Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

МУИС-ийн ХШУИС-аас зохион байгуулсан "Улсын электроникийн 18-р олимпиад" 2022.05.07-05.08 өдрүүдэд зохион байгуулагдаж ШМТДСургуулийн оюутан залуус амжилттай оролцлоо.

10.05.2022

12 багийн 60 оюутнаас бодлогын тэмцээний ганцаарчилсан оноогоор цахилгааны инженерийн 4-р курсын оюутан Д. Сүхбат шагналт 5-р байранд шалгарч, ивээн тэтгэгчийн мөнгөн шагналаар шагнагдав.

Багийн дүнгээр Б. Энх-Амгалан удирдагчтай ШМТДС-ийн баг 3-р байранд шалгарч хүрэл медал, мөнгөн шагнал хүртэв.Багийн гишүүд:Цахилгааны инженерийн 4-р курсын оюутан Г.Анхзаяа, Б.Ган-Эрдэнэ, Д.Сүхбат, Л.Нямдаваа, 3-р курсын оюутан Б.Тэмүүлэн нар оролцов.

Эрдэм шинжилгээний хуралд 9 их дээд сургууль коллежийн 16 эрдэм шинжилгээний өгүүлэл хэлэлцэснээс цахилгааны инженер ба үйлдвэрлэлийн автоматжуулалт мэргэжлийн оюутан Б.Ган-Эрдэнэ 2 бүтээлээр оролцсон ба - "Газар хөдлөлтийн симуляцийн нэг тэнхлэгт сэгсрэх ширээний дизайн ба хөгжүүлэлт" бүтээлээр 1-р байр - "PCB боловсруулах гурван тэнхлэгт CNC машин зохион бүтээх" бүтээлээр 4-р байр тус тус эзлэв. Цахилгааны инженерийн 4-р курсын оюутан Г.Анхзаяа "Утасгүй сүлжээнд суурилсан гэрэлтүүлгийн систем бүтээл" бүтээлээр 5р байр эзлэв. Нийт амжилт гаргасан оюутан залуусдаа цашдын сурлага, хөдөлмөр, судалгааны ажлын өндөр амжилт хүсье. Эрдэм шинжилгээний хурлын бичлэгийг:https://www.youtube.com/watch?v=-Hl3Tn0POSI&t=1822sОлимпиадын дүн мэдээг:http://elec-olympiad.num.edu.mn/%d1%8d%d1%88%d0%b8-%d0.../