Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

“Монгол инженер” нэгдсэн үйл ажиллагаа Эрдэм шинжилгээний хурал, Техникийн механикийн олимпиад, CAD/CAЕ/CAМ-н олимпиад гэсэн гурван хэсэгтэйгээр 3 хоногийн хугацаанд амжилттай зохион байгуулагдлаа.

25.04.2022

ШУТИС-МехТСургуулиас улсын хэмжээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол инженер” нэгдсэн үйл ажиллагаа Эрдэм шинжилгээний хурал, Техникийн механикийн олимпиад, CAD/CAЕ/CAМ-н олимпиад гэсэн гурван хэсэгтэйгээр 3 хоногийн хугацаанд амжилттай зохион байгуулагдлаа. 


Үүнд Шинэ Монгол технологийн дээд сургууль нь хамтран зохион байгуулагчаар оролцохоос гадна оюутан залуус хүч сорин өрсөлдлөө. CAD/CAЕ/CAМ-н олимпиадад Ц.Ядамрагчаа багшаар удирдуулсан Механик инженерийн II курсын оюутан Г.Энхшагай нийт их дээд сургуулийн 51 оюутантай өрсөлдөн тэргүүн байранд шалгарлаа.Механикийн улсын олимпиадад Г.Номун багшаар удирдуулсан Механик инженерийн II курсын оюутан Г.Өсөхбаяр ахлагчтай баг "Хөвсгөл нуурт живсэн Сүхбаатар хөлөг онгоцыг уснаас гаргах инженерийн шийдэл, тооцоо, технологийн боловсруулалт" сэдвээр оролцон тусгай байранд шалгаран SLS Bearings Mongolia Co.Ltd компаний нэрэмжит шагналыг хүртлээ. Амжилттай оролцсон оюутнуудаа 2022.04.25 өдөр сургуулийн удирдлагууд хүлээн авч сургуулийн зүгээс урамшуулал дурсгалын бэлэг гардууллаа. Шагнал авсан:Механик инженерийн II курсын оюутан Г.ЭнхшагайМеханик инженерийн II курсын оюутан А.ӨсөхбаярМеханик инженерийн II курсын оюутан Г.Пүрэв-ОчирМеханик инженерийн III курсын оюутан Д.Гүнбилэг оюутнуудда цаашдын сурлага хөдөлмөр, бүтээлийн өндөр амжилтыг хүсье.Мөн уралдаанд оролцсон оюутнуудыг бэлтгэн амжилттай оролцуулсан мехатроникийн тэнхимийн эрхлэгч Ц.Ядамрагчаа, Г.Номун багш нартаа ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.