зохион байгуулагдлаа. Тус олимпиад нь стандарт болон ахисан гэсэн хоёр түвшинтэйгээр зохион байгуулагдсан бөгөөд стандарт түвшинд Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Техникийн Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Хуул Сахиулахын Их Сургууль зэрэг нийт 14 их дээд сургуулийн 142 оюутан, ахисан түвшинд 6 сургуулийн 23 оюутан тус тус оролцлоо.

Тус олимпиадын хаалтын ажиллагаа 2016.03.28-ны өдөр болж, аваргуудаа шагнасан ба стандарт түвшинд багийн дүнгээр ШМТДС-III нэгдүгээр байр, ШУТИС-IV хоёрдугаар байр, ШУТИС-I гуравдугаар байр эзэлж, ахисан түвшинд МГТИС-ийн оюутан Н. Төрцэцэг алтан медал, ШМТДС-ийн оюутан Ж. Өнөртүвшин мөнгөн медал, Б. Батзориг нар хүрэл медал хүртлээ. Тэмцээний ивээн тэтгэгчээр Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэн, Монгол улсын их сургууль, Ай Ти Зон ХХК, Шинэ Монгол Техник Инженерийн Коллеж болон Санчир Тек ХХК ажиллаа.