Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Ном хүлээж авах ёслолын үйл ажиллагаа боллоо

13.11.2014

АНУ-ын Азийн сан нь өөрийн хэрэгжүүлдэг хөтөлбөрүүдийн нэг болох "Азид зориулсан ном" хөтөлбөрийн хүрээнд Азийн 18 улсад ном, сурах бичиг хандивлаад байгаа юм байна. Америкийн Монгол судлалын төв нь тус сантай хамтран 2013 оноос "Монголд зориулсан ном" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн ба энэ хөтөлбөрт манай сургууль хамрагдаж, 401 ном хүлээж авлаа. Хандивын номыг хүлээж авсан ёслолын үйл ажиллагаа 2014 оны 11-р сарын 12-нд ШМТДС-ийн номын санд боллоо. Тус үйл ажиллагаанд Америкийн Монгол судлалын төвийн (АМСТ) захирал Марк Тасэ, хөтөлбөрийн зохицуулагч Б.Оюундэлгэр нар уригдан оролцож, оюутнууд эдгээр төлөөлөгчидтэй АМСТ-ийн үйл ажиллагааны талаар ярилцаж, бас баярлаж талархсанаа илэрхийлж байлаа.АМСТ-ийн захирал Марк Тасэ ШМТДС-ийн захирал Ч.Ганзоригтой уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.