Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА

24.08.2017

ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ
МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРТ ОЮУТАН ЭЛСҮҮЛНЭ

Шинэ Монгол технологийн дээд сургууль нь дараах магистрын зэрэг олгох хөтөлбөрүүдэд элсэлт авна. Үүнд:
• Энрепренершип ба инноваци
• Нано-шинжлэх ухаан, нано инженерчлэл;
• Химийн инженерчлэл;
• Програм хангамж
• Цахилгаан электроник
• Механик инженер
гэсэн хөтөлбөрүүдэд бакалаврын зэрэгтэй иргэнийг элсүүлнэ.

Элсэх хүсэлтэй иргэдийг 2017 оны 8 дугаар сарын 15-наас 31-нийг хүртэл ажлын өдрүүдэд тус сургуулийн хичээлийн байрны 909 тоот өрөөнд бүртгэнэ.
Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтын эх хувийг, хуулбарын хамт авч ирнэ. Үүнд:
• Боловсролын бакалаврын зэргийн диплом, дипломын хавсралт
• Иргэний үнэмлэх
• Цээж зураг (Сүүлийн 3 сард авахуулсан, 3Х4 хэмжээтэй байх)
• Бүртгэлийн хураамж 12000 төгрөг
Бүртгүүлэгчдээс магистрын хөтөлбөрт суралцах төлөвлөгөөний талаар ярилцлага хийнэ. Тэнцсэн эсэх тухай мэдээллийг утас, цахим хаягаар нь мэдээлнэ.
СУРГАЛТЫН АЛБА
Утас: 99086451, 88081428, 75777799
Email: info@nmit.edu.mn