Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Оюутанд чөлөө олгох

Оюутанд чөлөө олгох


Оюутанд суралцах хугацаанд нь түр хугацаагаар чөлөө олгож болно.

Оюутан хүндэтгэн үзэх шалтгаанаар нэг буюу хоёр улирлын хугацаагаар чөлөө авч болох ба нэг сараас дээш хугацаагаар хичээлд сууж чадахгүйд хүрвэл, чөлөө авах тухай хүсэлтийг сургалтын албанд бичгээр гаргана. Чөлөө олгох, эсэх тухай сургалтын албаны шийдвэрийг захирлын тушаалаар баталгаажуулна. Чөлөөг сунгах хүсэлтийг сургалтын албанд бичгээр гаргах ба чөлөөний нийт хугацаа 2 жилээс хэтрэхгүй байна.

Чөлөөг тухайн улирлын эхнээс олгосонд тооцно. Чөлөөний хугацаа дуусч, үргэлжлүүлэн суралцах эрх нь нээгдсэн оюутан сургалтын алба, харьяалагдах тэнхим/профессорын баг, зөвлөх багшаас суралцах төлөвлөгөө зохиох, хичээлд бүртгүүлэх, бусад асуудлаар зөвлөгөө авах шаардлагатай.

Өмнөх улиралд хичээл судлаагүй, болон чөлөөтэй байсан, өөрөөр хэлбэл, идэвхгүй төлөвтэй байсан оюутан бусад оюутны адил бүртгэлийн хугацаанд бүртгүүлнэ.

Улирлын чөлөөг дуусгаад ирсэн болон бусад шалтгаанаар сургалтын хугацаа хойшлон суралцаж байгаа оюутанд сургалтын төлөвлөгөөний өөрчлөлтөөс болж зөрүү гарвал сургалтын алба нь нөхөн үзэх хичээл, өгөх шалгалтыг мэргэжлийн тэнхим/профессорын багтай хамтран тогтооно.

Улирлын чөлөө авсан тохиолдолд тухайн улирлын суурь хураамжийг эргүүлж олгохгүй бөгөөд хичээлийн багц цагийн төлбөрийг журмын 5.7.2-т заасныг баримталж шийдвэрлэнэ.

Оюутны чөлөөтэй байсан хугацаа нийт суралцсан хугацаанд орохгүй.