Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

М.БОЛОРТУЯА: Оюутнууд олон боломжид хүрэх боломжтой

18.06.2021

ЦАХИЛГААНЫ ИНЖЕНЕРИЙН ГУРАВДУГААР ҮЕИЙН ТӨГСӨГЧ

1. Сургуулиа жилийн өмнө төгсөж байсан. Төгсөгчдийн уулзалтаар сургуульдаа эргээд ирэхэд ямар сэтгэгдэл төрж байна?

- Оюутан насны бүхий л дурсамж сургуулийн маань өнцөг булан бүрд шингэсэн байжээ. Дурсамжууд ар араасаа хөвөрч байна. Сургууль маань шинэчлэгдээд бүр гоё болчихсон байна.

2. Одоо хаана, ямар ажил эрхэлж буйгаа танилцуулахгүй юу?

- Одоо барилгын цахилгаан, холбоо дохиоллын компанид инженерээр ажиллаж байна. Туслах инженерээр ороод гурван сар болж байна. Ажлаа төлөвлөгөөнийхөө дагуу явж байгаа эсэх дээр шалгалт хийж, тайлагнаж, инженер ажилчдын дундын гүүр нь болдог.

3. Ажлын байран дээр бакалавртаа суралцаж, эзэмшсэн мэдлэгээ хэрэглэхэд бэрхшээл байсан уу?

- Сургууль онолын суурийг маань маш сайн тавьж өгсөн гэж боддог. Мөн багаар ажиллах чадварыг эзэмшихэд таатай орчинг үүсгэж, хичээл дээр багаар ажиллуулдаг байсанд нь маш их талархаж явдаг. Яг ажлын байран дээр гарахад өөр олон зүйлийг өөрийн болгосон байх шаардлага гардаг. Гэхдээ сургуульд маань суралцах орчин бүрэн байсан ч өөрийгөө илүү их хөгжүүлж чадаагүйдээ бага зэрэг харамссан.

4. Шинэ Монгол Технологийн дээд сургуулийг сонгосон тань хэр зөв шийдвэр байсан бэ?

- ШМТДС-ийг сонгосон нь миний хувьд маш зөв шийдвэр байсан. Хичээлүүд англи хэл дээрх материал ашигладаг учир цаашдаа гадаадад ажиллах болон дэвшин суралцахад шаардлагатай мэргэжлийн үг хэллэгээ мэддэг болоход тусалж, төвөггүй ойлгодог болдог.

5. Манай төгсөгчдийн өмнө ямар ямар боломжууд нээгддэг вэ? ШМТДС-д элсэн орж байгаа дүү нарт тань хэрэгтэй байх.

- Карьер хөгжлийн төвөөр дамжуулан оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах, гадаадын их сургуульд элсэх, цаашлаад гадаад болон дотоодын компаниудад ажиллах боломжууд бүрэн нээлттэй байдаг. Би хоёрдугаар курстээ оюутан солилцооны "Sakura Science" хөтөлбөрөөр Япон улсын Нагояа их сургуульд долоо хоног суралцаж, Японы соёл болон технологийн дэвшлийг нүдээр үзэж суралцаад ирсэн. Одоо ажиллахынхаа хажуугаар Япон Улсын эмнэлэгийн тоног төхөөрөмж, роботын эд анги үйлдвэрлэдэг компанид зургийн инженерээр ажилд орохоор ажлын ярилцлага өгч байгаа.

6. Цаашдаа хийж бүтээхээр төлөвлөж буй ажлынхаа талаар сонирхуулбал?

Цаашдаа мэргэжлээрээ 5-7 жил ажиллаад гадаадад магистрын зэрэг хамгаалахаар суралцах төлөвлөгөөтэй байна.

Баярлалаа танд, ажлын амжилт хүсье.