Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Манай сургуулийн багш нар Япон улс руу дадлагаар амжилттай яваад ирлээ

21.08.2015

ШМТДС-ийн англи хэлний багш Б.Жавзандуламын Япон улс руу явсан дадлагынх нь талаарх богино хэмжээний ярилцлагыг хүргэж байна.


Сайн байна уу. Та явсан дадлагынхаа талаар товч танилцуулна уу?

БСШУЯ-ны санаачлагаар Японы Олон Улсын Хамтын ажиллагааны агентлаг /ЖАЙКА/-ийн зохион байгуулсан Япон улсын КООСЭН боловсролын системийг Монголд улсад хэрэгжүүлж байгаа сургуулиудын багшийг дадлагажуулах хөтөлбөрт хамрагдаад ирлээ. Тус сургалт нь Ямагата мужийн Цүрүока коллеж дээр 2015.07.12 – 08.06-ний хооронд болсон.

Таны бодлоор энэхүү дадлага хэр ач холбогдолтой байсан бэ?

Сурч мэдэх зүйл арвинтай туйлын ач холбогдолтой байлаа. Япон улс чадварлдаг инженерүүдийг хэрхэн яаж бэлтгэдэгийг өөрийн биеэр мэдрээд үзээд ирлээ.

Сурж мэдсэн зүйл их байгаа байх. Үүнийгээ хэрхэн ажилдаа хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна вэ?

Тус сургалтаас ганзага дүүрэн олзтой өөрийн ажилдаа хэрэгжүүлэх эрч хүч ихтэй ирлээ. Багш нарынх нь заах арга барил нь их өгөөжтэй байлаа. Тухайлбал Project Based Learning /PBL/, Active learning /AL/, Cooperative /CO-OP/ зэрэг оюутан төвтэй шинэлэг заах аргуудыг сургалтандаа амжиллтай хэрэгжүүлж байгаа юм байна. Cooperative /COOP/ гэдэг нь оюутан болоод багш нар аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран судалгааны ажил хийдэг ба улмаар оюутан төгсөөд ажлын байртай болох гол гүүр нь болж өгдөг. Өөрйин мэдэж сурсан зүйлсээ багш нартаагаа хуваалцан өөрийн заадаг англи хэлний хичээлдээ тохируулан дээр дурьдсан аргуудыг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна.

Монголдоо очоод сургууль дээрээ үүнийг л хэрэгжүүлмээр байна гэсэн зүйл танд байв уу?

Инженер хүн “Хүний төлөө сэтгэлээ бүрэн зориулсан хүн шиг хүн байх ёстой” гэдгийг япон оюутнууд бүрэн дүүрэн ухамсарлан ойлгосон байгааг хараад битүүндээ жаахан атаархаж энэ улсын хөгжил дэвшил үүнтэй холбоотой гэдгийг би маш сайн ойлгосон. Удирдлага, багш, оюутан гэлтгий бүх хүн аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг байгаасай.

Оюутнууддаа хандаж өгөх зөвлөгөө танд байна уу?Өөрийн гэсэн сайхан гэгээн хүсэл мөрөөдөл зорилготой байх хэрэгтэй. Тэр зорилго чинь чамайг хэн болохыг тань зааж өгөх зам юм шүү дээ. Ер нь бол “Чи хэн болохыг хүсэж байна?” тэр чинь л чиний хамгийн том багш байдаг. Хичээл нь хүнд юм байна гэж шантрах хэрэггүй чамайг чадна гэдгийг чинь сайн мэдэж байгаа болохоор л чиний хүнд гэж бодож болох хичээл даалгаваруудыг өгч байгаа юм. Өөрийнхөө сайхан ирээдүйн төлөө эцэж шантралгүй сайн суралцаарай гэж зөвлөе дөө. Do not forget why you came here “NMIT”