Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Оюутны бие даалтын ажил ба шалгалт

Оюутны бие даалтын ажил ба шалгалт


Бие даалтын ажил нь оюутны бүтээлч үйл ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн, хэмжигдэхүйц, үнэлгээний үзүүлэлтүүдтэй, гүйцэтгэх хугацаа, үе шатыг нарийн тодорхойлсон заавартай байна.

Тухайн хичээлийг хариуцаж буй багш нь улирлын эхний өдөр буюу чиглүүлэх өдөрлөгийн үеэр тухайн хичээлийг судлах явцад өгвөл зохих явцын шалгалт, гүйцэтгэх бие даалт, төслийн төрөл, тоо хэмжээ, хийгдэх ажил, үнэлгээний шалгуур үзүүлэлтийн талаар тодорхой мэдээлэл өгнө. Мөн улирлын шалгалт, түүний хэлбэр, үнэлгээний шалгуурыг дурьдсан байна.

Улирлын 15 дахь өдрөөс хэтрүүлэхгүйгээр бие даалт, явцын шалгалтын нарийвчилсан хуваарийг оюутанд хүргэнэ.

Багш оюутны бие даалтын ажлын ачааллыг тухайн хичээлээр оюутны долоо хоногт гүйцэтгэх бие даалтын цагийг харгалзан дундаж оюутны ачааллаар тооцоолсон байна.

Багш улирлын явцад зааж буй хичээлээрээ 2-оос доошгүй удаа явцын шалгалт авсан байна.

Нэг хичээлийн хувьд явцын шалгалт авах болон бие даалтын ажлын гүйцэтгэлийг шалгах ажлыг нэг долоо хоногт багтааж төлөвлөхийг хориглоно.

Оюутны судалж буй нийт хичээлүүдийн хувьд бие даалтын ажлын гүйцэтгэл, явцын шалгалт зохион байгуулах өдрүүд нь хоорондоо 2-оос доошгүй өдрийн зайтай байна.

Үндсэн улирлын 13 дахь долоо хоногийн эхний өдрөөс хойш оюутны бие даалтын ажлын гүйцэтгэлийг шалгах, явцын шалгалт авахыг зөвшөөрөхгүй. Энэ өдрийг явцын шалгалтын сүүлчийн өдөр гэх ба яг энэ өдөр шалгалт авахыг зөвшөөрнө. Явцын шалгалтын сүүлчийн өдрөөс улирлын шалгалтын хугацаа эхлэх хүртэлх үеийг оюутны улирлын шалгалтанд бэлтгэх үе гэнэ.

Улирлын шалгалтанд тухайн хичээлийг судалсан нийт оюутныг хамруулахыг шаардана.

Улирлын шалгалтын хугацаа нь 3 долоо хоног үргэлжилэх ба шалгалтын хуваарийг сургалтын алба боловсруулж, мөрдүүлнэ.

Сургуулийн захирлын шийдвэрээр байгуулсан комисс буюу сургалтын алба нь шаардлагатай гэж үзвэл, оюутны судалж мэдлэг, чадвараа шалгуулсан хичээлээр хөндлөнгийн шалгалт зохион байгуулж болно.