Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

МУ-ын гавьяат багш, академич Д. Цэвэгмидийн нэрэмжит "Биологийн улсын XXV олимпиад" 2015.04.24 – 26-ны хооронд амжиллтай болж дүнгээ гаргалаа

27.04.2015

МУ-ын гавьяат багш, академич Д. Цэвэгмидийн нэрэмжит "Биологийн улсын XXV олимпиад" 2015.04.24 – 26-ны хооронд амжиллтай болж дүнгээ гаргалаа.

Биологийн олимпиадад оролцон эхний 3 байрт шалгарсан сурагчдын удирдагч багш нарт талархал, мөнгөн шагнал, дурсгалын зүйл гардууллаа. Мөн медальт болон тусгай байр эзэлсэн сурагчдад ШМТДС-д хөнгөлөлттэй суралцах эрхийн бичиг гардуулав.

ШМТДС-д 2013 оны улсын биологийн олмипиадын алтан медальт, 2014 оны олон улсын биологийн олимпиадын анхны хүрэл медалийн эзэн Б.Эрдэнэболд болон 2014 оны улсын биологийн олимпиадын мөнгөн медальт Б.Цэнд-Аюуш нар суралцаж байгаа юм. Биологийн салбарын хүчтэй инженерүүд манай сургуулиас төрөн гарах нь дамжиггүй юм.

ШМТДС нь 2015 оны математик, хими, физик, мэдээлэл зүйн улсын олимпиадуудыг дэмжин хамтран ажилласан бөгөөд медальт байр эзэлсэн сурагчдад 100 хувь, шагналт байр эзэлсэн сурагчдад 75 хувь хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгийг нийт 27 сурагчдад гардуулсан байна. Мөн тус олимпиадуудад оролцохоор ирсэн аймгийн олимпиадад амжилттай оролцсон сурагчдад 50-75 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгийг нөхөж гардуулахаар тогтоод байна. Түүнчлэн сурагчдаа амжилттай бэлтгэсэн 14 багш нарыг талархлын бичиг, мөнгөн шагнал, гарын бэлгээр шагнаж урамшууллаа.

ШМТДС нь цаашдаа ч байгалын ухааны салбарын улсын олимпиадуудыг дэмжин хамтран ажиллах бөгөөд амжилттай оролцсон нийт багш сурагчдадаа баяр хүргээд дараагийн шатны олон улсын олимпиадад нь өндөр амжилт хүсье.