Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Оюутан хичээлийг дахин судлах тухай

Оюутан хичээлийг дахин судлах тухай


Заавал судлах хичээлийн хувьд хангалтгүй дүн авсан оюутан, тухайн хичээлийн багц цагийг биелүүлэхийн тулд дахин судлах шаардлагатай.

Амжилттай үнэлгээ авсан оюутан тухайн хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадвар, үнэлгээгээ ахиулах зорилгоор хичээлийг дахин судалж болно.

Оюутан дахин судлах хичээлийн хүсэлтийг улирлын бүртгэлийн хугацаанд сургалтын албанд гаргана. Энэ тохиолдолд, оюутны тухайн хичээлийн өмнөх үнэлгээг сургалтын албанаас “R” болгож, сургалтын мэдээллийн системд тэмдэглэнэ.

Оюутан хичээлд бүртгүүлж, тухайн хичээлийн багц цагийн төлбөрийг бүрэн төлж, хичээлд тавигдсан шаардлагыг биелүүлэх нь дахин судалсан хичээлээр оюутны хамгийн сүүлд авсан үнэлгээг албан ёсоор тооцох үндэс болно.

Дипломын хавсралтан дээр дахин судалсан хичээлээр оюутны хамгийн сүүлд авсан дүн, багц цагийг бичнэ.