Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Нийт төгсөгчид

Манай сургууль 2003.06.09-нд анхны элсэлтийн 12-р ангийн 48 сурагч төгссөнөөс хойш 7 дахь элсэгчдийг төгсгөөд байна. Жил бүрийн төгсөгчид дотоодын ИДС-д 100% элсэн суралцдаг ба ахлах ангийн 12-р ангид байхдаа гадаадын ИДС-д элсэн суралцсан төгсөгч олон бий.

Төгсөгчдийн ихэнх нь Японы ИДС-д элсэн суралцаж байгаагаас гадна Орос, Хятад, АНУ, Энэтхэг, Малайз, Турк зэрэг улсын ИДС-д суралцаж байна. Японд суралцаж буй манай сургуулийн төгсөгчид:

1.“Японы засгийн газрын тэтгэлэгт гадаад оюутныг суралцуулах хөтөлбөр”- т хамрагдан суралцаж буй 42 төгсөгч

2.“Хувийн зардлаар суралцагсдад зориулсан хөтөлбөр”-т хамрагдан суралцаж буй 76 төгсөгч байна. Эдгээрийн зардлыг тус сургуулийн ивээн тэгтгэгчид бүрэн дааж суралцуулдаг болно.

Ийнхүү нийт 118 төгсөгч маань Японы 15 их дээд сургууль, 4 мэргэжлийн сургуульд тус тус суралцаж байна.

      Мөн 2006 оны төгсөгч Н.Мэргэн нь АНУ-ын /MIT/ Массачусетсийн технологийн их сургуульд, Д.Мөнхтулга Английн Лондон хотод, 2008 оны төгсөгч Б.Цэнгүүн нь АНУ-н Корнелийн их сургуульд 100%-ийн тэтгэлэгт хамрагдан суралцаж байна.

Японд сурч буй нийт төгсөгч оюутнууд маань жил бүр уламжлалт ёсоор сургууль дээрээ ирж ийнхүү танилцуулах өдөрлөгийг зохион байгуулдаг билээ.  Төгсөгчдийн  холбооны тухай товчхон танилцуулахад :  холбооны гишүүд бүс нутгаараа сардаа 1 удаа,  нэгдсэн байдлаар жилдээ 3 удаа уулзалт арга хэмжээ зохион байгуулж, анх Японд сурах гэж буй коохай нартаа дэмжлэг туслалцаа өгч, байнгын хамтын ажиллагаатай ажилладаг юм байна. 

ШМАС-ийн 12-р ангийн төгсөгчид Японы их дээд сургуулиудад ивээн тэтгэгчийн зардлаар суралцах боломжтой байдаг бөгөөд Японы Засгийн газрын зардлаар суралцагчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Энэхүү танилцуулга өдөрлөгт Японы 20 орчим их дээд сургууль, техникийн коллежиудад суралцагчид оролцож, өөрийн сургуулийн талаар төрөлх сургуулийн номын дүү нартаа танилцуулж Японд суралцах талаар үнэтэй зөвлөгөөг өгсөн юм.

Дурдахад:

1.Чиба их сургууль-Хууль-зүйн факультет 5-р үеийн төгсөгч н.Уянга,6-р үеийн төгсөгч н.Лхагвасүрэн

2.Нагоя их сургууль-Боловсролын факультет-I курс н.Энхгэрэл

3.Акита их сургууль-Өгөөмөр Механик инженер-I курс, Өнөболд Цахилгаан электроник инженер-II курс

4.Шиншүү их сургууль-5-р үеийн төгсөгч Ч.БатзоригОУЭЗ-III курс, 6-р үеийн төгсөгч Э.ХэрлэнОУЭЗ-III курс, 8-р үеийн төгсөгч Д.ЗолзаяаОУЭЗ-I курс

5.Коочи их сургууль-Эдийн засгийн факультет-I курс н.Тэлмэн

6.Токио Олон Улсын их сургууль-ТИС-ийн Хими технологийн факультет 6-р үеийн төгсөгч н.Ундармаа, ОУ-ын харилцаа н.Тамжид

7.Оберин их сургууль-Хүмүүнлэгийн ухааны факультет-I курс н.Чимэдлхам

8. Ямагата их сургууль-Инженерийн факультет-IV курс н.Болортуяа

9. Хиросаки их сургууль-Нийгмийн ухааны факультет-III курс н. Цагаансанаа, Боловсролын факультет-IV курс н.Мөнхшүр

10.Оосака их сургууль-6-р үеийн төгсөгч Б.Сансармаа ЭЗ-I курс, Инженерийн факультет-I курс З. Сугар

11.Хитоцүбаши их сургууль- Нийгмийн факультет 6-р үеийн төгсөгч н.Ундрал II курс

12.Японы техникийн коллежи-Фүкүи техникийн коллеж 7-р үеийн төгсөгч н.Данзанваанжил

13.АВК япон хэлний сургууль-Нинжбадгар, Энхтөр гэсэн оюутнууд хүрэлцэн ирж, номын дүү нартаа зөвлөгөө өглөө.

Дээрх өдөрлөгийг зохион байгуулсан нийт төгсөгч оюутан ах эгч нартаа баярлалаа.

Шинэ монголын төгсөгчид  “SHUWA CLUB” байгууллаа

 Энэхүү сургалт эхэлснээс хойш хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах хүүхдийн тоо олширч, 2008 оны хөгжлийн бэрхшээл гэсэн сэдэвт хичээл дээр хэлгүй дүлий хүүхдийн тухай ‘Самарын үр” хэмээх хүүхэлдэйн киног үзүүлэхэд ихэнх хүүхдүүд догдолж, тус киног орчуулж 29-р сургууль зэрэг тусгай сургуулиудад үзүүлэхийг хүсч буйгаа илэрхийлсэн. Ийнхүү тэдгээр хүүхдүүдийн хүсэлтийг биелүүлэхийн тулд , Японд сурдаг Шинэ Монгол сургуулийн төгсөгч нар тус хүүхэлдэйн киног орчуулсан байна. Орчуулгын үйл ажиллагаанд Японд сурч буй ШМАС-ийн 10 хүүхэд нэгдэж, “А5 төсөл буюу Хамтын нийгмийг байгуулах үйл ажиллагаа”-ны багийг 2009.01.18-нд байгуулжээ. Багийн удирдагчаар Мураками Тэцүяа сан ажилладаг.

     Ийнхүү үйл ажиллагааныхаа хүрээнд төгсөгчид “SHUWA CLUB” гэсэн нэртэйгээр төрөлх сургууль дээрээ дохионы хэлний дугуйлан хичээллүүлхээр боллоо. Дугуйлангийн үйл ажиллагааг танилцуулах хүрээнд ахлах ангийн сурагчдад өөрсдийн орчуулан хөрвүүлсэн “Самарын үр” хүүхэлдэйн киногоо үзүүлсэн юм. Дугуйланд сурагчид сайн дураараа элсэх ба энэ хорвоо дээр тусламж хэрэгтэй байгаа хэн нэгэнд харамгүй сайхан сэтгэлээр туслан хамтдаа хөгжиж дэвшихийг дугуйланг зохион байгуулж буй ШМАС-ийн төгсөгч нар маань уриалж байлаа.

  Энэхүү хүүхэлдэйн кинонд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд  юу хүсдэг, юу мэдэрч байгаагаа бусдад илэрхийлхийн тулд ямар зан авир гаргадаг, тэдний эцэг эх болон гэр бүлийнхний хувьд ямар асуудлууд тулгарч байдаг зэрэг олон талын санааг харуулжээ. Энэхүү хүүхэлдэйн киног орон нутгийн сургуулиудаар үзүүлэх ажил зохион байгуулагдах юм байна.