Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Оюутныг дэмжих, тэтгэлэг олгох тухай

01.07.2016

Математик, физик, хими, биологи, мэдээлэл зүйн чиглэлээр улсын олимдиадад медальт байр эзэлсэн, мөн аймаг, хотын олимдиадад медальт байр эзэлж, ШМТДС-д элсэхэд тавигдах ЕШ-ын онооны шаардлагыг хангасан сурагчдыг бүртгэлийн онооны дараалал харгалзахгүй тухайн чиглэлээр хяналтын тоонд багтаан шууд элсүүлэх ба ШМТДС-ийн шилдэг элсэгчийг дэмжих тэтгэлэгт хамрагдах боломжтой.

Математик, физик, хими, биологи, мэдээлэл зүйн чиглэлээр олимдиадад медальт байр эзэлсэн элсэгч нь бүртгэлийн хугацаанд багтаан Элсэлтийн комисст хүсэлтээ гаргасан байх шаардлагатай.

Онцлог давуу тал

  • Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд гишүүн
  • Дэлхийн тэргүүлэх их сургуулиудтай жишихүйц сургалтын стандарт, агуулга (MIT, TIT)
  • Суралцах явцдаа мэргэжлийн хөтөлбөрөө сонгох, хос мэргэжлийн хөтөлбөрийг эзэмших боломжтой
  • Япон, Тайвань, АНУ, ЕХ-ны их сургуулиудтай хамтарсан 2+2, 3+1 болон оюутан солилцооны хөтөлбөрүүд
  • Үйлдвэрлэлийн болон танилцах дадлагыг гадаадад хийх боломж
  • Математик, физик, хими, биологи, мэдээлэл зүй, техник технологийн олон улсын олимпиадын медальт байрт шалгарсан элсэгчид 100%; улсын олимпиадын медальт байрт
    шалгарсан элсэгчид 80%; хот, аймгийн олимпиадын медальт байрт шалгарсан элсэгчид 50% тус тус тэтгэлэгтэй
  • ЭЕШ-ийн хоёр хичээлээр 800 оноотой элсэгчид 60%, нэг хичээлээр 800 оноотой элсэгч 30% сургалтын төлбөрийн тэтгэлэгтэй
  • Урлаг спорт, хэл, нийгмийн ухааны чиглэлээр шилдэг, авьяаслаг элсэгчдэд 15-30 хүртэлх хувийн сургуулийн нэрэмжит тэтгэлэг олгоно.