Нээлттэй ажлын байр
“Шинэ Монгол-2” Бүрэн дунд сургууль
Ажлын байр : ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
Ажлын байрны зорилго, чиг үүрэг:
- Сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах
- Сургуулийн стратеги, бодлогын хэрэгжилтийг хангах
- Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих
- Багш ажилтныг удирдлагаар хангах
Тавигдах шаардлага:
- Их, дээд сургууль төгссөн, магистраас дээш зэрэгтэй (заавал багш байх албагүй)
- Боловсролын салбарт 5-аас дээш жил ажилласан туршлагатай
- Гадаад хэлний тодорхой мэдлэгтэй (Англи, Япон хэл)
- Удирдан зохион байгуулах, үлгэрлэх, манлайлах чадвартай
- Өөдрөг, шинийг санаачлагч, бүтээлч, багаар ажиллах чадвартай
- Дүгнэлт гаргах, шийдвэрлэх, хариуцлага хүлээх чадвартай
Шалгаруулалт явуулах үе шат:
- Анкет, CV-г 2017.05.02 – 2017.05.30-ны хооронд bilgee@shinemongol.edu.mn хаягаар хүлээн авна. Анкетыг www.shinemongol.edu.mn хаягаас татаж авна уу.
- Анкет хүлээж авах өдөр дууссанаас хойш ажлын 3 хоногийн дотор шалгарсан хүмүүсрүү холбоо барьж, аман ярилцлага хийх өдрийг зарлана.
- Аман ярилцлагыг 6 дугаар сарын эхний 7 хоногт авч, дүнг нийтэд зарлана.
Хаяг: УБ хот Баянзүрх дүүрэг 25-р хороо, 13-р хороолол,
Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж – 43, “Шинэ монгол” сургуулийн байр
Холбоо барих : 7577-7799, 8804-3080
Таныг Монголын шилдэг сургуулийг удирдаж, олон хүүхэд залуусын ирээдүйг гэрэлтүүлэх боломж хүлээж байна.