Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Монгол улсын их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим нь оюутны улсын програмчлалын олимпиадыг энэ жил зохион байгууллаа

09.05.2022

Монгол улсын их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим нь оюутны улсын програмчлалын олимпиадыг энэ жил зохион байгуулж байгаа бөгөөд МУИС-ийн түүхт 80 жилийн ойг тохиолдуулан уг ойн нэрэмжит болж байгаагаараа онцлогтой боллоо. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас сүүлийн хоёр жил тасалдаад байсан уг олимпиадыг энэ жил өргөн цар хүрээтэй зохион байгуулахаар төлөвлөн ажиллаа. Энэ удаагийн олимпиадад төр, хувийн хэвшлийн 10 гаруй их дээд сургуулиас алгоритм, програмчлалын шилдэг 50 гаруй оюутан хоёр өдрийн турш тус бүрдээ 100 онооны дөрвөн бодлогыг 4 цагийн хугацаанд бодож уралдах ба оролцогчдын бичсэн программыг хиймэл оюунд суурилсан автомат системээр шалгаж, хүний оролцоогүйгээр дүгнэлээ. Мөн олимпиадын үеэр оюутны бүтээлийн уралдаан зохион байгуулагдлаа. Шинэ Монгол технологийн дээд сургууль - с тус олимпиадад Ө.Алтангадас, Я.Шинэбаяр нараар удирдуулсан Б.Адьяатөмөр, Э.Дорж , Б.Мөнх-Оргил гэсэн бүрэлдэхүүнтэй нийт 5 оюутан, бүтээлийн уралдаанд Б.Тайванжаргал ганцаараа оролцлоо. Програмчлалын төрөлд Б.Мөнх-Оргил мөнгөн медаль Б.Адьяатөмөр хүрэл медаль Бүтээлийн төрөлдБ.Тайванжаргал 7-р байр эзэллээ. Нийт оролцсон оюутан шавь нартаа баяр хүргэе ээ.