Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

МУГБагш Р.Бавуудоржийн нэрэмжит “Шигшээ сорилго” физикийн олимпиад 7 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа

10.02.2015

Шигшээ сорилго олимпиад нь өмнө нь зохион байгуулагддаг НЭРЭМЖИТ гурван олимпиадад оролцсон сурагчид болон дүүргийн физикийн олимпиадад амжилттай оролцсон сурагчид оролцдогоороо онцлог ба Ази, ОУ-ын физикийн олимпиадад оролцох сурагчдын оноонд тооцогддогоороо онцлог ач холбогдолтой олимпиад юм. Энэ удаа тус олимпиадад хот хөдөөгийн шилдэг 547 хүүхэд оролцсон байна.

Уг олимпиадыг Шинэ Монгол техник инженерийн коллеж, Шинэ Монгол технологийн дээд сургууль ивээн тэтгэж, хамтран зохион байгуулсан бөгөөд сургуулийн номын сандаа хаалтын үйл ажиллагааг зохион байгуулав. Мөн манай сургуулийн оюутнууд ирсэн сурагчдад зориулж, сургуулийн физик иж бүрдэл багажуудаар олон төрлийн туршилт хийж үзүүллээ.