Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

МЕХАНИК ИНЖЕНЕР

МЕХАНИК ИНЖЕНЕРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Мэргэжлийн нэр: Механик инженер

Мэргэших чиглэл: Робот системийн механик

Механик инженерийн хөтөлбөрийг сонгох шалтгаан

Төрөл бүрийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг  компани, аж ахуйн байгууллагууд жилээс жилд улам бүр оюунлаг автомат машин, ухаалаг тоног төхөөрөмж хэрэглэх болсон. Энэ хөгжил дэвшил электроник, цахим техник, мэдээлэлийн технологи, автоматжуулалтын технологи, робот техникийн салбарт шинээр нэвтэрч буй орчин үеийн шинэ дэвшилтэд технологид суурилагдаж байна.

Иймд орчин үеийн механик инженер автомат ажиллагаатай машин,  тоног төхөөрөмж, түүнчлэн робот техник, CNC машин засах, сайжруулах, шинэчлэх, зохион бүтээхэд зайлшгүй шаардлагатай нарийн механик, электрон, цахилгаан, автомат удирдлагын талаар цогц мэдлэгтэй байхыг шаардах болсон. 

Автомат ажиллагаатай машин төхөөрөмж, үйлдвэрлэлийн автоматчлагдсан систем нь уул уурхай, хөнгөн хүнс, харилцаа холбоо, барилга, тээвэр, нисэх, эрчим хүч, анагаах, төрөл бүрийн материал боловсруулалт, ахуй үйлчилгээ зэрэг маш олон салбарт өргөн хүрээнд асар хурдацтай нэвтрэх болсонтой уялдан тал бүрийн мэдлэгтэй механик инженерийн эрэлт хэрэгцээ аль ч улс оронд их байна. Механик инженер хүн эх орондоо материаллаг баялаг бүтээгчдийн манлайлагчид байсаар ирсэн, оюутан та ч гэсэн ирээдүйн  манлайлагч байх болно.  

Яагаад ШМТДС-ийн Механик инженерийн хөтөлбөр гэж?

Манай улсын үндэсний статистикийн хорооны бизнес регистрийн санд бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 77 хувь нь, нийт ажиллах хүчний 72 хувь нь жижиг, дунд үйлдвэрийн салбарт ажиллаж байна. Төв суурин газар болон хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд үйлдвэр эрхлэгдэг ихэнхи компаниуд автомат ажиллагаатай орчин үеийн машин, тоног төхөөрөмж суурилуулан үйл ажиллагаагаа явуулах болсон. Ийм компаниуд төдийгүй төрийн захиргааны байгууллагууд ч автомат ажиллагаатай машин, тоног төхөөрөмжийн “нарийн” механик систем, цахилгаан электрон систем, хий шингэний систем, дулааны систем, автомат удирдлагын системийн талаар мэдлэг, чадвар эзэмшсэн механик инженер төгсгөхийг шаардах болсон.

Иймд ШМТДС

Механик систем ялангуяа нарийвчлал өндөртэй механик систем, цахилгаан систем, электроник систем, хий шингэний систем, дулааны систем, автомат удирдлагын системийн талаар цогц мэдлэгтэй, ямар ч мэргэжлийн хүмүүстэй багаар ажиллах ур чадвартай, харилцааны өндөр чадвартай, эерэг хандлагтай, мэргэжлийн салбартаа хөрвөх чадвартай механик инженер бэлтгэн гаргах зорилготой механик инженерийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Манай сургуулийн  бүх багш,  сургалтын албаны менежерүүд, сургуулийн удирдлага, захиргааны ажилчид, оюутнууд бүгд хамтран дэлхийн тэргүүлэх их дээд сургуулиудын нэвтрүүлсэн инженерийн боловсрол олгох сурганы шинэ арга зүй болох  CDIO арга зүйг сургах суралцах үйл ажиллагаандаа нэвтрүүлэн  ажиллаж байна. Манай сургууль энэ шинэ арга зүйг инженерийн хөтөлбөрүүддээ бүрэн нэвтрүүлж эзэмших ёстой онолын мэдлэгтэй, практик дадлага туршлагатай, багаар ажиллах чадвартай, бусадтай харилцах чадвартай, мэргэжлийн ёс зүйтэй, шинийг зохион бүтээх чадвартай, шинэ үеийн манлайлагчдыг бэлтгэн төгсөх зорилт тавин ажиллаж байна.    

ШМТДС-ийн Механик инженерийн хөтөлбөрийн бүтэц:

ШМТДС нь 2014 оноос эхлэн Механик инженерийн хөтөлбөрөөр сургалт явуулж ирсэн туршлагатай. Механик инженерийн хөтөлбөр нь 120 багц цагтай. Энэ багц цаг ерөнхий эрдмийн хичээлүүд, инженерийн суурь хичээлүүд, мэргэжлийн хичээлүүдээс бүрдэнэ. Суралцах хугацаа 4 жил. Сургалтын жилийн төлбөр 3900000 төг .

ШМТДС нь Япон улсын Күрүмэгийн технологийн сургуультай хамтын ажиаллагааны санамж бичиг байгуулж, механик инженерийн 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хийж байна. Иймд энэ хөтөлбөрөөр манай оюутнууд Монголдоо 2 жил суралцаад дараа нь Японд 2 жил суралцаад төгсөх боломжтой.

Энэ сургалтын хөтөлбөрөөр оюутнууд улирал бүр багаараа зохион бүтээх төслүүд хийж практик мэдлэг чадвар эзэмшинэ. Төслийн хүрээнд энгийнээс эхлээд нарийн ажиллагаатай робот, автомат тоглоом, нар, салхины энергээр ажиллах төхөөрөмж зэрэг ямар нэгэн автомат ажиллагаатай ухаалаг бүтээгдэхүүн зохион бүтээх, төрөл бүрийн роботын тэмцээн уралдаанд оролцох явцдаа асуудал шийдэх чадвар, мэдлэгээ хэрэглэх чадвар, системчлэн сэтгэх чадвар, багаар ажиллах чадвар, харилцааны чадвар, зохион бүтээх зэрэг орчин үеийн инженер хүний эзэмших ёстой ур чадваруудад суралцана. Сүүлийн жил дипломын төслийн ажил бие даан гүйцэтгэж эзэмшсэн мэдлэг чадвараа харуулна. 

Шинэ Монгол Технологийн дээд сургуулийн Механик инженерийн хөтөлбөр төсөлд суурилсан сургалтын идэвхитэй аргаар сургалт явуулж биет бүтээгдэхүүн хийлгэх явцад орчин үеийн механик инженер хүний эзэмших ёстой онол, практикийн мэдлэг, ‘зөөлөн’ур чадварууд олгож, зөв хандлагатай, хөрвөх чадвартай болгон төгсгөж байгаагаараа бусад их дээд сургуулиудын ижил төрлийн хөтөлбөрөөс ялгаатай.   

Улирал бүрийн зохион бүтээх төслийн хичээлүүд:

Улирал

1

2

3

4

5

6

7

8

Инженерийн удиртгал

Зохион бүтээх энгийн төсөл

Зохион бүтээлт, үйлдвэрлэл

Дипломын

төсөл

Механик инженерийн сургалтын хөтөлбөрт хэрэглэгдэж байгаа лаборатор, машин тоног төхөөрөмжүүд:

NMIT-Maker space laboratory

     

Механикийн лаборатори В6


   

Simulation lab #905


Механик инженерийн мэргэжлээр суралцаж төгсөөд.......

  • Механик инженер - Mechanical Engineer
  • Зураг төслийн инженер – CAD,  CAM, CAE Engineer
  • Ашиглалтын инженер  - Service Engineer
  • Угсралтын инженер - Installation Engineer
  • Зохион бүтээх инженер – Mechanical Design Engineer
  • Цахилгаан-механик инженер - Electro-Mechanical Engineer
  • Ухаалаг системийн инженер  - Intelligent Systems Engineer
  • Механик системийн удирдлагын инженер -Mechanical Systems Control Engineer
  • Симуляцийн инженер- Simulation engineer

Оюутны карьер хөгжлийн төвийн үйл ажиллагаа...

Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэн - Карьер хөгжлийн төвийн танилцуулга:

2018.11.05-аас эхлэн 3 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа ба Сургууль-Карьер төв-Оюутан гэсэн гурвалсан холбоогоор ажиллаж, оюутны хүсэл сонирхлыг харгалзан, карьер төлөвлөлтөд шаардлагатай мэдээллийн бааз цуглуулж, оюутан болон төгсөгч нартаа үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллаж байна.

Дотоод болон гадаадын солилцоо, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн мэдээллээр цаг тухай бүрд хангаж, материал бүрдүүлэлтэд зааварчилж дэмжлэг үзүүлдэг. Мөн дотоодын томоохон аж ахуй нэгжүүдтэй холбоо тогтоож ажлын байранд ороход холбож өгч, дадлага, цагийн ажил олоход тусалдаг ба тухайн байгууллагуудаас төгсөгч оюутнуудад шаардлагатай ур чадварын тандалт хийж сургалтын хөтөлбөрийг сайжруулахад тусгадаг. Мөн Японы инженерийн технологийн компаниудад ажилд орох ярилцлагад бэлдэж үндсэн ажилтнаар мэргэжлээрээ Япон улсад ажиллахад туслалцаа үзүүлдэг.

Зорилго: Оюутан бүрийг өөрийгөө таних, зорилгоо тодорхойлох түүндээ хүрэх замд туслах, чиглүүлэх, тэдний найдвартай зөвлөгч-хамтрагч байх.

ШМТДС :

Нийт 3 үеийн 64 төгсөгч

Нийт гадаадад сурч байгаа

25%

16

Нийт гадаадад мэргэжлээрээ ажиллаж байгаа

16%

10

Нийт дотооддоо сурч байгаа

6%

4

Нийт дотооддоо ажиллаж байгаа

53%

34

(Япон, Солонгос, Австрали, АНУ, Хятад, Унгар, Испани орнуудад суралцаж байна. )

  • 35 зуны судалгаа хийх дадлага, олон улсын хурал, оюутан солилцооны хөтөлбөр

(Улс: Япон, Швейцар, Солонгос, Герман, Канад, АНУ, Словени, Испани, Австри, Египт, Тайван)

  • 25 гадаадад суралцах магистрын тэтгэлгүүд:

(Улс: Япон, Солонгос, Европын орнууд, Шанхай, Тайвань, Хятад)

  • 7 баклавртаа шилжиж суралцах боломжтой тэтгэлэгт хөтөлбөрүүд. (ШМТК-ЯПОН)
  • Японы 69 компанид мэргэжлээрээ ажиллах:

Японы Химийн инженерээр 4 групп компани, Механик инженерээр 30 гаруй компани, Цахилгаан электроникийн 20 гаруй компани, Барилгын чиглэлээр 10 гаруй, IT инженерээр 5 компанитай холбоотой ажилладаг.  ​

  • Япон орны 50 гаруй аж үйлдвэрүүдэд 7 хоногоос 2 сарын хугацаатай дадлага хийхэд дэмжлэг үзүүлдэг. (Онгоцны тиз, байрлах газар, хоолны зардал зэргийг даах)
  • Дотоодын томоохон үйлдвэр, судалгаа эрдэм шинжилгээний газар, уул уурхай, цахилгаан станц, тоног төхөөрөмжийн засварын газрууд, барилга архитектурын компаниудад ажиллах бүрэн боломжтой.

Төгсөгчдийн сэтгэгдэлээс

  • - Би 2016 онд Болор дунд сургууль төгсөөд ШМТДС-д элсэж, механик инженерийн мэргэжлээр 2016-2020 онд суралцаж төгссөн. Анх Япон улстай хамтран ажилладаг, хичээлийн хөтөлбөрүүд англи хэл дээр заагддаг гэдгийг нь мэдээд сургуулиа сонгож тэтгэлэгтэйгээр элссэн. 2019 онд Япон улсын Тохокү Их сургуульд Sakura Science солилцооны хөтөлбөрөөр механик инженерийн Ц. Ядамрагчаа багштайгаа механикийн чиглэлээр судалгаа хийсэн нь Японы их, дээд сургуулиуд ямар төвшинд ажилладгийг харсан анхны туршлага минь болж байсан. Нэг оюутантай ажиллах багшийн тоо олон, мөн оюутнууд ч тэнхим үл харгалзан нягт холбоотой суралцдаг, сургуулийн зүгээс хичээлийн хэлбэр давхар англи хэл дээр явуулдаг нь миний одоогийн амжилтын суурь болсон гэж боддог. Хэдий хөгжиж яваа сургуулийн хувьд сайжруулах зүйлс олон байгаа ч, оюутнаа дэмжих, хамт хөгжих бүрэн нээлттэй боломжоор хангадаг тул сургуулийнхаа дэвшилд багахан хувь нэмэр оруулах хүсэлтэйгээр одоо сургуульдаа дадлагажигч багшаар ажиллаж байна.

Техник, технологийн салбарын залуу судлаачдын дунд зохион байгуулагддаг “Хүрэл тогоот-2020” олон улсын хуралд Япон, Турк, ОХУ, БНСУ, ХБНГУ, БНХАУ, Монгол зэрэг улсаас нийт 100 гаруй залуу эрдэмтэн, судлаачид оролцож манай сургуулийн төгсөгч, багш Г.НОМУН өөрийн судалгааны ажлаар тэргүүн байр эзэлсэн нь манай сургуулийн 2021 оны бахархах зүйлийн нэг болсон билээ.

Шинэ Монгол Технологийн дээд сургуулийн байршил

Холбоо барих утас:  91001110