Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

ОЮУТНЫ ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨВ

23.10.2022

         Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн волейболын аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 10 сарын 23-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Эрэгтэй багуудаас:

I байрыг Програм хангамжийн I курсийн 106-3 ангийн “БОТГОНУУД” баг  

II байрыг Архитектур, Барилгын инженерийн I курсийн 101, 109 ангийн “OZNO BOYOS” баг  

III байрыг I курсийн 106-2 ангийн  “AVENGERS” баг  байрыг тус тус эзэллээ.

Эмэгтэй багуудаас:

I байрыг IV курсийн “UNIVERSAL” баг

II байрыг Архитектур, Барилгын инженерийн I курсийн “OZNO BOYOS” баг

III байрыг Механик инженерийн I курсийн 106-2 ангийн “FIFTEEN CENTS” баг тус тус эзэллээ.

        Тус тэмцээнд шилдэг тоглогчдыг шалгаруулав. Үүнд: Шилдэг эрэгтэй тоглогчоор програм хангамжийн I курсийн 106-3 ангийн оюутан “БОТГОНУУД” багийн тамирчин Ч.Булганбат, шилдэг эмэгтэй тоглогчоор химийн инженерчлэлийн төгсөх курсийн оюутан “UNIVERSAL” багийн тамирчин Э.Цээпилмаа нар тус тус шалгарлаа.

        Тэмцээнд оролцож амжилт гаргасан нийт тамирчиддаа баяр хүргэе.