Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

БҮРТГЭЛЭЭ БАТАЛГААЖУУЛАХ ЗААВАР
БҮРТГЭЛЭЭ БАТАЛГААЖУУЛАХ ЗААВАР

Улаанбаатар хотоос элсэгчид: 2022.07.08 (09:00-18:00) хүртэл ШМТДС-н байрны 909 тоот өрөөнд ирж бүртгэлээ баталгаажуулна. Орон нутгаас элсэгчид:  2022.07.08 -ны дотор 1 багц цагийн хураамж (140.000төг) төлж бүртгэлээ баталгаажуулна.  2022.08.22-26 хооронд ШМТДС-н байрны 909 тоот өрөөнд ирж гэрээгээ хийнэ. Дараах 4 аймгийн элсэгчид тухайн аймагт ажиллаж байгаа комисстой холбогдож бүртгэлээ баталгаажуулна. - Архангай аймаг: Ц.Ядамрагчаа 91001110, Ж.Очбаатар 88099511- Дархан-Уул аймаг: Б.Отгонбаяр 88104199, Б.Эрдэнэзул 99256338- Орхон аймаг: Б.Саруул 80706838, Б.Баярбаясгалан 99232852- Хөвсгөл аймаг: Б.Энх-Амгалан 99207450, Б.Жавзандулам 91145180 Бүртгэлээ баталгаажуулахаар ирэхдээ: - Хувийн хэрэг- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ- Батламж (Боловсролын үнэлгээний төв)- 2% цээж зураг- Иргэний үнэмлэхийн хуулбар- 1 багц цагийн хураамж (140.000төг) төлсөн байна. - Тэтгэлэгт сорилгын батламжтай бол авчирна. Хураамж төлөх данс: 5123022349 (Хаан банк) Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль Гүйлгээний утга: Овог, Нэр, Регистрийн дугаар, Утас 2022.08.29-нд чиглүүлэх сургалт 809 тоот болно. Холбоо барих: Сургалтын алба: 99172098 Мехатроникийн тэнхим: 91001110 Програм хангамжийн тэнхим: 88028703 Барилга архитектурын тэнхим: 88104199 Имэйл: info@nmit.edu.mn   Вебсайт: www.nmit.edu.mn

ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛСЭН.
ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛСЭН.

ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА. ЭЛСЭЛТ АВАХ ХӨТӨЛБӨРҮҮД: 1. АРХИТЕКТУР 2. БАРИЛГЫН ИНЖЕНЕР 3. КОМПЬЮТЕРИЙН УХААН 4. РОБОТ ТЕХНИК (МЕХАНИК ИНЖЕНЕРЧЛЭЛ) 5. ПРОГРАМ ХАНГАМЖ Суурь шалгалт: Математик эсвэл Физик Дагалдах шалгалт: Гадаад хэл, Монгол хэл, Нийгэм судлал БОСГО ОНОО: 450 ХАМТЫН АЖИЛЛАГААТАЙ ГАДААДЫН СУРГУУЛИУД:1. TOYOHASHI UNIVERSITY OF TECHNOLOGY2. AKITA UNIVERSITY3. KURUME INSTITUTE OF TECHNOLOGY4. YOKOHAMA NATIONAL UNIVERSITY5. SHINSHU UNIVERSITY6. CHIBA INSTITUTE OF TECHNOLOGY7. YAMAGATA UNIVERSITY8. NATIONAL PINGTUNG UNIVERSITY9. NATIONAL UNIVERSITY OF KAOHSHIUNGТЭТГЭЛЭГҮҮД:1. ТЭТГЭЛЭГТ СОРИЛГО – 2022 (10%-70%)2. ЭЕШ ОНООНЫ ТЭТГЭЛЭГ (10%-40%)3. ОЛИМПИАДЫН АМЖИЛТ (10%-100%)4. ШИНЭ МОНГОЛ - МАБҮЧИ ТЭТГЭЛГИЙН САНХолбоо барих: Сургалтын алба: 99172098Мехатроникийн тэнхим: 91001110Програм хангамжийн тэнхим: 88028703Барилга архитектурын тэнхим: 88104199

МУИС-ХШУИСургуулиас зохион байгуулсан ПРОГРАММЧЛАЛЫН үндэсний ХII олимпиад болж өнгөрлөө.
МУИС-ХШУИСургуулиас зохион байгуулсан ПРОГРАММЧЛАЛЫН үндэсний ХII олимпиад болж өнгөрлөө.

МУИС-ХШУИСургуулиас зохион байгуулсан ПРОГРАММЧЛАЛЫН үндэсний ХII олимпиадад ШМТДС-ын Я.Шинэбаяр ахлагчтай Б.Адьяатөмөр, Б.Мөнх-Оргил гишүүдтэй ASM баг амжилттай оролцож 7 бодлогыг 478 минутанд бодож мөнгөн медал хүртлээ. Мөн К бодлогыг хамгийн хурдан 4минутанд бодож батламж авлаа. Нийт 11 баг өрсөлдсөн уг олимпиадад компани 7 одтой баг орж өрсөлдлөө. ШМТДС-тай хамтран ажилладаг Анд глобал компанийн багт баяр хүргэе.

ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ  “ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ СОРИЛГО – SCIENCE CHALLENGE 2022”  ЭЕШ – Н ӨМНӨХ ТҮВШИН ТОГТООХ СОРИЛГО
ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ “ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ СОРИЛГО – SCIENCE CHALLENGE 2022” ЭЕШ – Н ӨМНӨХ ТҮВШИН ТОГТООХ СОРИЛГО

1. ТЭТГЭЛЭГТ СОРИЛГЫН ЗОРИЛГО Энэхүү сорилго нь ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн сурагчдын математик, физик, англи хэлний хичээлийн мэдлэгийн түвшинг элсэлтийн ерөнхий шалгалт болон төгсөх нэгдсэн шалгалтуудын өмнө тогтоох, үндэсний хэмжээнд өөрийн үеийн сурагчидтай шинжлэх ухааны мэдлэг, чадвараа сорих боломжоор хангах, ингэснээр сурагчдад өөрийн мэргэжил, сургуулиа зөв сонгоход туслах, инженер болох хүсэл эрмэлзэлтэй элсэгчдийг хөхүүлэн дэмжихэд оршино. 2. СОРИЛГЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ Сорилгыг улсын хэмжээнд 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргийн бүх сургуулийн ЭЕШ-д бэлдэгч болон 12-р ангийн сурагчдын дунд “Математик, физик, англи хэл” гэсэн сонголттойгоор, 2022 оны 05-р сарын 28-29 ний өдрүүдэд 10:00-20:00 цагийн хооронд нэгэн зэрэг онлайнаар зохион байгуулагдана. Математик 2022.05.28 10:00 - 20:00 Англи хэл 2022.05.28 10:00 - 20:00 Физик 2022.05.29 10:00 - 20:00 Сорилго нь амралтын өдрүүдээр явагдах тул шалгуулагч өөрийн боломжит цагт сорилоо өгөх боломжтой. 3. СОРИЛГЫН БҮРТГЭЛ Сорилго нь ЭЕШ-д бэлдэгч болон ЕБС-ийн 12-р ангийн сурагч бүрт нээлттэй бөгөөд бүртгэлийн ХУРААМЖГҮЙ. Бүртгэл 2022 оны 05-р сарын 28-ны өглөөний 09:59 цагт хаагдахыг анхаарна уу. Бүртгүүлэх холбоос: https://sites.google.com/nmit.edu.mn/sciencechallenge2022/register 4. СОРИЛГЫН ДҮН МЭДЭЭ Сорилгын дүнг 2022.05.30-нд ШМТДС-н вебсайт http://www.nmit.edu.mn болон фэйсбүүк хуудсаар https://www.facebook.com/nmit.edu.mn  мэдээллэнэ. Шалгуулагчийн хувийн мэдээллийн нууцлалыг чанд хадгална.  Математик 2022.05.30 10:00 цагт зарлана Англи хэл  2022.05.30 10:00 цагт зарлана Физик  2022.05.31 10:00 цагт зарлана 5. СОРИЛГЫН ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ “ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ СОРИЛГО – SCIENCE CHALLENGE 2022 ”-ийн шилдэг оролцогчдыг тодруулж, Шинэ Монгол Технологийн Дээд сургуульд суралцахад дараах сургалтын төлбөрийн тэтгэлэгүүдийг олгоно. Үүнд: Нийт оролцогчдоос хамгийн өндөр гүйцэтгэлтэй эхний 5 сурагчдад - 70% Эхний  5% сурагчдад - 50% дараагийн 10%  сурагчдад - 40% дараагийн 15%  сурагчдад - 30% дараагийн 15%  сурагчдад - 20% дараагийн 15%  сурагчдад - 10% Зохион байгуулагч: ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ Утас: 88028703, 91145180, 91001110 И-мэйл: info@nmit.edu.mn | sc2022@nmit.edu.mn

МУИС-ийн ХШУИС-аас зохион байгуулсан "Улсын электроникийн 18-р олимпиад" 2022.05.07-05.08 өдрүүдэд зохион байгуулагдаж ШМТДСургуулийн оюутан залуус амжилттай оролцлоо.
МУИС-ийн ХШУИС-аас зохион байгуулсан "Улсын электроникийн 18-р олимпиад" 2022.05.07-05.08 өдрүүдэд зохион байгуулагдаж ШМТДСургуулийн оюутан залуус амжилттай оролцлоо.

12 багийн 60 оюутнаас бодлогын тэмцээний ганцаарчилсан оноогоор цахилгааны инженерийн 4-р курсын оюутан Д. Сүхбат шагналт 5-р байранд шалгарч, ивээн тэтгэгчийн мөнгөн шагналаар шагнагдав. Багийн дүнгээр Б. Энх-Амгалан удирдагчтай ШМТДС-ийн баг 3-р байранд шалгарч хүрэл медал, мөнгөн шагнал хүртэв.Багийн гишүүд:Цахилгааны инженерийн 4-р курсын оюутан Г.Анхзаяа, Б.Ган-Эрдэнэ, Д.Сүхбат, Л.Нямдаваа, 3-р курсын оюутан Б.Тэмүүлэн нар оролцов. Эрдэм шинжилгээний хуралд 9 их дээд сургууль коллежийн 16 эрдэм шинжилгээний өгүүлэл хэлэлцэснээс цахилгааны инженер ба үйлдвэрлэлийн автоматжуулалт мэргэжлийн оюутан Б.Ган-Эрдэнэ 2 бүтээлээр оролцсон ба - "Газар хөдлөлтийн симуляцийн нэг тэнхлэгт сэгсрэх ширээний дизайн ба хөгжүүлэлт" бүтээлээр 1-р байр - "PCB боловсруулах гурван тэнхлэгт CNC машин зохион бүтээх" бүтээлээр 4-р байр тус тус эзлэв. Цахилгааны инженерийн 4-р курсын оюутан Г.Анхзаяа "Утасгүй сүлжээнд суурилсан гэрэлтүүлгийн систем бүтээл" бүтээлээр 5р байр эзлэв. Нийт амжилт гаргасан оюутан залуусдаа цашдын сурлага, хөдөлмөр, судалгааны ажлын өндөр амжилт хүсье. Эрдэм шинжилгээний хурлын бичлэгийг:https://www.youtube.com/watch?v=-Hl3Tn0POSI&t;=1822sОлимпиадын дүн мэдээг:http://elec-olympiad.num.edu.mn/%d1%8d%d1%88%d0%b8-%d0.../

Монгол улсын их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим нь оюутны улсын програмчлалын олимпиадыг энэ жил зохион байгууллаа
Монгол улсын их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим нь оюутны улсын програмчлалын олимпиадыг энэ жил зохион байгууллаа

Монгол улсын их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим нь оюутны улсын програмчлалын олимпиадыг энэ жил зохион байгуулж байгаа бөгөөд МУИС-ийн түүхт 80 жилийн ойг тохиолдуулан уг ойн нэрэмжит болж байгаагаараа онцлогтой боллоо. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас сүүлийн хоёр жил тасалдаад байсан уг олимпиадыг энэ жил өргөн цар хүрээтэй зохион байгуулахаар төлөвлөн ажиллаа. Энэ удаагийн олимпиадад төр, хувийн хэвшлийн 10 гаруй их дээд сургуулиас алгоритм, програмчлалын шилдэг 50 гаруй оюутан хоёр өдрийн турш тус бүрдээ 100 онооны дөрвөн бодлогыг 4 цагийн хугацаанд бодож уралдах ба оролцогчдын бичсэн программыг хиймэл оюунд суурилсан автомат системээр шалгаж, хүний оролцоогүйгээр дүгнэлээ. Мөн олимпиадын үеэр оюутны бүтээлийн уралдаан зохион байгуулагдлаа. Шинэ Монгол технологийн дээд сургууль - с тус олимпиадад Ө.Алтангадас, Я.Шинэбаяр нараар удирдуулсан Б.Адьяатөмөр, Э.Дорж , Б.Мөнх-Оргил гэсэн бүрэлдэхүүнтэй нийт 5 оюутан, бүтээлийн уралдаанд Б.Тайванжаргал ганцаараа оролцлоо. Програмчлалын төрөлд Б.Мөнх-Оргил мөнгөн медаль Б.Адьяатөмөр хүрэл медаль Бүтээлийн төрөлдБ.Тайванжаргал 7-р байр эзэллээ. Нийт оролцсон оюутан шавь нартаа баяр хүргэе ээ.

МУИС-ийн 80 жилийн ойн нэрэмжит, "УЛСЫН ХИМИЙН 31-р ОЛИМПИАД" Химийн чиглэлийн мэргэжлийн улсын 6, хувийн 1, нийт 7 их дээд сургуулийн А, Б бүлгийн оюутнуудын дунд зохион байгуулагдлаа
МУИС-ийн 80 жилийн ойн нэрэмжит, "УЛСЫН ХИМИЙН 31-р ОЛИМПИАД" Химийн чиглэлийн мэргэжлийн улсын 6, хувийн 1, нийт 7 их дээд сургуулийн А, Б бүлгийн оюутнуудын дунд зохион байгуулагдлаа

МУИС-ийн 80 жилийн ойн нэрэмжит, "УЛСЫН ХИМИЙН 31-р ОЛИМПИАД" Химийн чиглэлийн мэргэжлийн улсын 6, хувийн 1, нийт 7 их дээд сургуулийн А, Б бүлгийн оюутнуудын дунд зохион байгуулагдаж ШМТДСургуулийн оюутан залуус амжилттай оролцлоо. Мөн нано-химийн инженерчлэлийн тэнхимийн багш нар олимпиадын материал засалтын багт ажиллаа. Оюутны А бүлэгт химийн инженерийн 2-р түвшний оюутан Э. Чойжоо, Б. Хонгорзул нар хүрэл медаль, Оюутны Б бүлэгт химийн инженерийн 4-р түвшний оюутан О. Наранзул, Д. Даваажаргал, Ш. Энххүслэн нар хүрэл медаль, химийн инженерийн 3-р түвшний оюутан Х. Бөртэ алтан медалийн болзлыг хангаж амжилттай оролцлоо. Нийт оюутнууддаа баяр хүргэхийн дашрамд цаашдын сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье

2022.04.29-05.02 өдрүүдэд Туркменистан улсад оюутны математикийн нээлттэй олон улсын уралдаанд 2022.04.29-05.02 өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө
2022.04.29-05.02 өдрүүдэд Туркменистан улсад оюутны математикийн нээлттэй олон улсын уралдаанд 2022.04.29-05.02 өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө

2022.04.29-05.02 өдрүүдэд Туркменистан улсад оюутны математикийн нээлттэй олон улсын уралдаанд 2022.04.29-05.02 өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн оюутан залуус улс эх орон, сургуулийнхаа нэрийг олон улсад мандуулсан сайхан амжилтийг үзүүллээ. Програм хангамжийн 1-р курсын оюутан Б.Мөнх-Оргил -1-р байрПрограм хангамжийн 1-р курсын оюутан Б.Адъяатөмөр - 1-р байрПрограм хангамжийн 3-р курсын оюутан Я.Шинэбаяр 3-р байр тус тус эзэллээ. Нийт амжилт гаргасан оюутан залуусдаа баяр хүргэн, цаашдын сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Уралдааны дүн мэдээг: https://iuhd.edu.tm/competition/66...

ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ МОНГОЛ ГЕРМАНЫ ХАМТАРСАН АШИГТ МАЛТМАЛ ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН САГСАН БӨМБӨГИЙН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ МОНГОЛ ГЕРМАНЫ ХАМТАРСАН АШИГТ МАЛТМАЛ ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН САГСАН БӨМБӨГИЙН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Тус сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хоорондын харилцааг нэмэгдүүлэх зорилготой тус тэмцээн ШМТДСургуулийн спорт зааланд авхаалж самбаа хурд хүчээ сорин гал гарсан тоглолтууд боллоо.  Эрэгтэй I байранд NMIT "BEES" баг Эрэгтэй II байранд GMIT "BACH 3-4" баг  Эрэгтэй III байранд GMIT "Инженерийн бэлтгэл хөтөлбөр" баг тус тус шалгарлаа.  Эмэгтэй I байранд "GMIT-1" баг Эмэгтэй II байранд NMIT "Хиам" баг Эмэгтэй III байранд "GMIT-2" баг шалгарлаа.  Шилдэг тоглогчоор Эрэгтэй - NMIT оюутан Г.Билэгт Эмэгтэй - GMIT оюутан М.Хулан 3-аас шидэлтийн тэмцээнд Эрэгтэй - NMIT оюутан н.Цэнгэл  Эмэгтэй - GMIT оюутан н.Хонгорзул нар шалгарлаа.  Нийт нөхөрсөг тоглон шагналт байранд шалгарсан баг тамирчиддаа цаашдын спортын өндөр амжилт хүсье.

ШУТИС-Барилга Архитектурын сургуулиас уламжлал болгон зохион байгуулагддаг "ТӨМӨР БЕТОНЫ АЯН-2022" 4-р сарын 26,29-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.
ШУТИС-Барилга Архитектурын сургуулиас уламжлал болгон зохион байгуулагддаг "ТӨМӨР БЕТОНЫ АЯН-2022" 4-р сарын 26,29-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.

ШУТИС-Барилга Архитектурын сургуулиас уламжлал болгон зохион байгуулагддаг "ТӨМӨР БЕТОНЫ АЯН-2022" 4-р сарын 26,29-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус аянд ШУТИС-н Барилга Архитектурын Сургууль, Техник Технологийн Дээд Сургууль, Шинэ Монгол Технологийн Дээд сургууль-ийн нийт 60 гаруй оюутны 10 баг оролцлоо. Шинэ Монгол технологийн дээд сургуулийн барилгын инженерийн 3,4-р курсын оюутнууд өрсөлдөн амжилттай оролцож, Барилгын инженерийн 3-р курсын оюутнууд болох Б.Бат-Итгэл, Ч.Нямдаваа, Б.Пүрэвээ, Б.Билгүүнтөгөлдөр, М.Хүрэлбаатар, Э.Мандуул нарын “Шинэ Монгол” баг “ШИЛДЭГ ЗУРАГТ ИЛТГЭЛ”-д шалгарч өргөмжлөл, сурах бичиг, мөнгөн шагналаар шагнууллаа. Нийт амжилт гаргасан оюутнууддаа баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН КООСЭН ТӨГСӨХ КУРСЫН ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН КООСЭН ТӨГСӨХ КУРСЫН ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Монгол Коосэн технологийн коллежШУТИС коосэн технологийн коллежШинэ Монгол коосэн технологийн коллежийн багш, оюутнууд оролцлоо. - Мэргэжлийн чиг хандлага, хувь хүний ур чадварын талаарх чөлөөт хэлэлцүүлэг - Хувь хүний ур чадварыг тодорхойлох тест- Оюутан залууст ганцаарчилсан уулзалт зөвлөгөө өгөн нэг өдрийг оюутан залуустаа зориуллаа. Нийт хүрэлцэн ирсэн оюутан залуус та бүхэндээ цаашдын сурлага хөдөлмөр, урлаг спортын өндөр амжилт хүсье. Мөн оюутан залуусаа идэвхтэй оролцуулан хамтран ажилласан багш нартаа баярлалаа. 

ШИНЭ МОНГОЛ ЭРДМИЙН ХҮРЭЭЛЭН ГРЭЙПСИТИ МОНГОЛ КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
ШИНЭ МОНГОЛ ЭРДМИЙН ХҮРЭЭЛЭН ГРЭЙПСИТИ МОНГОЛ КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэн, ГрэйпСити Монгол ХХК-ийн хооронд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн бэлтгэх, тийнхүү бэлтгэсэн мэргэжилтнүүдийг цаашид ГрэйпСити компанид ажиллуулах боломжийг бүрдүүлэхэд хамтран ажиллах; оюутан залууст зориулж санхүүгийн боловсрол, мэдээлэл технологийн талаар семинар, лекц хийх; хамтарсан судалгаа, төслийг хэрэгжүүлэх үндсэн зорилгын хүрээнд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр болж өнгөрлөө.Санамж бичгийг Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал Д. Гантуул болон ГрэйпСити Монгол компанийн Гүйцэтгэх захирал Б. Мөнхцэцэг нар үзэглэв.  ГрэйпСити Монгол ХХК нь 2000 онд байгуулагдаж, банк санхүү ба төлбөрийн шийдлийн програм хангамж боловсруулах чиглэлээр дагнан ажилласаар ирсэн бөгөөд дотоодын энэ салбарын зах зээлд тэргүүлэгч юм. Монголын 12 арилжааны банкны 11 нь ГрэйпСити компанийн програм хангамжийн бүтээгдэхүүнийг ашигладагаас 9 банк тус компанийн боловсруулсан банкны суурь бүртгэлийн систем дээр ажиллаж байна. Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэн нь "Дэлхийн боловсролыг Монголд" уриатай 2014 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол улсын боловсролын салбарт тэргүүлэх 12 байгууллагыг өөртөө багтаасан цогц институт юм. Өдгөө нийт 250+ гаруй багш, 4100+ орчим суралцагчтайгаар Монголын боловсролын салбарт инновацийг нэвтрүүлэхээр үйл ажиллагаа явуулж байна.Ёслолын ажиллагааны үеэр талууд Мэдээллийн технологийн салбарт шинээр ажилд орж буй төгсөгчдөд шаардагдаж буй ур чадварууд болон Шинэ Монгол Технологийн Дээд сургуулийн Програм хангамж болон Комьютерийн ухааны хөтөлбөрт банкны системийн хичээлийг нэвтрүүлэх талаар ярилцаж, санал солилцсон бөгөөд тус үйл ажиллагаанд хоёр байгууллагын төлөөлөл болох удирдлагын багийн 7 хүний бүрэлдэхүүн оролцлоо.

ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН КООСЭН ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖИЙН ТӨГСӨХ КУРСЫН ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН "НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ" - Т ТА БҮХНИЙГ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА.
ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН КООСЭН ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖИЙН ТӨГСӨХ КУРСЫН ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН "НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ" - Т ТА БҮХНИЙГ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА.

ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН КООСЭН ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖИЙН ТӨГСӨХ КУРСЫН ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН "НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ" - Т ТА БҮХНИЙГ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА.Тус өдөрлөгт- Мэргэжлийн чиг хандлага, хувь хүний ур чадварийн талаарх чөлөөт хэлэлцүүлэг- Хувь хүний ур чадварийг тодорхойлох тест- Мэргэжлийн багш нарын зөвлөгөөгэх мэт олон үйл ажиллагаа зохион байгуулагдах болно.

ШМТДС -н Програм хангамжийн тэнхмийн оюутнууд Компьютерийн сүлжээ улсын Х олимпиадад амжилттай оролцож 406 ангийн оюутан  Н.Түвшинбилэг тусгай байр эзэллээ.
ШМТДС -н Програм хангамжийн тэнхмийн оюутнууд Компьютерийн сүлжээ улсын Х олимпиадад амжилттай оролцож 406 ангийн оюутан Н.Түвшинбилэг тусгай байр эзэллээ.

МУИС-ийн 80 жилийн ойг тохиолдуулан олон талт үйл ажиллагаа зохион явуулж байгаагийн нэг нь Компьютерийн сүлжээ, мэдээллийн болон сүлжээний аюулгүй байдлын салбарын мэргэжилтэн, боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлэх үндсэн зорилготой  Компьютерийн сүлжээний улсын Х олимпиадыг их дээд сургуулиудын оюутан залуусын дунд  зохион байгууллаа.  2 үе шаттай явагдаж буй тус олимпиад дараах өдрүүдэд зохион байгуулагдаж  I шатыг 2022 оны 4 сарын 16-ны өдөр онлайн хэлбэрээр, II шатыг 2022 оны 4-р сарын 23-ны өдөр онсайт хэлбэрээр явагдаж дүнгээ гаргалаа.  ШМТДС -н Програм хангамжийн тэнхмийн оюутнууд Компьютерийн сүлжээ улсын Х олимпиадад амжилттай оролцож 406 ангийн оюутан Н.Түвшинбилэг тусгай байр эзэллээ. Бүх оролцсон оюутнууддаа болон дасгалжуулагч багш Б.Нарантуяад баяр хүргэе.

“Монгол инженер” нэгдсэн үйл ажиллагаа Эрдэм шинжилгээний хурал, Техникийн механикийн олимпиад, CAD/CAЕ/CAМ-н олимпиад гэсэн гурван хэсэгтэйгээр 3 хоногийн хугацаанд амжилттай зохион байгуулагдлаа.
“Монгол инженер” нэгдсэн үйл ажиллагаа Эрдэм шинжилгээний хурал, Техникийн механикийн олимпиад, CAD/CAЕ/CAМ-н олимпиад гэсэн гурван хэсэгтэйгээр 3 хоногийн хугацаанд амжилттай зохион байгуулагдлаа.

ШУТИС-МехТСургуулиас улсын хэмжээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол инженер” нэгдсэн үйл ажиллагаа Эрдэм шинжилгээний хурал, Техникийн механикийн олимпиад, CAD/CAЕ/CAМ-н олимпиад гэсэн гурван хэсэгтэйгээр 3 хоногийн хугацаанд амжилттай зохион байгуулагдлаа.  Үүнд Шинэ Монгол технологийн дээд сургууль нь хамтран зохион байгуулагчаар оролцохоос гадна оюутан залуус хүч сорин өрсөлдлөө. CAD/CAЕ/CAМ-н олимпиадад Ц.Ядамрагчаа багшаар удирдуулсан Механик инженерийн II курсын оюутан Г.Энхшагай нийт их дээд сургуулийн 51 оюутантай өрсөлдөн тэргүүн байранд шалгарлаа.Механикийн улсын олимпиадад Г.Номун багшаар удирдуулсан Механик инженерийн II курсын оюутан Г.Өсөхбаяр ахлагчтай баг "Хөвсгөл нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг уснаас гаргах инженерийн шийдэл, тооцоо, технологийн боловсруулалт" сэдвээр оролцон тусгай байранд шалгаран SLS Bearings Mongolia Co.Ltd компаний нэрэмжит шагналыг хүртлээ. Амжилттай оролцсон оюутнуудаа 2022.04.25 өдөр сургуулийн удирдлагууд хүлээн авч сургуулийн зүгээс урамшуулал дурсгалын бэлэг гардууллаа. Шагнал авсан:Механик инженерийн II курсын оюутан Г.ЭнхшагайМеханик инженерийн II курсын оюутан А.ӨсөхбаярМеханик инженерийн II курсын оюутан Г.Пүрэв-ОчирМеханик инженерийн III курсын оюутан Д.Гүнбилэг оюутнуудда цаашдын сурлага хөдөлмөр, бүтээлийн өндөр амжилтыг хүсье.Мөн уралдаанд оролцсон оюутнуудыг бэлтгэн амжилттай оролцуулсан мехатроникийн тэнхимийн эрхлэгч Ц.Ядамрагчаа, Г.Номун багш нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулиас зохион байгуулж буй "МОНГОЛ ИНЖЕНЕР-2022" үйл ажиллагаанд Шинэ Монгол Технологийн Дээд сургууль хамтран зохион байгуулагчаар оролцож байна.
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулиас зохион байгуулж буй "МОНГОЛ ИНЖЕНЕР-2022" үйл ажиллагаанд Шинэ Монгол Технологийн Дээд сургууль хамтран зохион байгуулагчаар оролцож байна.

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулиас зохион байгуулж буй "МОНГОЛ ИНЖЕНЕР-2022" үйл ажиллагаанд Шинэ Монгол Технологийн Дээд сургууль хамтран зохион байгуулагчаар оролцож байна.Тус үйл ажиллагаа нь 2022 оны 4-р сарын 22, 23, 24-ны өдрүүдэд зохион байгуулагдах ба дараах үйл ажиллагаа болно.  Эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг / 2022.04.22/ I салбар хуралдаан: Инженерийн боловсрол дахь технологийн шинчлэлийн өнөөгийн байдал, хэтийн төлөв II салбар хуралдаан: Инженерийн салбар дахь загварчлал ба симуляци - Техникийн механикийн улсын олимпиад /2022.04.23/- CAD/CAE/CAM-ийн улсын олимпиад /2022.04.23-24/Энэхүү үйл ажиллагаанд зохион бүтээх инженерийн тооцоонд механикийн онолын болон зураг, төсөл, тооцоо, үйлдвэрлэлийн загварчлал, (CAD/CAE/CAM) хэрэглэдэг дотоодын их дээд сургуулийн бакалаврын оюутан, инженерийн техникийн ажилтан, судлаач нар оролцох боломжтой. Нийт оролцож буй оюутан залуус та бүхэндээ амжилт хүсье.

ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН 2022 ОНЫ "STUDENT FESTIVAL
ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН 2022 ОНЫ "STUDENT FESTIVAL

ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН 2022 ОНЫ "STUDENT FESTIVAL" 2022.04.07-ний өдөр амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Өдөрлөгийг нээж ШМТДСургуулийн гүйцэтгэх захирал Д.Гантуул үг хэлэн, Оюутаны холбооны тэргүүн М.Тэмүүлэн үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцууллаа. Мөн мэндчилгээ дэвшүүлэхээр ШМТДСургуулийн дэргэдэх амьд хөгжмийн NEBULA болон амьд хөгжмийн СОЁМБО хамтлаг тус тус мэндчилгээ дэвшүүллээ.  Тус өдөрлөгт - Үзэсгэлэн худалдаа 9 оюутан оролцон өөрсдийн бүтээлээ танилцуулан, амжилттай борлуулан дараагийн захиалгуудаа авлаа. - Хоол худалдаалах үйл ажиллагаанд Coffeе shop, Bubble tea, болон бусад хоол хүнсийг оюутнууд өөрсдөө чанарын өндөр түвшинд бэлтгэн худалдааллаа. Мөн олон төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулагдаж оюутан залуус багш ажилчид идэвхитэй оролцон нэг өдрийг чөлөөтэй өөрсдийгөө сорин өрсөлдлөө. Тэмцээнд - Шатар , Даамны төрөлд - Програм хангамж 103-р бүлгийн оюутан Н.Рагчаа - Treasure Hunt төрөлд - Барилгын инженерийн 201-р бүлгийн оюутан О.Идэрмөнх - МеМе төрөлд - Програм хангамж 101-р бүлгийн оюутан Г.Мөнх-Оргил - Instagram Story төрөлд 408-р бүлгийн оюутан О.Эрдэнэчимэг нар тус тус шалгарлаа.Мөн "Challenge room" төрөлд Spicy noodle, Түнэр харанхуй, Амтыг таа гэх мэт сонирхолтой уралдаанд оюутнууд хүч сорин өрсөлдслөө. Чөлөөт цагийг өнгөрөөхөөр "Gaming room" тус тус гаргаж өгсөнөөр оюутан өөрийн сонирхсон тоглоомийг тоглон өнгөрөөх боломжийг бүрлүүлж өгсөнөөрөө онцлогтой юм. Тус өдөрлөгийн хүрээнд нийт 150 гаруй оюутан, 20 гаруй багш ажилчид оролцсон томоохон өдөрлөг болж өндөрлөлөө. Өдөрлөгийн төгсгөлд OPEN MIC чөлөөт арга хэмжээ зохион байгуулагдаж химийн инженерчлэлийн тэнхимийн багш Б.Баярбаясгалан, Програм хангамжийн тэнхимийн эрхлэгч М.Идэрбаатар нар арга хэмжээг нээж мэндчилгээ дэвшүүллээ."STUDENT FESTIVAL" өдөрлөгийг зохион байгуулсан Nmit StudentUnion оюутны холбооны бүх гишүүддээ баяр хүргэн, цаашдын ажил хөдөлмөр, сурлагад нь амжилт хүсье.

“STUDENT FESTIVAL”
“STUDENT FESTIVAL”

“STUDENT FESTIVAL” өдөрлөгийн нэгэн сонирхолтой ярилцлага яг одоо болж байна. Өнөөдрийн зочин илтгэгчээр Анимейшн, Комикс зохиолч, найруулагч С.Жамбалцэрэн хүрэлцэн ирж үе тэнгийн залуусдаа орчин үеийн тренд болж буй комик дүр төслийн талаар сонирхолтой яриа өрнүүлж байна. С.Жамбалдорж нь 2018-2020 онд “Хандгай” комик төслийн зураг төсөлд ажилласан. 2019-2022 оны XMF хөгжмийн фестивалын санаа болон брендинг төсөлд хамтран ажилласан. 2020 оноос эхлэн “Хандгай” - төсөлд найруулагчаар ажиллаж байна. Кино, комик төслүүдээр залуучуудад юуг хүргэхийн төлөө ажилладаг вэ? Залуучууд кино зохиол комикоос ямар мэдрэмж, санааг авах ёстой талаар чөлөөт ярилцлага өрнүүлж байна. Бидний урилгыг хүлээн авсан С.Жамбалцэрэндээ цаашдын ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг Шинэ Монгол Технологийн Дээд сургуулийн нийт оюутан залуус, багш ажилчидынхаа өмнөөс хүсэн ерөөе.https://www.facebook.com/xandgai

ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Ж.ГАЛБАДРАХ ЯПОН УЛСЫН ТОЁОХАШИ ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬД АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Ж.ГАЛБАДРАХ ЯПОН УЛСЫН ТОЁОХАШИ ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬД АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Ж.ГАЛБАДРАХ ЯПОН УЛСЫН ТОЁОХАШИ ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬД АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ.Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч, ШМТДСургуулийн удирдах зөвлөлийн дарга Ж. Галбадрах (Galbadrakh Janchiv) 3-р сарын 23-ны өдрөөс 4-р сарын 8-ны өдрүүдэд Япон улсад бизнес уулзалт хийж байгаа бөгөөд уулзалтын хүрээнд Тоёохаши технологийн их сургуульд зочлон тус сургуулийн удирдлагууд болон Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн бүрэлдэхүүн сургуулиудын төгсөгчидтэй хамтарсан уулзалт хийв. Тоёохаши их сургуультай оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөр, их сургуульд элсэн дэвшин суралцах, хамтарсан судалгааны чиглэл, багш нарын судалгаа, мэдлэг дээшлүүлэх зэрэг чиглэлүүдээр олон үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлж ирсэн ба 2 орны хил нээгдсэнтэй холбоотойгоор цаашид:- Инженерчлэлийн бүхий л чиглэлүүдээр хамтарсан багш солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх;- Компьютерийн ухааны чиглэлээр Шинэ Монгол Технологийн дээд сургууль болон Тоёохаши их сургуулиудын оюутнууд зайнаас үл хамааран цахимаар арга хэмжээ болон хөтөлбөрүүдэд оролцох боломжийг нээх;- Бакалавр, Магистр, Докторын хөтөлбөрт тэтгэлэгтэй элсэн суралцах оюутны тоог нэмэгдүүлэхэд шаардлагатай оюутны ур чадварыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх;- Бүрэлдэхүүн сургуулиудын менежерүүд болон бусад ажилтнуудын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, туршлага солилцох зорилгоор “Staff exchange” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар өмнө нь цахим уулзалтуудаар хэлэлцэж байсан нь ийнхүү бодитоор хэрэгжих эхлэл тавигдлаа.

Шинэ Монгол Технологийн Дээд сургуулиин 8 төгсөгч Япон улсад ажиллахаар боллоо
Шинэ Монгол Технологийн Дээд сургуулиин 8 төгсөгч Япон улсад ажиллахаар боллоо

Шинэ Монгол Технологийн Дээд сургууль болон Шинэ Монгол Эрдмийн хүрээлэнгийн дэргэдэх Карьер хөгжлийн төвөөр дамжуулан нийт 8 төгсөгч Япон улсад ажиллахаар болж ШМТДСургуулийн суралцаж буй оюутан залуусдаа өөрсдийн туршлагаа солилцсон ярилцлага болж өндөрлөлөө.  2020 оны төгсөгч: - Б.Дөлгөөн - Mirapro company - Үндсэн ажилтан- Б.Мандахмаа - Mirapro company - Үндсэн ажилтан- Б.Болдтөмөр - Mirapro company - Үндсэн ажилтан- Х.Хантөгөлдөр - Mirapro company - Үндсэн ажилтан- М.Болортуяа - Mirapro company - Үндсэн ажилтан2021 оны төгсөгч:- Ч.Даваадорж - JAL company - үндсэн ажилтан- Г.Бат-Оргил - Kurume Institute of Technology - суралцахаар2022 оны төгсөгч:- Д.Номунхан нар - Shonan gijutsu company - үндсэн ажилтнаар тус тус ажиллах болсон төгсөгч нартаа дахин дахин халуун баяр хүргье. Мөн тус ярилцлаганд ШМЭХүрээлэнгийн ерөнхийлөгч Ж.Галбадрах, ШМТДСургуулийн гүйцэтгэх захирал Д.Гантуул болон ШМТДСургуулийн багш нар оролцон цаашдын ажил амьдралд нь амжилт хүсэж өөрсдийн сэтгэгдэлээ хуваалцан дурсгалын бэлэг гардууллаа. Ийнхүү Япон улсын зорин ажиллах нийт төгсөгчиддөө цаашдын ажил хөдөлмөрт нь өндөрөөс өндөр амжилт хүсэхийн сацуу улам их амжилтыг гарган Монгол улсынхаа нэрийг дэлхийд гаргасан чадварлаг ажилчид болохыг хүсэн ерөөе.

БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ШИНЖЭЭЧДИЙН БАГ ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ ДЭЭР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ.
БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ШИНЖЭЭЧДИЙН БАГ ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ ДЭЭР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ.

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн шинжээчдийн баг “Компьютерийн ухаан” бакалавр магистрын хөтөлбөрийн урьдчилсан магадлан итгэмжлэлд дүн шинжилгээ хийн ажиллаж байна. Сургуулийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны танилцуулгыг Шинэ Монгол ТДС-н гүйцэтгэх захирал Д.Гантуул , бакалаврын хөтөлбөрийг програм хангамжийн тэнхимийн эрхлэгч М.Идэрбаатар болон магистрын хөтөлбөрийг програм хангамжийн тэнхимийн багш М.Отгонпүрэв нар танилцууллаа.  БМИҮЗ-н шинжээчийн багт: Н.Мягмарцоож - Монгол улсын боловсролын их сургуулийн Сургалтын хөтөлбөр, багшийн хөгжлийн албаны дарга, доктор, дэд профессор;Б.Энхтуул - Монгол улсын их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухааны инженерчлэлийн сургуулийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн багш, доктор, дэд профессор;Д.Өлзий-Орших - “Старсофт” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал нар ажиллаж байна. ШМТДСургуулиас: Хөтөлбөрийн өөрийн үнэлгээний багийн гишүүд хамтран ажиллаж байна.

НАГОЯ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ БОЛОН ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ХАМТАРСАН САКУРА САЙЕНС ХАМТАРСАН ЦАХИМ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЖ ӨНГӨРЛӨӨ
НАГОЯ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ БОЛОН ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ХАМТАРСАН САКУРА САЙЕНС ХАМТАРСАН ЦАХИМ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

НАГОЯ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ БОЛОН ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ХАМТАРСАН САКУРА САЙЕНС ХАМТАРСАН ЦАХИМ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЖ ӨНГӨРЛӨӨШинэ Монгол Технологийн Дээд Сургууль, Нагоя Технологийн Дээд сургуулийн хамтарсан Сакура Сайенс хамтарсан цахим солилцооны хөтөлбөр 5 өдрийн турш хэрэгжин амжилттай өндөрлөлөө. Тус хөтөлбөрөөр ШМТДС Барилга, Архитектурын тэнхимийн оюутнууд Нагоя хотын барилга байгууламж, гудамны архитектурын шийдлүүдтэй танилцаж, үнэлгээ өгсөн билээ. Хаалтын үйл ажиллагаагаар оюутнууд судалгааны үр дүн дээр хэлэлцүүлэг хийж, сурч мэдсэн зүйлсийн талаар сэтгэгдлээ хуваалцлаа. Хөтөлбөрийн төгсөлд Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Ж. Галбадрах багш хаалтын үг хэлж, оюутнуудад сертификат гардуулав. Шинэ Монгол технологийн дээд сургуулийг төлөөлөн амжилттай оролцсон оюутнууддаа баяр хүргэн цаашдын үйл хэрэгт амжилт хүсье!

"Мэргэжлийн танилцах аялал"
"Мэргэжлийн танилцах аялал"

"Мэргэжлийн танилцах аялал"ШМТДС-ын Хими болон Цахилгааны инженерийн ангийн 3 болон 4-р курсын оюутнууд Мэргэжлийн аялалыг 2022-оны 3-р сарын 3-ны өдөр ШМТДС-ын декан Б.Энх-Амгалан, багш М.Нүүдэл нарын удирдлаган дор "ДЦС-3" ТӨХК-ы үйл ажиллагаа, цахилгаан-дулаан үйлдвэрлэл, эрчим хүчний үйлдвэрийн барилга байгууламж, техник технологи, тоног төхөөрөмж, технологийн процесстой танилцах аяллыг зохион байгууллаа.Мэргэжлийн танилцах аялалын хүрээнд "ДЦС-3" ТӨХК-ны сургалтын инженер Эрдэнэцэцэг, ХАБЭА-н инженер Ариунжаргал нар станцын дотор мөрдөгдөх аюулгүй ажиллагаа, дотоод журмыг танилцуулж, үйлдвэр, цех болон хэсэг штабуудаар явж тайлбарлан танилцууллаа.Дашрамд дурдахад: ДЦС-3 ТӨХК нь 1966 оны 12-р сарын 3-ны өдөр суурь тавигдаж, 1968 оны 12-р сарын 10-нд анхны зуух ашиглалтанд орж, нийслэл хотын албан байгуулага, орон сууцанд дулааны эрчим хүч түгээж эхэлжээ. ДЦС-3 ТӨХК нь нийт 198 МВт суурилагдсан хүчин чадалтай бөгөөд МУ-ийн эрчим хүчний системийн 16-18%-ийг хангаж байгаа бөгөөд нийтдээ 996 захиргаа хүний нөөц олон инженер техникийн ажилчидтай станц юм.

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл Шинэ Монгол технологийн дээд сургууль, Шинэ Монгол технологийн коллежд  ажиллаж байна
Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөл Шинэ Монгол технологийн дээд сургууль, Шинэ Монгол технологийн коллежд ажиллаж байна

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн Ажлын албаны захирал О.Янжмаа шинжээч ажиллах үйл ажиллагааг нээж "Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн хамтын ажиллагаа, чанарын баталгаажуулалт" сэдвээр танилцуулгыг Шинэ Монгол технологийн дээд сургууль, Шинэ Монгол технологийн коллежийн хамт олонд хийж байна.

Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн V үеийн намрын улирлын "ТӨГСӨЛТИЙН БАЯР" ёслол төгөлдөр болж өнгөрлөө.
Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн V үеийн намрын улирлын "ТӨГСӨЛТИЙН БАЯР" ёслол төгөлдөр болж өнгөрлөө.

Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн V үеийн намрын улирлын "ТӨГСӨЛТИЙН БАЯР" ёслол төгөлдөр болж өнгөрлөө. • Химийн инженер хөтөлбөрөөр Батцэнгэлийн Анхмэнд • Цахилгаан инженер хөтөлбөрөөр Мөнхзулын эрдэнэ-Очир • Цахилгаан инженер хөтөлбөрөөр Батбуяны Бат-Оргил  • Цахилгаан инженер хөтөлбөрөөр Эрдэнэхуягийн Билгүүдэй • Цахилгаан инженер хөтөлбөрөөр Отгонбатын Балжинням • Механик инженер хөтөлбөрөөр Батсайханы Нармандах • Механик инженер хөтөлбөрөөр Даваагийн Номунхан  • Химийн инженер хөтөлбөрөөр Мөнхтогтохын Цэрэнноров  • Химийн инженер хөтөлбөрөөр Батсүхийн Чингүн  нар маань амжилттай төгсөж, амьдралын гараагаа ийнхүү эхэллээ.Шилдэг төгсөгчөөр Мехатроникийн тэнхимийн Механик инженерийн хөтөлбөрөөр төгсөгч Б.Нармандах шалгарлаа.Төгсөлтийн баярт ШМТДС-ийн гүйцэтгэх захирал Д.Гантуул, ШМТДС-ийг үүсгэн байгуулагч, УЗ-ийн дарга доктор Ж.Галбадрах, УЗ-ийн гишүүн Г.Тогос, ШМТДС-ийн багш нар, ШМТК-ийн захирал Э.Цэндсүрэн уригдсан багш нарын хамт, эцэг эхчүүд, найз нөхөд оролцлоо. Төгсөгч оюутны төлөөлөн Э.Билгүүдэй оюутан бидэнд Зорилго, тэмүүлэлээ зөв тодорхойлох нь хамгийн чухлыг онцоллоо. Төгсөлтийн үйл ажиллагаанд Төгсөгчийн тангараг өргөсөн нь бас нэгэн онцлох үйл явдал байлаа. Ингээд нийт төгсөгчид та бүхэндээ цаашдын амьдралд нь амжилтын дээдийг хүсэн ерөөе.ЧИЛИЙСЭН УРТ ОЮУТАНЫ ЖИЛҮҮД ЧИНЬ ДУРСГАЛЫН ЦОМЛОГ БОЛОН ҮЛДЛЭЭЧИГ НИЙЛСЭН НАЙЗУУД ТАНЬ ЧИМЭЭГҮЙХЭН ДОТРОО МЭГШИН СУУНАДАСАЖ ЭЭНЭГШСЭН СУРГУУЛИЙН ЧИНЬ АНГИ ТАНХИМ ИНЭЭЖДАЛАЙ УУЖИМ БАГШ НАР ТАНЬ БАХДАЛЫН ӨНГӨӨР МИШЭЭН ҮЛДЛЭЭ

ХОТЖИЛТ- УЛААНБААТАР панел хэлэлцүүлэг
ХОТЖИЛТ- УЛААНБААТАР панел хэлэлцүүлэг

ХОТЖИЛТ- УЛААНБААТАР Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн Барилга, архитектурын тэнхим болон Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Барилга, архитектурын тэнхим, Хот төлөвлөлт, Судалгааны институтын хамтран зохион байгуулах панел хэлэлцүүлэг 2022 оны 1 сарын 28-ны өдөр 13:00-15:00 цагт Шинэ Монгол Технологийн Дээд сургуулийн 809 тоот хурлын танхимд болно. Уг панел хэлэлцүүлэгийн зорилго нь архитектур, хот төлөвлөлтийн тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухааны мэдлэг, арга зүй судалгааны үндэслэлтэй ярилцах энэ чиглэлээр суралцаж буй оюутан залуустай нээлттэй мэдлэг мэдээлэл хүргэх, түгээх зорилготой. Тус панел хэлэлцүүлэг нь оюутануудад мэдлэг түгээх зорилготой хүн хоорондын зайг харгалзан зохион байгуулж байгаа тул оролцох хүсэлтэй хувь хүн байгууллага урьдчилан утсаар холбогдоно уу. 88104199, 99179861

ШМЭХ - н бүрэлдэхүүн сургуулиудын багш ажилчидын дунд "ЭВИЙН ХҮЧ" спортын наадам зохион байгуулагдлаа
ШМЭХ - н бүрэлдэхүүн сургуулиудын багш ажилчидын дунд "ЭВИЙН ХҮЧ" спортын наадам зохион байгуулагдлаа

Энэ удаагийн тэмцээн "Эвийн хүч" уриан дор ШМЭХ-ийн бүрэлдэхүүн 6 байгууллагын багш ажилтнуудыг хооронд нь танилцуулах багийн ажиллагааг сайжруулах, нөхөрсөг тоглолтуудыг гаргах зорилгоор бүх хүмүүсийг санамсаргүй байдлаар багт хуваан баг бүрдүүлсэн билээ. Нийт 9 баг өрсөлдсөнөөс  1-р байр Эрдэнэ-очир ахлагтай 9-р баг2-р байр Батбаяр ахлагчтай 2-р баг3-р байр Ганзориг ахлагчтай 6-р баг4-р байр 3, 4, 8 -р багууд тус тус оноо тэнцсэн5-р байр 7-р баг6-р байр 1-р баг7-р байр 5-р баг тус тус орлоо

АНД Системс Тек (AND Systems Tech) мэргэжилтэнгүүд Шинэ Монгол Технологийн Дээд сургуулийн оюутнуудад өөрсдийн мэргэжлийн онцлог болон давуу талын тухай хэлэлцүүлэг яриа өрнүүллээ.
АНД Системс Тек (AND Systems Tech) мэргэжилтэнгүүд Шинэ Монгол Технологийн Дээд сургуулийн оюутнуудад өөрсдийн мэргэжлийн онцлог болон давуу талын тухай хэлэлцүүлэг яриа өрнүүллээ.

Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн дэргэдэх Карьер Хөгжлийн Төвөөс зохион байгуулж буй Зочин Илтгэгчийн Яриа хөтөлбөрийн энэ удаагийн зочдоор АНД Системс Тек (AND Systems Tech) компанийн гүйцэтгэх захирал М. Отгонпүрэв, Шийдлийн архитектор Д. Орхон, Ахлах Дата аналист С. Сарангэрэл, Ахлах UX дизайнер Б. Уянга, АНД Глобал (AND Global) компанийн Бизнес Хөгжил хариуцсан захирал З. Мишээл нар Шинэ Монгол Технологийн Дээд сургуулийн болон Шинэ Монгол Технологийн Коосэны оюутнуудад өөрсдийн мэргэжлийн онцлог болон давуу талын тухай хэлэлцүүлэг яриа өрнүүллээ. АНД Глобал компани нь "Дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц өндөр ур чадвартай Монгол инженер, Монгол хөгжүүлэгч залуусаар багаа бүрдүүлэн хамтын хүчээр технологийн салбарт шинэчлэлтийг хийж, зах зээлийн чиг хандлагыг өөрчлөхөд өөрсдийн хувь нэмрээ оруулан ажиллаж буй" монгол компани юм. 2021 онд Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль тус компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулан Компьютерын Ухааны магистрын хөтөлбөр боловсруулж АНД Системс Тек (AND Systems Tech) компанийн гүйцэтгэх захирал, доктор М. Отгонпүрэв нь Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн профессор болсон билээ. АНД Системс Тек (AND Systems Tech) компанийн Шийдлийн архитектор Д. Орхон нь Програм хангамжийн инженер гэж ямар мэргэжил байдаг, энэ мэргэжлийг эзэмшсэнээр ажиллах боломжуудын тухай оюутнуудад ярьсан бол Ахлах UX дизайнер Б. Уянга нь Дизайн ба Карьер сэдвийн хүрээнд зөвхөн зурах авьяастай хүн дизайнер болдоггүй мөн өөрийн хоббигоо хэрхэн дизайнтай холбох боломжуудын талаар оюутнуудад илтгэл тавилаа.АНД Системс Тек (AND Systems Tech) компанийн Ахлах Дата аналист С. Сарангэрэл нь хиймэл оюун ухааныг (AI) шийдвэр гаргалтын түвшинд хэрхэн ашигладаг тухай мөн өөрийн мэргэжил болон дата аналист байхын давуу талуудын тухай ярив.Илтгэлийн төгсгөлд зочид маань Шинэ Монгол Технологийн дээд сургууль болон Шинэ Монгол Технологийн Коллежийн оюутнуудын асуултад хариулж дурсгалын зураг татуулснаар арга хэмжээ өндөрлөлөө.Цаг гарган өөрсдийн үнэтэй мэдлэг туршлагаас оюутнуудтай хуваалцсан зочиддоо Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн зүгээс талархал илэрхийлье.

Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн магистрант Загдрагчаагийн Бат-Эрдэнэ нь өөрийн нөр их хөдөлмөрөө төрд үнэлүүлж Төрийн Дээд шагнал болох Монгол Улсын Гавьяат Багш цол тэмдгээр шагнууллаа.
Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн магистрант Загдрагчаагийн Бат-Эрдэнэ нь өөрийн нөр их хөдөлмөрөө төрд үнэлүүлж Төрийн Дээд шагнал болох Монгол Улсын Гавьяат Багш цол тэмдгээр шагнууллаа.

Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн магистрант Загдрагчаагийн Бат-Эрдэнэ нь өөрийн нөр их хөдөлмөрөө төрд үнэлүүлж Төрийн Дээд шагнал болох Монгол Улсын Гавьяат Багш цол тэмдгээр шагнууллаа. Орчин цагийн боловсролын болон шинжлэх ухааны үр шимийг түгээн дэлгэрүүлэгч оюунлаг багшдаа аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн хамт олноос хүсэн ерөөе.

Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Ж. Галбадрах багшийн зүтгэлийг Төр үнэлэн, Орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын энэ өдөр Төрийн Дээд шагнал болох Монгол Улсын Гавьяат Багш цолоор шагнууллаа.
Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Ж. Галбадрах багшийн зүтгэлийг Төр үнэлэн, Орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын энэ өдөр Төрийн Дээд шагнал болох Монгол Улсын Гавьяат Багш цолоор шагнууллаа.

Бидний хүндэт Багш, Шинэ Монгол Сургуулийн үүсгэн байгуулагч, Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Ж. Галбадрах (Galbadrakh Janchiv) багшийн зүтгэлийг Төр үнэлэн, Орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын энэ өдөр Төрийн Дээд шагнал болох Монгол Улсын Гавьяат Багш цолоор шагнууллаа.  2000 онд анх байгуулагдсан Шинэ Монгол сургууль нь өдгөө 11 бүрэлдэхүүн байгууллагатай Шинэ Монгол эрдмийн хүрээлэн болж өргөжин, Дэлхийд үнэлэгдэх мянга мянган Монгол иргэнийг бэлтгэж байна. Шинэ Монгол эрдмийн хүрээлэнгийн багш ажилтнууд, оюутан сурагчдаас Багшдаа халуун баярыг хүргэе!

Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн Волейболын аварга шалгаруулах "Volleyball Championship 2021 NMIT"  тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн Волейболын аварга шалгаруулах "Volleyball Championship 2021 NMIT" тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн Волейболын аварга шалгаруулах "Volleyball Championship 2021 NMIT"  тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд 13 эрэгтэй баг тамирчин, 5 эмэгтэй баг тамирчин нийт 18 баг, 126 тамирчин оролцож хурд хүч, авхаалж, самбаагаа сорилоо.  Эмэгтэй төрөлд:  3-р байр: Хурганууд2-р байр: Jewel1-р байр: Хиам Эрэгтэй төрөлд: 3-р байр: Mou Shindeiru2-р байр: Молоконы лааз1-р байр: Wrecking Ballz  багууд тус тус шалгарч Хиам болон Wrecking Ballz багууд нь ШМТДС-ийн Волейболын аваргаар тодорч цомын эзэн болов. Хиам баг нь сургуулийн хошой аваргаар тодорлоо. Химийн инженерийн 3-р дамжааны оюутан Э. Цээпилмаа, Барилгын инженерийн 3-р дамжааны оюутан Ц. Номунтөгс нар өөрийн авъяас чадвар, хурд хүчийг дайчлан баг хамт олноо манлайлж шилдэг тоглогчидоор шалгарав. Тэмцээнд амжилттай оролцсон бүх баг тамирчдадаа баярлалаа. Дараа жилийн тэмцээн хол байна даа хол байна. Бүгдэд нь амжилт хүсье

Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль болон АНД Глобал компанийн хамтарсан  “ПРОГРАМ ХАНГАМЖ”-ийн МАГИСТРЫН ХӨТӨЛБӨР /Е06130201/ Элсэлт авч байна
Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль болон АНД Глобал компанийн хамтарсан “ПРОГРАМ ХАНГАМЖ”-ийн МАГИСТРЫН ХӨТӨЛБӨР /Е06130201/ Элсэлт авч байна

Cyber Security буюу Цахим аюулгүй байдлын чиглэлийг АНД Системс компаний гүйцэтгэх захирал, Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн багш, доктор М. Отгонпүрэв удирдана.(-2015 онд - АНУ-ын Пенсильвани мужийн Карнеги Мелоны их сургуульд магистрын зэрэг- 2021 онд - Япон улсын Нагоягийн их сургуульд Мэдээлэл зүйн ухааны докторын зэргийг Кибер аюулгүй байдал чиглэлээр хамгаалсан.)- Machine Learning буюу Машин сургалт-хиймэл оюун ухаан чиглэлийг АНД Глобал компанийн Хиймэл оюун ухаан хариуцсан дэд захирал, Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн багш, доктор Ү. Отгонбаяр удирдана.(- 2002 онд - Япон улсын Токиогийн Их Сургуульд баклаврын зэрэг- 2004 онд - Япон улсын Токиогийн Их Сургуульд магистрын зэрэг- 2009 онд - АНУ-ын Пенсильвани мужийн Их Сургуульд Математикийн Ухааны докторын зэрэг хамгаалсан.Мөн Дани улсын Копенгагений Их Сургууль, Их Британи улсын Кардиффийн Их Сургуульд багшлаж байсан туршлагатай. - 2016 онд - Математикийн Хүрээлэнгийн захирал, Монголын математикийн олимпиадын хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, МУИС-ийн ШУС-ийн Математикийн тэнхимийн дэд профессороор ажиллаж байсан.) Бүртгүүлэх холбоос дээр дарна уу. http://admission.nmit.edu.mn:8081/index.htmШинэ Монгол Технологийн Дээд Сургууль болон АНД Глобал компанийн хамтарсан “ПРОГРАМ ХАНГАМЖ”-ийн МАГИСТРЫН ХӨТӨЛБӨР /Е06130201/Мэргэшүүлэх чиглэлүүд: Цахим аюулгүй байдал (Cyber Security) Машин сургалт-хиймэл оюун ухаан (Machine Learning) Өгөгдөл боловсруулалт (Data Processing) Тус хөтөлбөр нь “Судалгааны магистр” бөгөөд магистрын судалгааны ажил бичнэ. Сургалтын төлөвлөгөө нийт 30 багц цаг байна. Үүнээс мэргэжлийн хичээл 10 багц цаг, мэргэшүүлэх хичээл 12 багц цаг, эрдэм шинжилгээний ажил 3 багц цаг, магистрын судалгааны ажил 5 багц цаг байна. Хөтөлбөрийн давуу талууд юу вэ?1. LendMN, SuperUp зэрэг аппликейшнуудыг хөгжүүлэгч, технологийн салбартаа тэргүүлэгч төдийгүй олон улсад бүтээгдэхүүнээ борлуулдаг AND Global компанийн чадварлаг удирдлагын баг, судлаачидтай хамтран хэрэгжүүлнэ.2. АНУ, Япон, Дани, БНСУ улсад докторын зэрэг хамгаалж сургалт, судалгааны олон жилийн туршлага хуримтлуулсан профессор багш нар тус хөтөлбөрийг удирдан явуулна.3. Магистрын судалгааны ажлаа төсөлд суурилан бодит бүтээгдэхүүн хөгжүүлэлт дээр суурилан хийнэ.4. Та ажлынхаа хажуугаар суралцах боломжтой, зөвхөн Бямба гарагт хичээллэнэ. Элсэгчдэд тавигдах шаардлага: Програм хангамж, мэдээллийн технологийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй байх эсвэл өөр мэргэжлээр бакалаврын зэрэгтэй бол програм хангамж, мэдээллийн технологийн чиглэлээр нарийн мэргэшиж, дагнан ажилладаг байна. Сургалтын хугацаа: 1,5 – 2 жилХичээллэх өдөр: Бямба гарагт 09:00 - 20:00 цаг. Танхимын болон цахим сургалт хосолно.Хичээл эхлэх өдөр: 2021 оны 10 дугаар сарын 02. 1. Магистрын хөтөлбөрийн танилцуулга уулзалт:Магистрын хөтөлбөрийн танилцуулга уулзалт 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 18:00 цагт Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн хичээлийн байрны #809 тоот танхимд болно.2. Элсэлтийн шалгалт:Бүртгүүлэгчдээс ярилцлагын шалгалтыг 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр авах бөгөөд шалгалтын дүнг тухайн өдөртөө зарлана.3. Магистрантаар бүртгэх:Элсэх болзол хангасан бүртгүүлэгч нь 2021 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өөрийн биеэр дараах материалуудтай ирж #907 тоот өрөөнд бүртгүүлэх бөгөөд сургалтын гэрээ байгуулна.4. Бүрдүүлэх материал:- Иргэний үнэмлэх- Бакалаврын диплом, дүнгийн хавсралтын хуулбар- Цээж зураг (3*4) Утас: 99172098 Имэйл - info@nmit.edu.mn  www.nmit.edu.mn https://www.instagram.com/nmit_engineering/ https://www.youtube.com/watch?v=v2F_ltpTiu8"Улс орны ирээдүй хүний хөгжлөөс, хүний хөгжил чанартай боловсролоос"ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ!

ШМТДС-н профессор багш доктор О.Нямсүрэнгийн шинэхэн бүтээл МЕХАНИК нэртэй ном хэвлэгдлээ.
ШМТДС-н профессор багш доктор О.Нямсүрэнгийн шинэхэн бүтээл МЕХАНИК нэртэй ном хэвлэгдлээ.

ШМТДС-н профессор багш доктор О.Нямсүрэнгийн шинэхэн бүтээл МЕХАНИК нэртэй ном хэвлэгдлээ. Номын агуулга: • Математик ба физик векторууд • Хавтгай элементийн вектор чанар, вектор үржвэр • Системийн хөдөлгөөний тэгшитгэлүүд • Ажил ба энерги, өөрчлөлтийн хууль • Статик • Бодит биетийн дотоод хүчнүүд • Стресс ба деформац • Механизмын кинематик • Даламберийн зарчим Дээрх бүлгүүд дотроос ӨӨРӨӨ ЯВАГЧ ДУГУЙТ ХЭРЭГСЛИЙН ТОХИОЛДОЛ, ЗАМЫН ЭСЭРГҮҮЦЭЛ, ҮРЭЛТИЙН ХҮЧ, ӨНХРӨЛТИЙН ҮРЭЛТИЙН МОМЕНТЫН ТАЛААР зэрэг сэдвүүд нь бусад инженерийн ном, сурах бичигт дурдагдаж байгаагүй гэдгээрээ маш их ач холбогдолтой болсон юм. Энэхүү бүтээл маань 2019 онд хэвлэгдэж байсан ИНТЕГРАЛ БА ДИФФЕРЕНЦИАЛ номын II дэвтэр болж байгаа юм. Зохиогчийн үг:  Энэ номыг физик, инженерийн чиглэлээр суралцах хүсэлтэй ба сурч байгаа сурагч оюутан нарт зориулав. Зарим бүлгийг ахисан төвшний сургалтад хамрагдаж байгаа ерөнхий боловсролын сургуулийн сурагч, багш нар судлах боломжтой бөгөөд энэ нь үр өгөөжөө өгнө гэж найдаж байна. Инженерийн суурь мэдлэгт физикийн онол чухал үүрэгтэй гэдэг боловч амьдрал дээр тэдний хөтөлбөрүүдийн хооронд залгамж холбоо, онол практикийн уялдаа нь харьцангуй сул тусгагдсан байгаа анзаарч  мэргэжлийн ангиудын багш нарын зорилго хүсэлтийг харгалзан физикийн хөтөлбөрт сэдэв болон заах аргын зохих өөрчлөлтүүдийг хийсэн ажлын зарим дүнг энэ номонд багтаалаа. Зохиогч О.Нямсүрэн (доктор, дэд профессор) Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль, Ерөнхий Эрдмийн Тэнхим

ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ АНД ГЛОБАЛ КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ АНД ГЛОБАЛ КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль, Анд Глобал ХХК-ийн хооронд дээд боловсролын академик мэдлэгийг практик ур чадвартай хослуулан Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн бэлтгэх, Олон улсын жишигт нийцсэн судалгаа, төслийг хамтран хэрэгжүүлэх үндсэн зорилгын хүрээнд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Санамж бичгийг Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн Үүсгэн байгуулагч, Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэнгийн Ерөнхийлөгч Ж.Галбадрах болон Анд Глобал компанийн Гүйцэтгэх захирал Б.Хос-Эрдэнэ нар үзэглэв.Анд Глобал компани нь Монгол хүний оюуны чадавх, бүтээмжийг дэлхийд таниулах үндсэн зорилгоо технологийг түгээх замаар Олон Улсад хүлээн зөвшөөрүүлэхээр 5 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй томоохон технологийн компани юм. 2020 оноос эхлэн олон улсын томоохон корпорациудтай стратегийн түншлэлийг бий болгон Монголдоо төдийгүй Филипин, Малайз, Индонез, Япон, Австрали зэрэг улсад технологийг түгээх чиглэлээр түлхүү ажиллаж байна.  Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль нь “Үнэн мэдлэг, Бүтээлч оюун” уриатайгаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх чадварлаг инженерүүдийг бэлтгэн гаргах зорилготойгоор 8 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ хичээлийн жилээс бид зөвхөн Програм хангамжийн инженер мэргэжлээр элсэлт авч байна. Хамтын ажиллагааны санамж бичгийн үндсэн зорилго нь Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх чадварлаг инженерүүдийг бэлтгэх бөгөөд талууд дараах 3 чиглэлийг баримтална. Үүнд:1. Сургалтын хөтөлбөр, багшлах боловсон хүчин, практик дадлага гэсэн чиглэлээр академик сургалтын баазыг хамтран бий болгох2. Чадварлаг хүний нөөцийг хамтран бэлтгэх3. Олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц хамтарсан судалгаа, шинжилгээний төслүүдийг хэрэгжүүлэхЭнэхүү хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх эхний ажил бол мэдээллийн технологийн чиглэлээр магистр болон бакалаврын хөтөлбөрүүдийг технологийн салбарын чиг хандлага, эрэлт хэрэгцээнд суурилсан байдлаар шинэчилж, Анд Глобал компанийн докторын зэрэгтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүлэх инженерүүдээр мэргэжлийн зарим хичээлүүдийг заалгаж, практик дадлага, судалгааны төслүүдийг хамтран хэрэгжүүлнэ.Ёслолын ажиллагааны үеэр талууд Мэдээллийн технологийн салбарт шинээр ажилд орж буй төгсөгчдөд шаардагдаж буй ур чадвар болон Анд Глобал компанид ШМТДСургуулийн Програм хангамжийн инженер мэргэжлээр төгсөгчдийн дадлага хийсэн туршлагын талаар ярилцаж, санал солилцсон бөгөөд тус үйл ажиллагаанд хоёр байгууллагын төлөөлөл болох удирдлагын багийн 12 хүний бүрэлдэхүүн оролцлоо.#Lendmn #АНДглобал, #АНДсистемз, #МЛаб #ЛендМН #IT #programmist #NMIT #Newmongol #шинэмонгол #шинэ_монгол_технологийн_дээд_сургууль

А.АНУДАРЬ: Шинэ Монгол технологийн дээд сургуулийн төгсөгчдийг аль ч компани маш дуртай, нааштайгаар хүлээж авдаг
А.АНУДАРЬ: Шинэ Монгол технологийн дээд сургуулийн төгсөгчдийг аль ч компани маш дуртай, нааштайгаар хүлээж авдаг

БАРИЛГЫН ИНЖЕНЕРИЙН ГУРАВДУГААР ҮЕИЙН ТӨГСӨГЧ Жилийн өмнө сургуулиа төгсөж байсан. Төгсөгчдийн уулзалтаар сургуульдаа эргээд ирэхэд ямар сэтгэгдэл төрж байна? - Төгсөөд жилийн дараа сургуульдаа ирэхэд үгээр илэрхийлэхийн аргагүй маш гоё сэтгэгдэл төрсөн. Сургуулийн үүдээр орж ирээд л оюутны дөрвөн жилийн дурсамж нүдний өмнүүр жирэлзээд л өнгөрөх шиг болж, сэтгэл огшоод ирсэн дээ. Сургуулиа болон сургуулийн хамт олноо, найз нөхөд, багш нараа маш их санасан байна. Төгсөгчдийн анхдугаар уулзалтыг зохион байгуулсан ШМТДС-ийнхандаа маш их баярлаж байна. Одоо хаана, ямар ажил эрхэлж буйгаа танилцуулахгүй юу? - Барилгын зураг төслийн хувийн компанид Барилга, бүтцийн инженерээр ажиллаж байна. Төгссөн мэргэжлээрээ ажиллаж байгаа ч ажлын байран дээрээ дахин суралцсаар л явна даа. Ажлын байр дээр бакалавртаа суралцаж, эзэмшсэн мэдлэгээ хэрэглэхэд бэрхшээл байсан уу? - Эзэмшсэн мэдлэгээ ажлын байран дээр хэрэглэхэд ямар ч бэрхшээл гараагүй. Харин мэргэжлийн хичээлээр олж авсан мэдлэгээ бие даан илүү бататгаж, бүр цааш нь гүнзгийрүүлэн судалдаг байж дээ гэж бодогдож байсан. Ажлын байран дээр гараад эзэмшсэн мэдлэгээ хэдий цааш гүнзгийрүүлэн судалж үзэхийг хүсэж байлаа ч ажлын ачааллаас шалтгаалан бие дааж онолын мэдлэгээ бататгах, гүнзгийрүүлэн үзэж судлах цаг төдийлөн гарахгүй тул оюутан байхдаа сонирхож байгаа чиглэлээ барьж аваад түүнийгээ гүнзгийрүүлэн үзэж судалбал илүү зүгээр байсан юм болов уу гэж бодсон. Шинэ Монгол Технологийн дээд сургуулийг сонгосон тань хэр зөв шийдвэр байсан бэ? -Ахлах сургуулиа төгсөөд их сургуулиа сонгож чадахгүй маш их эргэлзэж, тээнэгэлзэж байснаа сайн санаж байна. Тухайн үед би ШМТДС-ийг, ШМТДС маань ч бас намайг сонгосон мэт тийм мэдрэмж төрж байлаа. Би ШМТДС-н төгсөгч, түүнчлэн ШМТДС-аараа овоглож явдагтаа маш их баярладаг. Шинэ Монгол технологийн дээд сургуулийг сонгосон маань хамгийн зөв шийдвэр байсан гэдэгт зуун хувь итгэлтэй хариулж чадна. Манай төгсөгчдийн өмнө ямар ямар боломжууд нээгддэг вэ? ШМТДС-д элсэн орж байгаа дүү нарт тань хэрэгтэй байх. -ШМТДС-ийн төгсөгчид сургуулиа төгсөөд хүссэн ямар ч компанидаа ажилд орох хүсэлт гаргахад бүгд маш дуртай, нааштайгаар хүлээж авдаг. Яагаад гэвэл ШМТДС маань маш чанартай хөтөлбөрөөр чанартай мэргэжлийн боловсон хүчин бэлтгэн төгсгөдөг учраас ажлын байр олдохгүй байх вий гэдэг айдас манай төгсөгчдөд байдаггүй. Түүнчлэн бакалавраа төгсөөд гаднын улс оронд мастерийн зэргээ хамгаалах хүсэлтэй оюутнууддаа сургууль маань маш их тусламж, дэмжлэг үзүүлдэг. Үүнд тусгайлан зориулсан “Карьер” төв манай сургуульд байдаг. Хэдий төгсөөд ажлын байран дээр гарсан ч сургуультайгаа холбоотой байж, багш нараасаа хүссэн үедээ тусламж, дэмжлэг авах боломжтой байдгаараа хамгийн том давуу талтай юм уу гэж боддог.  Цаашдаа хийж бүтээхээр төлөвлөж буй ажлынхаа талаар сонирхуулбал? - Хийж бүтээхээр төлөвлөж байгаа маш олон сайхан санаанууд бий. Тэр дунд ШМТДС-тайгаа хамтарч хийх хүсэлтэй санаанууд ч байгаа. Мэргэжлийн хувьд Монголдоо нэгээс хоёр жил ажиллаж ажлын туршлага хуримтлуулаад гадагшаа зэрэг ахиулахаар сурах төлөвлөгөөтэй байгаа. Түүнээс гадна өөрийн хүсэл сонирхлын дагуу ажлаасаа гадуур интерьер дизайны чиглэлээр суралцаж давхар мэргэжил эзэмших төлөвлөгөөтэй байгаа. Төгсөгч А.Анударьдаа баярлалаа. Цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье. 

Б.ЭНХСАЙХАН: Дэлхийд архитектураараа хоёрт жагсдаг “NIKKEN SEKKEI consulting” компанид ажиллаж чадсан
Б.ЭНХСАЙХАН: Дэлхийд архитектураараа хоёрт жагсдаг “NIKKEN SEKKEI consulting” компанид ажиллаж чадсан

БАРИЛГЫН ИНЖЕНЕРИЙН НЭГДҮГЭЭР ҮЕИЙН ТӨГСӨГЧ 1. Саяхан л сургуулиа төгсөж байсан ч хэдийн гурван жил өнгөрчээ. Төгсөгчдийн уулзалтаар төрөлх сургуульдаа эргээд ирэхэд ямар сэтгэгдэл төрж байна?   - Сургуульдаа удаан хугацааны дараа эргээд бүх зүйлс нь дотно, багш, ажилчидтайгаа уулзаад халуун дулаан яриа өрнүүлэхэд оюутан насандаа очсон юм шиг сайхан санагдлаа. 2. Энхсайханы хувьд сургуулиа төгсөөд Японд магистрт суралцаж, амжилттай төгсөөд ирсэн. Энэ тухайгаа ярьж өгөөч? Ямар чиглэлээр, ямар сургуульд суралцсан бэ?   - Би бакалавраа барилгын инженер мэргэжлээр төгсөөд Япон Улсын Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр Ёкохамагийн Үндэсний Их Сургуульд “Structural engineer”-ээр магистрын зэрэг хамгаалсан. Тус сургууль 1949 онд байгуулагдсан, 42 улсын 139 их дээд сургуулиудтай хамтран ажилладаг, судалгааны чанар болон төгсөгчдийн ажилд орох зэргээрээ улсдаа дээгүүрт ордог сургууль. Миний суралцсан International Infrastructure Management хөтөлбөр нь инженерийн мэдлэгээс гадна менежментийг давхар заадгаараа онцлог. 3. Одоо хаана, ямар ажил эрхэлж буйгаа танилцуулахгүй юу? - Японд магистрын зэрэг хамгаалахаар хоёр жил суралцаж төгсөөд зургаан сар судлаач оюутнаар үргэлжлүүлэн суралцаж, эх орондоо эргэн ирээд авто замын судалгааны iROAD институтэд Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна. Манай институт олон салбарын эрдэмтэд болон инженерүүдийг холбож авто замд гардаг асуудлуудыг шийдэх зорилгоор хэд хэдэн төслүүдийг амжилттай эхлүүлээд явж байна. Миний хувьд ажилчдадаа Япон болон бусад олон улсын судалгааны аргуудаас заан чиглүүлж, эерэг манлайлал үүсгэхээр хичээнгүйлэн ажиллаж байна. 4.  Японд суралцахад мэдлэгийн зөрүү хэр байсан бол? Өөрөөр хэлбэл бакалавртаа суралцаж, эзэмшсэн мэдлэг нь хэр хэрэглэгдэж чадсан бэ? Мөн Япон болон Монголын сургалтын ялгааны талаар ярьж өгөөч?      -Японд магистрт суралцах үед тухайн сонгож авсан сэдвийнхээ хүрээнд судалгаа хийдэг болохоор ижил төстэй судалгааны өгүүлэл унших, лаборатори болон талбайн туршилтууд хийх, долоо хоног болгон семинарт хамт суралцаж байгаа оюутнууд, багш нартаа илтгэл тавих зэрэг хувь хүний хичээл зүтгэлийг шаардах арга барил түлхүү хэрэг болж байсан. Мэргэжлийн хичээлүүд болох Structural Dynamics, Geotechnical Engineering гэх зэрэг олон хичээл дээр бакалаврт гүнзгий суралцсан математик, физик, химийн академик мэдлэгүүд маш их хэрэг болж байлаа. Төгсөлтийн судалгааны үеэр олон улсын нийтлэлүүд уншихад мэргэжлийн англи хэлний хичээлийн мэдлэг мөн хэрэг болж байсан. Би магистрт суралцаж байх хугацаандаа дэлхийд архитектураараа хоёрт жагсдаг “NIKKEN SEKKEI consulting” компанид давхар ажиллах завшаан тохиосон юм. ШМТДС-даа сурсан Шинэ Монгол соёлын ачаар Япон компанийн соёлд хурдан дасаж ажилчиддаа магтуулж байсан. 5. Цаашдаа бодож, төлөвлөсөн олон ажлууд байгаа байх. Тэр талаараа дурсвал?      -Миний хувьд Шинэ Монгол технологийн дээд сургуулийг сонгосон шалтгаан нь олон улсад өрсөлдөхүйц хэмжээний инженерийн мэдлэгийг өөрийн болгож гадаадын их сургуульд дэвшин суралцах байсан. Тэр зорилгодоо ч хүрч Япон Улсад мэргэжил дээшлүүлж, томоохон компанид ажиллаад ирсэндээ туйлын баяртай байдаг. Олон талын өргөн хүрээний мэдлэгийг Шинэ Монгол соёлын хамт надад өгсөн нь дан ганц оюуны хөгжлөөс гадна хувь хүний хөгжилд ихээхэн тус болсон болохоор Шинэ Монгол Технологийн дээд сургуулиа сонгосон шийдвэрээ зөв шийдвэр гэж боддог. 6. Манай төгсөгчдийн өмнө ямар ямар боломжууд нээгддэг вэ? ШМТДС-д элсэн орж байгаа дүү нарт тань хэрэгтэй байх.      -Төгсөгчид маань нэгэнтэйгээ илүү дотно нөхөрлөх боломжийг намрын ажилд явах, багаар уралдаан тэмцээнд орох зэргээр олж, урт удаан нөхөрлөлийг үүсгэж чаддаг. Мөн сургуулийн эргэх холбоо сайн тул төгссөн ч гэсэн бусад төгсөгч, багш удирдлагуудтайгаа ойрхон ажиллаж, туслалцаа авах боломжтой байдаг. 7. Цаашдаа хийж бүтээхээр төлөвлөж буй ажлынхаа талаар сонирхуулбал?      -Цаашдаа судалгааны институтийг Монголдаа хөгжүүлж, авто замд гардаг асуудлуудыг шинжлэх ухааны ул суурьтайгаар судлан шийдэх зорилготой байгаа. Түүнчлэн, олон улсын хурал зөвлөгөөнд оролцож, залуу инженер болон судлаачдыг дэмжин ажиллаж, дэд бүтцийг сайжруулахаар зорьж байна. Төгсөгч Б.Энхсайхандаа баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье.

М.БОЛОРТУЯА:  Оюутнууд олон боломжид хүрэх боломжтой
М.БОЛОРТУЯА: Оюутнууд олон боломжид хүрэх боломжтой

ЦАХИЛГААНЫ ИНЖЕНЕРИЙН ГУРАВДУГААР ҮЕИЙН ТӨГСӨГЧ 1. Сургуулиа жилийн өмнө төгсөж байсан. Төгсөгчдийн уулзалтаар сургуульдаа эргээд ирэхэд ямар сэтгэгдэл төрж байна? - Оюутан насны бүхий л дурсамж сургуулийн маань өнцөг булан бүрд шингэсэн байжээ. Дурсамжууд ар араасаа хөвөрч байна. Сургууль маань шинэчлэгдээд бүр гоё болчихсон байна. 2. Одоо хаана, ямар ажил эрхэлж буйгаа танилцуулахгүй юу? - Одоо барилгын цахилгаан, холбоо дохиоллын компанид инженерээр ажиллаж байна. Туслах инженерээр ороод гурван сар болж байна. Ажлаа төлөвлөгөөнийхөө дагуу явж байгаа эсэх дээр шалгалт хийж, тайлагнаж, инженер ажилчдын дундын гүүр нь болдог. 3. Ажлын байран дээр бакалавртаа суралцаж, эзэмшсэн мэдлэгээ хэрэглэхэд бэрхшээл байсан уу? - Сургууль онолын суурийг маань маш сайн тавьж өгсөн гэж боддог. Мөн багаар ажиллах чадварыг эзэмшихэд таатай орчинг үүсгэж, хичээл дээр багаар ажиллуулдаг байсанд нь маш их талархаж явдаг. Яг ажлын байран дээр гарахад өөр олон зүйлийг өөрийн болгосон байх шаардлага гардаг. Гэхдээ сургуульд маань суралцах орчин бүрэн байсан ч өөрийгөө илүү их хөгжүүлж чадаагүйдээ бага зэрэг харамссан. 4. Шинэ Монгол Технологийн дээд сургуулийг сонгосон тань хэр зөв шийдвэр байсан бэ? - ШМТДС-ийг сонгосон нь миний хувьд маш зөв шийдвэр байсан. Хичээлүүд англи хэл дээрх материал ашигладаг учир цаашдаа гадаадад ажиллах болон дэвшин суралцахад шаардлагатай мэргэжлийн үг хэллэгээ мэддэг болоход тусалж, төвөггүй ойлгодог болдог. 5. Манай төгсөгчдийн өмнө ямар ямар боломжууд нээгддэг вэ? ШМТДС-д элсэн орж байгаа дүү нарт тань хэрэгтэй байх. - Карьер хөгжлийн төвөөр дамжуулан оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах, гадаадын их сургуульд элсэх, цаашлаад гадаад болон дотоодын компаниудад ажиллах боломжууд бүрэн нээлттэй байдаг. Би хоёрдугаар курстээ оюутан солилцооны "Sakura Science" хөтөлбөрөөр Япон улсын Нагояа их сургуульд долоо хоног суралцаж, Японы соёл болон технологийн дэвшлийг нүдээр үзэж суралцаад ирсэн. Одоо ажиллахынхаа хажуугаар Япон Улсын эмнэлэгийн тоног төхөөрөмж, роботын эд анги үйлдвэрлэдэг компанид зургийн инженерээр ажилд орохоор ажлын ярилцлага өгч байгаа. 6. Цаашдаа хийж бүтээхээр төлөвлөж буй ажлынхаа талаар сонирхуулбал? Цаашдаа мэргэжлээрээ 5-7 жил ажиллаад гадаадад магистрын зэрэг хамгаалахаар суралцах төлөвлөгөөтэй байна. Баярлалаа танд, ажлын амжилт хүсье.

Т.АКЖАРКЫН: Шинэ Монгол технологийн дээд сургууль маань дэлхийн хэмжээнд өрсөлдөх, олон улсын компаниудад ажиллах боломжийг бүрдүүлдэг газар
Т.АКЖАРКЫН: Шинэ Монгол технологийн дээд сургууль маань дэлхийн хэмжээнд өрсөлдөх, олон улсын компаниудад ажиллах боломжийг бүрдүүлдэг газар

ПРОГРАМ ХАНГАМЖИЙН ИНЖЕНЕРИЙН ХОЁРДУГААР ҮЕИЙН ТӨГСӨГЧ 1. Саяхан л сургуулиа төгсөж байсан ч хэдийн хоёр жил өнгөрчээ. Төгсөгчдийн уулзалтаар төрөлх сургуульдаа эргээд ирэхэд ямар сэтгэгдэл төрж байна? - Мэдээж сэтгэгдэл маш өндөр байна. Намайг төгссөнөөс хойш маш их зүйл нэмэгдэж, өөрчлөгдсөн байна. Шинэ лаборатори, номын сан, аравдугаар давхар маань бүүр гоё болчихсон байна. 2. Одоо хаана, ямар ажил эрхэлж буйгаа танилцуулахгүй юу? - Одоо “SteppeLink” гээд компанид ахлах хөгжүүлэгч, AI team lead гэсэн албан тушаалтай. Одоохондоо өөрийгөө “ахлах” гээд үзэж л байна. 3. Ажлын байр дээр бакалавртаа суралцаж, эзэмшсэн мэдлэгээ хэрэглэхэд бэрхшээл байсан уу? - Манай салбарын хөгжил маш хурдацтай явж байгаа. Үүнийгээ дагаад бид ч гэсэн хурдтай суралцахгүй бол хоцрох гээд байна. Суралцах хугацаандаа суурь ойлголтуудаа маш сайн ойлгож авсан тул орчин цагтай хөл нийлүүлж явахад их тус болж байгаа. 4. Шинэ Монгол Технологийн дээд сургуулийг сонгосон тань хэр зөв шийдвэр байсан бэ? -Намайг ороход манай сургууль байгуулагдаад дөнгөж хоёр жил болж байсан юм. Мэдээж ямар ч юмыг шинээр эхлүүлэхэд тодорхой хэмжээний алдаа дутагдал бий. Тухайн үедээ МУИС эсвэл ШУТИС-д ордог ч байж уу гэсэн бодол төрж байснаа нуух юун. Гэхдээ миний хувьд энэ сургуульд ороод зөвхөн програм хангамж ч биш бусад салбарын олон шилдэг хүмүүстэй хамт суралцаж, танилцаж, тэднээс суралцсан шүү. Тиймдээ ч гаргасан шийдвэртээ харамсдаггүй. 5. Манай төгсөгчдийн өмнө ямар ямар боломжууд нээгддэг вэ? ШМТДС-д элсэн орж байгаа дүү нарт тань хэрэгтэй байх. - ШМТДС-д элсэн орох дүү нартаа зөвлөхөд манай сургуульд орж ирснээр дэлхийн хэмжээнд өрсөлдөх, олон улсын компаниудад ажиллах боломжийг бүрдүүлнэ. Мөн өөрсдөө хичээвэл сургуулийн нэрэмжит тэтгэлэгт хамрагдах бүрэн боломжтой. 6. Цаашдаа хийж бүтээхээр төлөвлөж буй ажлынхаа талаар сонирхуулбал? - Ойрын төлөвлөгөө бол аль болох л боломжоороо өөрийгөө хөгжүүлэх. Одоогийн байдлаар ажиллаж буй компанидаа бүхнээ зориулья гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Баярлалаа танд, ажлын амжилт хүсье.

Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль (NMIT)-ийн математикийн багш Ц.Тайвансайханы бичсэн гайхалтай нэгэн номыг та бүхэндээ танилцуулъя.
Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль (NMIT)-ийн математикийн багш Ц.Тайвансайханы бичсэн гайхалтай нэгэн номыг та бүхэндээ танилцуулъя.

Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль (NMIT)-ийн математикийн багш Ц.Тайвансайханы бичсэн гайхалтай нэгэн номыг та бүхэндээ танилцуулъя. “АЛГЕБР & АНАЛИЗЫН БОДЛОГЫН ХУРААМЖ” гэсэн 2,500 гаруй бодлоготой, бүх бодлого нь бодолтойгоос гадна ЭЕШ-ын 2006-2020 оны материалыг бүх бодолтын хамт оруулжээ. Ц. Тайвансайхан нь Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Адьяасүрэнгийн гарын шавь нарын нэг ба олон жилийн туршлага дээр үндэслэж энэхүү бүтээлээ туурвисан байна. Ц. Тайвансайхан нь Шинэ монгол дунд сургуульд ажиллах хугацаандаа Улаанбаатар хотын багш нарын олимпиадын аврага болж байсан ба одоо 18,500 гаруй гишүүнтэй “АХЛАХ АНГИЙН  МАТЕМАТИК” ФБ-ийн группыг хөтлөн явуулж, олон олон сурагчдыг ЭЕШ амжилттай бэлтгэж байна. Дээрх бүтээлийн талаар 9902-0480, 9902-2772, 8811-5537 холбогдон авах боломжтой ба 13-р хороололд байрлах Шинэ Монгол ТДС дээр хүрэлцэн ирж авах боломжтой юм.

Үндэсний тэтгэлэгт сорилго - 2021 эхлэхэд 1 хоног үлдлээ.
Үндэсний тэтгэлэгт сорилго - 2021 эхлэхэд 1 хоног үлдлээ.

Сорилго дараах линкээр ЯГ ЦАГТАА ЭХЭЛНЭ:  5.22-нд Бямба гаригт Математик: 10:00-18:00 https://sites.google.com/nmit.edu.mn/sciencechallenge2021/math 5.23-нд Ням гаригт Физик: 10:00-15:00 https://sites.google.com/nmit.edu.mn/sciencechallenge2021/physic 5.23-нд Ням гаригт Хими: 15:00-20:00 https://sites.google.com/nmit.edu.mn/sciencechallenge2021/chem

Азийн физикийн XXI олимпиад (APhO) онлайнаар амжилттай зохион байгуулагдаж  байна.
Азийн физикийн XXI олимпиад (APhO) онлайнаар амжилттай зохион байгуулагдаж байна.

Шинэ Монгол Технологийн Дээд сургуулийн дэмжлэгтэйгээр Азийн физикийн XXI олимпиад (APhO) онлайнаар амжилттай зохион байгуулагдаж байна.Азийн физикийн XXI олимпиад (APhO) энэ жил дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас оролцогчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор онлайн хэлбэрээр тэмцээн зохион байгуулагдаж байгаа энэ үед Монгол улсаа төлөөлж буй оролцогчдоо өндөр хурдны интернет, тав тухтай, тохилог орчинд олимпиадад оролцох боломжийг бүрдүүлж Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль ивээн тэтгэгчээр оролцож байгаа билээ.Азийн физикийн XXI олимпиад (APhO) 2021 онд Тайвань улсад 2021 оны 05-р сарын 19-с 20-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт 25 гаруй орны 200 гаруй сурагч оролцдог энэхүү олимпиадад Монгол улсаа төлөөлөн Шинэ Монгол сургууль, Сант сургууль, 1-р сургууль, Томүжин ахлах сургууль, Дорнод аймгийн сургуулийн 8 сурагчид мэдлэг, чадвараа сорин оролцож байна.Азийн физикийн XXI олимпиад (APhO) нь Азийн бүсийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан физикийн олон улсын тэмцээн юм. Энэхүү тэмцээн нь ихэвчлэн 4-р сарын сүүл буюу 5-р сарын эхээр зохион байгуулагддаг бөгөөд тэмцээн зохиогдож эхэлснээс хойш 20 гаруй улс оролцсоор ирсэн. Олон улсын физикийн олимпиадын жишгийн дагуу явагддаг юм.Ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж буй Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэн, Шинэ Монгол Технологийн Дээд сургуулийн хамт олны зүгээс олимпиадын зохион байгуулагч комисс болон олимпиадад оролцож буй сурагчдадаа амжилт хүсэж, талархлаа илэрхийлье. +3

Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн нэрэмжит "ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ СОРИЛГО -SCIENCE CHALLENGE 2021"  05 сарын 22, 23-ны өдрүүдэд Монгол орон даяар ОНЛАЙНААР зохион байгуулагдана.
Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн нэрэмжит "ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ СОРИЛГО -SCIENCE CHALLENGE 2021" 05 сарын 22, 23-ны өдрүүдэд Монгол орон даяар ОНЛАЙНААР зохион байгуулагдана.

Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн нэрэмжит "ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ СОРИЛГО -SCIENCE CHALLENGE 2021" ЭЕШ-ын өмнөх түвшин тогтоох сорилго Математик, Физик, Химийн хичээлээр 05 сарын 22, 23-ны өдрүүдэд Монгол орон даяар ОНЛАЙНААР зохион байгуулагдана.  12-р ангийн нийт сурагчид ЭЕШ-н өмнө өөрийн түвшнээ тогтоох, мөн ТЭТГЭЛЭГ хүртэх боломжтой.Та бүхэн яг одоо доорх линкээр орж бүртгүүлнэ үү: https://sites.google.com/nmit.edu.mn/sciencechallenge2021/register Холбоо барих : 9917-2098, 8802-8703, 99092319

 Нийслэлийн Боловсролын Газартай хамтарсан МАТЕМАТИК-ийн хичээлийн ээлжит сорилго зохион байгууллаа
Нийслэлийн Боловсролын Газартай хамтарсан МАТЕМАТИК-ийн хичээлийн ээлжит сорилго зохион байгууллаа

Нийслэлийн Боловсролын Газартай хамтарсан МАТЕМАТИК-ийн хичээлийн ээлжит сорилыг 2021.04.21-ны өдөр Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохион байгууллаа. Уг сорилын бодолттой хариуг хүргэж байна.

Мобиком Корпораци болон Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэнгийн хамтарсан лабораторийн нээлт боллоо
Мобиком Корпораци болон Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэнгийн хамтарсан лабораторийн нээлт боллоо

Өнөөдөр Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль дээр Мобиком Корпораци болон Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэнгийн хамтарсан лабораторийн албан ёсны нээлт болж өнгөрлөө. Мобиком Корпораци ШМЭХ энэ оны долдугаар сард дэлхийд өрсөлдөх өндөр мэдлэг, ур чадвартай инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, оюутан, сурагчдад бизнесийн харилцааны дадлага туршлага олж авах боломжийг олгох, мэргэжлийн боловсролд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан юм. Энэ санамж бичгийн хүрээнд мэдээллийн технологийн лаборатори байгуулахаас гадна ШМЭХ-ийн оюутан, сурагчдыг Мобиком болон түүний охин компаниудад үйлдвэрлэлийн дадлага хийлгэх, шилдэг дадлагажигчдад ажлын байр санал болгох, Мобикомын туршлагатай инженерүүдийг мэдээллийн технологийн чиглэлийн сургалтын хөтөлбөрийн зөвлөхөөр ажиллуулах, сурагч, оюутнуудын санаачилсан төсөл хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх зэрэг олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Мобиком Корпораци нийгмийн хариуцлагынхаа үндсэн чиглэлийг Монгол орны хүүхэд, залуус руу чиглүүлж, тэдний сурах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор олон төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн. Үүнээс мэдээллийн технологийн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлуудаас онцолбол: “Цахим сургалт” төслийн хүрээнд хот, хөдөө орон нутгийн 30 гаруй сургуульд компьютер, дижитал проектороор тоноглогдсон интернэтийн өндөр хурдтай иж бүрэн танхимыг байгуулж, удирдлага, хяналт, сургалтын цахим программ нэвтрүүлж, портал цахим хуудастай болгож өгсөн.Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуульд мэдээллийн технологийн загвар төвийг байгуулснаар тус сургууль улсын хэмжээний мэдээллийн технологийн жишиг дунд сургууль болсон. Лабораторийн нээлтийн арга хэмжээнд Мобиком Корпораци болон ШМЭХ-гийн удирдлагууд, багш, сурагчид оролцож, Мобиком Корпорацийн Мэдээллийн технологийн газрын захирал Б.Мөнхзориг “Мэдээллийн технологийн ирээдүйн чиг хандлагууд” сэдвээр яриа хийсэн юм. Энэхүү мэдээллийн технологийн лаборатори байгуулагдсанаар оюутнуудын сурах хүсэл эрмэлзэл улам бадамлаж, инженерчлэл, технологийн чиглэлийн тэргүүлэх судалгааны ажлууд, дэлхийд өрсөлдөх онцгой бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд шинээр гарна гэдэгт итгэлтэй байна.

Нэмэлт элсэлт 2020-2021
Нэмэлт элсэлт 2020-2021

ШМТДС нэмэлт элсэлтээ зарлалаа. Бүртгүүлэх линк:http://admission.nmit.edu.mn:8081/index.htm

Тоёохаши Технологийн Их Сургуульд  удирдагч багшийн хамт 2 оюутан дадлага хийхээр явлаа.
Тоёохаши Технологийн Их Сургуульд удирдагч багшийн хамт 2 оюутан дадлага хийхээр явлаа.

Тоёохаши Технологийн Их Сургуулийн Хүрээлэн буй орчин болон Байгалийн шинжлэх ухааны салбар сургууль дээр Сэижи Иваса профессорын органик синтезийн лабораторид манай сургуулийн химийн багш Д.Баттөгс, магистрант О. Даариймаа болон бакалаврын оюутан Э.Анар нар туршилт судалгаа хийж байна

Д.АЛТАНГЭРЭЛ: МАТЕМАТИК | КОМПЛЕКС ТОО | ЭЕШ
Д.АЛТАНГЭРЭЛ: МАТЕМАТИК | КОМПЛЕКС ТОО | ЭЕШ

#Lightboard_Lesson #Алтангэрэл #Математик ЭЕШ өгөхөөр бэлдэж буй сурагчдадаа зориулсан МАТЕМАТИК, ФИЗИК, ХИМИ-ийн хичээлүүдээр"LIGHT BOARD" ОНЛАЙН ЦУВРАЛ ХИЧЭЭЛ БАГШ: ШИНЭ МОНГОЛ СУРГУУЛИЙН МАТЕМАТИКИЙН БАГШ Д.АЛТАНГЭРЭЛСЭДЭВ: КОМПЛЕКС ТОО

Тоёохашигийн технологийн их сургуулийн Профессор Хироюуки Даймон айлчлал хийлээ.
Тоёохашигийн технологийн их сургуулийн Профессор Хироюуки Даймон айлчлал хийлээ.

Шинэ Монгол технологийн дээд сургууль нь Тоёохашигийн технологийн дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг билээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд тус сургуулийн Химийн ангийн 4-р курсийн оюутан Хамада Хопү 2 сарын хугацаатай дадлага хийхээр Монголд ирсэн бөгөөд түүний удирдагч багш Профессор Хироюуки Даймон дадлагын явцтай танилцахаар богино хугацааны айлчлал хийж химийн ангийн бакалавр болон магистрын цөөн тооны оюутнуудад өөрийн судалгааны ажлаа танилцууллаа.Мөн ШМТДС-ийн магистр, бакалаврын ангийн оюутан, багш нар өнөөдөр Тоёохашигийн технологийн дээд сургуульд 2 сарын дадлага хийхээр Япон улсыг зорилоо.

Төгсөгч Ө.Уранбилэг Токиогийн Технологийн Дээд Сургуулийн Магистрын хөтөлбөрийн урилга хүлээн авлаа.
Төгсөгч Ө.Уранбилэг Токиогийн Технологийн Дээд Сургуулийн Магистрын хөтөлбөрийн урилга хүлээн авлаа.

Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн Химийн инженерийн хөтөлбөрийн 4-р курсийн оюутан Ө.Уранбилэг Япон улсад инженер технологийн чиглэлээр тэргүүлэгч Токиогийн Технологийн Дээд Сургуулийн Магистрын хөтөлбөрийн урилга хүлээн авлаа.   Ийнхүү 2020 оны 4 сараас эхлэн албан ёсоор Токиогийн Технологийн Дээд Сургуулийн Магистрын хөтөлбөрт материал судлалын чиглэлээр суралцаж эхлэхээр боллоо.

CLUSTER MEETING in Ulan Bator, 4th December 2019
CLUSTER MEETING in Ulan Bator, 4th December 2019

Via ARROW see more... The Education, Audio-Visual, Culture Executive Agency (EACEA) in close cooperation with the EU Delegation in Mongolia organized a Cluster meeting in Ulan Bator with Mongolian Higher Education Institutions (HEIs) and organizations involved in 18 projects selected under the 2015, 2016, 2017, 2018 and 2019 Calls for proposals for Capacity Building in Higher Education (CBHE) in the framework of the Erasmus+ Programme. 14 members of the ARROW Project attended the event, which took place at National University of Mongolia (from 14:00 to 18:00) the past day 4th December 2019. Professor Bayarmaa Bold, member of the ARROW Steering Committee, presented the ARROW Project within the “Workshop on CBHE: Challenges and conditions for an effective project implementation”. The main purpose of the CBHE Cluster meeting was to give the Mongolian HEIs a floor to create synergies, encourage contacts and networking activities in order to increase their impact within the CBHE action. At the same time, this event was an excellent opportunity to discuss with all the partners the various aspects related to their participation in the projects whilst making them aware of the challenges and the difficulties on project implementation. Moreover, it gave an opportunity for all the participants to raise any questions that they would like. Representatives of the EU Delegation in Mongolia participated giving the event more visibility at national level.

NMIT team organized a discussion meeting about “AR2 Online course – How to avoid plagiarism”
NMIT team organized a discussion meeting about “AR2 Online course – How to avoid plagiarism”

NMIT team organized today (November 15. 2019) the discussion, “AR2 – How to avoid plagiarism” among the participants. During the discussion NMIT’s participants shared opinions related to Citation, Bibliographic reference and methodology how to improve the research skills. Thank our lecturer, professor B. Enkh-Amgalan, who prepared an interesting presentation! Good luck for all researchers. II section of the course. Continue the discussion "How to avoid plagiarism". This afternoon our participants talking and sharing their experience of online examination for the course AR2-Plagiarism" Arrow team NMIT ARROW WEBSITE Дэлгэрэнгүй мэдээллийг

"Las Vegas" Дэлхийн Цомын аварга шалгаруулах тэмцээнд Профессор Ч.Ганзориг түрүүлж 1-р байр эзлэн цомын эзэн боллоо.
"Las Vegas" Дэлхийн Цомын аварга шалгаруулах тэмцээнд Профессор Ч.Ганзориг түрүүлж 1-р байр эзлэн цомын эзэн боллоо.

2019 оны 10-р сард АНУ-ын Лост Хиллс хотод зохион байгуулагдсан Нисэх загварын Чөлөөт нислэгийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээний хүрээнд болсон "Las Vegas" Дэлхийн Цомын аварга шалгаруулах тэмцээнд Профессор Ч.Ганзориг түрүүлж 1-р байр эзлэн цомын эзэн боллоо.

ARROW - Improvement of Research and Innovation Skills in Mongolian Universities
ARROW - Improvement of Research and Innovation Skills in Mongolian Universities

ARROW - Improvement of Research and Innovation Skills in Mongolian Universities The ARROW Project – “Improvement of Research and Innovation Skills in Mongolian Universities”, with an approved budget of € 551,140.00, aims to contribute to the promotion and strengthening of scientific writing capacity building and results visibility in Mongolian Universities belonging to the Consortium. The ARROW project will be executed by a Consortium of 4 European Higher Education Institutions (1 Portuguese, 1 Polish and 2 Spanish Institutions) and 11 Mongolian Partners. ARROW will provide the consortium of Mongolian universities with adequate tools to increase the visibility and rates of scientific production in terms of better scientific manuscripts and patents. Mongolian researchers will learn how to improve the quality of their scientific productions, but undoubtedly the great heritage of ARROW will be the “mentorscientist” platform, where prestigious scientists, around the world, will help altruistically improve the manuscripts of scientists in the developing countries. To achieve the aforementioned objective, the following points will be developed: On-line course on scientific databases.Scientific English course.On-line course on plagiarism and self-plagiarism.Workshop on writing skills.Patents Seminars.Applied Statistics Course.Creation of the mentorscientist website.ARROW official page - Find more information

 Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй  “ARROW” төслийн “Applied Statistics” сургалтын сертификатаа гардан авлаа.
Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “ARROW” төслийн “Applied Statistics” сургалтын сертификатаа гардан авлаа.

Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй Монголын их дээд сургуулиудын судалгаа, инновацийн чадавхыг сайжруулах зорилготой “ARROW” төслийн уулзалт, сургалт 2019 оны 07-р сарын 1-ээс 04-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.-Энэхүү төсөл нь 3 жил үргэлжлэх ба Монголын 12 их дээд сургуулиуд, Испани, Польш, Португалийн их сургуулиуд хамтран ажиллаж байна.2019 оны 07-р сарын 04-ны өдрийн сертификат гардуулах ёслолын арга хэмжээн дээр Шинэ Монгол технологийн дээд сургуулийн магистрантууд “Applied Statistics” сургалтын сертификатаа гардан авлаа. ARROW PAGE Дэлгэрэнгүй мэдээллийг

/БОДОЛТ: МАТЕМАТИК/ ТЭТГЭЛЭГТ СОРИЛГО 2019 - SCIENCE CHALLENGE 2019
/БОДОЛТ: МАТЕМАТИК/ ТЭТГЭЛЭГТ СОРИЛГО 2019 - SCIENCE CHALLENGE 2019

/БОДОЛТ: МАТЕМАТИК/ ТЭТГЭЛЭГТ СОРИЛГО 2019 - SCIENCE CHALLENGE 2019 ШМТДС-ийн Математикийн багш Ц.Тайвансайхан бодолтуудыг тайлбарлан хүргэж байна. ШМЭХ, ШМТДС-иас санаачлан ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд “Математик-физик” “Математик-хими” гэсэн хичээлээр "Тэтгэлэгт Сорилго"-ыг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Хүүхэд залуучуудын шинжлэх ухаан, инженер техникийн боловсролыг дэмжих зорилготой үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгэн зэрэг, үнэ төлбөргүй зохион байгуулж байгаа нь манай сургуулийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй томоохон ажлын нэг билээ.

/БОДОЛТ: ФИЗИК/ ТЭТГЭЛЭГТ СОРИЛГО 2019 - SCIENCE CHALLENGE 2019
/БОДОЛТ: ФИЗИК/ ТЭТГЭЛЭГТ СОРИЛГО 2019 - SCIENCE CHALLENGE 2019

#О_НЯМСҮРЭН #ФИЗИК #LIGHTBOARD ТЭТГЭЛЭГТ СОРИЛГО БОДОЛТ | LIGHTBOARD ОНЛАЙН ЦУВРАЛ ХИЧЭЭЛ ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНДЭЭС ХАРНА УУ: Математик: https://youtu.be/sc04k4jw5aI, Хими: https://youtu.be/0GM2ogReFRg СОРИЛГЫН ДҮНГ ЭНДЭЭС ХАРНА УУ: http://admission.nmit.edu.mn/science.htm

О.СҮНЖИДМАА: МОНГОЛ ХЭЛ | ЭЕШ-ИЙН LIGHT BOARD ОНЛАЙН ЦУВРАЛ ХИЧЭЭЛ
О.СҮНЖИДМАА: МОНГОЛ ХЭЛ | ЭЕШ-ИЙН LIGHT BOARD ОНЛАЙН ЦУВРАЛ ХИЧЭЭЛ

#О_СҮНЖИДМАА #МОНГОЛ_ХЭЛ #SPECIAL #Lightboard_online_цуврал_хичээл #Лхагва_гараг_бүр #NMIT ЭЕШ өгөхөөр бэлдэж буй сурагчдадаа зориулан МАТЕМАТИК, ФИЗИК, ХИМИ-ийн хичээлүүдээр "LIGHT BOARD" ОНЛАЙН ЦУВРАЛ ХИЧЭЭЛИЙГ бэлтгэн хүргэж байна. Жич: Энэхүү бичлэг нь МОНГОЛ ХЭЛНИЙ хичээл байгаа. Бидэнд хамгийн чухал хичээл гэж ойлгож болно. БАГШ: ШИНЭ МОНГОЛ ХАРҮМАФҮЖИ СУРГУУЛИЙН МОНГОЛ ХЭЛНЫ БАГШ О.СҮНЖИДМААСЭДЭВ: ЗӨВ БИЧИХ ДҮРЭМ

№11 О.САРАНГЭРЭЛ: ХИМИ | ЭЕШ-ИЙН LIGHT BOARD ОНЛАЙН ЦУВРАЛ ХИЧЭЭЛ
№11 О.САРАНГЭРЭЛ: ХИМИ | ЭЕШ-ИЙН LIGHT BOARD ОНЛАЙН ЦУВРАЛ ХИЧЭЭЛ

#О_САРАНГЭРЭЛ: #ХИМИ #Lightboard_online_цуврал_хичээл #Лхагва_гараг_бүр #NMIT №11 СЭДЭВ: Масс-спектрометрийн арга БАГШ: О.САРАНГЭРЭЛ /ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ХИМИЙН БАГШ/ ЭЕШ өгөхөөр бэлдэж буй сурагчдадаа зориулан МАТЕМАТИК, ФИЗИК, ХИМИ-ийн хичээлүүдээр "LIGHT BOARD" ОНЛАЙН ЦУВРАЛ ХИЧЭЭЛИЙГ бэлтгэн хүргэж байна.

№5 | А.БАТМӨНХ: МАТЕМАТИК | ЭЕШ-ИЙН LIGHT BOARD ОНЛАЙН ЦУВРАЛ ХИЧЭЭЛ
№5 | А.БАТМӨНХ: МАТЕМАТИК | ЭЕШ-ИЙН LIGHT BOARD ОНЛАЙН ЦУВРАЛ ХИЧЭЭЛ

#А_БАТМӨНХ #МАТЕМАТИК #Lightboard_online_цуврал_хичээл #Лхагва_гараг_бүр #NMIT - №5 СЭДЭВ: ИНТЕГРАЛЫН ХЭРЭГЛЭЭ БАГШ: ШИНЭ МОНГОЛ СУРГУУЛИЙН МАТЕМАТИКИЙН БАГШ - А.БАТМӨНХ ЭЕШ-Д БЭЛДЭЖ БУЙ СУРАГЧДАД ЗОРИУЛАН МАТЕМАТИК, ФИЗИК, ХИМИ-ийн хичээлүүдээр "LIGHT BOARD" ОНЛАЙН ЦУВРАЛ ХИЧЭЭЛИЙГ бэлтгэн хүргэж байна. Энэхүү цуврал хичээл маань 7 хоног бүрийн ЛХАГВА гаригт тогтмол хүрэх бөгөөд та бүхэн үзэж сонирхоорой.

АРХИТЕКТУР ДИЗАЙН | ОЮУТНУУДЫН БҮТЭЭЛ
АРХИТЕКТУР ДИЗАЙН | ОЮУТНУУДЫН БҮТЭЭЛ

Айлын гал голомт бадрах, үр хүүхэд өсч торних, бүхэл амьдралын сайн сайхан дурсамж хадгалагдан үлдэх тэр орон сууцны шийдэл загварыг бодох тийм ч амархан ажил биш юм. Захиалагчийн сонголт, тухайн орчин, хийц, өнгө төрх гээд бүх зүйлийг нарийн төлөвлөж, өөрийн уран сэтгэхүй ухааныг шингээсэн бүтээл цаанаа л хүний сэтгэлийг татах чадвартай байдаг. Ингээд та бүхэн бүтээлч оюутнуудын маань Архитектур дизайн хичээлийн үеэр хийсэн оюутнуудын бүтээлтэй танилцана уу. 3-н давхар 1 айлын орон сууц хийх төслийн хичээлийг удирдаж явуулдаг Барилга Архитектурын тэнхимийн Б.Мандуул багшдаа баярлалаа. 7 хоног бүрийн ПҮРЭВ гарагт та бүхэнтэйгээ шинэ содон бүтээлүүдтэйгээ уулзаж байх болно. Бидэнтэй хамт байгаарай#Every_Thursday #ОЮУТНЫ_БҮТЭЭЛ

星野源 - 恋 / Gen Hoshino - Koi dance cover by NMIT Students
星野源 - 恋 / Gen Hoshino - Koi dance cover by NMIT Students

星野源 - 恋 / Gen Hoshino - Koi : Japanese Dance Cover by Beegii ft Boloroo (NMIT Junior Student) 7 хоног бүрийн энэхүү өдөр та бүхэнтэй шинэхэн дугаар болох Энтертайнмент булангаараа уулзаж байх болно. Энэхүү булангийн 2 дугаар дугаарын оролцогчид болох ШМТДС-ийн 3-р курсийн оюутнууд та бүхэнтэй өөрсдийн дуртай зүйлээсээ хуваалцах гэж байна. Та бүхэн хүлээн авна уу? #Every_friday #Entertainment #NMIT #Engineering_Student #Dance #Talent

М.ЭНХБАТ: ХИМИ | ЭЕШ-ИЙН LIGHT BOARD ОНЛАЙН ЦУВРАЛ ХИЧЭЭЛ №2
М.ЭНХБАТ: ХИМИ | ЭЕШ-ИЙН LIGHT BOARD ОНЛАЙН ЦУВРАЛ ХИЧЭЭЛ №2

Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль болон Ерөнхий боловсролын Шинэ Монгол Сургуулийн багш нар маань ЭЕШ өгөхөөр бэлдэж буй сурагчдадаа зориулан МАТЕМАТИК, ФИЗИК, ХИМИ-ийн хичээлүүдээр "LIGHT BOARD" ОНЛАЙН ЦУВРАЛ ХИЧЭЭЛИЙГ бэлтгэн хүргэж байна. Энэхүү цуврал хичээл маань 7 хоног бүрийн ЛХАГВА гаригт тогтмол хүрэх бөгөөд та бүхэн үзэж сонирхоорой. БАГШ: ШИНЭ МОНГОЛ СУРГУУЛИЙН ХИМИЙН БАГШ М.ЭНХБАТ  СЭДЭВ: МОЛЕКУЛЫН ХЭЛБЭР

ПРОГРАМ ХАНГАМЖИЙН ИНЖЕНЕР ХҮН ГЭЖ ХЭН БЭ?
ПРОГРАМ ХАНГАМЖИЙН ИНЖЕНЕР ХҮН ГЭЖ ХЭН БЭ?

ПРОГРАМ ХАНГАМЖИЙН ИНЖЕНЕР ХҮН ГЭЖ ХЭН БЭ? Тэдгээр хүмүүс юу хийдэг юм бол? Ирээдүйд ямар хэрэгтэй? Ажлын байр байдаг юм уу? гэж гайхаж байгаа бол энэхүү бичлэгээс та тодорхой хариултыг авах болно. Мэргэжил бүхэн сайхан: Долоо хоног бүрийн МЯГМАР гарагт та бүхэнд хүрч байх болно.

Р.БАВУУДОРЖ: ФИЗИК | ЭЕШ-ИЙН LIGHT BOARD ОНЛАЙН ЦУВРАЛ ХИЧЭЭЛ №1
Р.БАВУУДОРЖ: ФИЗИК | ЭЕШ-ИЙН LIGHT BOARD ОНЛАЙН ЦУВРАЛ ХИЧЭЭЛ №1

Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль болон Ерөнхий боловсролын Шинэ Монгол Сургуулийн багш нар маань ЭЕШ өгөхөөр бэлдэж буй сурагчдадаа зориулан МАТЕМАТИК, ФИЗИК, ХИМИ-ийн хичээлүүдээр "LIGHT BOARD" ОНЛАЙН ЦУВРАЛ ХИЧЭЭЛИЙГ бэлтгэн хүргэж байна. Энэхүү цуврал хичээл маань 7 хоног бүрийн ЛХАГВА гаригт тогтмол хүрэх бөгөөд та бүхэн үзэж сонирхоорой. БАГШ: ШИНЭ МОНГОЛ СУРГУУЛИЙН ФИЗИКИЙН БАГШ Р.БАВУУДОРЖ /СУРГАЛТЫН ҮНЭЛГЭЭНИЙ НЭГДЛИЙН АХЛАГЧ, МУ-ЫН ГАВЬЯАТ БАГШ/ СЭДЭВ: ЭЕШ-ИЙН 2013, 2016 ОНЫ БОДЛОГУУД

Trust me I`m engineer and Loving Art !
Trust me I`m engineer and Loving Art !

Trust me I`m engineer and Loving Art ! Инженер хүмүүс урлагийн мэдрэмж өндөр байх ёстой тийм ч учраас манай сургууль урлаг, уран зураг, спорт зэргийг их дэмждэг. Жишээ нь физик, хими, биологи бол байгалийн гоо сайхны хичээлүүд. Урлагийн мэдрэмжтэй бол тэр гоо сайхныг бүр л сайн мэдрэх болно. Хүн бүрийн дотоод ертөнц, хүсэл мөрөөдөл өөр өөр байдаг. Сэтгэл доторх бодож явдаг бодол, үзэл санаа, нийгэмд хэлэх гэсэн шүүмж үгээ жижигхэн талбайд өнгө будгийн хослолоор илэрхийлэн, нэг нэгнийхээ дотоод ертөнцийг танин мэдэж, чөлөөт цагаа зугаатай өнгөрөөх сайхан аргыг туршаад үзээрэй. Ингээд та бүхэн бүтээлч оюутнуудын маань Art of Engineering хичээлийн үер хийсэн оюутнуудын бүтээлтэй танилцана уу.7 хоног бүрийн ПҮРЭВ гарагт та бүхэнтэйгээ шинэ содон бүтээлүүдтэйгээ уулзаж байх болно. Бидэнтэй хамт байгаарай.

Дата аналист (Spatial data analyst) ГЭЖ ЯМАР ХҮН БЭ?
Дата аналист (Spatial data analyst) ГЭЖ ЯМАР ХҮН БЭ?

Хүрээлэн буй орчны инженерчлэл хөтөлбөрийн дэргэдэх нарийн мэргэжил: Дата аналист (Spatial data analyst) ГЭЖ ЯМАР ХҮН БЭ?

Killing Me Softly - Cover by Nyamgerel Turmunkh (NMIT Junior Student)
Killing Me Softly - Cover by Nyamgerel Turmunkh (NMIT Junior Student)

Killing me softly - Cover by Nyamgerel Turmunkh (NMIT Junior Student) 7 хоног бүрийн энэхүү өдөр та бүхэнтэй шинэхэн дугаар болох Энтертайнмент булангаараа уулзаж байх болно. Энэхүү булангийн эхний оролцогч ШМТДС-ийн 3-р курсийн оюутан Т.Нямгэрэл та бүхэнтэй өөрийн сэтгэлээ шингээн дуулсан уран бүтээлээ хуваалцаж байна. Та бүхэн хүлээн авна уу? #Every_friday #Entertainment #NMIT #Engineering_Student #Sing #Talent

Д.БАТТӨГС: ХИМИ | ЭЕШ-ИЙН LIGHT BOARD ОНЛАЙН ЦУВРАЛ ХИЧЭЭЛ №1
Д.БАТТӨГС: ХИМИ | ЭЕШ-ИЙН LIGHT BOARD ОНЛАЙН ЦУВРАЛ ХИЧЭЭЛ №1

Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль болон Ерөнхий боловсролын Шинэ Монгол Сургуулийн багш нар маань ЭЕШ өгөхөөр бэлдэж буй сурагчдадаа зориулан МАТЕМАТИК, ФИЗИК, ХИМИ-ийн хичээлүүдээр "LIGHT BOARD" ОНЛАЙН ЦУВРАЛ ХИЧЭЭЛИЙГ бэлтгэн хүргэж байна. Энэхүү цуврал хичээл маань 7 хоног бүрийн ЛХАГВА гаригт тогтмол хүрэх бөгөөд та бүхэн үзэж сонирхоорой. БАГШ: ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ХИМИЙН БАГШ Д.БАТТӨГС

Д.АЛТАНГЭРЭЛ: МАТЕМАТИК | ЭЕШ-ИЙН LIGHT BOARD ОНЛАЙН ЦУВРАЛ ХИЧЭЭЛ №1
Д.АЛТАНГЭРЭЛ: МАТЕМАТИК | ЭЕШ-ИЙН LIGHT BOARD ОНЛАЙН ЦУВРАЛ ХИЧЭЭЛ №1

Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль болон Ерөнхий боловсролын Шинэ Монгол Сургуулийн багш нар маань ЭЕШ өгөхөөр бэлдэж буй сурагчдадаа зориулан МАТЕМАТИК, ФИЗИК, ХИМИ-ийн хичээлүүдээр "LIGHT BOARD" ОНЛАЙН ЦУВРАЛ ХИЧЭЭЛИЙГ бэлтгэн хүргэж байна. Энэхүү цуврал хичээл маань 7 хоног бүрийн ЛХАГВА гаригт тогтмол хүрэх бөгөөд та бүхэн үзэж сонирхоорой. БАГШ: ШИНЭ МОНГОЛ СУРГУУЛИЙН МАТЕМАТИКИЙН БАГШ Д.АЛТАНГЭРЭЛ СЭДЭВ: ЭЕШ-ИЙН 2017 ОНЫ ДААЛГАВАР, №33 БОДЛОГО

ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АНХДУГААР ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АНХДУГААР ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ШМТДС-ийн Оюутны Анхдугаар ЭШХ 2018 оны 5 сарын 14 өдөр Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн хурлын танхимд зохион байгуулагдлаа. Хуралд ШМТДС-ийн бакалаврын нийт 12 оюутан оролцсон бөгөөд хоорондоо мэдлэг солилцсон мөн эрдэмтэн, багш нараас үнэтэй зөвөлгөө авсан, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн хурал боллоо.Шүүгч багш нарын үнэлгээнээс харахад оролцогч оюутнуудын судалгааны ажлын сэдэв, агуулга нь тодорхой, судалгааны ажилд өөрийн биеэр оролцсон ба онцлог шинэлэг талыг нь харуулсан, vр дvн vзvvvлэлтvvд нь өндөр ач холбогдолтой хэмээн дүгнэсэн. Иймд нийт оролцогч оюутнуудын бүтээл жигд сайн байсныг онцолж дурьдахад таатай байна. ЭШХ-ын сэдвийн талаарх онолын ерөнхий мэдлэг, судалгааны аргазүй ба өгөгдлийн боловсруулалт, судалгааны үр дүн, дүгнэлт, илтгэх чадвар, асуултанд хариулсан байдал болон эрдэм шинжилгээний өгүүллэгийн стандарт, бичвэр зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан дүгнэсэн бөгөөд эхний 3 байрыг эзлүүлэн өргөмжлөл, мөнгөн шагнал, дурсгалын зүйлсээр шагнасан юм. Үүнд:I-р байр: Механик инженерийн 3-р курсын оюутан Э.Номин-Эрдэнэ (удирдагч багш Ц.Ядамрагчаа) “Эрсдлийн үнэлгээний загвар боловсруулах нь” сэдвээрII-р байр: Програм хангамжийн инженер 3-р курсын оюутан М.Ханддорж (удирдагч багш М.Идэрбаатар) “Хөрөнгийн үнэлгээний техник шинжилгээний аргуудыг Монголын хөрөнгийн зах зээлд хэрэгжүүлэх нь” сэдвээрIII-р байр: Химийн инженерчлэлийн 3-р курсын оюутнууд Д.Ганбилэг, Б.Даваажаргал (удирдагч багш О.Сарангэрэл) “Нано хэмжээст төмрийн соронзон ширхэг ашиглан арьс ширний үйлдвэрийн хаягдал усан дахь хромын агууламжыг бууруулах” сэдвээр тус тус байр эзэллээ. ШМТДС-ийн Оюутны Эрдэм Шинжилгээний Анхдугаар Хуралд идэвхитэй оролцсон хүндэт багш оюутнууддаа баяр хүргэж цаашдын эрдмийн ажилд нь өндөр амжилт хүсье. Багшийн эрдэм шавьдШинэ Монгол Технологийн Дээд Сургууль

Open Demo Day
Open Demo Day

5-р сарын 1-нд МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ буюу "Open Demo Day" - г Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн Инженерийн Факультетаас зохион байгуулах гэж байна. Энэ өдрөөр мэргэжилийн хөтөлбөрийн танилцуулга, салбарын экспертүүдийн ярилцлага, оюутны бүтээлийн үзэсгэлэн, сонирхилтой илтгэлүүд тавигдах болно. Хэрвээ та мэргэжилээ сонгож амжаагүй байгаа бол манай ӨДӨРЛӨГӨӨР зочлоорой. Танд хэрэгтэй Инженерийн салбарын мэдээ мэдээллүүдийг танилцуулах болно. Хамрах хүрээ : 1р курсын оюутнууд болон ахлах сургуулийн төгсөгчид буюу 12р ангийн сурагчид хамрагдана. Та бүхнийг урьж байна.

"Үндэсний тэтгэлэгт сорилго" - Science Challenge 2018 -д зориулсан жишиг даалгаварууд
"Үндэсний тэтгэлэгт сорилго" - Science Challenge 2018 -д зориулсан жишиг даалгаварууд

"Үндэсний тэтгэлэгт сорилго" - Science Challenge 2018 -д зориулсан жишиг даалгаварууд

Шинэ Монгол технологийн дээд сургуулийн байгалийн ухааны тэнхмийн багш др. О.Нямсүрэн
Шинэ Монгол технологийн дээд сургуулийн байгалийн ухааны тэнхмийн багш др. О.Нямсүрэн

"Үндэсний тэтгэлэгт сорилго" - Science Challenge 2018 -д зориулсан физикийн цуврал хичээлээс.Шинэ Монгол технологийн дээд сургуулийн байгалийн ухааны тэнхмийн багш др. О.НямсүрэнТЭТГЭЛЭГТ СОРИЛГЫН БҮРТГЭЛ 04-Р САРЫН 15-Н ХҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА.ДАРААХ ЛИНКЭЭР БҮРТГҮҮЛНЭ ҮҮ.http://nmit.edu.mn/эчнээ-олимпиадын-бүртгэл/

"Science Challenge 2018" тэтгэлэгт сорилгод зориулсан Математикийн цуврал хичээлээс
"Science Challenge 2018" тэтгэлэгт сорилгод зориулсан Математикийн цуврал хичээлээс

"Science Challenge 2018" тэтгэлэгт сорилгод зориулсан Математикийн цуврал хичээлээс Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Д-р, Проф.В.Адъяасүрэн #Lightboard Бүртгэл: 2018 оны 04-р сарын 1-аас 04-р сарын 15 хүртэл http://nmit.edu.mn/эчнээ-олимпиадын-бүртгэл/ линкээр орж бүртгүүлээрэй. (Бүртгэлийн хураамжгүй)

ОРОН НУТАГТ АЖИЛЛАХ ТӨЛӨӨЛӨГЧИД "ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ СОРИЛГО 2018"
ОРОН НУТАГТ АЖИЛЛАХ ТӨЛӨӨЛӨГЧИД "ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ СОРИЛГО 2018"

Аймгийн нэр Олимпиад зохион байгуулагдах газар Зохион байгуулж буй төлөөлөгч 1 Архангай Шинжлэх ухаан технологийн эрдэм ахлах сургууль Ж.Уламбаяр-ШУТ-ийн эрдэм ахлах сургуулийн математикийн багш (99017515) 2 Баянхонгор Төрийн соёрхолт Б.Доржпаламын нэрэмжит ЕБС-ийн лаборатори Номундалай цогцолбор сургууль МУ-ын шилдэг багш, нийгмийн ухаан хариуцсан менежер- З. Ичинхорол (88039957) Тэргүүлэх, Байгалийн ухаан хариуцсан менежер Д. Бүжинлхам- (80118588) 3 Баян-Өлгий Лаборатори 3-р сургууль Тэргүүлэх багш Х.Асхар 3-р сургуулийн менежер (99423250) 4 Булган 1-р сургууль (хорио цээрийн бүс байгаа учраас аймгийн олимпиад ч зохион байгуулагдахгүй байгаа. 4-р сарын 15-нд хорио тавигдах сурагтай байгаа) Сэрчмаа (99341174), БСГ-ын БУ-ны чиглэл хариуцсан мэргэжилтэн 5 Говь-Алтай Лаборатори 1-р сургууль Нарангэрэл- Лаборатори 1-р сургуулийн менежер (99058035) 6 Говьсүмбэр Сүмбэр сумын лаборатори 5-р сургууль 99480622-Пүрэвцэцэг, БСГ-ын дарга 7 Дархан-Уул Оюуны Ирээдүй лаборатори, 1-р сургууль МУ-ын Зөвлөх багш Ч. Оюун-эрдэнэ (99019343, 90119343) 8 Дорноговь Сайншанд 1-р сургууль Цэнгэл-90010002 БСГ-ын мэргэжилтэн 9 Дорнод Хан-Уул цогцолбор сургуул Тэргүүлэх багш, Хан-Уул цогцолбор сургуулийн физикийн багш Ц.Хоролжав (99036065) 10 Дундговь Мандал сургууль Боловсрол, соёлын газрын математик, физик хариуцсан мэргэжилтэн Г.Цэрэнчимэд (88353586) 11 Завхан Чандмань-Эрдэнэ лаборатори сургууль Чандмань-Эрдэнэ лаборатори сургууль, МУ-ын зөвлөх багш Ц.Чимэдрегзэн-99469004 12 Орхон 13-р сургууль 13-р сургуулийн физикийн багш, заах аргазүйч С.Бальдараа (99839904) 13 Өвөрхангай ШУАкадемич П.Хоролоогийн нэрэмжит 2-р сургууль Тэргүүлэх, 2-р сургуулийн химийн багш П. Хишигт (99324188) 14 Өмнөговь Эрдмийн гэгээ сургууль, биеийн тамирын заал Тэргүүлэх багш Р. Мөнгөнчимэг -(89980979) 15 Сүхбаатар ЕБС-ийн 4-р сургууль Байгальмаа (94449265), БСГ-ын дарга-мэргэжилтний нэрийг өгнө гэсэн 16 Сэлэнгэ Д.Бумцэндийн нэрэмжит, Улсын тэргүүний 1-р сургууль 89183689 –Буянт, 1-р сургуулийн физик багш 17 Төв Хүмүүн цогцолбор сургууль Ахлахын менежер-Энхжаргал-99309986/ 18 Увс 3-р сургууль 3-р сургуулийн менежер Туяа (99459121) 19 Ховд Лаборатори 1-р сургууль Заах аргазүйч, Балжинням (99473131) 20 Хөвсгөл Дэлгэрмөрөн цогцолбор сургууль Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн математикийн багш- Доржзовд (88688426) 21 Хэнтий Хэрлэн 1-р сургууль Тэргүүлэх багш, Боловсролын тэргүүний ажилтан Г.Дашдаваа- Насан туршийн боловсролын төв захирал (99084563) Хамрах хүрээ:Инженерийн мэргэжлээр суралцах ЕБС-ийн 12-р ангийн сурагчидХугацаа:2018 оны 04 дүгээр сарын 21-нд 12:00-15:00 цагт Монгол улс даяар нийт 30 цэгт нэгэн зэрэг явагдана. Бүртгэл: 2018 оны 03-р сарын 26-аас 04-р сарын 15-ны хооронд www.nmit.edu.mn вебсайтад ЭНД ДАРЖ онлайнаар бүртгэнэ. Бүртгэлийн хураамжгүй Тэтгэлэгт сорилгод оролцсоноор: Амжилтаараа тэргүүлсэн 15 сурагчдад батламж олгоно ШМТДС-д 30-50% тэтгэлэгтэй элсэх Шинэ Монгол-Мабучи тэтгэлэгт 4 жилийн хугацаанд хамрагдах. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/smms.foundation/ хаягаар харна уу. Тэргүүлэх их сургуулиудын сургалтын хөтөлбөрөөр суралцах Багш нарын онлайн хичээл Холбоо барих утас: 9983-5666, 8807-0358, 8904-1428

​"Science Challenge 2018" тэтгэлэгт сорилгод зориулсан Физикийн цуврал хичээлээс
​"Science Challenge 2018" тэтгэлэгт сорилгод зориулсан Физикийн цуврал хичээлээс

"Science Challenge 2018" тэтгэлэгт сорилгод зориулсан Физикийн цуврал хичээлээс Д-р, Проф.Д.Улам-Оргих #Lightboard Бүртгэл:2018 оны 04-р сарын 1-аас 04-р сарын 15 хүртэлhttp://nmit.edu.mn/эчнээ-олимпиадын-бүртгэл/ энэ линкээр орж бүртгүүлээрэй.(Бүртгэлийн хураамжгүй)

"ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ СОРИЛГО"-т та бүхнийг урьж байна.
"ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ СОРИЛГО"-т та бүхнийг урьж байна.

"ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ СОРИЛГО"-т та бүхнийг урьж байна.Сорилго нь ЕБС-ийн 12-р сурагчдад зориулсан Математик, Физик, Химийн хичээлүүдээр нэгдмэл агуулга бүхий жишиг даалгавартай “Science Challenge 2018” тэтгэлэгт сорилго 21 аймаг, 9 дүүрэг буюу Монгол улс даяар 30 цэгт нэгэн зэрэг зохион байгуулагдана. Энэхүү тэтгэлэгт сорилгод оролцсоноор математик, байгалийн ухааны хичээлүүдээр өөрийн мэдлэг чадварын түвшинг үнэлэх, аймаг болон дүүрэгтэй бусад сургуулийн сурагчидтай өөрийн чансаагаа сорих боломжийг бий болгох зорилгоор Шинэ Монгол технологийн дээд сургууль тус эчнээ олимпиадыг зохион байгуулж байна. Хамрах хүрээ:Инженерийн мэргэжлээр суралцах ЕБС-ийн 12-р ангийн сурагчидХугацаа:2018 оны 04 дүгээр сарын 21-нд 12:00-15:00 цагт Монгол улс даяар нийт 30 цэгт нэгэн зэрэг явагдана.Бүртгэл:2018 оны 03-р сарын 26-аас 04-р сарын 15-ны хооронд www.nmit.edu.mn вебсайтад ЭНД ДАРЖ онлайнаар бүртгэнэ.Бүртгэлийн хураамжгүйТэтгэлэгт сорилгод оролцсоноор:Амжилтаараа тэргүүлсэн 15 сурагчдад батламж олгоноШМТДС-д 30-50% тэтгэлэгтэй элсэхШинэ Монгол-Мабучи тэтгэлэгт 4 жилийн хугацаанд хамрагдах. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/smms.foundation/ хаягаар харна уу.Тэргүүлэх их сургуулиудын сургалтын хөтөлбөрөөр суралцахБагш нарын онлайн хичээлХолбоо барих утас: 9983-5666, 8807-0358, 8904-1428

"ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ СОРИЛГО" Олимпиадын бүртгэлийн хугацаа сунгалаа.
"ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ СОРИЛГО" Олимпиадын бүртгэлийн хугацаа сунгалаа.

"ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ СОРИЛГО" Олимпиадын бүртгэлийн хугацаа орон нутгийн сургуулиудын улиралын амралтаас хамаарч 4-р сарын 15 хүртэл сунгагдлаа та амжиж бүртгүүлээрэй. Бүртгүүлэх ЛИНК : https://goo.gl/forms/v1NyxvEe7FaMEz9D2

ШМТДС-ийн дээвэр дээр суурилуулсан нарны зайн эрчим хүчний системийг амжилттай хэрэгжүүллээ
ШМТДС-ийн дээвэр дээр суурилуулсан нарны зайн эрчим хүчний системийг амжилттай хэрэгжүүллээ

Сэргээгдэх эрчим хүчний салбар болох нарны зайн төхөөрөмжийг ШМТДС-ийн дээвэр дээр манай чадварлаг багш, хамт олон болон оюутнуудын хамт амжилттай суурилуулж дууссан бөгөөд 2017-09-13-ны өдөр албан ёсны нээлтийн ажиллагааг ШМЭХ-ийн ерөнхийлөгч Др.Ж.Галбадрах багш эхлүүлэн, тууз хайчлах ёслолд манай сургуультай хамтарч ажилладаг их дээд сургуулиуд, ЯАМ тамгын газар болон төрийн дээд байгууллагуудаас хүндэт зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсон юм. Нээлтийн үйл ажиллагааны дараа төслийн хамтран хэрэгжүүлэгч Solar Frontier компаний захирал Yuichi Kuroda-ийн “Сэргээгдэх эрчим хүчний ирээдүйн чиг хандлага" сэдэвт сонирхолтой лекц хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө.

МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА
МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА

ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬМАГИСТРЫН ХӨТӨЛБӨРТ ОЮУТАН ЭЛСҮҮЛНЭШинэ Монгол технологийн дээд сургууль нь дараах магистрын зэрэг олгох хөтөлбөрүүдэд элсэлт авна. Үүнд:• Энрепренершип ба инноваци• Нано-шинжлэх ухаан, нано инженерчлэл; • Химийн инженерчлэл; • Програм хангамж• Цахилгаан электроник• Механик инженергэсэн хөтөлбөрүүдэд бакалаврын зэрэгтэй иргэнийг элсүүлнэ.Элсэх хүсэлтэй иргэдийг 2017 оны 8 дугаар сарын 15-наас 31-нийг хүртэл ажлын өдрүүдэд тус сургуулийн хичээлийн байрны 909 тоот өрөөнд бүртгэнэ.Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтын эх хувийг, хуулбарын хамт авч ирнэ. Үүнд:• Боловсролын бакалаврын зэргийн диплом, дипломын хавсралт• Иргэний үнэмлэх• Цээж зураг (Сүүлийн 3 сард авахуулсан, 3Х4 хэмжээтэй байх)• Бүртгэлийн хураамж 12000 төгрөгБүртгүүлэгчдээс магистрын хөтөлбөрт суралцах төлөвлөгөөний талаар ярилцлага хийнэ. Тэнцсэн эсэх тухай мэдээллийг утас, цахим хаягаар нь мэдээлнэ.СУРГАЛТЫН АЛБАУтас: 99086451, 88081428, 75777799Email: info@nmit.edu.mn

Шинэ монгол технологийн дээд сургууль магистрын хөтөлбөрт оюутан элсүүлнэ
Шинэ монгол технологийн дээд сургууль магистрын хөтөлбөрт оюутан элсүүлнэ

Шинэ Монгол технологийн дээд сургууль нь дараах магистрын зэрэг олгох хөтөлбөрүүдэд элсэлт авна. Үүнд: Энрепренершип ба инновациНано-шинжлэх ухаан, нано инженерчлэл; Химийн инженерчлэл; Програм хангамжЦахилгаан электроникМеханик инженер гэсэн хөтөлбөрүүдэд бакалаврын зэрэгтэй иргэнийг элсүүлнэ. Элсэх хүсэлтэй иргэдийг 2017 оны 8 дугаар сарын 15-наас 31-нийг хүртэл ажлын өдрүүдэд тус сургуулийн хичээлийн байрны 909 тоот өрөөнд бүртгэнэ. Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтын эх хувийг, хуулбарын хамт авч ирнэ. Үүнд: Боловсролын бакалаврын зэргийн диплом, дипломын хавсралтИргэний үнэмлэхЦээж зураг (Сүүлийн 3 сард авахуулсан, 3Х4 хэмжээтэй байх)Бүртгэлийн хураамж 12000 төгрөг Бүртгүүлэгчдээс магистрын хөтөлбөрт суралцах төлөвлөгөөний талаар ярилцлага хийнэ. Тэнцсэн эсэх тухай мэдээллийг утас, цахим хаягаар нь мэдээлнэ. СУРГАЛТЫН АЛБА Утас: 99086451, 88081428, 75777799 Email: info@nmit.edu.mn

Элсэгчдийн анхааралд
Элсэгчдийн анхааралд

2017-2018 оны хичээлийн жилд шинээр элссэн оюутнууд 8 дугаар сарын 23-ний Лхагва гарагийн 15:00 цагт тус сургуулийн 809 тоот буюу Лекцийн өргөөнд хүрэлцэн ирнэ үү. Сургуультай танилцах ба сургалтын үйл ажиллагааны тухай болон хичээлд бүртгүүлэх тухай зөвлөгөө, мэдээлэл өгнө.

Элсэлтийн бүртгэл явагдаж байна
Элсэлтийн бүртгэл явагдаж байна

Тус сургуульд Улаанбаатар хотоос элсэхийг хүсэгч нь www.admission.nmit.edu.mn цахим хаягаар бүртгүүлэх ба мөн ШМТДС-ийн хичээлийн байранд биеэр хүрэлцэн ирж бүртгүүлж болно. Орон нутагт Монголын их дээд сургуулиудын консорциумын зохион байгуулж буй элсэлтээр очсон тус сургуулийн хуваарь дууссан, эсвэл элсэхийг хүсэгч нь хуваарийг олгох хугацаанд авч амжаагүй тохиолдолд дээрх цахим хаягаар, утсаар эсвэл биеэр ирж бүртгүүлж болно. Элсэлтийн үйл ажиллагаа болон ШМТДС-ийн тухай бусад мэдээллийг 88081428, 88115546, 89041428, 99086451 дугаарын утсаар болон энд дурьдсан цахим мэдээлийн талбаруудаас авч болно.

ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ БАГШ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА
ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ БАГШ СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

Шинэ Монгол технологийн дээд сургууль (ШМТДС) нь 2017-2018 оны хичээлийн жилд дараах ажлын байранд багш, ажилтныг сонгон шалгаруулж авна. Гүйцэтгэх үндсэн үүрэг: Сургалтын хөтөлбөр болон хичээлийн төлөвлөгөө боловсруулахБатлагдсан хөтөлбөрийн дагуу оюутнуудад хичээл заахОюутнуудын дадлага, давтлага, төсөл, судалгааны ажил удирдах Ажлын байранд тавигдах нийтлэг шаардлага: Тухайн мэргэжлийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх. Эрдэм шинжилгээ болон багшийн ажлын туршлагатай бөгөөд гадаад оронд эрдэм шинжилгээ, докторын дараах сургалт эрхэлж, багшаар ажиллаж байсан бол энэ нь тухайн хүнд давуу тал болно.Англи хэлээр мэргэжлийн түвшинд унших, бичих, ярих чадвартай, багшийн хувьд заах хичээлээ англи хэл дээр бэлтгэх, заах чадвартай байх Компьютерийн нийтлэг хэрэглээний програмууд дээр ажилладаг байхБагшийн ёс зүйг эрхэмлэдэг байхБагаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой байхШинийг санаачлах, боловсруулах, нэвтрүүлэх чадвартай байх Д/д Алба, нэгж Ажлын байр Тоо Тухайн ажлын байранд тавигдах тусгай шаардлага 1 Байгалийн ухааны тэнхим Физикийн багш 1 2 Биологийн багш 1 3 Инженерчлэлийн тэнхим Барилгын инженерийн багш 2 Доктор цолтой бол давуу тал болох 4 Архитектурын багш 1 Доктор цолтой бол давуу тал болох 5 Механик инженерийн багш 2 Доктор цолтой бол давуу тал болох 6 Үйлдвэрлэлийн автоматжуулалтын багш 1 Доктор цолтой бол давуу тал болох 7 Мэдээллийн технологийн багш 1 Доктор цолтой бол давуу тал болох 8 Хүрээлэн буй орчны инженерийн багш 1 Доктор цолтой бол давуу тал болох 9 Химийн ниженерчлэлийн багш 1 10 Нано шинжлэх ухаан, инженерчлэлийн багш 2 Доктор цолтой бол давуу тал болох ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛ Ажлын тав тухтай орчин, тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай комьютер, тоног төхөөрөмжөөр хангана. Тухайн хүний ажлын туршлагыг харгалзан ажлын гүйцэтгэлд тохирсон цалинг санал болгоно. Гадаад, дотоодын байгууллага, их дээд сургууль, профессор багш нартай хамтран ажиллах, сургалт, судалгааны туршлага солилцох, богино хугацааны төрөлжсөн сургалт, тэтгэлэгт хөтөлбөрүүдэд оролцох боломж олгоно. БҮРТГҮҮЛЭХ ХУГАЦАА, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ Хүсэлтийг 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд хүлээн авна. Тус сургуулийн bilgee@shinemongol.edu.mn, info@nmit.edu.mn цахим хаягууд руу дараах бичиг баримтын хуулбарыг илгээнэ. Үүнд: Төрийн албан хаагчийн биеийн байцаалтыг (анкетыг) зааврын дагуу бүрэн бөглөсөн байна. Доктор, магистр, бакалаврын зэргийн диплом, тэдгээрийнхавсралтИргэний үнэмлэхЦээж зураг (сүүлийн 6 сард авахуулсан, 3x4 хэмжээтэй)Өөрийн ур чадвар, судалгаа шинжилгээний ажлынхаа тухай тодорхой илтгэсэн CV (Curriculum Vitae) Өөрийгөө илэрхийлэх бусад нэмэлт материалууд байж болно. Хүсэлт гаргасан буюу шаардлагатай бичиг баримтыг илгээсэн хүмүүсийн материалтай танилцаж шаардлага хангасан хүнтэй ярилцлаганы цагийг утсаар товлоно. Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүс дээрх бичиг баримтуудыг эх хувиар нь авчирна. ХОЛБОО БАРИХ ХАЯГ Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, УБ хот Баянзүрх дүүрэг 25-р хороо, 13-р хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж – 43, Утас: 75777799, 99460342 Цахим хаяг: bilgee@shinemongol.edu.mn, info@nmit.edu.mn Вэб хуудас: www.nmit.edu.mn

“IBM week Mongolia” зохион байгуулагдаж байна
“IBM week Mongolia” зохион байгуулагдаж байна

Технологийн тэргүүлэгч IBM корпорацийн Internet of things буюу Юмсын интернэтийн талбарыг танилцуулах сургалт, хакатон 2017 оны 7-р сарын 1-7-ны өдрүүдэд Мэдээллийн технологийн үндэсний паркад зохион байгуулагдаж байна. Сургалтанд их дээд сургуулийн 300 оюутан, 50 багш, салбарын компаниудын төлөөлөл оролцож буй ба Bluemix үүлэн технологийг ашиглан Node-Red тусламжтайгаар IoT аппликэйшн бүтээж сурах юм. Оролцогчдоос шалгарсан 90 хүн буюу 15 баг хакатон тэмцээнд өрсөлдөж, төгсгөлд нь өөрсдийн хөгжүүлсэн шинэ санаа, инновацилаг шийдлээ танилцуулах болно. Сургалтыг IBM корпорацийн Watson IoT талбар, Дэлхий нийтийн боловсролын санаачилгын тэргүүн, хатагтай Гаяатри Маги явуулж, МТҮП, МУИС, ШУТИС, МУБИС, Шинэ Монгол ТДС, Цахим Мэдлэг ТББ хамтран зохион байгуулж байна. Юмсын Интернэт гэж юу вэ? Энэ нь бүх биет юмсыг интернэтэд, бас өөр хооронд нь холбох тухай ойлголт юм. Үүнд үүрэн утас, угаалгын машин, чихэвч, гэрэл, тэр байтугай тухайн төхөөрөмжийн тодорхой хэсэг гээд таны төсөөлж болох бүх зүйлс хамаарна. Өнөөдөр дэлхий даяар 9 тэрбум төхөөрөмж Интернэтэд холбогдоод байгаа бөгөөд энэ тоо 2020 он гэхэд 50 тэрбум хүрнэ гэсэн тооцоо гарчээ. Юмсын Интернэтийн зах зээл 2025 он гэхэд 2.7 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа юм. Хакатон гэж юу вэ? Хакатон (hackathon) гэдэг нь hack + marathon гэсэн үгээс гаралтай бөгөөд анх 1999 онд хэрэглээнд орж иржээ. Hack гэдэг нь компьютерт халдах гэсэн утгаараа биш, харин програмчлах хайгуул хийх гэсэн агуулгаар ордог байна. Хакатон ихэвчлэн танилцуулга сургалтаар эхэлдэг бөгөөд оролцогчид баг бүрдүүлж, санаагаа уралдуулан демо бүтээл гаргахын тулд хэдэн цаг, эсвэл хэдэн өдрийн турш хамтдаа ажиллана. Багуудад мэргэжлийн зөвлөхүүд дэмжлэг үзүүлж болно. Төгсгөлд нь багууд бүтээлээ танилцуулах ба шүүгчид тодорхой шалгуураар шүүж ялагчдыг тодруулдаг. Хакатоноос шинэ бизнесийн оновчтой санаа шийдлүүд төрөх нь олонтаа бөгөөд оролцогчдыг бүтээлч санаа гаргах, шүүн тунгаах, багаар ажиллах, илтгэх, цагийн менежмент хийх зэрэг олон ур чадварт сургадаг ач холбогдолтой юм. Вэбсайт: http://itpark.mn/ibm/ Видео танилцуулгууд монгол хэлээр: Юмсын Интернэт гэж юу вэ? https://youtu.be/F6qmFtT9A6AВатсон хэрхэн ажилладаг вэ? https://youtu.be/RbtrftBK0pkBluemix хэрхэн ажилладаг вэ? https://youtu.be/409jF6b7R8o

IBM Watson Internet of Things
IBM Watson Internet of Things

Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль уг арга хэмжээнд оролцохоор бэлтгэж байна."IBM Watson IoT" арга хэмжээнд IBM корпорацийн IoT хариуцсан, “Бизнес Хөгжил”-ийн захирал, хатагтай Гаяатри Маги хүрэлцэн ирж сургалт, хакатоныг удирдан явуулах бөгөөд оюутан залуус болон МТ салбарын инженер, мэргэжилтнүүдээс бүрдсэн нийт 300 орчим оролцогчдыг хамруулж, 3 удаагийн IBM Watson IoT-ийн сургалт семинарыг зохион байгуулах юм. Мөн эдгээр оролцогчдоос шалгарсан 90 хүн буюу 15 баг хакатон тэмцээнд өрсөлдөж, төгсгөлд нь өөрсдийн хөгжүүлсэн шинэ санаа, инновацилаг шийдлээ танилцуулах болно. Бүртгэл http://bit.ly/2tHDVJH

ЭЕШ-ын математикийн сорилго
ЭЕШ-ын математикийн сорилго

ЭЕШ 2017 Урьдчилсан Сорилго Хуваарь:5 сарын 20-нд: 10:00 - 12:00 ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд математикийн хичээлээр ЭЕШ-ын урьдчилсан сорилго5 сарын 21-нд: 10:00 - 13:00 ЭЕШ-нд математикийн хичээлээр бэлтгэх зөвлөмж, сургалтЖич: Бүртгүүлэхдээ ts.taivansaikhan@nmit.edu.mn Хаягаар овог нэр, сургууль, утасны дугаар, и-мейл хаягаар илгээнэ үү. Уг арга хэмжээ нь ТӨЛБӨР ХУРААМЖГҮЙ болно.Та бүхэн идэвхитэй оролцоно уу!

Боловсролын зээлийн сан
Боловсролын зээлийн сан

Оюутны хөгжлийн зээл, тэтгэлэгт хөтөлбөр Боловсролын зээлийн сан нь дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад төрөөс сургалтын төлбөрийн тэтгэлэг, оюутны хөгжлийн зээл олгох ажлыг дараах холбогдох тогтоол, тушаалын дагуу хэрэгжүүлж байна. Үүнд: Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 03 дугаар сарын 7-ны өдрийн 71 дүгээр тогтоол; / http://www.legalinfo.mn/law/details/9870 /Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 10 сарын 05-ны өдрийн 111 дүгээр тогтоол; /www.legalinfo.mn/law/details/12193?lawid=12193 /Зээл нь дараах төрөлтэй байна. Үүнд: Хүү бууруулах зээл /12 сар/ Богино хугацаатай зээл / 12 сар/ Урт хугацаатай зээл / 120 сар хүртэл/ Оюутны сургалтын төлбөрт төлөхөд зориулж өмнө олгосон зээлийн үлдэгдлийг шинэ нөхцөлтэй /жилийн 5% хүүтэй/ зээлд шилжүүлэх зээлийг хүү бууруулах зээл гэнэ. Эрх зүйн бүрэн чадамжтай байх; Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх; Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх; Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх; Үндсэн болон хамтран зээлдэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх; Шинэ элсэгчийн хувьд ЭЕШ оноо 400≤, оюутан 2.0 ≤; “Оюутны хөгжлийн зээл”-д оролцогч банкнаас зээлдэгчид орлого баталгаажуулахтай холбогдсон нэмэлт шаардлага тавьж болно. Зээлийн эргэн төлөлт: Өмнө олгосон зээлийн дуусах хугацаагаар, хамгийн ихдээ 12 сарын хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг хүүгийн хамт төлнө. Сургалтын төлбөрийн зориулалтаар авсан, 12 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй зээлийг богино хугацааны зээл гэнэ. Эрх зүйн бүрэн чадамжтай байх; Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх; Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх; Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх; Үндсэн болон хамтран зээлдэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх; Шинэ элсэгчийн хувьд ЭЕШ оноо 400≤, оюутан 2.0 ≤; “Оюутны хөгжлийн зээл”-д оролцогч банкнаас зээлдэгчид орлого баталгаажуулахтай холбогдсон нэмэлт шаардлага тавьж болно; Зээлийн эргэн төлөлт: Энэхүү зээл нь үндсэн төлбөр болон зээлийн хүүг 12 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй. Урт хугацаатай зээл: Оюутан сургалтын төлбөрийн зориулалтаар авсан, сургуулиа төгссөнөөс хойш 1 жилийн дараагаас эхлэн 3-5 жилийн хугацаанд төлж дуусгах зээлийг урт хугацааны зээл гэнэ. Эрх зүйн бүрэн чадамжтай байх; Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх; Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх; Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх; Үндсэн болон хамтран зээлдэгч нь банк, банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх; Шинэ элсэгчийн хувьд ЭЕШ оноо 650≤, оюутан 3.0≤ байна. Харин тэргүүлэх ач холбоглолтой мэргэжилээр суралцаж байгаа оюутны хувьд сурлагын голч дүн 2.3≤ тохиолдолд урт хугацааны зээлд хамрагдах боломжтой; “Оюутны хөгжлийн зээл”-д оролцогч банкнаас зээлдэгчид орлого баталгаажуулахтай холбогдсон нэмэлт шаардлага тавьж болно. Зээлийн эргэн төлөлт: Энэхүү зээлийн эргэн төлөлт нь оюутны ирээдүйн орлогод суурилна. Сургуулиа төгссөнөөс хойш 1 жилийн дараагаас эхлэн 3-5 жилийн хугацаанд төлж дуусгана. Тухайн оюутан суралцаж байх хугацаандаа зөвхөн зээлийн хүүг төлнө. Нэмэлт мэдээлэл:Зээлдэгч тухайн сонгосон банкны тавигдах шаардлагыг хангасан байна /Зээлдэгч харилцагч банкандаа хүсэлт гаргавал давуу талтай/;Банкны шаардлага хангасан зээл хүсэгч нь оршин суух харьяан дахь тус банкны дурын салбарт хандах боломжтой;Зээлийн хугацаа нь ОХЗээлийн сонгосон төрөлд заасан хугацаагаар олгогдоноЗээлээр хэмжээ нь тухайн сургуулийн удирдах зөвлөлөөс тогтоосон 1 жилийн сургалтын төлбөрийн дүнгээс хэтрэхгүй. Хичээлийн жилд 2 удаагийн давтамжтайгаар хэсэгчлэн олгож болно;Зээлийн материалыг ажлын 1-2 өдрийн дотор судална;“Оюутны хөгжлийн зээл”-ийг 2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн сар бүр тогтмол олгоно.Боловсролын зээлийн сан “Оюутны хөгжлийн зээл”-ийг дараах арилжааны 6 банкаар дамжуулан олгож байна. Үүнд:Төрийн банк: Хаан банк: https://www.khanbank.com/mn/857Голомт банк: https://golomtbank.com/citizen/product/299?m=6Хас банк: www.xacbank.mn/mn/555/personal-banking/loans/stude...Улаанбаатар банк: www.ubcbank.mn/index.php?con=view&id=1070 Капитрон банк:

МАТЕМАТИКИЙН ӨДӨРЛӨГ
МАТЕМАТИКИЙН ӨДӨРЛӨГ

Өдөрлөгийн Удирдамж:Дараах холбоосоор орж харна уу.https://docs.google.com/document/d/1KlNqVIO3luOYeU9dcrp6fLYWEXx8kksDyI-Ysykl62s/edit?usp=sharingДэлгэрэнгүй мэдээллийг 75777799, 88081428-аас лавлана уу.

2016 оны 9-р сарын 14-ны 10 цагаас Японы Ёкохамагийн Үндэсний их сургуулийн Инженерийн салбар сургуулийн профессор Казүёши Үэда (Kazuyoshi Ueda), Казүхиса Сакакибара (Kazuhisa Sakakibara) нар оюутан багш нарт зориулж лекц уншлаа
2016 оны 9-р сарын 14-ны 10 цагаас Японы Ёкохамагийн Үндэсний их сургуулийн Инженерийн салбар сургуулийн профессор Казүёши Үэда (Kazuyoshi Ueda), Казүхиса Сакакибара (Kazuhisa Sakakibara) нар оюутан багш нарт зориулж лекц уншлаа

2015 онд манай технологийн дээд сургууль Ёкохамагийн Үндэсний их сургуультай хамтран ажиллах гэрээг байгуулсан. Энэ хүрээнд 2015-2016 оны хичээлийн жилд манай сургуулийн 10 оюутан нэг багш “Sakura Science” анхны хөтөлбөрөөр тус сургуультай танилцах дадлага амжилттай хийгээд ирсэн. Энэ хичээлийн жилд “Sakura Science” хоёр дахь хөтөлбөрөөр 10 оюутан нэг багштайгаар явахаар бэлэн болоод байна.Проф. Үэда нь молекуляр динамик загварчлалын чиглэлээр дэлхийд нэртэй судлаач, энэ бүтээлээр 2013 оны химийн нобелийн шагналыг Харвардын профессор авсан байдаг. Проф. Үэда Шинэ Монгол технологийн дээд сургуулийн оюутнуудад тооцоолол хийх өндөр хүчин чадалтай 2 “workstation” компьютер болон өөрийн сургуулийнхаа тооцооллын төв рүү нэвтрэх тодорхой тооны ID эрх, бакалаврын түвшинд инженерчлэлийн чиглэлээр хамтарсан сургалтын хөтөлбөр боловсруулах талаар хэлэлцэж ярилцлаа

“Sumitomo Metal Mining” компаний зөвлөх, үйлдвэрлэлийн инженерчлэлийн доктор, проф. Ясухиро Цүгита (Yasuhiro Tsugita) “Химийн термодинамик ба бионано материалын анагаах ухааны салбарт” сэдвээр оюутан багш нарт зориулж лекц уншлаа.
“Sumitomo Metal Mining” компаний зөвлөх, үйлдвэрлэлийн инженерчлэлийн доктор, проф. Ясухиро Цүгита (Yasuhiro Tsugita) “Химийн термодинамик ба бионано материалын анагаах ухааны салбарт” сэдвээр оюутан багш нарт зориулж лекц уншлаа.

Манай улсын хувьд нүүрсийг хийжүүлэх болон шингэрүүлэх замаар түлш гарган авахад химийн аж үйлдвэрлэл хөгжүүлэх асуудал хурцаар тавигдаж байна. Энэ үйлдвэрлэлийн процесст химийн термодинамикийн тооцоолол, туршилт судалгааны ажил нэн тэргүүнд тавигддаг. Проф. Цүгита нь байгалийн нөөц түүхий эдээс шинэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхан шатны үндэслэлийг хийдэг химийн термодинамикийн тооцоолол, түүнд хэрэглэгддэг програм хангамжийг хэрхэн ашигладаг талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Startup Mongolia ТББ-ийн залуус Шинэ Монгол технологийн дээд сургууль (NMIT)-д зочилж, цаашид хамтран ажиллахаар боллоо
Startup Mongolia ТББ-ийн залуус Шинэ Монгол технологийн дээд сургууль (NMIT)-д зочилж, цаашид хамтран ажиллахаар боллоо

Инновац, энтрепренершип, стартап гэх мэт саяхан л хол хөндий байсан ойлголтууд өнөөдөр Монголын залуусын дунд аль хэдийнээ томоохон цунами, давалгаа нүргээнийг үүсгээд айсуу байна.“Око” хэмээх нэрээр залуусын дунд хэдийнээ танил болсон Techstarts компаний Зүүн-Өмнөд Азийн салбарын захирал Д.Бат-Октябрь (http://www.unread.today/posts/post/368) болон Startup Mongolia ТББ-ийн залуус Шинэ Монгол технологийн дээд сургууль (NMIT)-д зочилж, цаашид хамтран ажиллахаар боллоо. Монголын ирээдүйн хөгжил эндээс эхэлнэ гэдэгт огтын эргэлзэх зүйл алга. Бид чадна, бас бүтээнэ, сайхан амьдрал, зөв нийгэм, асар их оюуны болон үнэт баялагыг үлдээх болно. Монгол улсад инновац, энтрепренершип боловсрол мэдлэг, өндөр технологийн асуудлыг их сургуулийн орчинд хамгийн хүчтэй хөндөн тавьж, зоригтой шинэчлэлүүдийг эхлүүлсэн, өрнүүлэн хөгжүүлж яваа NMIT-ийн үүд хаалга хүүхэд залууст нээлттэй байгаа шүү.

ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ БАГШ, АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА
ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ БАГШ, АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА

Шинэ Монгол технологийн дээд сургууль (ШМТДС) нь 2016-2017 оны хичээлийн жилд дараах ажлын байранд багш, ажилтныг сонгон шалгаруулж авна.АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГАТухайн мэргэжлийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх. Эрдэм шинжилгээ болон багийн ажлын туршлагатай бөгөөд гадаад оронд эрдэм шинжилгээ, докторын дараах сургалт эрхэлж, багшаар ажилллаж байсан бол энэ нь тухайн хүнд давуу тал болноАнгли хэлээр мэргэжлийн түвшинд унших, бичих, ярих чадвартай, багшийн хувьд заах хилээлээ англи хэл дээр бэлтгэх, заах чадвартай байхКомьпютерийн нийтлэг хэрэглээний програмууд дээр ажилладаг байхБагш, сургуулийн орчны ёс зүйг эрхэмлэдэг байхБагаар ажиллах чадвартай, харилцаааны соёлтой байхШаардлагатай ажлын байрны мэдээллийг дараах линкээс харна уу!https://www.dropbox.com/s/sy8xjdfd3frvf9f/%D0%91%D...ХӨДӨЛМӨРИЙН НӨХЦӨЛАжлын тав тухтай орчин, тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай комьютер, тоног төхөөрөмжөөр хангана.Тухайн хүний ажлын туршлагыг харгалзан ажлын гүйцэтгэлд тохирсон цалинг санал болгоно.Гадаад, дотоодын байгууллага, их дээд сургууль, профессор багш нартай хамтран ажиллах, сургалт, судалгааны туршлага солилцох, богино хугацааны төрөлжсөн сургалт, тэтгэлэгт хөтөлбөрүүдэд оролцох боломж олгоно. БҮРТГҮҮЛЭХ ХУГАЦАА, СОНГОН ШАЛГАРУУЛАЛТХүсэлтийг 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хугацаанд хүлээн авна. Тус сургуулийн info@nmit.edu.mn цахим хаяг руу дараах бичиг баримтын хуулбарыг илгээх ба сургуулиас хариу мэдээлснээр хүсэлт гаргагч нь бүртгэгдсэн гэж үзнэ. Үүнд:Төрийн албан хаагчийн биеийн байцаалтыг (анкетыг) зааврын дагуу бүрэн бөглөсөн байна.Доктор, магистр, бакалаврын зэргийн диплом, тэдгээрийн хавсралт Иргэний үнэмлэхЦээж зураг (сүүлийн 6 сард авахуулсан, 3x4 хэмжээтэй)Өөрийн ур чадвар, судалгаа шинжилгээний ажлынхаа тухай тодорхой танилцуулах хүсэлтэй бол CV (Curriculum Vitae) бусад нэмэлт материалууд байж болно.Хүсэлт гаргасан буюу шаардлагатай бичиг баримтыг илгээсэн хүмүүсийн материалтай танилцаж, 3 хоногийн дотор хариу мэдээлнэ. Шаардлага хангасан хүнтэй ярилцлаганы цагийг утсаар товлоно. Шаардлага хангаагүй хүнд сонгон шалгаруулалтанд оролцох боломжгүй гэдгийг Email хаягаар нь мэдэгдэнэ. Сонгон шалгаруулалтанд тэнцсэн эсэх тухай мэдээллийг ярилцлаганы дараа 2-7 хоногийн дотор утас, цахим хаягаар нь мэдээлнэ.Сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүс дээрх бичиг баримтуудыг эх хувиар нь шалгуулна. ХОЛБОО БАРИХ ХАЯГБаянзүрх дүүрэг, 25 хороо, 13 хороолол, Шинэ Монгол технологийн дээд сургууль, 801, 810 тоот өрөө Утас: 99086451, 88081428Цахим хаяг: info@nmit.edu.mn, ganzorig@nmit.edu.mn, baigal@nmit.edu.mn Вэб хуудас: www.nmit.edu.mn

2016-2017 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРТ ОЮУТАН ЭЛСҮҮЛНЭ
2016-2017 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРТ ОЮУТАН ЭЛСҮҮЛНЭ

2016-2017 оны хичээлийн жилд Шинэ Монгол технологийн дээд сургуулийн магистрын Нано шинжлэх ухаан, нано инженерчлэл; Химийн инженерчлэл; Програм хангамж гэсэн хөтөлбөрүүдэд математик, байгалийн ухаан, инженер, мэдээллийн технологийн бакалаврын зэрэгтэй иргэнийг элсүүлнэ.Элсэх хүсэлтэй иргэдийг 9 дүгээр сарын 30-ныг дуустал ажлын өдрүүдэд тус сургуулийн хичээлийн байрны 909 тоот өрөөнд бүртгэнэ.Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтын эх хувийг, хуулбарын хамт авч ирнэ. Үүнд:Боловсролын бакалаврын зэргийн диплом, дипломын хавсралтИргэний үнэмлэхЦээж зураг (Сүүлийн 3 сард авахуулсан, 3Х4 хэмжээтэй байх)Бүртгэлийн хураамж 12000 төгрөгБүртгүүлэгчдээс магистрын хөтөлбөрт суралцах төлөвлөгөөний талаар ярилцлага хийж, эссе бичүүлнэ. Тэнцсэн эсэх тухай мэдээллийг утас, цахим хаягаар нь мэдээлнэ.Намрын улирлын хичээл 2016 оны 10 дугаар сарын 03-нд эхэлнэ.СУРГАЛТЫН АЛБАУтас: 88081428, Вэб: http://nmit.edu.mn/, Фэйсбүүк: https://www.facebook.com/nmit.edu.mn/

Шинэ монголын “Шинэ монгол”
Шинэ монголын “Шинэ монгол”

Нэг талаасаа монгол шиг боловсролоор цалгисан улс үгүй. Учир нь 1000 хүнд ногдох оюутны тоогоор АНУ-ын урд гарсан. Нөгөө талаасаа монголын боловсрол шиг үнэгүйдсэн боловсрол үгүй. Бакалаврын диплом нь гадаадад хүчингүй талдаа төдийгүй дотооддоо ханш муутай, уналт нь төгрөгтэйгээ ана мана. Дэлгүүрийн шилэн лангуун дээр “энэ жил дээд боловсол эзэмшсэн хүнийг худалдагчаар авна” гэсэн зар байх нь энүүхэнд. Тэгэхээр монголын дээд боловсролын диплом нь ахлах сургуулийн гэрчилгээний хавьд л үнэлэгдэж яваа юм бол уу. ХХ зуун дундуур бүх нийтээр бичиг үсэгт тайлагдснаараа гайхуулж явсан.Харин XXI зуунд “Бүх нийтээр дээд боловсролд тайлагдсан” үндэстэн болж, үйлчилгээний салбарт ажиллагсад 100 хувь бакалавр болов. Тэрч байтугаа “бакалаврын диплом нь хуурамч, харин докторын диплом нь жинхэнэ” сэхээтнүүд ч гарч ирлээ. Удахгүй “Худалдагч авна. Докторын зэрэг хамгаалсан байх шаардлагатай” гэсэн зар тавигдах ч байх.Гэвч боловсролд чанар гэж бий.Харин энэ бүхний дундуур боловсролын шинэ стандарт нэвтрүүлж байгаа нэг газар бий. Шинэчлэл хийх чадамжтай байгаа нь хувийн салбар гэдгийг хэлээд өгнө. Тэр бол “Шинэ монгол” хэмээх бүлэг сургууль. Эхлээд бага, дунд сургууль байснаа, одоо коллеж, дээд сургууль болоод байгаа газар. Гол хүн нь Галбадрах гэж байгаа. Тэр хүнийг хаана харсан гэхээр ийм юм. Хэдэн жилийн өмнө манай Баабарыг хүн төрөлхтний сайн сайхны төлөө, ардчиллын үнэт зүйлсийг эх орондоо бүрдүүлэхэд хувь оруулсан гэсэн утгаар Японы засгийн газраас шагнасан билээ. Шагналыг Баабараас гадна тэр Галбадрах гуай хамт хүртсэн. Баабартай гавъяагаараа дүйцсэн яасан айхавтар амьтан бэ, юу хийдэг нөхөр вэ гэж ирээд л сонирхсон чинь “Шинэ монгол” сургуулийн Галбадрах гэдэг хүн байх ба надаас бусад нь мэддэг болж таарав.Ж.Галбадрах япон шалгууртай боловсролын тогтоцыг эх орондоо амжилттай өөриймшүүлж, Шинэ монгол сургууль байгуулж, шавь нарынх нь боловсролын түвшин Токиод үнэлэгдэж эхэлсэн юм байна. Ийм учраас улс үндэстнийхээ боловсролын үйлсэд сайн хувь нэмэр оруулж байгааг нь дэлхийн боловсролын жишиг болсон Япончууд бахдан үнэлсэн нь тэр байж.Түүнээс хойш Галбадрах гуайг таньдаг болсон юм. Улс амьтны ярих нь шинэ монголд элсэхэд амаргүй. Төлбөр харьцангуй бага элсэхэд зөвхөн шалгалтаар дамжина. Элсэлтэд унасан хүүхдийн аав, ээж төлбөрийн чадвар ба төрийн алба өндөр байх нь хамаарлаар тунч бага гэдэг. Дээхнэ үед цэрэг татлагын үеэр аймгийн цэргийн хэлтсийн дарга хэнд ч олдохоо байчихдаг шиг элсэлтийн үеэр энэ сургуулийн удирдлага ямар ч танилдаа олдохоо больдог гэж дуулсан. Чухам сургуулийн нэр хүнд үнэ цэнэ нь тэндээ байдаг гэж ярих юм билээ. Өөрөөс нь асуусан л даа. Тэгсэн чинь үгүй гээгүй боловч “Олон сайхан найз нөхдөө хаврын хаварт гомдоодог хүн дээ, би” гээд инээж байсан.Харин саяхан таараад манай сургуулиудийн элсэлт эхэлсэн гээд түүний дотор Шинэ монгол технологийн дээд сургуулиа ихэд магтан ярьсан. Захирал нь Токиогийн технологийн их сургуулийн бүтээгдэхүүн, тэндхийн доктор, арваад жил тэндээ нанотехнологи судалсан Ч.Ганзориг гэж хүн байдаг аж. Ч.Ганзориг МУИС-ийн проректор байгаад наашаа ирж энэ сургуулийг байгуулалцан удирдаж байгаа юм байна.Бас “Математикийн Адъяасүрэн” (В.Адъяасүрэн) “физикийн Нямсүрэн” (О.Нямсүрэн) гээд МУИС-таа “домог” байсан хүмүүс манайд багшилдаг гэж тэр хэлсэн.Би ч нийгмийн ухаанаар төгссөн “манай Гончигдоржоос цаашаа тоочин байхгүй” гэж итгэж явсан үеийн төлөөлөл болохоор тэднийг нь сайн мэдэхгүй юм аа, үнэнээ хэлэхэд.Харин “Хөвсгөл бол монголын нэгэн Швейцарь” гэлээ гэдэг шиг “Шинэ монгол бол монголын нэгэн япон сургууль” гэдэг нь үнэн. Хүүхэддээ болон өөртөө итгэлтэй байгаа бол ийшээ шалгуулаад үзээрэй. Сурлага номоор сайн хүүхдүүдэд үзүүлэх өчнөөн тэтгэлэг байдаг юм билээ. Надаар хэлүүлэхийн оронд өөрснөө сайт болон фээс хуудсаас нь харчихна биз. (http://nmit.edu.mn/) (http://www.burtgel.nmit.edu.mn), 89041428,91116478Шинэ монголын шинэ нүүр царай болж байгаа Шинэ монгол технологийн дээд сургууль ирээдүйтэй хүнийг ирээдүй рүү хөтлөнө өө.Нээрээ, технологи гэхээр “пиар технологи” энэ тэртэй андуураад алга болчихов, шинжлэх ухаан ярьж байхад.

Институцийн инноваци
Институцийн инноваци

Энэ долоо хоногийн эхээр Хятадын Тяньжин хотод Дэлхийн Эдийн Засгийн Форумын “Зуны Давос” гэж нэрлэгддэг чуулга уулзалт “Аж үйлдвэрийн 4 дэх хувьсгал ба түүний нөлөө” гэсэн сэдвийн дор болов. Энэхүү хурлаас хамгийн их хожиж буй этгээд нь Хятад улс, тэр дундаа Тяньжин хот байнам. Зуны Давосыг Хятад улс 10 дахь жилдээ Тяньжин ба Далянь хотууддаа ээлжлэн зохион байгуулдаг. “Модоор бол 10 жил тордож усаллаа. Одоо үр жимсээ хурааж эхэлнэ ээ” гэсэн өгүүлбэрээр Хятадын ерөнхий сайд Ли форумын нээлтийн илтгэлээ эхлэв.Хятад улс юу хүсч байна вэ?Хятад улс өдгөө 13-р таван жилийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байна. Төлөвлөгөөний нэг зорилго нь Тяньжин хотыг Хятадын аж үйлдвэр ба инновацийн төв болон өрнө ба дорныг холбосон ложистик ба технологийн гүүр болгох ажээ. Хятадын ерөнхий сайд Ли Коцянь форумыг нээж хэлсэн үгэндээ “Хятад улс эдийн засгийн реформ ба инновациар улсынхаа хөгжлийн уламжлалт хэв маяг, голлох хөдөлгүүр болсон салбаруудаа тэр чигээр нь шинэчлэнэ” гэж маш хатуу мэдэгдлээ. Нэг цаг орчим үргэлжилсэн түүний илтгэлд уул уурхай, түүхий эд боловсруулалт, хөгжиж буй улс гэсэн ганц ч үг дурдагдсангүй. Харин ч квантум технологи, хиймэл оюун ухаан, инноваци, шинжлэх ухаан гэдэг үгсийг байнга хүчтэй давтаж байснаас гадна “Made in China” гэдэг ойлголтыг бид үндсээр нь өөрчлөх болно гэж 90 гаруй орны 2000 орчим улстөрч, бизнесменүүд цугласан Зуны Давосын форум дээр амлав. Эдийн засгаа уламжлалт хүчин зүйлсээр хэмжихгүй шинэ хэмжээсүүдээр хэмжих ба үүний хамгийн том нь инноваци байх болно хэмээв. Түүнчлэн Ерөнхий сайд Ли Коцянь улсын өмчийн бүх аж ахуйн нэгжүүдээ технологийн болон засаглалын инноваци хийхийг уриалж, гүйцэтгэх захирлуудтай нь үүлэн тооцоолуур, квантум физик, хиймэл оюун ухаан ярьж, зочдын өмнө хятадуудын хийсэн супер ухаалаг дугуй (super smart bicycle) унаж үзүүлэх нь үнэтэй машин тэрэг, онгоцоор гангалж онгирдог бидний хажууд дэлхийн том гүрний удирдагч гэхэд “жул” ч юм шиг санагдсаныг нуух юун. Хятадын амбиц бол дэлхийн санхүү ба технологийн салбарыг базна гээд шулуухан л хэлж байна. Товхондоо хэлэхэд, Хятад улс дэлхийн эдийн засгийн локомотив буюу зүтгүүр болсон. Бидэнд мөнгө, санхүүгийн нөөц байна. Харин үүнийгээ менежмент, маркетинг, судалгаа ба хөгжүүлэлт (R&D), инноваци, шинжлэх ухаан, технологиор солиход бэлэн байна гэж зарлалаа. Тяньжин хот юу хожив?Энэхүү форумын дундуур 250 тэрбум долларын эдийн засаг бүхий Тяньжин хотыг удирддаг дарга нь гадаадын старт ап компаниуд, энтрепренерүүд манай хотод ирж ажиллаачээ гэж уриалаад, хэрэв бизнес, санаа чинь миний хотод амжилтгүй болбол бид эрсдлийг чинь мөнгөөр нь танд буцааж төлье хэмээн зарлаж “онгиров”. Тяньжин хотын ДНБ нь 1.65 их наяд юань буюу 250 тэрбум ам.долларт хүрсэн байна. Өөрөөр хэлбэл Тяньжин хотын нэг хүнд ногдох ДНБ нь 17,000 ам.долларт хүрчээ. 2016 оны эхний улирлын байдлаар ДНБ нь 9.1 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа нь Хятад улсын өсөлтөөс даруй 2 дахин өндөр үзүүлэлт юм. Зөвхөн энэ хот 2017 онд нийт 10,000 аж ахуйн нэгжийг өөрчилж, технологи болон засаглалын инновацийг хэрэгжүүлнэ гэж байна. Компаниудын тоног төхөөрөмжийг шинэчлэхийн тулд тусгай санхүүгийн хөтөлбөр хэрэгжүүлж, хот нь зээл ба лизингийн бодлогоор дэмжиж буй аж. Энэ 2016 онд гэхэд л нийт 12,000 компани хаагдаж дампуурна, эсвэл тэдний үйлдвэрлэлийн хүчин чадлыг багасгах, агаарын бохирдол ба үр бүтээмжгүй шугамуудыг нь шууд хаах төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Тянжин хот нийт 48 тэрбум юанийг компаниуддаа өгч давхар татварын бодлогоор дэмжиж байна. Хятад улсын бодлогыг хэрэгжүүлэн тус хот “The special entrepreneurial and Innovative Zone”-ийг байгуулснаар 2016 оны эхний хагасын байдлаар энэхүү бүст нийт 1,781 старт ап компани бүртгүүлжээ. Энэ нь сар бүр 300 шинэ бизнес, шинэ компани бий болж байна гэсэн үг. Орон нутгийн захиргааны мэдээллээс харвал дээрх компаниудаас 23 нь том бизнес болж жил бүр 1.5 сая ам.доллараас дээш хэмжээний татварыг хотод нь төлнө гэж тооцоолж байна. Энэхүү тусгай бүс нь 2015 оны 9 сард нээгдсэн бөгөөд Тяньжин хотын Binhai New Area хэсэгт байрладаг. Бүсийг байгуулахын тулд Тяньжин хот нэг тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж тусгай журам, бодлогыг мөрдүүлж байна. Үүний үр дүнд барууны бараг бүхий л том корпораци болох Airbus, John Deere, Honewell, Schneider, Otis, Siemens, Toyota зэрэг компаниуд аль хэдийн ороод ирсэн байх юм. Хотын захиргааны бодлогоор агаар ба сансрын технологи, хүнд ба хөнгөн үйлдвэрлэл, био технологи, химийн үйлдвэр, электроникс ба мэдээллийн технологи, эрчим хүч ба сэргээгдэх материал, батлан хамгаалах технологи ба шинжлэх ухаан гэсэн 8 багц салбарыг сонгон хөгжүүлж, энэ нь эргээд Тяньжин хотын эдийн засгийг чирж явж байна. Энгийн жишээ дурдвал, Тяньжин хот жилд 44 Эйрбас А320 онгоц, 70 нисдэг тэрэг, 200 автомат жолоодлоготой онгоц үйлдвэрлэн шууд зах зээлд нийлүүлдэг болжээ. Хамгийн сонирхолтой нь, зургаан тэрбум юанийг Тяньжин хотын захиргаа гадаад ба дотоодын хөрөнгө оруулалттай старт апийн эрсдлийг хааж нөхөн төлбөр өгөх зорилгоор банкуудад байршуулан старт ап компаниудад олгосон зээлийн эрсдлийг нь шууд хааж байна. Найдваргүй болсон жижиг дунд бизнес, старт апийн зээлийн 50%-ийг хаах зорилгоор хот нь ингэж мундаг дэмжжээ. Ирэх жилээс энэхүү сангаа найдваргүй зээлийн 70 хүртэлх хувийг хаах зорилгоор хэмжээг нь ихэсгэж буйгаа ч форумын үеэр зарлаж байх юм. Ялангуяа мэдээллийн технологи, экспортын бүтээгдэхүүнүүд ба хөдөө аж ахуйн салбарт инноваци хийж буй компаниуд дээр онцгойлон ач холбогдол өгч буй аж. Боловсролын салбарын боловсролХятад улс эдийн засгийн нийлүүлэлт дээрээ суурилсан реформ хийж байна. Өөрөөр хэлбэл, хамгийн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хамгийн бага өртгөөр, өндөр бүтээмжтэйгээр хийх тухай юм. Энэ реформыг хийхэд инженерүүд хамгийн чухал хүчин зүйл болдог ажээ. Монгол улс шиг жижиг зах зээлтэй, дотоодын хэрэглээ багатай улсын хөгжлийн түлхүүр нь магадгүй гадагш чиглэсэн эдийн засгийн нийлүүлэлтийн бодлого байхаар. Үүний тулд мэдээж Хятад болон бусад улсуудын хийж чадахгүй зүйлсийг, эсвэл хийж байгаа зүйлсийг нь илүү бага өртгөөр, илүү чанартай хийхээс гадна бусдад зарж борлуулж чаддаг байх шаардлагатай бид хүссэн хүсээгүй тулж байна. Бидэнд ийм боловсон хүчин, хүний нөөц байна уу? Эдгээр өндөр түвшинд бэлтгэгдэх мэргэжилтнүүдийг бэлдэж чадах дэлхийн стандартын дагуу үйлчилгээ үзүүлж буй мэргэжлийн боловсролын институциуд Монголд маань байна уу? Байгаа хэд маань чанартай үйлчилгээ үзүүлж чадаж байна уу гээд олон асуултууд зүй ёсоор урган гарах ажээ. Дэлхийн эдийн засгийн форумын хийсэн судалгаагаар Монгол улс маань хоёр жилийн өмнө боловсролын салбарын чансаагаараа дэлхийн 122 улсаас 76-д жагсаж байв. Харин боловсролын системийн чанараараа 115-р байр буюу бараг хамгийн ард нь давхиж явна. Менежментийн сургуулиудын чанарын үзүүлэлт хамгийн муу буюу 116-р байранд байгаа нь бид удирдахуйн ухаанаараа бусдыг хараахан бишрүүлж чадахгүйг илтгэж байна. Сонирхолтой нь математик ба шинжлэх ухааны боловсролын чансаагаараа 60-р байранд орсон нь Монгол улсын боловсролын салбарын хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Болсон болоогүй хуульч, эдийн засагч төрүүлэх гэж үзэж байснаас инженерийн чиглэлд бодлогоо тодорхойлбол энэ нь өөрөө Монгол улсын хамгийн том давуу тал болж болох юм биш үү?“Аз ба Эз”-ийн хөрөнгө оруулалтТяньжин хотын жишээ рүү эргээд орвол, хотын удирдлага том төслүүдээсээ гадна жижиг дунд бизнесүүдийг ч огт орхиогүй байна. Тус хотод нийт 72,000 жижиг дунд аж ахуйн нэгжүүд байгаагаас 3,400 нь асар ирээдүйтэй технологийн компаниуд аж. Тяньжин хотын дарга энэ жилдээ 100,000 жижиг дунд бизнесийг хотдоо байгуулж, тэдгээрийн 5,000-ийг нь Хятад даяар эсвэл дэлхийд алдартай технологийн компаниуд болтол нь дэмжих төлөвлөгөөтэй ажиллаж буй гэнэ. Тус бүр нь 50 сая юанийн хөрөнгө оруулалтаас эхэлж байгаа, нийт өртөг нь 300 тэрбум юаниар хэмжигдэх нийт 603 төслийг Тяньжин хот үйлдвэрлэл, үйлчилгээ ба дэд бүтцийн салбартаа хэрэгжүүлж эхэлж байна. Энэ нь хот ба улсын түвшинд хийж буй энтрепренер үйл ажиллагаа юм. Улаанбаатар хот, Монгол улс яагаад ийм байж болдоггүй юм бэ? Бондын мөнгөнөөс энэ салбарт, ийм төслүүдэд хир мөнгө хуваарилагдсан юм бол?Инноваци ба энтрепренер гэдэг үгсийг бараг өмчлөөд шахуу авчихсан, нийт 50 гаруй нобелийн шагналтнуудыг төрүүлсэн АНУ-ын MIT гээд сургууль байдаг. Өнөөгийн энэ статус, нэр хүнд, чанарыг бий болгох гэж 100 гаруй жил асар олон асуудалтай тулгарч давж гарч ирсэн түүхтэй. Амжилтын нууц нь анхнаасаа ашгийн төлөө ажиллаагүйгээс гадна үнэхээр мэдлэгийг хүний өмч буюу бодитой үнэлэгдэх хөрөнгө болгож чадсан гавьяатай боловсролын институци юм. Яг энэхүү сургуулийн загвараар ажиллаж эхлээд удаагүй байгаа “Шинэ Монгол” технологийн дээд сургууль өөрсдийгөө мөн л NMIT буюу New Mongol Institute of Technology гэж цоллон дэлхийн боловсролыг Монголдоо түгээхээр хичээн ажиллаж байгааг олж мэдсэндээ хувьдаа маш их таатай байна. Тус сургуулийг үүсгэн байгуулагч Галбадрах, Ганзориг захирлууд өөрсдөө Educational Venture буюу боловсролын салбарын аз ба эзийн хөрөнгө оруулагчид юм. Энэ салбарт хувь хүнийхээ цаг зав, мэдлэг, боловсрол, хөрөнгө мөнгийг зарцуулж тодорхой хэмжээний үр дүн гарч буй боловч хамгийн том амжилт нь Монгол улсын боловсролын системийг бага багаар нь дэлхийн стандарт руу аваачиж буй алхам билээ. Боловсрол бол хөгжлийн түлхүүр гэж хүн болгох шахуу тунхагладаг атлаа бодлогын түвшинд ялангуяа инженерийн боловсрол дээр бид бүхэн салбараараа, улсаараа том зургаа харах цаг нь болжээ. Хуучин автомашин ба ухаалаг гар утасны үнээр нь бид бүхэн Монголын боловсролын салбараа үнэлж, тэрхүү төлбөртөө таарсан үйлчилгээг авч байна. Байр орон сууц, авто машинаа дунд ба урт хугацааны хөрөнгө оруулалтанд тооцож худалдаж авдаг атлаа боловсролд зарцуулж буй мөнгөө шууд зардалд тооцдог ард түмэн мөнхөд баймааргүй байна бултаараа! Шинэ зорилгоМонгол хүн бүрийн бахархал болсон хүн бол Чингис хаан. 13-р зуунд дэлхийн дайдыг эзэлж байсан морьтон баатрууд бяр хүч, ааг омогоороо ертөнцийг чичрүүлж байлаа. Үүнтэй агаар нэгэн боловсролтой залуус, ялангуяа нарийн мэргэжлийн үндэсний инженер залуус маань дотооддоо төдийгүй гадагшаа чичрүүлэх шаардлага нэгэнтээ ирсэн байна. 13-р зуунд эзэнт гүрний хийж байсан дайныг 21-р зууны залуус бид мэдлэгийн дайнаар орлуулах үүргийг хүлээж гэмээнэ дэлхийн хөгжилтэй мөр зэрэгцэн алхахаар байна.“Шинэ Монгол” технологийн дээд сургуулийн багш, оюутнууд, удирдлагуудтай нь уулзаж ярилцаж байхад бидний хамгийн дуртай хичээл философийн хичээл гэж дурдаж байсан нь анхаарлыг маань өөрийн эрхгүй татсан юм. Шинжлэх ухаан, мэргэжлийн хүнд хичээлүүдээс илүүтэйгээр амьдралын үнэ цэнэ, философийн хичээлийг онцлон, тэр нь бүр сургууль даяараа оюутнуудын хамгийн дуртай хичээл нь болсон гэхээр өөрийн эрхгүй бахархал төрнө. Энэ бол яах аргагүй Шинэ Монгол залуусын Шинэ Зорилго юм. Ажлын бүтээмж, үнэ цэнээ өсгөхийн тулд хүмүүн бодгаль бид хоорондоо бус роботуудтай өрсөлдөх болоод удаж байна. Нилээд өндөр чадвартай оёдолчны 30 минутаас 1 цагийн дотор оёж гаргадаг жинсэн өмдийг үйлдвэрийн робот 18 секүүндийн дотор ямар ч алдаагүй өгөгдсөн хэмжээгээр тачигнатал оёод гаргаад ирж байна. Хятадын нэгэн агаар шүүгчийн үйлдвэр 560 робот суурилуулаад 22,000 ажилтнаа шууд халж байна. Хятад улс үйлчилгээний салбартаа 2020 он гэхэд нийт 4.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж роботжуулахаа мэдэгдлээ. Ялангуяа насжилт өндөр болж байгаа Япон, Хятадын эрүүл мэндийн салбарт 80 настай буурайнуудыг нь 60 настай сувилагч нар асрахаас өөр хүний нөөцгүй болж байгаа асуудлыг роботоор шийдээд эхэлсэн байна. Түүнчлэн Uber ба Volkswagen компанийн захирлууд зэрэгцээд маш сонирхолтой мэдэгдэл саяхан хийлээ. Uber-ийн гүйцэтгэх захирал ирээдүйд машин худалдаж авах хүн байхгүй болно. Машин бол хүний өмч гэхээс илүү нэг удаагийн аяга таваг шиг хэрэгтэй үедээ ашиглаад орхидог тээврийн хэрэгсэл л байх ёстой гэж байна. Харин Volkswagen-ийн гүйцэтгэх захирал бид 2025 он гэхэд Mobility Operator болно гэж мэдэгдсэн байх юм. Өөрөөр хэлбэл машин зардаг компани биш машин ба тээврийн үйлчилгээ үзүүлдэг компани болно гэсэн үг.Сайтар анзаарвал дэлхий даяар green economy, shared economy, circular economy гээд концепцүүд хүчтэй явж, бүр ажил болоод эхэллээ. Том компаниуд ч дагаад стратеги, бизнес моделио бодитой өөрчлөөд эхэллээ. Боловсролын байгууллагууд ч гибрид бүтэц рүү орж байна. Бүр сайн анзаарвал энэхүү асар том өөрчлөлтийн үндэс суурь нь дахиад боловсролын салбар нь болж байна. Энэхүү институцийн инновацийг бид хийх цаг нь болжээ. Чухам л үүнийг хэнээр ч хэлүүлж, шахуулалгүй хийгээд эхэлсэн Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн хамт олны өмнө мэхиймү.В.ГАНЗОРИГ

Оюутныг дэмжих, тэтгэлэг олгох тухай
Оюутныг дэмжих, тэтгэлэг олгох тухай

Математик, физик, хими, биологи, мэдээлэл зүйн чиглэлээр улсын олимдиадад медальт байр эзэлсэн, мөн аймаг, хотын олимдиадад медальт байр эзэлж, ШМТДС-д элсэхэд тавигдах ЕШ-ын онооны шаардлагыг хангасан сурагчдыг бүртгэлийн онооны дараалал харгалзахгүй тухайн чиглэлээр хяналтын тоонд багтаан шууд элсүүлэх ба ШМТДС-ийн шилдэг элсэгчийг дэмжих тэтгэлэгт хамрагдах боломжтой. Математик, физик, хими, биологи, мэдээлэл зүйн чиглэлээр олимдиадад медальт байр эзэлсэн элсэгч нь бүртгэлийн хугацаанд багтаан Элсэлтийн комисст хүсэлтээ гаргасан байх шаардлагатай. Онцлог давуу тал Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд гишүүн Дэлхийн тэргүүлэх их сургуулиудтай жишихүйц сургалтын стандарт, агуулга (MIT, TIT)Суралцах явцдаа мэргэжлийн хөтөлбөрөө сонгох, хос мэргэжлийн хөтөлбөрийг эзэмших боломжтой Япон, Тайвань, АНУ, ЕХ-ны их сургуулиудтай хамтарсан 2+2, 3+1 болон оюутан солилцооны хөтөлбөрүүд Үйлдвэрлэлийн болон танилцах дадлагыг гадаадад хийх боломжМатематик, физик, хими, биологи, мэдээлэл зүй, техник технологийн олон улсын олимпиадын медальт байрт шалгарсан элсэгчид 100%; улсын олимпиадын медальт байрт шалгарсан элсэгчид 80%; хот, аймгийн олимпиадын медальт байрт шалгарсан элсэгчид 50% тус тус тэтгэлэгтэй ЭЕШ-ийн хоёр хичээлээр 800 оноотой элсэгчид 60%, нэг хичээлээр 800 оноотой элсэгч 30% сургалтын төлбөрийн тэтгэлэгтэйУрлаг спорт, хэл, нийгмийн ухааны чиглэлээр шилдэг, авьяаслаг элсэгчдэд 15-30 хүртэлх хувийн сургуулийн нэрэмжит тэтгэлэг олгоно.

2016-2017 оны элсэлтийн бүртгэл
2016-2017 оны элсэлтийн бүртгэл

Тус сургуульд элсэхийг хүсэгч нь ww.burtgel.nmit.edu.mn хаягаар цахим хэлбэрээр бүртгүүлэх ба мөн ШМТДС-ийн хичээлийн байранд биечлэн ирж бүртгүүлж болно. Бүртгэлтэй холбоотой илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу!

Доктор проф. В.Адъяасүрэн багшийн бүтээлийн үзэсгэлэн болон шинэ номын нээлт
Доктор проф. В.Адъяасүрэн багшийн бүтээлийн үзэсгэлэн болон шинэ номын нээлт

2016 оны 5 сарын 21 –ний өдөр ШМТДС дээр доктор проф. В.Адъяасүрэн багшийн бүтээлийн үзэсгэлэн болон шинэ номын нээлтийн арга хэмжээ болж өндөрлөлөө. Уг арга хэмжээ нь 5 сарын 22 –ны өдөр 10:00 – 14:00 цагийн хооронд дахин зохион байгуулагдана. Бүтээлийн үзэсгэлэнгээр Адъяасүрэн багшийн бичиж хэвлүүлсэн ная гаруй ном, сурах бичгийг дэлгэн тавьж мөн шавь нарын хамт шинээр бүтээсэн нийт арван найман номыг шинээр танилцууллаа. Уг шинэ бүтээлүүд нь бүх шатны математик сонирхогчдод зориулагдсанаараа онцлогтой юм.

ОЮУТНЫ ПРОГРАМЧЛАЛЫН 8 –Р ОЛИМПИАДАД ОРОЛЦСОН ОЮУТНУУДДАА БАЯР ХҮРГЭЕ
ОЮУТНЫ ПРОГРАМЧЛАЛЫН 8 –Р ОЛИМПИАДАД ОРОЛЦСОН ОЮУТНУУДДАА БАЯР ХҮРГЭЕ

Оюутны програмчлалын олон улсын олимпиад нь 1976 оноос эхлэн улс орнуудын оюутан залуучуудын програмчлалын ур чадварыг нээх, оюутан залуучуудын мэргэжлийн харицаа холбоог хөгжүүлэх, туршлагаа харилцан солилцох, олимпиадын дараачийн шатанд оролцох багуудыг шалгаруулах зорилготойгоор зохиогдож ирсэн байна. Програмчлалын үндэсний олимпиадыг зохион байгуулах хороо МУИС-ийн ХШУИС-ийн захиргаатай хамтран үндэсний 8-р олимпиадыг 2016 оны 4-р сарын 8-аас 11 өдрүүдэд МУИС дээр амжилттай зохион байгуулжээ. Энэ удаагийн олимпиадын онцлогууд нь МТ, Компьютерийн ухаанаар их дээд сургууль төгссөн төгсөгчдийн ба ЕБДС-ийн сурагчдын багууд олимпиадад хувийн амжилтаар оролцсон, зарим багт гадаадын оюутнууд багтсан, Монголын олон улсын их сургууль(MIU) анх удаагаа олимпиад оролцсон явдлууд байв. Олимпиадын 10 бодлогоос дараах багууд програмыг зөв зохиосон байна. МУИС-ийн ХШУИСийн төгсөгчдтийн баг бүрэлдэхүүнтэй баг 1017 минутанд 7 бодлогоМУИС, ХШУИС-ийн оюутан Б. Говьхүү, Ч. Очиргарьд, Л. Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй LAST SIT баг 473 минутанд 6 бодлогоМУИС, ХШУИС-ийн оюутан Д. Майдар, Б. Тамир, Б. Жавхлан нарын бүрэлдэхүүнтэй KIWI баг 344 минутанд 4 бодлогоШУТИС, МХТС-ийн оюутан Т. Билгүүн, Д. Дамдинсүрэн, Г. Энхамар бүрэлдэхүүнтэй SICT баг 288 минутад 3 бодлогоЕБДС-ийн сурагч бүрэлдэхүүнтэй баг 349 минутанд 3 бодлогоШинэ монгол технологийн дээд сургуулийн оюутан Т. Акжаркын, М. Ханддорж, Г. Цагаан бүрэлдэхүүнтэй NMIT баг 140 минутанд 2 бодлогоМУИС, ХШУИС-ийн оюутан Н. Төмөрочир, С.Хонгор, Л. Батэрдэнэ бүрэлдэхүүнтэй IP MEN баг 155 минутанд 2 бодлогоМонголын олон улсын их сургуулийн оюутан З. Төгөлдөр, Р. Андрейченко, С. Содбилэгт бүрэлдэхүүнтэй IZUM баг 345 минутанд 1 бодлого Олимпиадын эхний 3 байранд их дээд сургуулийн дараах багууд шалгарсан байна. Тэргүүн байр. 473 минутанд 6 бодлогын програмыг зохиосон МУИС, ХШУИС-ийн оюутан Б. Говьхүү, Ч. Очиргарьд, Л. Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, Г. Гантулга дасгалжуулагч багштай LAST SIT баг Дэд байр. 344 минутанд 4 бодлогын програм зохиосон МУИС, ХШУИС-ийн оюутан Д. Майдар, Б. Тамир, Б. Жавхлан нарын бүрэлдэхүүнтэй, Г. Гантулга дасгалжуулагч багштай KIWI баг Гутгаар байр. 288 минутад 3 бодлогын програм зохиосон ШУТИС, МХТС-ийн оюутан Т. Билгүүн, Д. Дамдинсүрэн, Г. Энхамар бүрэлдэхүүнтэй, Б. Намжилдорж дасгалжуулагч багштай SICT баг

“Оюутны Физикийн Анхдугаар Олимпиад” амжилттай зохион байгуулагдлаа.
“Оюутны Физикийн Анхдугаар Олимпиад” амжилттай зохион байгуулагдлаа.

2016.03.26-ны өдөр Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн нэрэмжит “Оюутны Физикийн Анхдугаар Олимпиад” зохион байгуулагдлаа. Тус олимпиад нь стандарт болон ахисан гэсэн хоёр түвшинтэйгээр зохион байгуулагдсан бөгөөд стандарт түвшинд Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Техникийн Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Хуул Сахиулахын Их Сургууль зэрэг нийт 14 их дээд сургуулийн 142 оюутан, ахисан түвшинд 6 сургуулийн 23 оюутан тус тус оролцлоо. Тус олимпиадын хаалтын ажиллагаа 2016.03.28-ны өдөр болж, аваргуудаа шагнасан ба стандарт түвшинд багийн дүнгээр ШМТДС-III нэгдүгээр байр, ШУТИС-IV хоёрдугаар байр, ШУТИС-I гуравдугаар байр эзэлж, ахисан түвшинд МГТИС-ийн оюутан Н. Төрцэцэг алтан медал, ШМТДС-ийн оюутан Ж. Өнөртүвшин мөнгөн медал, Б. Батзориг нар хүрэл медал хүртлээ. Тэмцээний ивээн тэтгэгчээр Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэн, Монгол улсын их сургууль, Ай Ти Зон ХХК, Шинэ Монгол Техник Инженерийн Коллеж болон Санчир Тек ХХК ажиллаа.

ОЮУТНЫ ФИЗИКИЙН АНХДУГААР ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА
ОЮУТНЫ ФИЗИКИЙН АНХДУГААР ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

Өнөөдөр /2016.03.26/ Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн нэрэмжит “Оюутны Физикийн Анхдугаар Олимпиад” зохион байгуулагдаж байна. Тэмцээний ивээн тэтгэгчээр Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэн, МУИС, Ай Ти Зон, Шинэ Монгол Техник Инженерийн Коллеж, Санчир Тех ажиллаж байна.Тус олимпиад нь стандарт болон ахисан гэсэн хоёр түвшинтэйгээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд стандарт түвшинд Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухаан Техникийн Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Хуул Сахиулахын Их Сургууль зэрэг нийт 14 их дээд сургуулийн 128 оюутан, ахисан түвшинд 6 сургуулийн 19 оюутан тус тус оролцож байна. Олимпиадын хариу 3 сарын 26 –нд ШМТДС –ийн фэйсбүүк хуудас болон сайтанд тавигдах болно. Хаалтын ажиллагаа 2016.03.28-ны өдөр болж, аваргуудыг тодруулна.

“MICROSOFT EDUCATION” БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ЗОРИУЛСАН ӨДӨРЛӨГ, СЕМИНАР БОЛЛОО
“MICROSOFT EDUCATION” БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ЗОРИУЛСАН ӨДӨРЛӨГ, СЕМИНАР БОЛЛОО

Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам, Майкрософт, Ай Ти Зон компаниас хамтран зохион байгуулсан “Microsoft education” семинарт ШМТДС –аас оролцлоо. Тус семинараар Майкрософтийн бүтээгдэхүүнийг ашигласнаар уламжлалт танхимын сургалтыг онлайнаар хэрхэн үр дүнтэй, сонирхолтой явуулж болох талаар ярилцлаа.

Оюутны Физикийн Анхдугаар Олимпиад
Оюутны Физикийн Анхдугаар Олимпиад

Шинэ Монгол технологийн дээд сургууль, Монголын физикийн нийгэмлэг болон Монгол Улсын Их Сургууль нар хамтран "Оюутны физикийн анхдугаар олимпиад" -ыг зохион байгуулж байна. Тус олимпиад 2016 оны 3-р сарын 26 -нд Шинэ Монгол технологийн дээд сургууль дээр явагдах бөгөөд оюутан залуус та бүхнийг энэхүү олимпиадад өргөнөөр оролцохыг уриалж байна.

Гадаадад тэтгэлгээр суралцах оюутны цуваа үргэлжилсээр
Гадаадад тэтгэлгээр суралцах оюутны цуваа үргэлжилсээр

Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн 2-р төвшний оюутан Б.Буянтогтох "Ёокохамагийн Үндэсний Их Сургуульд " тэтгэлэгтэй суралцахаар болж өнөөдөр буюу 2016.02.29 нд Япон улсыг зорилоо. Буянтогтохдоо цаашдын суралцах их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

NMIT Scientia et Virtus-Bionanotechnology
NMIT Scientia et Virtus-Bionanotechnology

Нанотехнологийг анагаах ухаанд ашиглах нь ойрын үед эрчимтэй хөгжиж байгаа салбар юм. Наноматериал ашиглан хэрхэн хүний биеийн өвдсөн хэсэгт эмийг хүргэх вэ? гэсэн сэдвээр Солонгосын Качон их сургуулийн Проф. Б.Гантөмөр сонирхолтой илтгэл, хэлэлцүүлгийг өрнүүллээ. Эм нь хүний биеийн бүх хэсэгт бус зөвхөн хэрэгтэй хэсэгтээ очсоноор эмийн тун, хор нөлөөллийг багасгах олон талын ач тустай юм. Мөн бионанотехнологийг ашиглан хорт хавдрыг оношлох, эдгээх тал дээр хийж буй судалгааны ажлыг бидэнтэй хуваалцлаа.

Don’t waste your time and just study hard
Don’t waste your time and just study hard

Шинэ Монгол Технологийн дээд сургуулийн “Journal Club”-ийг удирдагч оюутан Б.Энхриймаагийн ДБШОУЗҮ-ний зөвлөх, профессор Чан Басаруддинтай хийсэн товч ярилцлагыг хүргэж байна. Can you introduce yourself? My name is Chan Basaruddin from Indonesia. I am professor of Computer Science. Also here I am serving as consultant. What was the first impression of this workshop? I really like many people participating this seminar and enjoy the lectures and group discussion. The participators are working on the tasks very seriously and delivering their result. What do you think about Mongolian higher education? This is my first time actually in Mongolia. I have never been here before. If I were in Mongolia about 5 or 7 years ago, higher education in Mongolia would see that Mongolian higher education is quite encouraging now. How do you see future of NMIT? Well, I hope your NMIT will prepare specialized engineers and make a great contribution to leadership. Also, your university is catching up the development. The most important thing is that NMIT should prepare the engineers who are real human being and have good morality. Can you give to our students some comments or motivational words? Good question, the students should become right person, and develop skills and knowledge. Be creative. Don’t waste your time and just study hard. Importantly, don’t forget why you came here.

“Судалгааны үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах ба судалгааны үр дүнг хэрэглэх” сэдэвт семинар амжилттай зохион байгуулагдаж байна
“Судалгааны үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах ба судалгааны үр дүнг хэрэглэх” сэдэвт семинар амжилттай зохион байгуулагдаж байна

2016.01.27-ний өдөр ДБШ-ийн “Судалгааны үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах ба судалгааны үр дүнг хэрэглэх” сэдэвт семинар Шинэ Монгол Технологийн дээд сургууль дээр амжилттай зохион байгуулагдаж байна. Тус семинараар ДБШОУЗҮ-ний зөвлөх проф. А.Галтбаярын “Судалгаа, хөгжүүлэлтийн өнөөгийн байдал”, ДБШОУЗҮ-ний зөвлөх проф. Чан Басаруддины “Судалгаа, хөгжүүлэлтийн үйл ажиллагааны санхүүжилт”, “РДСЕ тогтолцооны хүрээнд судалгааны төвийг хөгжүүлэх нь” зэрэг илтгэлүүд болон хэлэлцүүлэгүүд явагдаж байна. Уг семинарт ДБСБ-уудын судалгаа эрхэлсэн дэд захирлууд, судалгааны төв, 14 их, дээд сургуулиудын тэргүүлэх судлаач доктор, профессорууд оролцож байна.

NMIT Scientia et Virtus- Higher Education of 21st Century
NMIT Scientia et Virtus- Higher Education of 21st Century

2016 оны 1 сарын 26ны өдөр ДБШОУЗҮ-ний зөвлөх, профессор Чан Басаруддин Шинэ Монгол Технологийн дээд сургуулиас зохион байгуулдаг “Scienta et Virtus” мэдлэгийн семинарын оны анхны зочиноор уригдан “21р зууны дээд боловсрол” сэдвээр илтгэл тавилаа. Тус илтгэлийн гол агуулга нь өнөөгийн даяарчилагдсан 21 -р зуунд дээд боловсролын байгууллагууд зөвхөн сайн дүнтэй, сайн голчтой оюутнуудыг ажлын байранд бэлдэн гаргах бус харин аливааг суралцах чадвартай, төлөвшсөн бие хүнийг бэлдэн цогцлоох нь чухал. Өнөөгийн дээд боловсролын түвшний байгууллагууд залуу үеийг улам бүр хэрэгцээ шаардлага нь нэмэгдэж буй энэ нийгэмд хэрхэн бэлтгэж байна вэ? Ажил олгогчид ч бүхий л талаараа ажлын байрны шаардлага хангахуйц “бүтээгдэхүүн” үйлдвэрдэхийг шаардаж байна. Харин бидний зүгээс ажлын байрны бүхий л шаардлагыг хангахуйц боловсон хүчин бэлдэж, ирээдүйн аливаа эрсдэлд бэлэн байх, авьяас, чадварыг нь хөгжүүлэх, хувь хүн болгон төлөвшүүлэх гэх зэрэг үүрэгтэй юм. Түүнчлэн хүмүүнлэг болон мэдлэгийн дискурсийн талаар сонирхолтой болоод хэрэгтэй мэдээллийг бидэнтэй хуваалцлаа.

Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль шилдэг аж ахуй нэгжээр тодорлоо
Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль шилдэг аж ахуй нэгжээр тодорлоо

2015 оны 11 сарын 25-ны өдөр Шинэ Монгол Технолгийн Дээд Сургууль болон бусад байгууллагууд тугаа хүндэтгэлтэйгээр мандууллаа. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 50 жилийн ойг тохиолдуулан тус дүүргийн шилдэг татвар төлөгч 30 байгууллагыг алдаршууллаа. Тус дүүрэгт нийт 15 мянга гаруй аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль 2015 оны манлайлагч байгууллагуудын нэгээр тодорсон байна. Эдгээр байгууллагууд нь хүүхэд залуучуудын боловсролыг хөгжүүлэх, дэлхийн жишигт нийцсэн техник технологийг нэвтрүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн хамт олондоо баяр хүргэе.

“Биотехнологи- биоинженерчлэл” сэдэвт лабораторын  цуврал семинар 2015  оны 11 сарын 19-нд эхлэлээ
“Биотехнологи- биоинженерчлэл” сэдэвт лабораторын цуврал семинар 2015 оны 11 сарын 19-нд эхлэлээ

Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль болон Монгол Улсын Их Сургуулийн хамтарсан “Биотехнологи- биоинженерчлэл” сэдэвт лабораторын цуврал семинар 2015 оны 11 сарын 19-нд энэхүү илтгэлээр эхлэлээ .Сэдэв: “Ходоодны үүдэл эс, түүний дифференциаци Vsig1 генийн экспрессээс хамаарах нь, накаут хулганы судалгаа” Илтэгч: ШМТДС, МУИС, Элэгний Төвийн доктор О.Одгэрэл Цаашид цуврал семинар 7 хоног бүрийн Пүрэв гаригт 18 цагаас 711 тоот өрөөнд явагдаж байх болно. Иймд сонирхсон судлаач багш, оюутан та бүхэн өргөнөөр ирж оролцоно уу! Семинарын сэдэв хуваарийг зарын самбар дээрээс хараарай. Баярлалаа.

ЭЛЕКТРОНИКИЙН УЛСЫН XVII ОЛИМПИАД  МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургууль дээр явагдаж өнгөрлөө.
ЭЛЕКТРОНИКИЙН УЛСЫН XVII ОЛИМПИАД МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургууль дээр явагдаж өнгөрлөө.

2015 оны 11-р сарын 7-8-ны өдрүүдэд ЭЛЕКТРОНИКИЙН УЛСЫН XVII ОЛИМПИАД МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн Сургууль дээр явагдаж өнгөрлөө. Энэхүү олимпиадад их дээд сургуулийн 1-ээс 4-р курсын тав таван оюутнаас бүрдсэн багууд өрсөлдөж дараах амжилтыг үзүүлэв. Үүнд: Бодлогын төрөлд хувийн дүнгээр 1-р байр А. Баттулга - /ШУТИС, Мэдээлэл Холбоо Технологийн Сургууль/ 2-р байр А. Сүнбилэг - /МУИС, Хэрэглээний Шинжлэх Ухааны Их Сургууль/ 3-р байр Г. Төмөр-Очир - / МУИС, Хэрэглээний Шинжлэх Ухааны Их Сургууль / Бодлого болон дадлагын тэмцээнд багийн нийт дүнгээр 1-р байр ШУТИС, Мэдээлэл Холбоо Технологийн Сургуулийн 1-р баг 2-р байр ШУТИС, Мэдээлэл Холбоо Технологийн Сургуулийн 2-р баг 3-р байр ШУТИС, Эрчим Хүчний Сургуулийн баг Манай ШМТДСургууль энэ тэмцээнд анх удаагаа оролцсон бөгөөд тэмцээний шүүгчээр Б. Энх-Амгалан (PhD), хянагч багшаар Г. Мөнгөншагай (MSc) нар ажиллаж, багийн гишүүнээр 1-2-р дамжааны Ц. Бат-Оргил, Б. Батзориг, Д. Банзрагч, М. Ханддорж, Г. Цагаан нар дээд дамжааны оюутнуудтай өрсөлдөн, мэдлэг туршлага хуримтлуулан, амжилттай оролцсонд баяр хүргье. ШМДТС-ийн Захиргаа

ШМТДС болон АШУҮИС хамтран судалгаа хийх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурцгаалаа
ШМТДС болон АШУҮИС хамтран судалгаа хийх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурцгаалаа

Био-анагаахын инженерчлэл, био-инженерчлэлийн салбар нь ирээдүйд эрчимтэй судлагдах салбаруудын тоонд орж байна.Энэ чиглэлээр ШМТДС болон АШУҮИС хамтран судалгаа хийх, харилцан уялдаатай хөгжүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурцгаалаа. Хамтын ажиллагааны хүрээнд эрдэм шинжилгээний семинар зохион байгуулах, тухайн салбарын мэргэжилтэн бэлтгэх, бизнес хөгжлийн уялдааг сайжруулах гэсэн нэмэлт зорилтуудыг тавиад байна.

Багш А.Цацрал: "Оюутан байх хугацаанд таны эрхэм зорилго бол сурах юм шүү гэдгийг байнга ухамсарлаж яваасай л гэж хүсэж байна"
Багш А.Цацрал: "Оюутан байх хугацаанд таны эрхэм зорилго бол сурах юм шүү гэдгийг байнга ухамсарлаж яваасай л гэж хүсэж байна"

ШМТДС-ийн программ хангамжийн багш А.Цацрал нь Тайвань улсын Пинтун Үндэсний их сургууль руу туршлага солилцох хөтөлбөрт хамрагдахаар тус улсыг зорьсон ба энэхүү хөтөлбөрийн талаарх богино хэмжээний ярилцлагыг хүргэж байна.Явсан дадлагынхаа талаар товч танилцуулна уу?Тайваны Пинтуний үндэсний их сургууль (National Pingtung University) нь манай сургуультай хамтран ажилладаг сургуулиудын нэг юм. Уг хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн 7 сарын 12 –оос 8 сарын 10 хүртэл нэг сарын хугацаатай туршлага солилцох хөтөлбөрийг зохион байгуулсан бөгөөд ШМТДС –ийн 2 оюутан 1 багшийн хамт уг хөтөлбөрт хамрагдаад ирлээ. Таны бодлоор энэхүү дадлага хэр ач холбогдолтой байсан бэ? Пинтуний үндэсний их сургууль нь сургалтын нөөцийг хангах, багш нарынхаа мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний чадвараа дээшлүүлэх, оюутнуудыг чадваржуулах буюу дэлхийд өрсөлдөх чадвартай оюутныг нэмэгдүүлэх гэсэн зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд олон жилийн туршлагатай томоохон сургуулиудын нэг юм. Тиймээс бидний хувьд тус сургуулиас суралцах, санаа авах зүйл их байгаа гэж бодож байна. Миний хувьд өөрийн биеэр очиж үйл ажиллагаатай нь танилцаж бас оролцсоноор цаашид юун дээр хамтран ажиллах мөн эргэж ирээд сургуульдаа хэрэгжүүлж болохуйц олон санаануудыг тэндээс цуглуулж чадсан. Оюутнуудын маань хувьд тэнд байх хугацаандаа Тайвань оюутнуудтай хамтран олон туршилтуудыг хийсэн. Тэндээс бусад сургуулийн оюутнууд хэрхэн ямар арга барилаар сурч, цагийг хэрхэн хуваарилдаг цаашлаад бусадтай хэрхэн харилцаж байгаа зэргийг мэдэж авсан. Тайвань оюутнуудын хичээнүй, тусч, хариуцлагатай занг тэндээс олж харцгаасан бөгөөд сурч мэдэх өөрийгөө хөгжүүлэх хүсэл тэмүүлэл дүүрэн эх орондоо эргэж ирцгээсэн. Сурж мэдсэн зүйл их байгаа байх, үүнийгээ хэрхэн ажилдаа хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна вэ? Тус сургууль нь оюутнуудтайгаа хамтран олон сайхан үйл ажиллагааг зохион байгуулдаг тэдгээр үйл ажиллагаа нь эргээд оюутандаа маш үр өгөөжтэй байдаг юм билээ. Жишээлбэл физикийн чиглэлээр сурч буй оюутнууд нь өөрсдийн гараар багаж хийгээд түүгээрээ лаборатори байгуулсан байсан. Уг лабораторийн зорилго нь ахлах болон дунд сургуулийн сурагчдад физик амьдралд хэрхэн хэрэглэгддэгийг сонирхолтой аргаар ойлгуулах гэж байлаа. Ер нь бол Пинтуний үндэсний их сургуулийн оюутнууд маш сайн ярьдаг, хийсэн зүйлээ тайлбарлаж чаддаг юм билээ. Өөрийгөө илэрхийлэх, ярих чадварт нь хичээлээс гадуур зохион байгуулж буй үйл ажиллагаанууд нь нөлөөлдөг байх гэж бодсон. Үүний нэг жишээ нь оюутнууд нь зуны амралтаараа ахлах болон дунд сургуулийн сурагчдад хичээл зааж давтлага өгсөнөөр ярих, тайлбарлах чадварыг ихээхэн хөгжүүлдэг гэж байлаа. Оюутнуудынхаа тусламжтайгаар ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран ажилладаг нь их зөв санагдсан бөгөөд манайд бас хэрэгжүүлэхэд болохгүй зүйл байхгүй шүү дээ. Мөн цаашлаад анги танхим, номын сан зэргийг хэрхэн оюутанд таатай байдлаар тохижуулахаас эхлээд олон зүйлийг судалж ирсэн. Боломжтой гэсэн зүйлүүдийг нь өөрийн сургуульдаа хэрэгжүүлэх болно.Монголдоо очоод сургууль дээрээ үүнийг л хэрэгжүүлмээр байна гэсэн зүйл байв уу? NPTU –ийн Компьютерийн сургууль нь жилд нэг удаа төслийн тэмцээн зарладаг бөгөөд оюутнууд багаар оролцох боломжтой нэлээд томоохон тэмцээн юм. Уг тэмцээний дүрэм нь оюутнууд бүтэн жилийн турш тодорхой төсөл дээр хамтран ажиллаад 12 сард төслийнхөө үр дүнг танилцуулж бусад багтайгаа өрсөлддөг юм билээ. Өөрийн сургуульд бас жил бүр зохион байгуулагддаг нэрэмжит тэмцээнтэй болбол оюутнууд маань улам идэвхитэй, зорилготой, туршлагатай болох гээд олон давуу талуудтай юм. Цаашлаад боломжтой бол шалгарсан багийг Пинтуний үндэсний их сургуулийн Компьютерийн сургуульд зохион байгуулагддаг тэмцээнд оролцуулбал бүр илүү үр дүнтэй гэж бодож байна. Оюутнууддаа хандаж өгөх зөвлөгөө танд байна уу? Оюутан байх хугацаанд таны эрхэм зорилго бол сурах юм шүү гэдгийг байнга ухамсарлаж яваасай л гэж хүсэж байна. Зарим оюутнууд гэрийнхэнтэйгээ аялана, найзтайгаа уулзана, ажил хийнэ гэсэн шалтгаанаар хичээлээ хойш нь тавьдаг гэтэл эдгээр шалтгаанууд бол таны 1 –р зорилго биш гэдгийг л ойлгож хариуцлагатай сураасай гэж хэлмээр байна.

Манай сургуулийн багш нар Япон улс руу дадлагаар амжилттай яваад ирлээ
Манай сургуулийн багш нар Япон улс руу дадлагаар амжилттай яваад ирлээ

ШМТДС-ийн англи хэлний багш Б.Жавзандуламын Япон улс руу явсан дадлагынх нь талаарх богино хэмжээний ярилцлагыг хүргэж байна. Сайн байна уу. Та явсан дадлагынхаа талаар товч танилцуулна уу?БСШУЯ-ны санаачлагаар Японы Олон Улсын Хамтын ажиллагааны агентлаг /ЖАЙКА/-ийн зохион байгуулсан Япон улсын КООСЭН боловсролын системийг Монголд улсад хэрэгжүүлж байгаа сургуулиудын багшийг дадлагажуулах хөтөлбөрт хамрагдаад ирлээ. Тус сургалт нь Ямагата мужийн Цүрүока коллеж дээр 2015.07.12 – 08.06-ний хооронд болсон. Таны бодлоор энэхүү дадлага хэр ач холбогдолтой байсан бэ?Сурч мэдэх зүйл арвинтай туйлын ач холбогдолтой байлаа. Япон улс чадварлдаг инженерүүдийг хэрхэн яаж бэлтгэдэгийг өөрийн биеэр мэдрээд үзээд ирлээ. Сурж мэдсэн зүйл их байгаа байх. Үүнийгээ хэрхэн ажилдаа хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна вэ? Тус сургалтаас ганзага дүүрэн олзтой өөрийн ажилдаа хэрэгжүүлэх эрч хүч ихтэй ирлээ. Багш нарынх нь заах арга барил нь их өгөөжтэй байлаа. Тухайлбал Project Based Learning /PBL/, Active learning /AL/, Cooperative /CO-OP/ зэрэг оюутан төвтэй шинэлэг заах аргуудыг сургалтандаа амжиллтай хэрэгжүүлж байгаа юм байна. Cooperative /COOP/ гэдэг нь оюутан болоод багш нар аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран судалгааны ажил хийдэг ба улмаар оюутан төгсөөд ажлын байртай болох гол гүүр нь болж өгдөг. Өөрйин мэдэж сурсан зүйлсээ багш нартаагаа хуваалцан өөрийн заадаг англи хэлний хичээлдээ тохируулан дээр дурьдсан аргуудыг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна. Монголдоо очоод сургууль дээрээ үүнийг л хэрэгжүүлмээр байна гэсэн зүйл танд байв уу? Инженер хүн “Хүний төлөө сэтгэлээ бүрэн зориулсан хүн шиг хүн байх ёстой” гэдгийг япон оюутнууд бүрэн дүүрэн ухамсарлан ойлгосон байгааг хараад битүүндээ жаахан атаархаж энэ улсын хөгжил дэвшил үүнтэй холбоотой гэдгийг би маш сайн ойлгосон. Удирдлага, багш, оюутан гэлтгий бүх хүн аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг байгаасай.Оюутнууддаа хандаж өгөх зөвлөгөө танд байна уу?Өөрийн гэсэн сайхан гэгээн хүсэл мөрөөдөл зорилготой байх хэрэгтэй. Тэр зорилго чинь чамайг хэн болохыг тань зааж өгөх зам юм шүү дээ. Ер нь бол “Чи хэн болохыг хүсэж байна?” тэр чинь л чиний хамгийн том багш байдаг. Хичээл нь хүнд юм байна гэж шантрах хэрэггүй чамайг чадна гэдгийг чинь сайн мэдэж байгаа болохоор л чиний хүнд гэж бодож болох хичээл даалгаваруудыг өгч байгаа юм. Өөрийнхөө сайхан ирээдүйн төлөө эцэж шантралгүй сайн суралцаарай гэж зөвлөе дөө. Do not forget why you came here “NMIT”

Шинэ Монгол Технологийн дээд сургуулийн элсэлтийн бүртгэл 8-р сарын 31 хүртэл явагдаж байна.
Шинэ Монгол Технологийн дээд сургуулийн элсэлтийн бүртгэл 8-р сарын 31 хүртэл явагдаж байна.

Шинэ Монгол Технологийн дээд сургуулийн элсэлтийн бүртгэл 8-р сарын 31 хүртэл явагдаж байна. Сонирхсон хүүхэд залуучууд бидэнтэй холбоо барина уу. "ДЭЛХИЙН БОЛОВСРОЛЫГ МОНГОЛДОО ЭЗЭМШИЦГЭЭЕ"

Нисэх Загварын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн Монгол улсад амжилттай зохион байгуулагдаж манай сургуулийн хүүхдүүд амжилттай оролцлоо
Нисэх Загварын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн Монгол улсад амжилттай зохион байгуулагдаж манай сургуулийн хүүхдүүд амжилттай оролцлоо

Монголд төдийгүй Азидаа анх удаа зохиогдож байгаа Нисэх Загварын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн Налайхын Дархан Ноёны худаг дээр 7 сарын 21-нээс 8 сарын 3-ны хооронд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд нийт 37 орны шигшээ баг тамирчид хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа шалгахаар өрсөлдсөн ба манай улсын тамирчид амжилттай оролцсоныг дуулгахад таатай байна. ОУХМ Мижиддорж овогтой Гонгор нь Дэлхийн Аваргын цомын эзэн болж Монгол Улсын анхны Нисэх Загварын Спортын Дэлхийн аварга болсон ба нийт дүнгээрээ манай улс дэд байранд орлоо. Шинэ Монгол сургуулийн хүүхэд залуучууд маань ДАШТ-ий далбаан дор нээлттэй зохион байгуулагдсан Дэлхийн цом тодотголтой “Түвшингийн дурсгалын цом”, “Монголын цом” хэмээх чөлөөт нислэгийн тэмцээнүүдэд амжилттай оролцсон ба ирээдүйд хүүхдүүд маань Дэлхийн аваргын цомыг авна гэдэгт итгэлтэй байна. Чөлөөт нислэгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Дэлхийн 2 удаагийн аврага Per Findahl болон Дэлхийн 1 удаагийн аварга Sergei Macarov нар манай сургуулийн хүүхдүүдтэй чөлөөт ярилцлага хийж, өөрсдийн мэдлэг, ур чадвараа хуваалцан цаашид илүү их амжилт гаргахыг хүссэн юм. Манай сургуулийн хүүхдүүдийн амжилтаас дурьдвал: Нисэх загварын спортын чөлөөт нислэгийн төрлийн (Tuvshin’s Memorial Cup) Дэлхийн цомын үе шатны Түвшингийн дурсгал цом тэмцээний (Junior буюу 18 нас хүртэлх) төрөлд:“Монголын цом” хэмээх Дэлхийн цомын үе шатны 7-р сарын 26-27-ны өдрүүдэд явагдсан тэмцээнд (NMTEC) Шинэ Монгол Бүрэн дунд сургуулийн сурагч Ганзоригийн Бат-Эрдэнэ 1-р байр Шинэ Монгол Технологийн Дээд сургуулийн 1-р курсийн оюутан Батсайханы Оргил 2-р байр F1 төрөлд: Шинэ Монгол Техник инженерийн коллежийн оюутан Мөнхзул овогтой Эрдэнэ-Очир 2-р байр, Арслан овогтой Үйлсбат 3-р байр F1A төрөлд: Чинзориг овогтой Даваадорж 3-р байр (Junior буюу 18 хүртэлх насны ангилал) тус тус эзэлжээ Бид тэмцээнд оролцсон болон амжилт үзүүлсэн нийт “Шинэ-Монгол” сургуулийнхаа баг тамирчдаар бахархаж байна!

ШМТДС-ийн захирал Ч.Ганзориг iToim-ийн сэтгүүлчтэй ярилцлаа
ШМТДС-ийн захирал Ч.Ганзориг iToim-ийн сэтгүүлчтэй ярилцлаа

Ч.Ганзориг: "Оюутнуудаа дотоодын төлбөрөөр АНУ, Японд сургана" Лхагважаргал ОДОНЧИМЭГ “Шинэ Монгол” технологийн дээд сургуулийн захирал Ч.Ганзоригтой ярилцлаа. “Шинэ Монгол” технологийн дээд сургуулийн элсэлт явж байгаа юу. Танай сургуульд элсэхийг хүссэн хүүхдүүд хэрхэн бүртгүүлэх вэ? Манай сургууль 8-р сарын 10-31-ний өдрийг хүртэл нэмэлт элсэлтээ авна. Өнөөдөр л гэхэд 3-4 хүүхэд ирж бүртгүүллээ. Үүн дотор “Сант” бүрэн дунд сургууль төгссөн, улсын физикийн олимпиадын хүрэл, олон улсын физикийн олимпиадын шагналт байрт шалгарсан Д.Банзрагч гэдэг хүүхэд манай сургуулийг сонгож бүртгүүллээ. Өөрөөр хэлбэл, сайн сайн хүүхдүүд манайхыг сонгож ирдэг болсон байна. Бид АНУ, Япон зэрэг гаднын улс оронд эзэмшдэг байсан өндөр технологийн инженерүүдийг Монголдоо бэлдэж эхэлсэн нь олон нийтийн зүгээс талархал хүлээж байгаа. Тиймээс манай сургуулийг сонирхсон эцэг эхчүүд бидэн дээр ирж, хүүхдүүдийнхээ ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход нь тусалж хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөөг авч болно. Танай сургууль шинэ элсэгчиддээ ямар нэгэн хөнгөлөлт үзүүлж байгаа юу? Энэ жил улсын их дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдсэн. Харин манай сургуулийн төлбөр нэмэгдээгүй, хуучнаараа байгаа. Шинээр элсэгчдээс улс, хот, аймгийн математик, физик, хими, биологи, мэдээлэл зүйн олимпиадаас медальт болон шагналт байрт орсон хүүхдүүдэд 30-100 хувийн хөнгөлөлтийг үзүүлж байгаа. Мөн элссэн оюутнууд Япон улсын Мабучи тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах боломжтой. Энэ талаарх мэдээллийг манай сургууль дээр ирж авч болно. Ер нь манай сургуульд элсч ороод амжилттай суралцаж байгаа хүүхдүүд олон улсын, улсын, байгууллага, хувь хүний тэтгэлэгт хамрагдах боломжтой байдаг. Өнгөрсөн жил манай сургуулийн гурван ч хүүхэд тэтгэлэг авсан. “Шинэ Монгол Мабучи” тэтгэлгийг зөвхөн “Шинэ Монгол” гэлтгүй дотоодын их, дээд сургуульд элсэн орсон нэгдүгээр курсын оюутнуудад 1200 доллар хүртлэх тэтгэлгийг дөрвөн жилийн хугацаанд олгох юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн “Шинэ Монгол” технологийн дээд сургуульд элсэн орсон оюутнуудаас гадна бусад их, дээд сургуулиудын оюутнууд хамрагдах боломжтой. Шинэ Монгол технологийн дээд сургууль Монголд анх удаа био-, нанотехнологийн чиглэлээр инженерүүдийг бэлтгэж байгаа. Энэ жил ямар ямар мэргэжлээр элсэлт авч байна вэ? Манай сургууль матемитак, байгалийн ухааны үндсэн салбар болох физик, хими, биологи, экологи дээр суурилсан инженерчлэл, инженер дотроо өндөр технологийг гол сууриа болгосон. XXI зууны гол технологи болох биотехнологи, нанотехнологи, мэдээллийн технологит суурилсан инженерчлэлийн бий болгохоор ажиллаж байна. Энэ жил инженерчлэлийн чиглэлийн бакалаврын 8 хөтөлбөрөөр оюутан элсүүлнэ. Сургуулийн материаллаг бааз, хичээлийн лабораторийн талаар танилцуулахгүй юу? Манайх материаллаг бааз тал дээр нэлээн бэхжиж байгаа. Хичээлийн 10 давхар эко тохилог байртай, мөн номын сан, хоолны газар, спорт, урлагийн олон заалтай гээд оюутнуудыг тав тухтай сурах бүхий л орчинг бүрдүүлж чадсан. Үүнд ч манай анхны оюутнууд сэтгэл хангалуун байгаа. Үүнээс гадна инженерийн чиглэлийн оюутнуудад суурь сургалтын болон судалгааны лаборатор хэрэгтэй байдаг. Мөн судалгааны төвүүд хэрэгтэй. Энэ бүгдийг эхнээс нь амжилттай байгуулаад явж байна. Тоног төхөөрөмжийн хувьд судалгааны тоног төхөөрөмжийг хамгийн өндөр түвшинд үйлдвэрлэгч Япон, АНУ, Тайвань зэрэг орны багаж, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компаниудаас авсан. Судалгааныхаа тоног төхөөрөмжийг Японоос оруулж ирнэ. Манай сургуульд өнгөрсөн жил элсэн орсон анхны элсэгчид лабораторийн тоног төхөөрөмж дээрээ ажиллаж, эхнээсээ нэлээн дадлагажиж байна. Энэ жил Япон руу гурван багш, зургаан оюутан, Тайвань руу хоёр багш, хоёр оюутнаа нэгээс хоёр сарын хугацаатай дадлага хийлгэсэн. Танай сургууль оюутнуудаа хоёр жил Монголдоо сургаад хоёр жил нь Японд сургах хөтөлбөртэй. Энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч? Тиймээ, манай сургуульд 2+2 хөтөлбөр бий. Оюутнууд гадаадын их дээд сургуульд сурч, улс үндэсний хэл соёлтой танилцах хүсэлтэй байдаг. Энэ утгаараа манай сургууль магиструудаа 1+1 буюу нэг жил нь Монголдоо нэг жил нь гадаадад, бакалавр оюутнууд 2+2 эсвэл 3+1 буюу хоёр жил нь гадаадад хоёр жил нь Монголдоо сурдаг хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. Гадаадад сурах жилүүдийн сургалтын төлбөр өөрчлөгдөх үү? Өөрчлөгдөхгүй, Монголд төлж байсан төлбөрөөрөө л гадаадын их дээд сургуульд сурна. “Шинэ Монгол” сургуулийн сурагч, оюутнуудаас бүрддэг “Шинэ Монгол Шонхор” клубийнхэн нисэх загварын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо. Хэдэн төрлөөс хэдэн медаль хүртсэн бэ? Дэлхийн агаарын спортын холбооноос 2015 онд Монгол улсад зохион байгуулах эрхийг 2013 онд олгосон. Энэ хүрээнд 7-р сарын 21-нээс наймдугаар сарын 3-ны хооронд Монгол улсад нисэх загварын спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өнгөрсөн. Энэ бол тэр чигээрээ инженерчлэлийн спортын тэмцээн. Энэ тэмцээнд “Шинэ Монгол” сургуулийн “Шонхор” клубын баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон. Идэрчүүдийн ангилалд дэлхийн хоёр цомын тэмцээнээс авах ёстой есөн медалиас манай хүүхдүүд тавыг нь авсан. “Шинэ Монгол” технолгийн дээд сургуулийн хоёр оюутан мөнгө, хүрэл медалийг хүртсэн. Энэ тэмцээнд дэлхийн 36 орноос баг тамирчид ирж оролцсон. 36 орноос ирсэн ихэнхдээ инженер мэргэжилтэй тамирчидтай ярилцаж, тэднээс маш олон зүйлийг манай оюутнууд суралцсан. Мөн 2001, 2007 оны дэлхийн аварга Шведийн тамирчнаар сургалт-семинар хийлгэсэн. Тэд ч манай оюутнуудыг ийм багаасаа нэг баг болоод өндөр тэмүүлэлтэй байгаад сайшааж, ихээхэн сэтгэлийн дэмийг өгч байсан. Манай сургуульд орсон оюутнууд мэргэжлийн хичээлээс гадна зохион бүтээх, техник сэтгэлгээгээ хөгжүүлэх боломж бий. “Шинэ Монгол Шонхор” клубын үүд хаалга нээлттэй байгаа. Нисэх загварын спортоор дамжина гэдэг цаашдаа авто, усан загвар нээлттэй байдаг. Механик инженер, цахилгааны инженерийн ангийн хүүхдүүд энэ спорт руу түлхүү оролцдог. Би дэлхийн хоёр цомын аварга шалгаруулах тэмцээнд тав, есдүгээр байранд орсон. Харин Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шигшээ багийн тамирчнаар бус дасгалжуулагчаар оролцсон. 2012, 2014 оны Ази номхон далайн орнуудын хошоо аварга болж байсан. 2017 оны дэлхийн аваргад оролцох төлөвлөгөөтэй байгаа. Ирэх жил Румень улсад дэлхийн идэрчүүдийн аварга шалгаруулах нисэх загварын тэмцээн болно. Энэ тэмцээнд “Шинэ Монгол” сургуулийн “Шонхор” клубын баг тамирчдаас оролцоно. Манай оюутнууд зохион бүтээх талдаа ч, нисэх загварын талд ч нэлээн өсч яваа. Энэ чиглэлийг сонирхож байгаа хүүхэд залуучууд манай сургуульд элсэж, клубын маань үүд хаалга нээлттэй байгаа шүү гэдгийг хэлье.

Элсэлтийн бүртгэл эхэллээ
Элсэлтийн бүртгэл эхэллээ

Шинээр оюутан элсүүлэх бүртгэл 2015 оны 7 сарын 1 - ээс эхэлж байна.

Зарлал
Зарлал

Элсэлтийн бүртгэл Боловсролын үнэлгээний төвөөс шалгуулагчдын ЕШ-ийн оноо зарлагдсан өдрөөс эхлэх ба орон даяар www.admission.nmit.info хаягаар цахим явагдана. Мөн ШМТДС-ийн хичээлийн байранд биеэр хүрэлцэн ирж бүртгүүлж болно. Монголын их дээд сургуулиудын консорциумын зохион байгуулж буй элсэлтээр тус сургуулийн хуваарь очихгүй тул орон нутгийн элсэгчид цахимаар, утсаар хандах эсвэл биеэр ирж бүртгүүлэхийг анхаарна уу. лсэлтийн бүртгэл Боловсролын үнэлгээний төвөөс шалгуулагчдын ЕШ-ийн оноо зарлагдсан өдрөөс эхэлнэ. Дуусах хугацааг тухайн үед мэдээллийн самбар болон www.nmit.edu.mn, www.admission.nmit.info хаягаар мэдээлнэ.

NMITоюутны зөвлөл “Summer Festival 2015” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа
NMITоюутны зөвлөл “Summer Festival 2015” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа

6-р сарын 13 өдөр ШМТДС болон ШМТИК-ийн оюутан сурагчид хамтран “Summer Festival 2015” өдөрлөгийг Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль дээр амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөгийг нээж ШМЭХ-ийн ерөнхийлөгч Ж.Галбадрах, ШМТИК-ийн гүйцэтгэх захирал Ш.Буянжаргал, сургалтын албаны менежер Ж.Байгалмаа, оюутанд үйлчлэх төвийн менежер Ж.Гүнжээ нар болон бусад багш нар оролцов. “Comment to my school” богино хэмжээний илтгэлийн хэсэгт нийт 5 оюутан, сурагч оролцсон ба 2014-2015 оны хичээлийн жилийн тайлан, ололт амжилт болоод цаашдын зорилгын талаар илтгэн танилцуулав. Мөн сагсан бөмбөгийн тэмцээн, шатар даамны тэмцээн, флашмоб бүжгийн үзүүлбэр болон бусад арга хэмжээнүүдийг нэг өдрийн турш амжилттай зохион байгууллаа.

Шинэ Монгол технологийн дээд сургуулийн "Scientia et Virtus" мэдлэгийн цуврал семинар
Шинэ Монгол технологийн дээд сургуулийн "Scientia et Virtus" мэдлэгийн цуврал семинар

Шинэ Монгол технологийн дээд сургуулийн "Scientia et Virtus" мэдлэгийн цуврал семинар нь олны сонорыг мялааж, ухааныг тэлсэн, хүсэн хүлээдэг оюунлаг үйл ажиллагааны нэг билээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар "НҮҮХЭЭСЭЭ ӨМНӨ БЭЛЧЭЭРЭЭ СОНГО" сэдвийн дор та бүхэнтэй нээлттэй ярилцах ба энэхүү ээлжит мэдлэгийн семинар нь 2015 оны 5 дугаар сарын 29-ний 13:30 цагт Шинэ Монгол бүрэн дунд сургуулийн 5 давхрын Урлагийн их танхимд зохион байгуулагдана. Оролцохыг хүссэн хүн бүхэнд нээлттэй, үнэ төлбөргүй.

​Америкийн Монгол судлалын төв ном хандивлалаа
​Америкийн Монгол судлалын төв ном хандивлалаа

Америкийн Монгол судлалын төв нь "Азид зориулсан ном" хөтөлбөрийн хүрээнд манай сургуульд өнөөдөр 180 ном хандивлалаа. Энэ хөтөлбөрт бид хоёр дахь удаагаа хамрагдаж байгаа ба эдгээр номууд нь бидний сургалт судалгааны үйл ажиллагаанд өргөнөөр ашиглагдах юм. Бидний үйл ажиллагааг дэмжиж, том хөрөнгө оруулалт хийж буй Америкийн Монгол судлалын төвд талархаснаа илэрхийлье. Та бүхэн номын санд ирж, шинээр ирсэн номуудтай танилцана уу.

Шинэ Монгол технологийн дээд сургуулийн оюутан Э.Баасанхүүд тэтгэлэг гардууллаа
Шинэ Монгол технологийн дээд сургуулийн оюутан Э.Баасанхүүд тэтгэлэг гардууллаа

Олон улсын Ротари клубын гишүүн, Han-A эрүүл мэндийн сангийн ерөнхийлөгч, Moon шүдний эмнэлгийн ерөнхий захирал, Шүдний анагаах ухааны доктор Мүүн Монгол улсад айлчлахдаа өөрийн хувиасаа 3 Монгол оюутанд тус бүр 1000 ам.долларын тэтгэлэг гардуулсан ба тэдний нэг нь ШМТДС-ийн оюутан Э.Баасанхүү байлаа. Тэтгэлэг гардан авсан Э.Баасанхүүгийн цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсч, сургуулийн зүгээс доктор Мүүнд талархаж байгаагаа илэрхийлье.

Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль, ШИнэ Монгол Техник Инженерийн Коллежийн “Ирээдүйн мэргэжлээ сонгоцгооё” нээлтэй хаалганы өдөрлөг амжилттай боллоо.
Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль, ШИнэ Монгол Техник Инженерийн Коллежийн “Ирээдүйн мэргэжлээ сонгоцгооё” нээлтэй хаалганы өдөрлөг амжилттай боллоо.

Энэ жил 9,12-р ангиа төгсөж байгаа сурагчдадаа ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход нь тус нэмэр болох үүднээс зохиогдож буй манай сургуулийн нээлттэй хаалганы өдөрлөг амжилттай болж өнгөрлөө. Өдөрлөгт ШМТДС-ийн зүгээс инженерийн чиглэлийн 8 хөтөлбөрийнхөө тухай болон давуу тал, онцлогийг танилцуулж, ШМТИК-ийн инженерийн 4 ангийн оюутнууд мэргэжлийнхээ онцлогийг харуулсан туршилт болон өөрсдийн хийсэн бүтээлүүд, үзүүлбэрүүдийг сонирхууллаа. Энэ өдөрлөгийг зорин ирсэн хүмүүс оюутны бүтээлүүдийг үнэлж, туршилтын явцыг сонирхож, сургуулийн онцлог давуу тал болон сургалтын орчинтой танилцаад сэтгэл хангалуун буцаж байв. Монголын ирээдүй болсон нарийн мэргэжлийн инженерийг төрүүлэн гаргах ШМТДС, ШМТИК-ийг сонгон суралцахыг оюутан сурагчиддаа уриалж байна.

Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль, ШИнэ Монгол Техник Инженерийн Коллежийн “Ирээдүйн мэргэжлээ сонгоцгооё” нээлтэй хаалганы өдөрлөг болж байна.
Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль, ШИнэ Монгол Техник Инженерийн Коллежийн “Ирээдүйн мэргэжлээ сонгоцгооё” нээлтэй хаалганы өдөрлөг болж байна.

Энэ жил 9,12-р ангиа төгсөж байгаа сурагчдадаа ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход нь тус нэмэр болох үүднээс зохиогдож буй манай сургуулийн нээлттэй хаалганы өдөрлөг эхлээд байна. ШМТДС нь инженерийн чиглэлийн 8 хөтөлбөрийнхөө тухай болон давуу тал, онцлогийг та бүхэнд танилцуулахаар бэлдээд байна. Харин ШМТИК-ийн инженерийн 4 ангийн оюутнууд мэргэжлийнхээ онцлогийг харуулсан туршилт болон өөрсдийн хийсэн бүтээлүүд, үзүүлбэрүүдийг сонирхуулахаар бэлдээд байна. Арга хэмжээ орой 18 цаг хүртэл үргэлжлэх тул та бүхэн хүрэлцэн ирж манай сургуультай танилцаарай.

Оюутны Улсын Математикийн 14-р олимпиад 2015.04.18 – 25-ны хооронд МУИС-ийн ШУС дээр явагдаж өнгөрлөө
Оюутны Улсын Математикийн 14-р олимпиад 2015.04.18 – 25-ны хооронд МУИС-ийн ШУС дээр явагдаж өнгөрлөө

Оюутны Улсын Математикийн 14-р олимпиад 2015.04.18 – 25-ны хооронд МУИС-ийн ШУС дээр явагдаж өнгөрлөө. Уг олимпиад нь I, II, III-IV-р курсийн оюутнууд гэсэн ангилалаар зохиогдсон ба манай ШМТДС-аас 1-р курсийн оюутан А.Сумъяабат, О.Мөнхбат, Ж.Өнөртүвшин нар сургуулиа төлөөлж амжилттай оролцсон бөгөөд оюутан А.Сумъяабат 3-р байр эзэллээ. Амжилттай оролцсон оюутнууддаа баяр хүргэе!

Баяр хүргэе!
Баяр хүргэе!

МУИС - ийн Шинжлэх Ухааны салбарын Биологийн тэнхимээс зохион байгуулсан Генетик, Молекул, Биологийн оюутны улсын IV олимпиадад оюун ухаан, мэдлэг чадвараа сорьж манлайлан тэргүүн байр эзэлсэн ШМТДС - н I курсын оюутан Б.Эрдэнэболд, IV байранд орсон Б.Цэнд-Аюуш нартаа баяр хүргэж цаашдын сурлага хөдөлмөрт нь амжилт хүсье. ШМТДС - н багш, оюутнуудаас нь...

Улсын физикийн XXVIII олимпиад 2015.04.24-27-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө
Улсын физикийн XXVIII олимпиад 2015.04.24-27-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө

Тус олимпиадын нээлт, хаалтын үйл ажиллагаа Шинэ Монгол Эрдмийн хүрээлэн дээр явагдсан бөгөөд Шинэ Монгол Технологийн дээд сургууль ивээн тэтгэж, хамтран ажилласан юм. Олимдиадад оролцохоор хүрэлцэн ирсэн нийслэл, аймгуудын шилдгүүдэд бид сургуулиа танилцуулж, УФО-ийн түүхэнд шинэлэг өнгө нэмж чадсан болов уу.ШМТДС-ийн захирал проф. Ч.Ганзориг олимпиадын алт, мөнгө, хүрэл байруудын эзэн болсон 6 сурагчдад ШМТДС-д төлбөрийн 100 хувийн, шагналт байранд орсон 4 сурагчдад 75 хувийн хөнгөллөлтэй суралцах эрхийн бичиг гардууллаа. Мөн сурагчдаа амжилттай бэлдсэн багш нарыг шагнаж урамшуулсан юм.ШМЭХ-ийн зүгээс улсын физикийн олимпиадад амжилттай оролцсон багш П.Эрдэнэбат, Э.Лхагвасүрэн нартаа, 12-р ангийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Б.Төгөлдөр, шагналт байр эзэлсэн Б.Батуужин, Д.Гэрсэнз, Одон орон Судлалын улсын олимпиадад хүрэл медаль хүртсэн Б.Батуужин нартаа баяр хүргье.Түүнчлэн нийт олимпиадад оролцсон багш, сурагчдадаа баяр хүргэж, дараагийн шатны олон улсын олимпиадад нь өндөр амжилт хүсье.

ШМТДС-ийн оюутнуудын дунд зохиогдсон “ ФИЗИКИЙН ҮЗҮҮЛЭН БАГАЖ” туршилтын тэмцээнийг 3 үе шаттайгаар 2 сарын хугацаанд зохион байгуулж 2015.04.23-нд өндөрлөж түрүүлсэн багуудаа тодрууллаа
ШМТДС-ийн оюутнуудын дунд зохиогдсон “ ФИЗИКИЙН ҮЗҮҮЛЭН БАГАЖ” туршилтын тэмцээнийг 3 үе шаттайгаар 2 сарын хугацаанд зохион байгуулж 2015.04.23-нд өндөрлөж түрүүлсэн багуудаа тодрууллаа

Оюутны физикийн хичээлийн онолын мэдлэгийг практикт бүтээлчээр ашиглуулах, тэдний бүтээлч болон илтгэх чадварыг хөгжүүлэх зорилгоор уг тэмцээнийг зохион байгуулсан юм. Эхний гурван байрт багууд дараах сэдвээр багаж хийж түрүүллээ.(I) Импульсийн момент хадгалагдах - JETT баг(II) Цахилгаан дамжуулалт ба салхин сэнс - Genius баг(III) Дүүжин - ТеккаШүүгчээр ажилласан ШМТИК-ийн захирал Ш.Буянжаргал, ШМБДС-ийн физикийн багш Г.Баасанжав, ШМТДС-ийн сургалтын албаны менежер Ж.Байгальмаа, Б.Дашдэлэг багш нартаа талархсанаа илэрхийлье.Оюутнуудад маань маш их хэмжээний мэдлэг, туршлага өгсөн ашиг тустай өдөр болж өнгөрлөө. Дараа дараагийн ажилд нь амжилт хүсье.

2015 оны 4 сарын 23 – 26 –нд мэдээлэл зүйн улсын 29 –р олимпиад амжилттай явагдаж дууслаа
2015 оны 4 сарын 23 – 26 –нд мэдээлэл зүйн улсын 29 –р олимпиад амжилттай явагдаж дууслаа

Тус олимпиадад ШМТДС хамтран ажилласан бөгөөд сургалтын албаны менежер Ж.Байгальмаа хаалтын ажиллагаанд оролцож эхний 10 байранд шалгарсан сурагчдад ШМТДС –д тэтгэлэгтэй суралцах эрхийн бичиг, мөн эхний 3 байранд шалгарсан багш нарт мөнгөн шагнал, дурсгалын зүйлийн хамт гардууллаа.

МУ-ын гавьяат багш, академич Д. Цэвэгмидийн нэрэмжит "Биологийн улсын XXV олимпиад" 2015.04.24 – 26-ны хооронд амжиллтай болж дүнгээ гаргалаа
МУ-ын гавьяат багш, академич Д. Цэвэгмидийн нэрэмжит "Биологийн улсын XXV олимпиад" 2015.04.24 – 26-ны хооронд амжиллтай болж дүнгээ гаргалаа

МУ-ын гавьяат багш, академич Д. Цэвэгмидийн нэрэмжит "Биологийн улсын XXV олимпиад" 2015.04.24 – 26-ны хооронд амжиллтай болж дүнгээ гаргалаа. Биологийн олимпиадад оролцон эхний 3 байрт шалгарсан сурагчдын удирдагч багш нарт талархал, мөнгөн шагнал, дурсгалын зүйл гардууллаа. Мөн медальт болон тусгай байр эзэлсэн сурагчдад ШМТДС-д хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг гардуулав. ШМТДС-д 2013 оны улсын биологийн олмипиадын алтан медальт, 2014 оны олон улсын биологийн олимпиадын анхны хүрэл медалийн эзэн Б.Эрдэнэболд болон 2014 оны улсын биологийн олимпиадын мөнгөн медальт Б.Цэнд-Аюуш нар суралцаж байгаа юм. Биологийн салбарын хүчтэй инженерүүд манай сургуулиас төрөн гарах нь дамжиггүй юм.ШМТДС нь 2015 оны математик, хими, физик, мэдээлэл зүйн улсын олимпиадуудыг дэмжин хамтран ажилласан бөгөөд медальт байр эзэлсэн сурагчдад 100 хувь, шагналт байр эзэлсэн сурагчдад 75 хувь хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгийг нийт 27 сурагчдад гардуулсан байна. Мөн тус олимпиадуудад оролцохоор ирсэн аймгийн олимпиадад амжилттай оролцсон сурагчдад 50-75 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгийг нөхөж гардуулахаар тогтоод байна. Түүнчлэн сурагчдаа амжилттай бэлтгэсэн 14 багш нарыг талархлын бичиг, мөнгөн шагнал, гарын бэлгээр шагнаж урамшууллаа.ШМТДС нь цаашдаа ч байгалын ухааны салбарын улсын олимпиадуудыг дэмжин хамтран ажиллах бөгөөд амжилттай оролцсон нийт багш сурагчдадаа баяр хүргээд дараагийн шатны олон улсын олимпиадад нь өндөр амжилт хүсье.

Улсын химийн XXVI олимпиад амжилттай явагдаж дүнгээ гаргалаа
Улсын химийн XXVI олимпиад амжилттай явагдаж дүнгээ гаргалаа

Улсын химийн оюутны А бүлгийн тэмцээнд ШМТДС-ийн оюутан П.Норовсамбуу мөнгөн медаль хүртлээ.12-р ангийн сурагчдийн төрөлд алт, мөнгө, хүрэл болон тусгай байрт орсон сурагчид ШМТДСургуульд хөнгөлттэй суралцах, эрхийн бичгээр шагнагдав.Мөн улсын химийн олимпиадад олон жил ажилласан багш нарыг ШМТДСургуулийн гарын бэлгээр шагнав.

“William Shakespeare’s Dramas Contest” арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө
“William Shakespeare’s Dramas Contest” арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө

2015 оны 4 сарын 21-ний өдөр ШМТДС-ийн Англи хэл, нийгмийн ухааны тэнхимээс оюутнуудын дунд зохион байгуулсан “William Shakespeare’s Dramas” арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө. Уг арга хэмжээний хүрээнд оюутнууд Сэргэн мандалтын үеийн суут зохиолч Уилъям Шекспирийн сонгодог бүтээлүүд болох “Зуны шөнийн зүүд”, “Гамлет” зэргээр үзэсгэлэн гаргаж, англи хэлээр тайзнаа амжилттай толилууллаа. Мөн нэгдүгээр байр, шилдэг эрэгтэй, эмэгтэй гол дүрүүдийг шалгаруулж өргөмжлөл, дурсгалын зүйлээр урамшуулав. Оюутнуудынхаа цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!

"Сонирхолтой шинжлэх ухаан" нэвтрүүлгийн шинэ дугаарт оролцлоо
"Сонирхолтой шинжлэх ухаан" нэвтрүүлгийн шинэ дугаарт оролцлоо

Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн Физикийн багш Г.Мөнгөншагай болон ШМТИК-ийн оюутнууд МҮОНРТ-ийн "Сонирхолтой шинжлэх ухаан" нэвтрүүлгийн шинэ дугаарт оролцож дууны долгионы шинж чанарыг харуулсан маш сонирхолтой туршилт хийж үзүүллээ. Та бүхэн сонирхон үзээрэй. http://mnb.mn/i/49548

"ЗАЛУУ ЗОХИОН БҮТЭЭГЧ" сэтгүүлд  нийтлэгдлээ
"ЗАЛУУ ЗОХИОН БҮТЭЭГЧ" сэтгүүлд нийтлэгдлээ

Шинэ Монгол технологийн дээд сургуультай хамтын ажиллагаатай "Залуу зохион бүтээгч" сэтгүүлийн шинэ дугаарт манай сургуулийн талаар олон сонирхолтой нийтлэл гарсан байна. Техник спорт буланд ШМТДС-ийн захирал Д-р., Проф. Ч.Ганзориг багшийн Монголын Нисэх загварын спортын түүхэн хөгжлийн тухай нийтлэгджээ. Мөн мэдээ, мэдээлэл буланд өнгөрсөн 2 сард манай сургууль дээр болсон МУГБагш Р.Бавуудорж багшийн нэрэмжит "Шигшээ сорилго" физикийн олимпиадын үеэр манай оюутнуудын физикийн туршилт хийж сонирхуулсан тухай нийтлэгдсэн байна. Та бүхэн техник, инженерийн мэдлэг олгодог "Залуу зохион бүтээгч" сэтгүүлээ захиалан уншаарай. Ирэх сарын дугаарын Сонирхолтой Шинжлэх Ухаан буланд Химийн багш Баттөгс болон ШМТИК-ийн оюутнуудын оролцсон МҮОНРТВ-ийн "Сонирхолтой Шинжлэх Ухаан" нэвтрүүлэгийн тухай нийтлэгдэх болно.

SCIENTIA ET VIRTUS мэдлэгийн ээлжит семинарт доктор С. Молор-Эрдэнэ оролцлоо
SCIENTIA ET VIRTUS мэдлэгийн ээлжит семинарт доктор С. Молор-Эрдэнэ оролцлоо

Шинэ Монгол Технологийн дээд сургуулиас зохион байгуулдаг SCIENTIA ET VIRTUS мэдлэгийн ээлжит семинар 2015 оны 3 сарын 26-ны өдөр амжилттай болж өнгөрлөө. Энэ удаагийн семинарт Техникийн болон Философийн ухааны доктор С. Молор-Эрдэнэ оролцож "Боловсрол ба мэргэжил" сэдвээр илтгэл тавьлаа. ШМТДС-ийн багш оюутан, зочидод сонирхолтой илтгэл тавьж яриа өрнүүлсэн доктор С. Молор-Эрдэнэд талархал илэрхийлье.

“ДЭЛХИЙН АГААРЫН СПОРТЫН ХОЛБОО-ны Өсвөрийн Зураач”гар зургийн тэмцээн  ШМТДС дээр зохион байгуулагдлаа
“ДЭЛХИЙН АГААРЫН СПОРТЫН ХОЛБОО-ны Өсвөрийн Зураач”гар зургийн тэмцээн ШМТДС дээр зохион байгуулагдлаа

Дэлхийн Агаарын Сдортын Холбооноос (FAI) жил бүр зохион явуулдаг “ДЭЛХИЙН АГААРЫН СПОРТЫН ХОЛБОО-ны Өсвөрийн Зураач”гар зургийн тэмцээн 2015 оны 3-р сарын 23-нд Шинэ Монгол технологийн дээд сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа. “2015 онд Дубаи хотод болох Дэлхийн Агаарын Спортын тоглолт” сэдэвтэй уг тэмцээн нь бага, дунд, ахлах 3 насны ангилалд нийт 50 гаруй хүүхэд А3 дэвсгэрт дээр усан будаг, акриль, тосон будаг, арилдаггүй маркер, фломастер, тосон бал зэргийг ашиглан өөрсдийн гараар зурсан зургаар авъяас чадвараа сорьлоо. ШМЭХ-ийн шүүгчдийн зүгээс 16 бүтээлийг шалгаруулан Монгол дахь Дэлхийн Агаарын Спортын Холбоо руу явуулснаар дахин шалгаруулалт хийгдэж Дэлхийн Агаарын Спортын Холбоонд Монгол улсаас ангилал тус бүрт 3 нийт 9 бүтээлийг нэгдсэн байдлаар явуулна. Үндэсний ялагчийн шагнал нь сортын нисэх онгоцны буудал болон музейгээр аялах урилга, мөн бага оврын онгоц,моторгүй онгоц болон агаарын бөмбөлгөөр нислэг хийх эрхтэй болох юм.

Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн “NMIT кампусаар аялцгаая” нээлтэй хаалганы өдөрлөг боллоо
Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн “NMIT кампусаар аялцгаая” нээлтэй хаалганы өдөрлөг боллоо

Шинэ Монгол Технологийн дээд сургууль болон Шинэ Монгол Техник инженерийн коллежийн сургуулиа танилцуулах нээлттэй хаалганы өдөрлөг 2015 оны 3-р сарын 21-ны өдөр Улаанбаатарын нийт оюутан сурагч, багш эцэг эх нартаа зориулан амжилттай зохион байгууллаа. “NMIT, NMTEC-ийн кампусаар аялцгаая” нэртэй өдөрлөгт тус сургуулийн зүгээс сургуулийн танилцуулга, мэргэжлийн хөтөлбөр, сургалтын орчин гм олон төрлийн мэдээ мэдээлэлийг ирсэн зочиддоо хүргэлээ. Мөн технологийн дээд сургууль болон техник инженерийн коллежийн оюутан, сурагчдын секц дугуйландаа өөрсдийн гараар хийж бүтээсэн бүтээлүүдийн үзэсгэлэн болон сонирхолтой лабораторийн туршилтуудыг үзүүлж сонирхууллаа. Энэ өдөрлөгийг зорин ирсэн хүмүүсийн тоо 200 давсан ба тэд оюутны бүтээлүүдийг үнэлж, туршилтын явцыг сонирхож, сургуулийн онцлог давуу талыг олж хараад сэтгэл хангалуун буцаж байв. Монголын ирээдүй болсон нарийн мэргэжлийн инженерийг төрүүлэн гаргах ШМТДС, ШМТИК-ийг сонгон суралцахыг оюутан сурагчиддаа уриалахын хамт 2015 оны 5 сарын 16-ны өдөр болох “Ирээдүйн мэргэжлээ сонгоцгооё” дараагийн өдөрлөгт та бүхнийг урьж байна.

SCIENTIA ET VIRTUS мэдлэгийн ээлжит семинарт Олон улс судлалын доктор П.Наранбаяр оролцлоо
SCIENTIA ET VIRTUS мэдлэгийн ээлжит семинарт Олон улс судлалын доктор П.Наранбаяр оролцлоо

Шинэ Монгол Технологийн дээд сургуулиас зохион байгуулдаг SCIENTIA ET VIRTUS мэдлэгийн ээлжит семинар 2015 оны 3 сарын 18-ны өдөр болж өнгөрлөө. Энэ удаагийн семинарт Шинэ Монгол бүрэн дунд сургуулийн гүйцэтгэх захирал Олон улс судлалын доктор П.Наранбаяр оролцож "Зүүн Азийн бүсчлэлийн үзэл баримтлалын тухайд" сэдэвтэй сонирхолтой илтгэл тавьлаа. ШМТДС-ийн багш оюутнуудын Нийгмийн шинжлэх ухааны талаар мэдлэгт хүчтэй нөлөөлсөн яриаг өрнүүлсэн Д-р. П.Наранбаяр багшдаа баярлалаа. Бидний дараагийн бэлтгэж буй ээлжит семинар 2015 оны 3 сарын 26-ны өдөр ШМТДС-ийн Номын санд болох ба семинарт Философийн ухааны доктор С.Молор-Эрдэнэ "Боловсрол ба Мэргэжил" сэдвээр илтгэл тавина. Та бүхэн өргөнөөр оролцоно уу.

Химийн олимпиадад амжилттай оролцсон сурагчдыг хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгээр шагналаа
Химийн олимпиадад амжилттай оролцсон сурагчдыг хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгээр шагналаа

МУГБагш Ш.Адилбиш-ийн нэрэмжит “Шигшээ сорилго-4” химийн олимпиад 2015 оны 3-р сарын 14-16-ны хооронд амжилттай явагдлаа. Уг химийн олимпиад нь сурагчдын хими сэтгэлгээг хөгжүүлэх , химийн хичээлд авьяас сонирхолтой сурагчид өөрсдийгөө сорих, хот улсын олимпиадын бэлтгэл сорилго болох зорилготойгоор зохион байгуулагддаг ба энэ жил тус олимпиадад хот хөдөөгийн ЕБС-ийн 8, 9, 10, 11, 12 ангийн нийт 400 сурагчид багш нарын хамт оролцов.Мөн энэ удаагийн олимпиадыг Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэн ивээн тэтгэж, хамтран зохион байгуулсан бөгөөд хаалтын үйл ажиллагаа Шинэ Монгол технологийн дээд сургуулийн номын санд боллоо. 1,2,3, шагналт байранд орсон 9, 12-р ангийн нийт 20 сурагчдад ШМТДС, ШМТИК-д хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг болон ШМЭХ-ийн харьяа сургуулиудад шалгалтгүйгээр элсэн орох боломжийг олголоо. Олимпиадад оролцсон нийт багш, сурагчдадаа баяр хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ЗАХИРГАА № Сурагчдын нэрс Сургууль Анги Байр Хөнгөлөх хувь 1 С.Сэлэнгэсүрэн МонТурк 12-р анги Алт 50% 2 Х.Батхишиг 1-р сургууль 11-р анги Мөнгө 50% 3 Б.Мөнгөн-Эрдэнэ МонТурк 12-р анги Мөнгө 50% 4 Б.Анударь Шинэ Монгол 11-р анги Хүрэл 50% 5 Д.Батмэнд 1-р сургууль 11-р анги Хүрэл 50% 6 Э.Тэмүүлэн Сант 12-р анги Хүрэл 50% 7 Ц.Хан-Эрдэнэ Сант 12-р анги Шагналт 30% 8 Л.Одмарал Орхон 14-р сур 12-р анги Шагналт 30% 9 Н.Номин-Эрдэнэ ЭМШУИС Лицей 12-р анги Шагналт 30% 10 Д.Ганбилэг Орхон аймаг 14-р сур 12-р анги Шагналт 30% 11 Цэлмэг МонТурк 9-р анги Алт 50% 12 Б.Халиун Сант 9-р анги Мөнгө 50% 13 Сувд Хобби 9-р анги Мөнгө 50% 14 Хас-Ананд Сант 9-р анги Хүрэл 50% 15 Туул 28-р сургууль 9-р анги Хүрэл 50% 16 Сувд Шинэ Монгол 9-р анги Хүрэл 50% 17 Алтаннавч Шинэ Монгол 9-р анги Шагналт 30% 18 Жамъянпүрэв Орхон 14-р сур 9-р анги Шагналт 30% 19 Энэрэлт МонТурк 9-р анги Шагналт 30% 20 Хонгор МонТурк 9-р анги Шагналт 30%

NMIT кампусаар аялцгаая
NMIT кампусаар аялцгаая

3-р сарын 21-ний өдөр "NMIT кампусаар аялцгаая" сургууль танилцуулах нээлттэй өдөрлөгт та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

МҮОНРТ-ийн "Сонирхолтой шинжлэх ухаан" нэвтрүүлэгт оролцлоо
МҮОНРТ-ийн "Сонирхолтой шинжлэх ухаан" нэвтрүүлэгт оролцлоо

Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн Химийн багш Баттөгс болон ШМТИК-ийн оюутнууд МҮОНРТ-ийн "Сонирхолтой шинжлэх ухаан" нэвтрүүлэгт оролцлоо. Нано шинжлэх ухааны ололт амжилтыг харуулсан маш сонирхолтой туршилт болсныг та бүхэнтэй хуваалцахад таатай байна.

ШМТДС, ШМТИК-ийн оюутнуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
ШМТДС, ШМТИК-ийн оюутнуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

3-р сарын 5-ны өдөр ШМТДС, ШМТИК-ийн оюутнуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Спортын тэмцээн нь баг хамт олныг бүрдүүлж, нэг сэтгэл, нэг зорилгыг бий болгож чаддаг юм. Тэмцээнд оролцсон бүх багууддаа баяр хүргэж, дараа дараагийн тэмцээнд нь амжилт хүсье.

Японы шинжлэх ухааныг дэмжих нийгэмлэгийн профессорын семинар боллоо.
Японы шинжлэх ухааныг дэмжих нийгэмлэгийн профессорын семинар боллоо.

2015 оны 2-р сарын 25-нд Японы шинжлэх ухааныг дэмжих нийгэмлэг (ЯШУДН)-ийн Бээжин хот дахь салбарын захирал профессор Д-р. Осаму Вада-ийн семинар ШМТДС дээр зохион байгуулагдлаа. Семинар нээлттэй хэлбэрээр явагдсан ба дотоодын их дээд сургуулийн профессор, багш, судлаачид ирж оролцсоноос гадна манай сургуулийн багш оюутнууд өргөнөөр оролцлоо. Семинар 2 үндсэн хэсэгтэй ба эхний хэсэгт нано бүтэцтэй материал дээр суурилсан фотоникийн дэвшилтэт технологийн талаар илтгэл тавьж судлаачидтай дэлгэрэнгүй ярилцав. Дараагийн хэсэгт ЯШУДН-ийн талаар болон тус нийгэмлэгээс олон улсын залуу судлаачдын дунд зарлагдсан олон сайхан тэтгэлэгт хөтөлбөр, төслийн талаар танилцуулж Монголын судлаачдыг зайлшгүй хамрагдахыг уриаллаа. ШУ-ны салбар дах хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн талаар сонирхолтой семинар хийсэн Д-р. Осаму Вада болон нийт семинарт хүрэлцэн ирсэн хүмүүстээ талархсанаа илэрхиилье.

​Та бүхнийг дараах семинарт урьж байна
​Та бүхнийг дараах семинарт урьж байна

Та бүхэн өргөнөөр оролцоно уу.Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос авна уу.https://cdn.fbsbx.com/hphotos-xap1/v/t59.2708-21/10916793_10206264349747228_1919664915_n.doc/JSPS-pgm-Mgl150225.doc?oh=23036c2461fa0bbedd1357e1ac8ce029&oe=54E420AE&dl=1https://cdn.fbsbx.com/hphotos-xfp1/v/t59.2708-21/11010199_10206264349827230_1255606911_n.doc/Photonics-Mgl-abstractCVO.Wada.doc?oh=422e860315b1eac724aed0ab93fa5202&oe=54E43888&dl=1

ШМТДС-ийн хичээлийн байр 2014 оны “ШИЛДЭГ БАРИЛГА”-аар шалгарлаа.
ШМТДС-ийн хичээлийн байр 2014 оны “ШИЛДЭГ БАРИЛГА”-аар шалгарлаа.

ШМТДС-ийн хичээлийн байр 2014 оны “ШИЛДЭГ БАРИЛГА"-аар шалгарлаа. Монголын хот байгуулалтын хөгжлийн танхимаас зохион байгуулсан барилгын салбарын шагнал гардуулах үйл ажиллагаанаас Шинэ Монгол технологийн дээд сургуулийн барилга “МОРИН ЖИЛИЙН ШИЛДЭГ БАРИЛГА"-аар тодорлоо. Тус холбооноос манай сургуулийн барилгыг “Техник технологийн сургалтын шинэлэг орчин, оюутан суралцагчдын сурч боловсрох нөхцөлийг бүрэн хангасан экстерьер, интерьер дизайны өвөрмөц шийдэл бүхий шинэ үеийн дээд сургуулийн барилга" хэмээн үнэлжээ. Оюутан бидний суралцах таатай нөхцөлийг бүрэн хангасан хичээлийн байрыг барихад гар бие оролцсон бүх хүмүүстээ баяр хүргэхийн ялдамд гүн талархал илэрхийлье.

Физикийн олимпиадад амжилттай оролцсон сурагчдыг хөнгөлөлттэй  суралцах эрхийн бичгээр шагналаа
Физикийн олимпиадад амжилттай оролцсон сурагчдыг хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгээр шагналаа

МУГ багш Р.Бавуудоржийн нэрэмжит “Физикийн шигшээ сорилго-7" олимпиад 2015 оны 2-р сарын 7-9-ны хооронд амжилттай явагдлаа. ШМБДС-аас зохион байгуулсан олимпиадыг ШМТДС, ШМТИК ивээн тэтгэж нийт 25 сая төгрөгтэй тэнцэх хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгийг гардуулав. 1,2,3, шагналт байранд орсон 9, 12-р ангийн нийт 20 сурагчдад хөнгөлөлттэй суралцах эрх болон ШМЭХ-ийн харьяа сургуулиудад шалгалтгүйгээр элсэн орох боломжийг олголоо. Олимпиадад оролцсон нийт багш, сурагчдадаа баяр хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ЗАХИРГАА № Сурагчдын нэрс Сургууль Анги Байр Хөнгөлөх хувь 1 Б.Эрдэнэбаяр 11-р сургууль 12-р анги Алт 50% 2 М.Төгсбаясгалан Сант 12-р анги Мөнгө 50% 3 Д. Банзрагч Сант 12-р анги Мөнгө 50% 4 Б.Төгөлдөр Шинэ Монгол 12-р анги Хүрэл 50% 5 Н.Төрцэцэг 11-р сургууль 12-р анги Хүрэл 50% 6 Ш.Золбаяр Орчлон 12-р анги Хүрэл 50% 7 Б.Төрхүү 1-р сургууль 12-р анги Шагналт 30% 8 Н.Төгөлдөр 11-р сургууль 12-р анги Шагналт 30% 9 Т.Амарзаяа 11-р сургууль 12-р анги Шагналт 30% 10 Н.Золзаяа Боловсрол цогцолбор 12-р анги Шагналт 30% 11 Г.Сумъяабазар Сант 9-р анги Алт 50% 12 Н.Мөнхбилгүүн Сант 9-р анги Мөнгө 50% 13 Бя.Амарболд 1-р сургууль 9-р анги Мөнгө 50% 14 Б.Баярбат Сант 9-р анги Хүрэл 50% 15 М.Энхтөр 1-р сургууль 9-р анги Хүрэл 50% 16 Б.Нурсауле 11-р сургууль 9-р анги Хүрэл 50% 17 Б.Мөнгөнчавхдас Шинэ Монгол 9-р анги Хүрэл 50% 18 А.Дөлгөөн Сант 9-р анги Шагналт 30% 19 А.Билэгжаргал 11-р сургууль 9-р анги Шагналт 30% 20 М.Даваацэнд 1-р сургууль 9-р анги Шагналт 30%

МУГБагш Р.Бавуудоржийн нэрэмжит “Шигшээ сорилго” физикийн олимпиад 7 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа
МУГБагш Р.Бавуудоржийн нэрэмжит “Шигшээ сорилго” физикийн олимпиад 7 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа

Шигшээ сорилго олимпиад нь өмнө нь зохион байгуулагддаг НЭРЭМЖИТ гурван олимпиадад оролцсон сурагчид болон дүүргийн физикийн олимпиадад амжилттай оролцсон сурагчид оролцдогоороо онцлог ба Ази, ОУ-ын физикийн олимпиадад оролцох сурагчдын оноонд тооцогддогоороо онцлог ач холбогдолтой олимпиад юм. Энэ удаа тус олимпиадад хот хөдөөгийн шилдэг 547 хүүхэд оролцсон байна.Уг олимпиадыг Шинэ Монгол техник инженерийн коллеж, Шинэ Монгол технологийн дээд сургууль ивээн тэтгэж, хамтран зохион байгуулсан бөгөөд сургуулийн номын сандаа хаалтын үйл ажиллагааг зохион байгуулав. Мөн манай сургуулийн оюутнууд ирсэн сурагчдад зориулж, сургуулийн физик иж бүрдэл багажуудаар олон төрлийн туршилт хийж үзүүллээ.

 IT ZONE ХХК, ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛАГДЛАА
IT ZONE ХХК, ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛАГДЛАА

IT ZONE ХХК, ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛАГДЛААМонголын мэдээллийн технологийн захзээлийн 30 орчим хувийг эзэлсэн үндэсний хэмжээний томоохон компани болох IT ZONE ХХК нь Шинэ Монгол Технологийн дээд сургуультай хамтран эх орныхоо Мэдээллийн Технологийн салбарын хөгжилд хамтран хувь нэмрээ оруулан ажиллахаар тохиролцож, 2015 оны 2-р сарын 2-ны өдөр хамтран ажиллах санамж бичигт харилцан гарын үсэг зурлаа.Тус гэрээнд тусгагдснаар Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль дээр Ай Ти Зон компанитай хамтарсан сургалт судалгааны лабораторийг байгуулан ажиллуулах, суралцагч оюутан залуусыг тус компаний төсөл хөтөлбөрт оролцуулан ажиллуулах, дадлагажуулах , хамтарсан сэдвээр судалгаа хийн оюуны өмч бүхий эрхээр хамгаалагдсан гарааны компани үүсгэн байгуулах, мөн Ай Ти Зон компаний зүгээс оюутнуудад илтгэл тавих, уулзалт семинар зохион байгуулах гэх зэрэг олон сайхан ажлыг хамтран гүйцэтгэхээр боллоо.

ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮДИЙН ТУРШИЛТЫН ОРЧИН
ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮДИЙН ТУРШИЛТЫН ОРЧИН

Шинэ Монгол технологийн дээд сургуулийн ерөнхий физик, химийн лаборатори нь зориулалтын багаж хэрэгсэл, сандал, ширээ бүхий иж бүрэн лаборатори юм. Физикийн лабораторид физикийн үндсэн зарчимуудыг оюутнуудад таниулах зорилго бүхий 50 гаруй төрлийн туршилт хийх боломжтой 10 төрлийн иж бүрдэл багаж хэрэгслээр тоноглогдсон болно. Эдгээр туршилтуудыг хэмжилтийн утга цуглуулж боловсруулах дижитал төхөөрөмжүүдтэй хослуулж ажиллуулж байгаа бөгөөд энэ нь орчин үеийн шаардлагад нийцсэн лабораторийн цогц шийдэл болж чадсан юм. Химийн Лабораторийн ком багаж хэрэгслээр химийн бүх үндсэн туршилтууд болон бусад сонирхолтой туршилтуудыг хийж байна. Механикийн туршилтын иж бүрдэл 11 төрлийн туршилт хийнэ. 1. Хөдөлдөггүй эргэвчийн шинж чанарыг судлах 2. Хөдөлдөг эргэвчийн шинж чанарыг судлах 3. Эргэвчийн системийн шинж чанарыг судлах 4. Хөшүүрэгийн янз бүрийн тэнцвэрийг судлах 5. Өнцөг үүсгэн үйлчилж байгаа хүчнүүдийн тэнцвэр 6. Эргүүлэгийн тэнцвэр 7. Арааны механизм 8. Налуу гадаргын тэнцвэр 9. Механик хэлбэлзлийг судлах 10. Гукын хуулийн мөн чанарыг судлах 11. Үрэлтийг судлах Шулуун замын хөдөлгөөний иж бүрдэл 18 төрлийн туршилт хйинэ. 1. Хөдөлж байгаа биеийн инерцийг судлах 2. Хөдөлгөөнгүй инерцийн туршилт 3. Шулуун замын хөдөлгөөний туршилт 4. Жигд хурдсах хөдөлгөөний туршилт 5. Үйлчлэл ба хариу үйлчлэлийг судлах 6. Уян харимхай мөргөлдөөнийг судлах 7. Харимхай биш мөргөлдөөнийг судлах 8. Гармоник хэлбэлзэлийг судлах Дууны долгионы туршилтын иж бүрдэл 3 төрлийн туршилт хийнэ: 1. Агаарын баганан дахь долгионы төлөв байдалыг судлах 2. Агаар дахь дууны хурдыг хэмжих, үр дүнг онолын үр дүнтэй харьцуулах 3. Хийн тууш долгионы багцралыг судлах, долгионы уртыг хэмжих Долгионы туршилтын иж бүрдэл 4 төрлийн туршилт хийнэ. 1. Долгионы ойлтыг судлах 2. Долгионы хугаралыг судлах 3. Долгионы дифракцыг судлах 4. Долгионы интерференцийг судлах Цахилгааны туршилтын иж бүрдэл 11 төрлийн туршилт хийнэ. 1. Нээлттэй , тасархай, богино холболтыг үзүүлэх 2. Цуваа холбосон чийдэнгүүдийн шинж чанар 3. Зэрэгцээ холбосон чийдэнгүүдийн шинж чанар 4. Вольтметрийг хэлхээнд холбох 5. Цуваа хоёр батарейн холболт 6. Зэрэгцээ хоёр батарейн холболт 7. Гальванометрээр нэг, хоёр батарейн гүйдэл, чийдэнгүүдийг цуваа холбосон тохиолдолд гүйдэл хэмжих 8. Чийдэнгүүдийн зэрэгцээ холбосон үе дэх гүйдэл хүчдэлийн хамаарал 9. Цуваа холболтын үе дэх гүйдэл эсэргүүцлийн хамаарал 10. Зэрэгцээ холболтын үе дэх гүйдэл эсэргүүцлийн хамаарал 11. Гүйдэл, эсэргүүцлийн цуваа болон зэрэгцээ холимог холботын үе дэх хамаарал Хоёр хэмжээст хөдөлгөөн болон мөргөлдөөний туршилт Долоон төрлийн туршилт хйинэ. 1. 2 хэмжээст хөдөлгөөн,хавтгай дээрх хөдөлгөөнийг судлах, хурдын хэмжилт 2. Эгц босоо шидэгдэх хөдөлгөөн 3. Уян харимхай мөргөлдөөн 4. Нэг хэмжээст дэх уян харимхай мөргөлдөөн 5. Хоёр хэмжээст дахь уян харимхай мөргөлдөөн 6. Харимхай бус мөргөлдөөнийг судлах Чөлөөт уналт, гармоник хэлбэлзэл, Гүкийн хуулийн туршилт Дөрвөн төрлийн туршилт хийнэ. 1. Чөлөөт уналтын үзэгдлийг судлах 2. Чөлөөт уналтын хурдатгалыг тодорхойлох 3. Гармоник хэлбэлзэлийн шинж чанарыг судлах 4. Гукийн хуулийг судлах Гэрлийн үзэгдлүүдийн туршилт 3 төрлийн туршилт хйинэ. 1. Геометр оптикийн үндэс, шэрэл шулуун тарах, гэрэлийн цацрагыг судлах 2. Линз ба толин ойлтын туршилт 3. Интерференц ба дифракцийн туршилт Дулаан тэлэлтийн туршилтийн иж бүрдэл Төрөл бүрийн биетийн дулаан тэлэлтийн туршилтыг үзүүлнэ.

ШМТДС-ИЙН ОЮУТНЫ МЭДЛЭГ ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭ
ШМТДС-ИЙН ОЮУТНЫ МЭДЛЭГ ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭ

Оюутны мэдлэг, чадварыг үнэлэхдээ:• илтгэх чадвар, • бүтээлч чадвар, • төсөөлөн бодох чадвар,• тухайн хичээлийг агуулгыг хэр эзэмшсэн гэсэн 4 шалгуурыг гол үндэслэл болгоно.ШМТДС-ИЙН ОЮУТНЫ МЭДЛЭГ ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭ

“Experimental Project I” тэмцээн боллоо
“Experimental Project I” тэмцээн боллоо

Оюутны судалгааны ажлын гарааг эхлүүлэх, физик, химийн хичээлийн онолын мэдлэгийг практикт хэрэглүүлэх зорилго бүхий "Experimental Project I" тэмцээнийг багш Г.Мөнгөншагай, Д.Баттөгс нар санаачлан зохион байгуулж ШМТДС-ын 11 багийн 26 оюутан оролцлоо. Баг тус бүр өөрсдийн сонирхсон чөлөөт сэдвээр туршилт судалгаа хийсэн. Тэмцээн 10-р сарын 17-нд анх танилцуулгаа гаргаж 12-р сарын 17-н хүртэл нийт 3-н үе шаттайгаар зохион байгуулагдаж илтгэх чадвар, мэдээлэл цуглуулсан байдал, төлөвлөлт, гүйцэтгэл чиглэлээр дүгнэж үнэллээ. 12-р сарын 17-ны өдөр нэгдсэн дүн гарч 1-р байранд Ж.Өнөртүвшин, Ж.Амартүвшин, Ц.Бат-Оргил нар, 2-р байранд Ц.Нармандах, А.Лэгшидпэрэнлэй, Б.Оргил нар, 3-р байранд Б. Батзориг нар шалгарлаа. Тэмцээнд оролцсон нийт оюутнууд Физик I болон Хими I хичээлийн бие даах цагийн оноог тооцуулах боломжтой юм. Оюутнууддаа энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцсонд баяр хүргээд дараагийн тэмцээндээ идэвхтэй оролцохыг уриалж байна.

Энэ хичээлийн жилийн анхны шалгалт.
Энэ хичээлийн жилийн анхны шалгалт.

Энэ хичээлийн жилийн анхны шалгалт.

Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн оюутнууд Говь ХК-ийн үйлдвэртэй танилцлаа.
Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн оюутнууд Говь ХК-ийн үйлдвэртэй танилцлаа.

Монголын нэрийг гадаадад гаргаж буй цөөхөн үйлдвэрийн нэг Говь ХК-ийн үйлдвэрийг 2014 оны 12-р сарын 10-ны өдөр ШМТДС болон ШМТИК-ийн нийт 125 оюутан 6 багш нарын бүрэлдэхүүнтэйгээр үзэж танилцлаа. Говь ХК-ийн үйлдвэр нь 1981 онд байгуулагдсан Монгол улсын анхдагч ноос ноолуурын үйлдвэр юм. Ирээдүйн инженер болох Шинэ Монголын оюутнууд үйлдвэрийн зохион байгуулалт, тоног төхөөрөмжийн ажиллагааг сэтгэл хөдлөн сонирхож байв. Дор бүрээ тэмдэглэл хийж, үйлдвэрийн ажиллагааг дэргэдээс нь харсан нь тэдний хувьд "Мянга сонсохоор, нэг үз" болсон бөгөөд инженер болоод үйлдвэрт ажиллах гэсэн хүсэл эрмэлзлэлийг нь улам бадраасан үр дүнтэй ажил боллоо. Сургуулийн захиргаанаас цаашдаа оюутнуудын мэдлэгийг тэлсэн тэдний сонирхолд нийцсэн ажлыг тогтмол явуулж байх болно.

ШМЭХ-д Япон улсын Коосэн агентлагийн ерөнхийлөгч  айлчиллаа
ШМЭХ-д Япон улсын Коосэн агентлагийн ерөнхийлөгч айлчиллаа

2014 оны 11-р сарын 26-ны өдөр Шинэ Монгол эрдмийн хүрээлэн Япон улсын Коосэн агентлагийн зочдыг хүлээн авлаа. Японы Коосэн агентлагийн ерөнхийлөгч Х.Кобатакэ, тус агентлагийн УЗ гишүүн бөгөөд Сэндай коосэнгийн захирал Т.Үчида, УЗ гишүүн бөгөөд Цүрүока коосэнгийн захирал Я.Като, ерөнхий менежер Х.Кацүхиро нар хүрэлцэн ирлээ. Энэхүү айлчлал нь Японы Коосэн агентлагийн ерөнхийлөгч Х.Кобатакэ гуайн Монгол дахь албан ёсны айлчлал бөгөөд Монгол улсын боловсролын яамтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах болон Монголд үүсгэн байгуулагдсан Коосэн загварын инженерийн сургуулиудтай танилцах зэрэг зорилготой ирсэн байна. Зочид ШМЭХ-тэй танилцан ШМТЕК-ийн оюутнуудад яриа хийж хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан юм. Агентлагийн ерөнхийлөгч Х.Кобатакэ гуай оюутнуудад хандаж хэлэхдээ: "ШМТЕКоллеж бол Монголын нэрийг гаргасан сайн коллеж болж чадна. Та бүхэн бүхий л хүч чадлаа дайчлан суралцаж чадварлаг инженерүүд болж чаднаа гэдэгт итгэж байна" гэв. Монгол уламжлалаа хадгалсан найрсаг хүлээн авалт боллоо гэж ирсэн зочид сэтгэл өндөр буцахдаа дахин уулзахын ерөөлийг дэвшүүлсэн юм.

Урлагийн наадам амжилттай болж өндөрлөлөө
Урлагийн наадам амжилттай болж өндөрлөлөө

ШМТДС, ШМТИК - ийн оюутнуудын урлаг гоо зүйн мэдлэгийг дээшлүүлэх, шинэ уран бүтээл гаргахад дэмжлэг үзүүлэх шилдэг үзүүлбэрүүдийг бэлтгэн нэгтгэх зорилготойгоор урлагийн наадмыг зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа. Ингээд багийн нэгдсэн дүнгээр:1-р байр ШМТДС - н I групп2-р байр ШМТДС - н II групп3-р байр ШМТИК - н II групп тус тус эзэллээ.

Ном хүлээж авах ёслолын үйл ажиллагаа боллоо
Ном хүлээж авах ёслолын үйл ажиллагаа боллоо

АНУ-ын Азийн сан нь өөрийн хэрэгжүүлдэг хөтөлбөрүүдийн нэг болох "Азид зориулсан ном" хөтөлбөрийн хүрээнд Азийн 18 улсад ном, сурах бичиг хандивлаад байгаа юм байна. Америкийн Монгол судлалын төв нь тус сантай хамтран 2013 оноос "Монголд зориулсан ном" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн ба энэ хөтөлбөрт манай сургууль хамрагдаж, 401 ном хүлээж авлаа. Хандивын номыг хүлээж авсан ёслолын үйл ажиллагаа 2014 оны 11-р сарын 12-нд ШМТДС-ийн номын санд боллоо. Тус үйл ажиллагаанд Америкийн Монгол судлалын төвийн (АМСТ) захирал Марк Тасэ, хөтөлбөрийн зохицуулагч Б.Оюундэлгэр нар уригдан оролцож, оюутнууд эдгээр төлөөлөгчидтэй АМСТ-ийн үйл ажиллагааны талаар ярилцаж, бас баярлаж талархсанаа илэрхийлж байлаа.АМСТ-ийн захирал Марк Тасэ ШМТДС-ийн захирал Ч.Ганзоригтой уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль олон улсын чанартай сэтгүүлд нийтлэгдлээ
Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль олон улсын чанартай сэтгүүлд нийтлэгдлээ

FORBES сэтгүүл нь дэлхийн өнцөг булан бүр дэх уншигчдад хүлээн зөвшөөрөгдсөн чанартай нийтлэл, онцлох мэдээллүүдийг хүргэж, мэргэжлийн шинжээчдийн оролцоотойгоор олон улсын хэмжээний чансаа, эрэмбийг тогтоодгоороо алдартай сэтгүүл юм. "Шилдэг их дээд сургуулиуд" онцлох сэдвийн доор гарсан FORBES MONGOLIA сэтгүүлийн 9 дүгээр сарын дугаарт Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль нь Монголын их дээд сургуулиудын чансаа-2014 гэсэн нийтлэлд гарсан байна. Энэ нь тус сэтгүүлийн захиалгаар М-Пи-Эс ХХк, М-Жи-Эл Интернэшнл ХХК, ERG Mongolia ХХК-ууд хамтран Монголд анх удаа хийгдсэн дээд боловсролын үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд буюу их, дээд сургуулиудын чансааг тодорхойлох судалгааны ажил юм.Дээд боловсролын салбарыг илэрхийлж чадахуйц мэдээллийн сан үүслээ гэж мэргэжилтнүүд дүгнэсэн уг судалгаанд урдаа тавьсан зорилго, тэмуулж буй алсын хараа, үйл ажиллагааны агуулга зэргээрээ ялгарч буй технологийн салбарт "цахиур хагалах" сургууль хэмээн манай сургуулийг тодотгосон байна. Энэ бол бидний хувьд бас нэг амжилт билээ.

Японы Их сургуулиудын төлөөлөгчид NMIT-д зочиллоо
Японы Их сургуулиудын төлөөлөгчид NMIT-д зочиллоо

1.Нагояагийн их сургууль (2014 оны 10-р сарын 13-ны өдөр) Нагояагийн их сургуулийн дэд ерөнхийлөгч Ёошихито Ватанабэ (Yoshihito Watanabe) нь "Шинэ Монгол" Технологийн дээд сургуульд зочилж, бакалавр, магистрын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгааны багаж төхөөрөмжөөр туслах боломж, цаашид хоёр сургууль хамтран ажиллах талаар хэлэлцлээ. Уулзалтанд Шинэ Монгол Эрдмийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Ж.Галбадрах, Шинэ Монгол Бүрэн дунд сургуулийн гүйцэтгэх захирал П.Наранбаяр нар оролцов. Нагояагийн их сургуулийн Азийн сателит кампус институтын Монгол дахь салбарын нээлтийн ёслолд Шинэ Монгол Эрдмийн хүрээлэнгийн захирлууд уригдан оролцож, Нагояагийн их сургуулийн Ерөнхийлөгч Мичинари Хамагүчид гадаадын хүнд олгодог Монгол Улсын төрийн дээд шагнал болох Алтан гадас одонг гардан авсанд баяр хүргэж, хүндэтгэлийн дурсгалын зүйл бэлэглэв. Нагояагийн их сургуулийн профессор Хироши Амано болон Исаму Акасаки нар 2014 оны физикийн салбарын Нобелийн шагналыг хүртжээ. Тус сургуулийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын мэдээллийг www.nagoya-u.mn вэб сайтнаас үзнэ үү. 2.Ёкохамагийн Үндэсний их сургууль Япон улсын Ёкохамагийн Үндэсний их сургуулийн дэд захирал Хитоши Ямада 2014 оны 10-р сарын 13-ны өдөр Шинэ Монгол бүрэн дунд сургууль, КООСЭН, дээд сургуульд зочилж, ахлах сургуулийн төгсөгчид болон дээд сургуулийн суралцаж буй оюутнуудаас хамтарсан хөтөлбөрт суралцуулах талаар санал солилцов. Мөн Шинэ Монгол Эрдмийн хүрээлэнгийн дэргэд Ёкохамагийн Үндэсний их сургуулийн хамтын ажиллагааны оффис (Liaison Office) нээх талаар харилцан ярилцаж, ойрын үед хөтөлбөр төлөвлөгөө гаргахаар тохиролцов. 3.Акитагийн их сургууль 2014 оны 10-р сарын 14-ны өдөр Акитагийн их сургуулийн Олон улсын оюутан солилцооны албаны төлөөлөгчид болох Ph.D Akira Imai, Miki Hirata, Mitsuhiro Akatsu нар нь ШМТДС-д зочиллоо. Төлөөлөгчид манай сургуультай танилцсан ба тус албаны гүйцэтгэх захирал Ph.D Akira Imai нь Акитагийн их сургууль дээр шинээр байгуулагдсан Олон улсын нөөц баялаг судлал хэмээх факультетийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөн цаашид хоёр сургуулийн хамтын ажиллагаа, оюутан солилцооны хөтөлбөрийг зохион байгуулах талаар хэлэлцлээ.

IGlobal Их сургуулийн төлөөлөгчидтэй уулзлаа
IGlobal Их сургуулийн төлөөлөгчидтэй уулзлаа

2014 оны 09 дүгээр сарын 15 буюу ШМТДС-ийн нээлтийн үйл ажиллагаанд АНУ-ын IGlobal Их сургуулийн захирал Dr.David Y.Sohn уригдан оролцсон ба энэ үеэр хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсан билээ. Тус их сургуулийн оюутанд үйлчлэх албаны захирал Dustin Cassell, гадаад харилцааны ажилтан Б.Мөнхзул нар 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ШМТДС-д айлчилж, хамтын гэрээнд тусгагдсан зүйлсээс ойрын хугацаанд хийх, төлөвлөх ажлуудыг тодотгож ярилцлаа. IGlobal Их сургууль нь Бизнесийн удирдлагын бакалавр, магистр, Мэдээллийн технологийн бакалавр болон англи хэлний сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг. Энэ хичээлийн жилийн хувьд ШМТДС, ШМТИК, ШМБДС-ийн суралцагчид IGlobal их сургуулийн зуны англи хэлний эрчимжүүлсэн сертификаттай сургалтанд хамрагдах боломжтой. Мөн ойрын хугацаанд манай сургуулийн номын санд ном, сурах бичгийн хандив, тусламж үзүүлэхээр боллоо. Энэхүү сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.iglobal.edu цахим хуудаснаас танилцана уу.

Шинжлэх Ухааныг Дэмжих Японы Нийгэмлэгийн тухай
Шинжлэх Ухааныг Дэмжих Японы Нийгэмлэгийн тухай

Шинжлэх Ухааныг Дэмжих Японы Нийгэмлэг (ШУДЯН)-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын захирал Др. Osamu Wada нь 2014 оны 9 дүгээр сарын 26-нд ШМТДС-д айлчилж, сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, цаашид манай сургуулийг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм. ШУДЯН-ийн Др. Osamu Wada тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Монгол Японы төв дээр өөрийн байгууллагын үйл ажиллагааг танилцуулж, өдөрлөг зохион байгууллаа.Шинжлэх ухааныг хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай, өргөн цар хүрээтэй хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлдэг ШУДЯН нь 1932 онд Японы эзэн хааны санхүүгийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан ба эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг санхүүжүүлэгч Японы тэргүүлэх байгууллагуудын нэг юм.Үйл ажиллагааны гол чиглэл : Судалгааны төслийг санхүүжүүлэх Эрдэмтдийн залгамж халааг дэмжих Олон улсын хамтарсан судалгааг хөгжүүлэх Их сургуулиудын шинэчлэлтийг дэмжих 2013 оны байдлаар ШУДЯН-ийн санхүүжилт 3.4 америк долларт хүрсэн ба дэлхийн 45 орны 85 институттай хамтран ажилладаг байна.Олон Улсын хамтын ажиллагаа, боловсон хүчнийг хөгжүүлэх зорилго бүхий 2 талт хамтын ажиллагаа /Энэ хөтөлбөр нь хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, сургалт зохион байгуулна. Хугацаа нь судалгааны хувьд 1-5 сар юмуу 1-3 жил, сургалт нь 1-2.5 сар бас 1 долоо хоногийн хугацаатай ч байж болно/ Судалгаа, боловсролын төвүүдийг нэмэгдүүлэх /оролцогч талууд нь ижил хэмжээний санхүүжилтийг гаргах үүрэгтэй/ BRIDGE тэтгэлэгт хөтөлбөр: Өмнө нь энэ нийгэмлэгийн бусад хөтөлбөрт хамрагдаж байсан гишүүдийг Японд дахин ирж хамтын ажиллагаа, судалгааны сүлжээгээ бэхжүүлэх боломжоор хангах (2-6 долоо хоног, аяллын зардал). RONPAKU (Диссертаци, PhD) хөтөлбөр: Диссертациа бичсэн судлаачдыг Японд докторын зэрэг хамгаалах боломжоор хангах HOPE уулзалт: Ази-Номхон далайн орнуудын залуу судлаачдыг Нобелийн шагналтнууд болон дэлхийн тэргүүлэх эрдэмтэдтэй харилцаа холбоо тогтоох боломж олгох гэх мэт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

Азийн технологийн институт, ШМТДС-ийн  хамтын ажиллагааны эхлэл тавигдлаа
Азийн технологийн институт, ШМТДС-ийн хамтын ажиллагааны эхлэл тавигдлаа

Азийн Технологийн Институтийн ерөнхийлөгч Worsak Kanok-Nukulchai болон профессор Sanjeev Jayasinghe, Kazuo Yamamoto нар ШМТДС-д айлчлан ирж, дараах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.Сургалтын хөтөлбөрийг харилцан судлах, магистрын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, багш, ажилтан солилцож, туршлага судлах талаар дэлгэрэнгүй ярилцсан юм. АТИ-ийн төлөөлөгчид ШМТДС-ийг бүтэц, зохион байгуулалтын хувьд сайн, сургалтын хөтөлбөрүүдийн сонголт оновчтой, шинэлэг сургууль байна гэж ихэд сайшаасан ба цаашид хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, захирал Д-р, Проф Ч.Ганзоригт өөрийн сургуульд айлчлах урилга гардууллаа.Азийн Технологийн инситут нь 1959 онд байгуулагдсан ба Ази дахь олон улсын анхны институт юм. Тайландад оршдог энэхүү АТИ нь зөвхөн ахисан төвшний сургалт эрхэлдэг ба нийт оюутны 25-30%-ийг Тайланд, 65-70%-ийг гадаадын оюутнууд эзэлдэг байна. Нийтдээ 20 000 гаруй төгсөгчтэй ба тэдгээр нь дэлхийн 90 орчим орны олон улсын байгууллагуудад ажиллаж байна.

​Намрын сайхан нартай өдөр "Анхны аялал" маань амжилттай болж өнгөрлөө
​Намрын сайхан нартай өдөр "Анхны аялал" маань амжилттай болж өнгөрлөө

НАМРЫН САЙХАН НАРТАЙ ӨДӨР "АНХНЫ АЯЛАЛ" МААНЬ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ X/18-нд "Танилцах өдөрлөг 2014" ШМТДС,ШМТИК хамтран цэвэр агаар явган аялал өдөрлөгийг зохион байгууллаа.Багш, ажилчид, оюутан сурагчид Улаанбаатар – Манзушир хийд – Овооны Энгэр жуулчны бааз – Зуунмод – Улаанбаатар гэсэн маршрутаар аялаж, уулын оргил булаалдах, олс таталт, буухиа гүйлт, аялалын ширээ засах зэрэг сонирхолтой тэмцээнүүдийг зохион байгууллаа. Мөн сургуулийн багш нарын баг Төв аймгийн Зуунмод хотын багш нарын багтай сагсан бөмбөгийн нөхөрсөг тоглолт хийж, Зуунмод хотын шинээр байгуулагдсан кино театрт Төв аймгийн үүсэл хөгжлийн тухай баримтат кино, Шинэ Монгол сургуулийн тухай богино хэмжээний кино үзэцгээлээ.

5 богд групын ерөнхийлөгч, Говь хувьцаат компанийн захирал Ц.Баатарсайхан манай оюутнуудад сонирхолтой яриа хийн үнэтэй зөвлөмж өглөө.
5 богд групын ерөнхийлөгч, Говь хувьцаат компанийн захирал Ц.Баатарсайхан манай оюутнуудад сонирхолтой яриа хийн үнэтэй зөвлөмж өглөө.

5 богд групын ерөнхийлөгч, Говь хувьцаат компанийн захирал Ц.Баатарсайхан манай оюутнуудад сонирхолтой яриа хийн үнэтэй зөвлөмж өглөө. Цаашид манай сургуультай технологийн салбарт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэн хот, улсын биологийн олимпиадын мөнгөн медальт оюутан Б.Цэнд-Аюушд  1 жилийн сургалтын төлбөртэй тэнцэхүйц хэмжээний тэтгэлэг гардуулав.

Техник, технологийн салбарт олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай инженерүүдийг бэлтгэх зорилготой “Шинэ Монгол технологийн дээд сургууль”, "Шинэ Монгол техник инженерийн коллеж" хичээлийн шинэ байраа хүлээн авч, хичээлийн шинэ жилээ нээлээ.
Техник, технологийн салбарт олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай инженерүүдийг бэлтгэх зорилготой “Шинэ Монгол технологийн дээд сургууль”, "Шинэ Монгол техник инженерийн коллеж" хичээлийн шинэ байраа хүлээн авч, хичээлийн шинэ жилээ нээлээ.

Техник, технологийн салбарт олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай инженерүүдийг бэлтгэх зорилготой “Шинэ Монгол технологийн дээд сургууль”, "Шинэ Монгол техник инженерийн коллеж" хичээлийн шинэ байраа хүлээн авч, хичээлийн шинэ жилээ нээлээ.

Оюутнууд сангийн аж ахуйд ажиллаж байна
Оюутнууд сангийн аж ахуйд ажиллаж байна

Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн анхны оюутнууд Төв аймгийн Цээл сумын тариа бригадын сангийн аж ахуйд энэ сарын 3-аас 13-ны өдрүүдэд ажиллаж байгаа билээ.   Өнгөрсөн ням гарагт тус сургуулийн захирал Ч.Ганзориг, багш нарын хамт дадлагаар ажиллаж буй оюутнуудтайгаа очиж уулзлаа. Хичээлийн шинэ жилийн анхны өдрүүдийг хамдаа өнгөрөөж, ажил хөдөлмөрийн талбарт танилцаж байгаадаа шинэхэн оюутнууд сэтгэл өндөр байсан юм. Намрын ажилд явдаг сайхан уламжлалыг ахин сэргээж, сангийн аж ахуйд дадлага хийлгэснээр оюутнууд найзалж нөхөрлөх, хөдөлмөрт суралцахын зэрэгцээ хадлан тариа, өвс тэжээл бэлтгэлийн ид үед орон нутгийнхны ажилд их тус дэм болж байна гэж Төв аймгийн Засаг дарга Д.Батбаяр болон бригадын дарга нар манай оюутнуудад ам сайтай байлаа. Энэ сарын 15-ны өдөр нээлтээ хийх Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн багш нар сүлд дуугаа өлгийдөн авсан баяраа хуваалцаж,  шинэхэн дууны үг, аялгууг оюутнууддаа сонсгож, ургацын талбайдаа дуугаа сураад нээлтийн өдөр хамтдаа дуулахыг захиж үлдээсэн юм. Яруу найрагч Б.Ганхүрэлийн шүлэг, Хурд хамтлагийн хөгжимчин Д.Отгонбаатарын аялгуугаар ШМТДС, ШМТИК-ийн сүлд дуу “Мөнхийн хөдөлгүүр- Шинэ Монгол” дуу төрөн гарсан юм. Эх орныхоо хөгжлийн хөдөлгүүр болсон оюутнуудын маань үйлс өндөр, ургац арвин байх болтугай. Төв аймгийн засаг дарга Д.Батбаяр манай оюутнуудтай уулзан өөрийн сангийн аж ахуйд ажиллаж байсан оюутан насны дурсамжаа хуваалцан амжилт хүслээ. “Шинэ залуус” бригади дээр дадлагажиж буй оюутнууд“Цээл-Ур” бригади дээр дадлагажиж буй оюутнууд“Чандмань”, “Баянбүрд”, “Бугын-Ам” бригадиуд дээр дадлагажиж буй оюутнуудИд ажлын үеэрШинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн оюутнууд анх удаа сүлд дуугаа сонсож байна.

“Их сургуулийн ирээдүйн хөгжлийн хандлага, инженерчлэлийн боловсрол”сэдэвт хуралд та бүхнийг урьж байна.
“Их сургуулийн ирээдүйн хөгжлийн хандлага, инженерчлэлийн боловсрол”сэдэвт хуралд та бүхнийг урьж байна.

Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн  нээлтийн үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж буй “Их сургуулийн ирээдүйн хөгжлийн хандлага, инженерчлэлийн боловсрол”сэдэвт хурал, хэлэлцүүлэг  2014 оны 9 сарын 15-ны 14:00-17:00 цагт  Шинэ Монгол Дунд Сургуулийнхурлын их танхимд болно.  Багш, судлаач, оюутан та бүхнийг  урьж байна.Илтгэл хэлэлцүүлэх сургуулиуд:АНУ:          I GLOBAL UNIVERSITY ЯПОН:       YOKOHAMA NATIONAL UNIVERSITY TOKYO INSTITUTE OF TECHNOLOGY KURUME INSTITUTE OF TECHNOLOGY NAGOYA UNIVERSITYTOHOKU UNIVERSITYTOKAI UNIVERSITYТАЙВАНЬ: NATIONAL PINGTONG UNIVERSITY NATIONAL TAIWAN UNIVERSITYMEIHO UNIVERSITY.  Дэлгэрэнгүй мэдээллийг  99055011, 94941097 утсаар авч болно. 

Шинэ Монгол Технологийн Дээд сургуулийн багш, удирдлагууд 9-р сарын 1-ны өдөр анхны оюутнуудтай уулзан, зөвлөгөө өгч ярилцлаа.
Шинэ Монгол Технологийн Дээд сургуулийн багш, удирдлагууд 9-р сарын 1-ны өдөр анхны оюутнуудтай уулзан, зөвлөгөө өгч ярилцлаа.

Шинэ Монгол Технологийн Дээд сургуулийн багш, удирдлагууд 9-р сарын 1-ны өдөр анхны оюутнуудтай уулзан, зөвлөгөө өгч ярилцлаа.

ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬД УЛСЫН ОЛИМПИАДЫН АВАРГУУД ЭЛСЭН ОРЛОО
ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬД УЛСЫН ОЛИМПИАДЫН АВАРГУУД ЭЛСЭН ОРЛОО

Овог нэр Олимпиадад эзэлсэн байр Бат-Эрдэнэ Бат-Амгалан 2014 оны улсын физикийн олимпиадын алтан медаль; Азийн физикийн олимпиадын хүрэл медаль Манлайбаатар Төгсбаясгалан 2014 оны улсын физикийн олимпиадын мөнгөн медаль Батболд Цэнд-Аюуш 2014 оны улсын биологийн олимпиадын мөнгөн медаль  Буянтогтох Батзориг 2013, 2014 оны улсын физикийн олимпиадын хүрэл медаль Жавхлантөгс Өнөртүвшин 2013 оны улсын физикийн олимпиадын хүрэл медаль, 2014 оны хотын физикийн олимпиадын хүрэл медаль Баярсайхан Түшиг 2013 оны хотын биологийн олимпиад II байр, улсад VIII байр Баяраа Энхсайхан 2014 онд МУБИС -ийн зохион байгуулсан физикийн олимпиадын хүрэл медаль Жавхлантөгс Амартүвшин 2012 оны хотын физикийн олимпиадын мөнгөн Батжаргал Доржзодовсүрэн 2013 оны хотын физикийн олимпиадын тусгай байр

Тайвань-Монголын хамтарсан олон улсын хурал 2014 оны 7 сарын 9 - 10 -ны өдрүүдэд зохион байгуулагдана
Тайвань-Монголын хамтарсан олон улсын хурал 2014 оны 7 сарын 9 - 10 -ны өдрүүдэд зохион байгуулагдана

Та бүхнийг Тайвань-Монголын хамтарсан олон улсын хуралд оролцохыг урьж байна Тайвань-Монголын хамтарсан олон улсын хурлын хүрээнд, ерөнхий боловсролын сургуулийн сурагч багш нарт зориулан “Hands-on activities” буюу хими, физик, биологийн чиглэлийн сонирхолтой практик туршилтууд явагдах гэж байна. Сонирхсон сурагч, багш нар нээлттэй оролцоно уу. Сургалтын зорилго: Ерөнхий боловсролын сурагч багш нар болон байгалийн ухааны чиглэлээр цаашид мэргэших гэж буй хүүхэд залуучуудын оролцоотой хими, физик, биологийн сонирхолтой туршилтуудыг, Тайваны Үндэсний Их Сургуулийн профессортой хамтран явуулах ба хүүхэд залуучуудад байгалийн шинжлэх ухааны талаар мэдлэг өгөх, лабораторийн туршилтууд хэрхэн явагддаг талаар мэдээлэл олгоход энэхүү үйл ажиллагааны гол зорилго оршино. Хаана: Шинэ Монгол Бүрэн Дунд Сургууль Хэзээ: 2014 оны 7 дугаар сарын 10 /08:30-12:00/ Зохион байгуулагч: Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль, Тайваны Үндэсний Их Сургууль Холбоо барих: Б.Нарантуяа, утас: 99684827, narantuyabatpurev@gmail.com

“MIT ба Энтрепренер шинжлэх ухааны үүсэл хөгжил” ном монгол хэлнээ орчуулагдан гарлаа
“MIT ба Энтрепренер шинжлэх ухааны үүсэл хөгжил” ном монгол хэлнээ орчуулагдан гарлаа

Америк болон дэлхийн өнцөг булан бүрт түгсээр буй их сургууль - аж үйлдвэрийн хамтын ажиллагааны шинэ үлгэр загварыг бий болгосон анхны их сургууль Массачусеттсийн Технологийн Их Сургууль (МIТ) - ийн түүхэн замнал болон их сургуулийг эдийн засгийн хөдөлгүүр болгон өөрчлөн хувиргах нарийн ээдрээтэй явцыг задлан шинжилсэн Хэнри Эцковицийн бүтээлийг орчуулагч Г.Содномдорж эх хэлнээ хөрвүүлжээ. Их сургууль-аж үйлдвэр-засгийн газар гэсэн шинэлэг харилцаа, шинэчлэгч санаа нь орчин үеийн эдийн засгийн найдвартай хөгжлийн баттай үндэс болсон тухай уг номонд өгүүлнэ. Xенри Эцковиц (Неnry Etzkowitz)-ийн бичсэн энэ ном нь зөвхөн МIТ-тэй холбоотой төдийгүй энтрепренер их сургууль, иннoвaци болон эдийн засгийн хөгжлийн бүхий л хүрээг сонирхдон судалдаг хүн бүхний анхаарлыг ихээр татах болжээ. Ийнхүү сүүлийн жилүүдэд эрчимтэй яригдаж байгаа инновац, өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх, дээд боловсролын шинэтгэлийг хэрэгжүүлэхэд тэдгээрийг манлайлж , гардан хэрэгжүүлж байгаа улс төрч, бодлого боловсруулагч ,судлаач , бизнесмен, их сургууль, шинжлэх ухааны байгууллагын шинэ удирдлага, инженер, профессоруудын заавал унших ёстой маш чухал ном цагаа олон тэдний ширээнээ эх хэлнээ дэлгэгдлээ. Уг номыг энэ онд нээгдэж хийж буй “Үнэн мэдлэг, бүтээлч оюун” уриан дор “тогтвортой нийгмийг цогцлоox, дэлхийн тэргүүлэх 100 их сургуулийн нэг болох” хэтийн зорилго бүхий Монголын анхны өндөр технологийн дээд сургууль - Шинэ Монгол технологийн дээд сургууль (NMIT) ивээн тэтгэжээ.

ШИНЭ МОНГОЛ технологийн дээд сургуулийн ЛОГО зохиох уралдааны ялагчид шагналаа гардан авлаа.
ШИНЭ МОНГОЛ технологийн дээд сургуулийн ЛОГО зохиох уралдааны ялагчид шагналаа гардан авлаа.

ШИНЭ МОНГОЛ технологийн дээд сургуулийн ЛОГО зохиох уралдааны II байранд Б.Даваадорж, III байранд Х.Билгүүн нар тус тус шалгарч шагналаа гардан авлаа. Жич: I байрны болзлыг хангахуйц лого оролцоогүй тул тодруулаагүй болно. Бүтээлээ ирүүлсэн нийт оролцогчдоо талархал илэрхийлье Суруулийн захиргаа 2014.06.16

Сайн уу Сайнаа
Сайн уу Сайнаа

Сайн уу Сайнаа

ДЭЛХИЙД ЭХНИЙ 100-Д БАГТАХ ТОМ ЗОРИЛГОТОЙ
ДЭЛХИЙД ЭХНИЙ 100-Д БАГТАХ ТОМ ЗОРИЛГОТОЙ

Шинэ Монгол” технологийн дээд сургууль дэлхийд эхний 100-д багтах том зорилготой Монгол хүн, монгол инженер нанотехнологи, биотехнологи, биоанагаах, химийн инженерчлэлийн салбарт цахиур хагалах цаг ойрхон иржээ. Энэ бүхний үндсийг “Шинэ Монгол” технологийн дээд сургууль тавих гэж байна. Энэ талаар “Шинэ Монгол” технологийн дээд сургуулийг үүсгэн байгуулагч “Шинэ Монгол” дунд сургуулийн ерөнхий захирал Ж.Галбадрах, МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн дэд захирал, доктор, профессор Ч.Ганзориг нартай ярилцлаа. -“Шинэ Монгол” технологийн дээд сургуулийн танилцуулгад дурдагдсан “антрепренёршип” гэсэн үг анхаарал татлаа. Энэ үгний учрыг тайлбарлаж өгөхгүй юу?  Ч.Ганзориг:- Сүүлийн үед их сургуулиудын хөгжлийн хандлага нь сургалт, судалгаанаас гадна нийгэм эдийн засгийн хөгжил рүү илүү чиглэж байна. Өөрөөр хэлбэл, корпорацын буюу санхүү эдийн засаг, зээл, биржийн систем дээр ажилладаг их сургуулиудыг ерөнхийд нь “антрепренёршип үзэл баримтлалтай их сургууль” гэж нэрлээд байгаа юм. Одоогийн их сургуулиуд улсын төсвөөс их хэмжээний санхүүжилт авч чаддаггүй шүү дээ. Төрийн болон хувийн их дээд сургуулиуд бол сургалт судалгаа гэсэн үндсэн үйл ажиллагаагаа явуулахаас хэтрэхгүй. Бид үүн дээр нэмээд нийгэм эдийн засагт чухал үүрэгтэй корпорацын үйл ажиллагаа явуулах юм. Энэ нь санхүүгийн хувьд бие даах чадвартай их сургуулийн менежментийн тогтолцоо гэсэн үг. Орчин үед олон улсад хүчтэй гарч ирж байгаа их сургуулийн хэлбэр л дээ. -Ер нь ийм “антрепренёр их сургууль Монголд танайхаас өөр байна уу? Ж.Галбадрах:- Одоогийн байдлаар ийм загвар, чиглэлийн сургууль Монголд алга. Харин энэ талын үг, хэлбэрүүд нэлээн хэрэглэдэг болсон байна лээ. Жишээлбэл, хувийн хэвшлийнхэн сүүлийн үед “Компанийн засаглал” гэсэн нэр томъёог хэрэглээд байгаа шүү дээ. -Хууль эрх зүйн хувьд Монголын боловсролын тогтолцоонд хэр нийцэх юм бол? Ч.Ганзориг:- Энэ талын эрхзүйн тогтолцоо Монголд нэлээн сайн боловсорсон. Өнгөрсөн жил л гэхэд Инновацын тогтолцоо батлагдсан. Мөн шинжлэх ухаан технологийн чиглэлийн хуулиуд ч нэлээн цэгцэрлээ. Одоо үүнийг бодит байдал дээр хэрхэн хэрэгжүүлэх л асуудал үлдсэн. Өмнө нь их сургууль гэдгийг сургалт гэдэг үндсэн процесс, судалгаагаар л төсөөлдөг байсан. Орчин үед бол их сургууль өөрөө өөрийнхөө эрхээр хамгаалагдсан шинэ мэдлэг, шинэ технологид тулгуурлан компани байгуулдаг болсон. Монголчилбол “Гарааны компани” байгуулна гэсэн үг л дээ. Ингэхдээ гаднаас технологи хуулбарлах биш, цэвэр өөрийнхөө технологи дээр суурилж компаниа байгуулж ажилладаг. Бид энэ чиглэл рүү нэлээн хүчтэй орох бодолтой байгаа. -“Гарааны компани” гэдгийг тайлбарлаж өгөхгүй юу. Энгийн компаниас юугаараа ялгарах вэ? Ж.Галбадрах:- Их сургуульд нэг профессор байлаа гэж бодъё. Түүнийгээ тойроод хэдэн оюутантай. Харин профессор нь сургуультайгаа гэрээ хийгээд компаниа байгуулж ажиллана. Жишээ нь, нэг компаниас дээж авч шинжилж өгье л дөө. Мэдээж тэндээсээ төлбөртэй. Төлбөрөөсөө багаж, тоног төхөөрөмж ашигласны хөлсийг их сургуульдаа өгнө. Цаана нь гарсан ашгаа профессорын баг нь авна. Энэ зарчмаар ажилласнаар профессорын баг илүү хүчтэй болж ирнэ. Хийж байгаа судалгаа нь ч амьдралд бодитой хэрэгжинэ гэсэн үг. -Танай сургуулийн санал болгож буй мэргэжлүүд байгалийн шинжлэх ухаанд суурилсан гэж байсан. Яагаад заавал байгалийн шинжлэх ухаанд суурилсан юм бэ? Ч.Ганзориг:- Байгалийн  шинжлэх ухаан бол технологийн их сургуулиудын үндсэн суурь шинжлэх ухаан л даа. Монголд математик, хими, физикийн сонгоны анги гэж байдаг. Эдгээр сонгоны ангийг төгссөн хүүхдүүд манайд ороод ирлээ гэхэд аль салбараар нь түлхүү сургах хэрэгтэй вэ гэдгийг бодолцоно. Мөн сонирхлыг нь дагуулаад манай элсүүлж байгаа нанобиотехнологи, нано-инженерчлэл, химийн инженерчлэл, механик инженер, цахилгааны инженер, иргэний ба үйлдвэр лэлийн барилга гэсэн долоон мэргэжлийн аль нэгээр нь сургана. Ер нь эдгээр мэргэжлүүд дэлхийд ид хүчээ авч эхэлж байгаа өндөр технологийн чиглэлүүд байхгүй юу. Монголд бол энийг сайн ойлгож, хүлээж авахгүй байна л даа. -Зарим хүн “Дэлхийд дөнгөж хүчээ авч гарч ирж байгаа мэргэжлээр Монголд хүн сургана гэж үү” гэж гайхаж, эргэлзсэн байдлаар хандаж болох юм. Энэ асуултад та бүхэн ямар хариулт өгөх бол? Ч.Ганзориг:- Био-, нанотехнологийн чиглэлийн их сургуулиудад Америкийн, эсвэл Монголын гэсэн стандарт байдаггүй. Зөвхөн “Дэлхийн” гэсэн нэг л стандарттай. Тэр стандартыг Монгол Улс оруулж ирэх ёстой. Яагаад гэвэл, Монгол бол уул уурхай хөгжиж байгаа орон. Мөн хүн ам цөөтэй. Гэхдээ байгалийн баялаг ихтэй улс. Энэ утгаараа өндөр технологийг мөн хими технологийг зайлшгүй хөгжүүлж, дотооддоо боловсон хүчин бэлдэх ёстой. Энэ нь Монгол Улсын хөгжлийн нэг гарц, түлхүүр болох учиртай. -Тэгвэл энэ чиглэлээр багшлах боловсон хүчний асуудлыг хэрхэн шийдэх вэ? Ж.Галбадрах:- Наад асуудал чинь л биднийг яаран энэ ажлыг эхлүүлэх нэг шалтгаан болсон юм. Ганзориг багш маань МУИС-д химийн болон бас нано-инженерчлэлийн доктор, профессор хүн. Одоогоор МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн дэд захирал, Хими, химийн инженерчлэлийн сургууль, хими технологийн тэнхимийн профессороор ажиллаж байгаа. Мөн Наношинжлэх ухаан, нанотехнологийн төвийн захирал хүн л дээ. Тэгэхээр өөрийнх нь гарын шавь нар гадаад, дотоодод нанотехнологийн чиглэлээр сурч байна. Миний хувьд “Шинэ Монгол” бүрэн дунд сургуульдаа байгалийн чиглэлд нэлээн хүч тавьж сургалт явуулсан. Бараг 230-аад хүүхдийг Японд сургасан байх. Тэдний 160-аад нь байгалийн шинжлэх ухаан, техник технологийн чиглэлээр үргэлжлүүлэн суралцсан. Одоо анхны төгсөгчид нь тэндээ магистр, доктор хамгаалаад байна. Тэд маань буцаад Монголдоо ирэх чин хүсэлтэй байгаагаа илэрхийлдэг. Харамсалтай нь, энд тэдэнд зориулсан ажлын байр алга. Жишээлбэл, био-анагаахын чиглэлээр Японд сурч, доктор хамгаалсан хүүхдүүд маань Монголдоо ирж багшилмаар байна гэдэг. Гэтэл Монголын их сургуулиудад тэр салбар, тэнхим, ажлын байр нь алга. Манай сургууль энэ бүх бааз суурь, хөрсийг бэлдэх үндэс суурь нь болох учиртай. -Одоо цаасан дээр байгаа үйлдвэрүүд 5-10 жилийн дараа бодитойгоор сүндэрлэнэ. Тэр үетэй “Шинэ Монгол” технологийн сургуулийн анхны болон хоёрдагч, гуравдагч төгсөгч нар хөдөлмөрийн зах зээлд гарж байх үетэй давхцах бололтой. Ж.Галбадрах:- Тэгэлгүй яахав. Хоёрдугаарт, Монголоос гаднын технологийн их сургуулиуд магистр, доктор антад оюутан их авъя гэдэг юм. Одоо ч гэсэн Токиогийн их сургууль био-анагаахын чиглэлээр хүүхэд авъя л гэж байгаа. Гэвч хэлний асуудал нэлээн бэрхшээл учруулж байна. Бид бол хүүхдүүдээ бакалавр хүртэл нь эндээ сайтар бэлтгэнэ. Мэдээж магистр нь ч гэсэн давхар явна л даа. Гэхдээ үнэхээр сайн оюутнуудаа гадаадад магистр, докторт сургана. Үүнд нэлээн цаг хугацаа орох байх. Гэхдээ тэнд сайн мэргэжилтнүүд бэлтгэгдээд гараад ирнэ. Тэд маань эргэж ирээд энэ сургуулийг авч явна. Өшөө нарийн мэргэжилтнүүдийг бэлтгэнэ. Тэр үеийг 2020 он гэж төсөөлье л дөө. Тэр үед манай улс юугаараа хөгжих юм. Ямар технологи гаргаж ирэх юм гэдэг нь тодорхой болоод гараад ирнэ. Манай сургууль нэлээн хүчтэй, материаллаг бааз суурь бэхэжсэн байна гэж төсөөлж, зорьж байгаа. -Оюутнуудаа гадаад сургана гэлээ. Гадаад харилцааныхаа талаар сонирхуулахгүй юу? -Сүүлийн үед “Дэлхийн боловсролыг Монголдоо эзэмшье” гэсэн сурталчилгаа их явуулдаг болж. Хэлний курс хүртэл энэ уриаг хэлж байх шиг. Танай танилцуулгад ч гэсэн энэ үг харагдсан. Тэгэхээр “Шинэ Монгол” сургуулийн бусдаас ялгарах онцлог юу вэ?Ж.Галбадрах:- Манай сургууль цаасан дээр байгуулагдаж байх үеэс л хамтарч ажиллах санал гаднаас их ирэх болсон. Японоос л гэхэд 18 сургууль хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байна. Сонирхуулахад, Японд технологийн чиглэлийн маш олон сургууль бий л дээ. Сайн ч бий, дундаж нь ч байгаа. Ер нь нэгэн үе Японд технологийн сургуулиуд олноороо бий болсон юм билээ. Одоо бол зарим нь хаагдахдаа хүрсэн. Учир нь, тэр үед төрөлт их байсан. Харин одоо бол төрөлт багассан буюу суралцах хүүхдийн төө буурсан хэрэг. Тийм учраас манайхтай хамтарч ажиллах сонирхол их байдаг юм. Японы сургуулиудтай хоёр жилийг нь Монголд, үлдсэн хоёрыг нь Японд сурах, эсвэл энд гурван жилийг нь, нэг жилийг нь тэнд сургах хувилбар ч байж болно. Ч.Ганзориг:- Дэлхийн жишиг гэдэг бол стандарт гэсэн үг л дээ. Яагаад гэвэл дэлхий дээр инженерийн сургуульд хэрэглэж байгаа багаж, тоног төхөөрөмж, мэргэжлийн сургалтын хөтөлбөр гээд нэг л стандартынх байдаг. Бид үүнээс өөрөөр Монголын хувилбарыг гаргаж ирнэ гэж байхгүй. Мэдээж сургалтад өөрийн орны онцлогыг тусгана. Тэгэхээр бид технологи, инженерчлэлийн чиглэлээр номер нэг АНУ-ын Массечутесын их сургуулийн сургалтын хөтөлбөр, жишгээр сургалтаа явуулах юм. Судалгаа бол Монголын өөрийн онцлогт тохирсон, нөөцөд тулгуурласан, хүн ам, улсын хөгжлийн бодлого, эрэлтэд суурилсан судалгааг хийнэ. Манай сургуулийн онцлог бол энэ. Бид бакалаврын төвшинд дэлхийн ямар ч шинэ мэдлэг, шинэ технологийг хүлээж авах чадварыг маш сайн суулгаж өгнө. Зөвхөн сургалт ч гэлгүй өөр олон чиглэлээр хүүхдүүдийнхээ авъяас чадварыг нь хөгжүүлнэ. Мөн Монголд биотехнологи болон аж үйлдвэрийн технологи хөгжих бүрэн боломж бий. Энэ чиглэлээр төрийн бодлого ч гарсан. Одоо хамгийн чухал эхний хийх зүйл бол бэлтгэгдсэн хүний нөөцийг бэлдэх хэрэгтэй. Манайх яг энэ чиглэлээр буюу аж үйлдвэрийн мөн инженерчлэлийн салбарт хүчтэй орох мэргэжилтнүүд бэлдэхийг зорьж байна. Ж.Галбадрах:- Ганзоригийн докторын яриад байгаа стандартын дагуу математикийн хичээлийг хэдэн цагаар үздэг юм. Хими технологийн хичээл үзэхэд ямар сурах бичгийг, ямар хэмжээнд үзэх юм. Тэр бүгдийг мөрдөнө, дэлхийн стандартаар нь заана. Түүнээс биш, бид өөрсдийнхөө арга барилаар хичээл заах гээд байгаа юм биш. -Ингэхэд сургууль хаана байрлах билээ. Сургууль байгуулахад шаардагдах санхүүгийн асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ? Ж.Галбадрах:- Есөн давхар барилгатай технологийн сургууль маань “Шинэ Монгол” дунд сургуулийн ард талд сүндэрлэх болно. Бүх зөвшөөрлөө хууль ёсны дагуу авсан байгаа. Энэ жилдээ дунд сургуулийнхаа байранд хичээллэнэ. Ирэх жил шинэ байрандаа орно. Санхүүгийн хувьд мэдээж хэцүү л дээ. Үүсгэн байгуулж байгаа бид хоёр бол хоёулаа багш хүмүүс. Тийм учраас мэдээж зээл авна. Мөн гадна дотнын хөрөнгө оруулагчдад хандаж байна. Бас бид хоёр дээр нэмэгдээд том хөрөнгө оруулагч маань болох Монголын томоохон бизнесмэн байгаа. Тэр хүн бид хоёрыг дэмжиж байгаа гэх үү дээ. Түүнээс биш сургуулийн байгууллага ашиг олохгүй шүү дээ. Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага гэсэн статустай байгаа. Ерөнхийдөө бол санхүүгийн найдвартай ар талаа босгочихсон гэж хэлж болно. Зээл авах банктайгаа ярьж тохирсон, хөрөнгө оруулагч маань тодорхой хувийг нь гаргана. Мэдээж бид гарааныхаа хөрөнгийг гаргана. -Сургалтын төлбөрийн хувьд ямар байх бол? Ж.Галбадрах:- Сургалтын жилийн төлбөр таван сая төгрөгөөс эхэлнэ. Кредит цагаар ярьдаг юм л даа. Тэгэхээр нэг кредит цаг нь 160 мянган төгрөг. Жилд 30 кредит, дөрвөн жилд 120 кредит болно гэсэн үг. -Би хувьдаа Монголын нөхцөлд бага биш мөнгө гэж харж байна. Тэгэхээр танай сургуулийг төгссөн хүүхдүүдийн мэргэжил, хөдөлмөрийн үнэлэмж нь ямар байх бол гэдгийг эцэг, эхчүүд сонирхох болов уу? -Мөнгө дагаж чанар гэж ярьдаг. Дэлхийн их сургуулиудын ранг гэж байдаг. Манай сургууль ирээдүйд дэлхийд эхний 100-д орж ирнэ гэдэгт итгэлтэй байгаа. Энэ шалгуур бол их өндөр л дөө. Манай МУИС гэхэд л 2000-3000-д явдаг шүү дээ. Жишээ нь, дунд сургуулиудын сургалтын чанарын баталгааг төгсөгчдөө 100 хувь их дээд сургуульд элсүүлж чадаж байна уу. Цаашилбал, гадаад, дотоодын их сургуульд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж чадаж байна уу гэдгээс нь хардаг. Манай “Шинэ Монгол” дунд сургууль энэ шаардлагыг бүрэн хангаж ажиллаж байгаа. Түүн шиг технологийн сургууль маань ч энэ шаардлагыг хангаж ажиллах болно. Түүнчлэн бид нийт төгсөгчдийнхөө 60-70 хувийг гадаадын их, дээд сургуулиудад сургана гэж төлөвлөж байгаа. Хүүхдүүд маань гадаадад илүү сайн боловсрол эзэмшээд ирнэ. Гэхдээ тэр салбар нь Монгол Улсад яаж хөгжих үү гэдгээс олон зүйл хамаарна. Бид бол тэр чиглэлийг нь Монголдоо хөгжүүлнэ. Тэр хэрээр манай хүүхдүүдийн үнэлэмж ч өндөр байх болно. Жишээ нь, барилгын чиглэлээр төгссөн хүүхэд сарын таван сая төгрөгөөс доош цалин авахгүй л гээд зогсч байх жишээтэй. Яагаад гэвэл, сургалтын чанар чансаа нь ийм үнэлэмжид хүргэнэ. -Жилд хэчнээн оюутан төгсгөнө гэж төлөвлөж байгаа вэ? Ж.Галбадрах:- Жилд 175 гэсэн хяналтын тоотой л доо. Гэхдээ заавал энэ тоонд тулгаж авахгүй. Энэ жил гэхэд 120 оюутан элсүүлнэ гэж тооцож байгаа. Яваандаа сургууль маань өргөжинө. Багшлах боловсон хүчин, мэргэжлийнхээ тоог ч нэмнэ. -Төрөөс хэрэгжүүлж байгаа 70.000 зэрэг “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т танай оюутнууд адилхан хамрагдаад л явна биз дээ? Ж.Галбадрах:- Тэгэлгүй яахав, бүх л тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдана. Оюутны 70.000-аа ч авна. -Үүнээс гадна профессорын багт хамрагдаж байгаа оюутнууд судалгааныхаа чиглэлээр ажиллаж олсон орлогоос хувь хүртэх боломж бий юү? Ж.Галбадрах:- Яг л компанийн ажилтан шиг явна гэж ойлгох хэрэгтэй. Нэг төсөл хэрэгжлээ гэж бодъё. Тэр төсөл дээр оюутнууд гүйцэтгэгчээр орж ирж байгаа учраас хувиа хүртээд л явна. Мөн төлбөрөө хөнгөлүүлэх зэрэг олон нөхцөл байж болно. Ер нь бол оюутны өөрийнх нь судалгааны ажил ч байж болно шүү дээ. Тайваны их сургуулиуд бол энийг мундаг хийсэн байдаг юм билээ.