Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Нисэх Загварын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн Монгол улсад амжилттай зохион байгуулагдаж манай сургуулийн хүүхдүүд амжилттай оролцлоо

14.08.2015


Монголд төдийгүй Азидаа анх удаа зохиогдож байгаа Нисэх Загварын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн Налайхын Дархан Ноёны худаг дээр 7 сарын 21-нээс 8 сарын 3-ны хооронд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд нийт 37 орны шигшээ баг тамирчид хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа шалгахаар өрсөлдсөн ба манай улсын тамирчид амжилттай оролцсоныг дуулгахад таатай байна.

ОУХМ Мижиддорж овогтой Гонгор нь Дэлхийн Аваргын цомын эзэн болж Монгол Улсын анхны Нисэх Загварын Спортын Дэлхийн аварга болсон ба нийт дүнгээрээ манай улс дэд байранд орлоо.


Шинэ Монгол сургуулийн хүүхэд залуучууд маань ДАШТ-ий далбаан дор нээлттэй зохион байгуулагдсан Дэлхийн цом тодотголтой “Түвшингийн дурсгалын цом”, “Монголын цом” хэмээх чөлөөт нислэгийн тэмцээнүүдэд амжилттай оролцсон ба ирээдүйд хүүхдүүд маань Дэлхийн аваргын цомыг авна гэдэгт итгэлтэй байна. Чөлөөт нислэгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Дэлхийн 2 удаагийн аврага Per Findahl болон Дэлхийн 1 удаагийн аварга Sergei Macarov нар манай сургуулийн хүүхдүүдтэй чөлөөт ярилцлага хийж, өөрсдийн мэдлэг, ур чадвараа хуваалцан цаашид илүү их амжилт гаргахыг хүссэн юм.

Манай сургуулийн хүүхдүүдийн амжилтаас дурьдвал:

  • Нисэх загварын спортын чөлөөт нислэгийн төрлийн (Tuvshin’s Memorial Cup) Дэлхийн цомын үе шатны Түвшингийн дурсгал цом тэмцээний (Junior буюу 18 нас хүртэлх) төрөлд:
  • “Монголын цом” хэмээх Дэлхийн цомын үе шатны 7-р сарын 26-27-ны өдрүүдэд явагдсан тэмцээнд (NMTEC)

Шинэ Монгол Бүрэн дунд сургуулийн сурагч Ганзоригийн Бат-Эрдэнэ 1-р байр

Шинэ Монгол Технологийн Дээд сургуулийн 1-р курсийн оюутан Батсайханы Оргил 2-р байр

F1 төрөлд: Шинэ Монгол Техник инженерийн коллежийн оюутан Мөнхзул овогтой Эрдэнэ-Очир 2-р байр, Арслан овогтой Үйлсбат 3-р байр

F1A төрөлд: Чинзориг овогтой Даваадорж 3-р байр (Junior буюу 18 хүртэлх насны ангилал) тус тус эзэлжээ

Бид тэмцээнд оролцсон болон амжилт үзүүлсэн нийт “Шинэ-Монгол” сургуулийнхаа баг тамирчдаар бахархаж байна!