Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

​Намрын сайхан нартай өдөр "Анхны аялал" маань амжилттай болж өнгөрлөө

20.10.2014

НАМРЫН САЙХАН НАРТАЙ ӨДӨР "АНХНЫ АЯЛАЛ" МААНЬ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

X/18-нд "Танилцах өдөрлөг 2014" ШМТДС,ШМТИК хамтран цэвэр агаар явган аялал өдөрлөгийг зохион байгууллаа.

Багш, ажилчид, оюутан сурагчид Улаанбаатар – Манзушир хийд – Овооны Энгэр жуулчны бааз – Зуунмод – Улаанбаатар гэсэн маршрутаар аялаж, уулын оргил булаалдах, олс таталт, буухиа гүйлт, аялалын ширээ засах зэрэг сонирхолтой тэмцээнүүдийг зохион байгууллаа. Мөн сургуулийн багш нарын баг Төв аймгийн Зуунмод хотын багш нарын багтай сагсан бөмбөгийн нөхөрсөг тоглолт хийж, Зуунмод хотын шинээр байгуулагдсан кино театрт Төв аймгийн үүсэл хөгжлийн тухай баримтат кино, Шинэ Монгол сургуулийн тухай богино хэмжээний кино үзэцгээлээ.