Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

ОЮУТНЫ ПРОГРАМЧЛАЛЫН 8 –Р ОЛИМПИАДАД ОРОЛЦСОН ОЮУТНУУДДАА БАЯР ХҮРГЭЕ

15.04.2016


Оюутны програмчлалын олон улсын олимпиад нь 1976 оноос эхлэн улс орнуудын оюутан залуучуудын програмчлалын ур чадварыг нээх, оюутан залуучуудын мэргэжлийн харицаа холбоог хөгжүүлэх, туршлагаа харилцан солилцох, олимпиадын дараачийн шатанд оролцох багуудыг шалгаруулах зорилготойгоор зохиогдож ирсэн байна.

Програмчлалын үндэсний олимпиадыг зохион байгуулах хороо МУИС-ийн ХШУИС-ийн захиргаатай хамтран үндэсний 8-р олимпиадыг 2016 оны 4-р сарын 8-аас 11 өдрүүдэд МУИС дээр амжилттай зохион байгуулжээ. Энэ удаагийн олимпиадын онцлогууд нь МТ, Компьютерийн ухаанаар их дээд сургууль төгссөн төгсөгчдийн ба ЕБДС-ийн сурагчдын багууд олимпиадад хувийн амжилтаар оролцсон, зарим багт гадаадын оюутнууд багтсан, Монголын олон улсын их сургууль(MIU) анх удаагаа олимпиад оролцсон явдлууд байв.


Олимпиадын 10 бодлогоос дараах багууд програмыг зөв зохиосон байна.

  1. МУИС-ийн ХШУИСийн төгсөгчдтийн баг бүрэлдэхүүнтэй баг 1017 минутанд 7 бодлого
  2. МУИС, ХШУИС-ийн оюутан Б. Говьхүү, Ч. Очиргарьд, Л. Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй LAST SIT баг 473 минутанд 6 бодлого
  3. МУИС, ХШУИС-ийн оюутан Д. Майдар, Б. Тамир, Б. Жавхлан нарын бүрэлдэхүүнтэй KIWI баг 344 минутанд 4 бодлого
  4. ШУТИС, МХТС-ийн оюутан Т. Билгүүн, Д. Дамдинсүрэн, Г. Энхамар бүрэлдэхүүнтэй SICT баг 288 минутад 3 бодлого
  5. ЕБДС-ийн сурагч бүрэлдэхүүнтэй баг 349 минутанд 3 бодлого
  6. Шинэ монгол технологийн дээд сургуулийн оюутан Т. Акжаркын, М. Ханддорж, Г. Цагаан бүрэлдэхүүнтэй NMIT баг 140 минутанд 2 бодлого
  7. МУИС, ХШУИС-ийн оюутан Н. Төмөрочир, С.Хонгор, Л. Батэрдэнэ бүрэлдэхүүнтэй IP MEN баг 155 минутанд 2 бодлого
  8. Монголын олон улсын их сургуулийн оюутан З. Төгөлдөр, Р. Андрейченко, С. Содбилэгт бүрэлдэхүүнтэй IZUM баг 345 минутанд 1 бодлого

Олимпиадын эхний 3 байранд их дээд сургуулийн дараах багууд шалгарсан байна.

  • Тэргүүн байр. 473 минутанд 6 бодлогын програмыг зохиосон МУИС, ХШУИС-ийн оюутан Б. Говьхүү, Ч. Очиргарьд, Л. Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, Г. Гантулга дасгалжуулагч багштай LAST SIT баг
  • Дэд байр. 344 минутанд 4 бодлогын програм зохиосон МУИС, ХШУИС-ийн оюутан Д. Майдар, Б. Тамир, Б. Жавхлан нарын бүрэлдэхүүнтэй, Г. Гантулга дасгалжуулагч багштай KIWI баг
  • Гутгаар байр. 288 минутад 3 бодлогын програм зохиосон ШУТИС, МХТС-ийн оюутан Т. Билгүүн, Д. Дамдинсүрэн, Г. Энхамар бүрэлдэхүүнтэй, Б. Намжилдорж дасгалжуулагч багштай SICT баг