Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮДИЙН ТУРШИЛТЫН ОРЧИН

15.01.2015

Шинэ Монгол технологийн дээд сургуулийн ерөнхий физик, химийн лаборатори нь зориулалтын багаж хэрэгсэл, сандал, ширээ бүхий иж бүрэн лаборатори юм. Физикийн лабораторид физикийн үндсэн зарчимуудыг оюутнуудад таниулах зорилго бүхий 50 гаруй төрлийн туршилт хийх боломжтой 10 төрлийн иж бүрдэл багаж хэрэгслээр тоноглогдсон болно. Эдгээр туршилтуудыг хэмжилтийн утга цуглуулж боловсруулах дижитал төхөөрөмжүүдтэй хослуулж ажиллуулж байгаа бөгөөд энэ нь орчин үеийн шаардлагад нийцсэн лабораторийн цогц шийдэл болж чадсан юм. Химийн Лабораторийн ком багаж хэрэгслээр химийн бүх үндсэн туршилтууд болон бусад сонирхолтой туршилтуудыг хийж байна.


Механикийн туршилтын иж бүрдэл

11 төрлийн туршилт хийнэ.

1. Хөдөлдөггүй эргэвчийн шинж чанарыг судлах

2. Хөдөлдөг эргэвчийн шинж чанарыг судлах

3. Эргэвчийн системийн шинж чанарыг судлах

4. Хөшүүрэгийн янз бүрийн тэнцвэрийг судлах

5. Өнцөг үүсгэн үйлчилж байгаа хүчнүүдийн тэнцвэр

6. Эргүүлэгийн тэнцвэр

7. Арааны механизм

8. Налуу гадаргын тэнцвэр

9. Механик хэлбэлзлийг судлах

10. Гукын хуулийн мөн чанарыг судлах

11. Үрэлтийг судлах

Шулуун замын хөдөлгөөний иж бүрдэл

18 төрлийн туршилт хйинэ.

1. Хөдөлж байгаа биеийн инерцийг судлах

2. Хөдөлгөөнгүй инерцийн туршилт

3. Шулуун замын хөдөлгөөний туршилт

4. Жигд хурдсах хөдөлгөөний туршилт

5. Үйлчлэл ба хариу үйлчлэлийг судлах

6. Уян харимхай мөргөлдөөнийг судлах

7. Харимхай биш мөргөлдөөнийг судлах

8. Гармоник хэлбэлзэлийг судлах

Дууны долгионы туршилтын иж бүрдэл

3 төрлийн туршилт хийнэ:

1. Агаарын баганан дахь долгионы төлөв байдалыг судлах

2. Агаар дахь дууны хурдыг хэмжих, үр дүнг онолын үр дүнтэй харьцуулах

3. Хийн тууш долгионы багцралыг судлах, долгионы уртыг хэмжих

Долгионы туршилтын иж бүрдэл

4 төрлийн туршилт хийнэ.

1. Долгионы ойлтыг судлах

2. Долгионы хугаралыг судлах

3. Долгионы дифракцыг судлах

4. Долгионы интерференцийг судлах

Цахилгааны туршилтын иж бүрдэл

11 төрлийн туршилт хийнэ.

1. Нээлттэй , тасархай, богино холболтыг үзүүлэх

2. Цуваа холбосон чийдэнгүүдийн шинж чанар

3. Зэрэгцээ холбосон чийдэнгүүдийн шинж чанар

4. Вольтметрийг хэлхээнд холбох

5. Цуваа хоёр батарейн холболт

6. Зэрэгцээ хоёр батарейн холболт

7. Гальванометрээр нэг, хоёр батарейн гүйдэл, чийдэнгүүдийг цуваа холбосон тохиолдолд гүйдэл хэмжих

8. Чийдэнгүүдийн зэрэгцээ холбосон үе дэх гүйдэл хүчдэлийн хамаарал

9. Цуваа холболтын үе дэх гүйдэл эсэргүүцлийн хамаарал

10. Зэрэгцээ холболтын үе дэх гүйдэл эсэргүүцлийн хамаарал

11. Гүйдэл, эсэргүүцлийн цуваа болон зэрэгцээ холимог холботын үе дэх хамаарал

Хоёр хэмжээст хөдөлгөөн болон мөргөлдөөний туршилт

Долоон төрлийн туршилт хйинэ.

  • 1. 2 хэмжээст хөдөлгөөн,хавтгай дээрх хөдөлгөөнийг судлах, хурдын хэмжилт
  • 2. Эгц босоо шидэгдэх хөдөлгөөн
  • 3. Уян харимхай мөргөлдөөн
  • 4. Нэг хэмжээст дэх уян харимхай мөргөлдөөн
  • 5. Хоёр хэмжээст дахь уян харимхай мөргөлдөөн

6. Харимхай бус мөргөлдөөнийг судлах

Чөлөөт уналт, гармоник хэлбэлзэл, Гүкийн хуулийн туршилт

Дөрвөн төрлийн туршилт хийнэ.

1. Чөлөөт уналтын үзэгдлийг судлах

2. Чөлөөт уналтын хурдатгалыг тодорхойлох

3. Гармоник хэлбэлзэлийн шинж чанарыг судлах

4. Гукийн хуулийг судлах

Гэрлийн үзэгдлүүдийн туршилт

3 төрлийн туршилт хйинэ.

1. Геометр оптикийн үндэс, шэрэл шулуун тарах, гэрэлийн цацрагыг судлах

2. Линз ба толин ойлтын туршилт

3. Интерференц ба дифракцийн туршилт

Дулаан тэлэлтийн туршилтийн иж бүрдэл

Төрөл бүрийн биетийн дулаан тэлэлтийн туршилтыг үзүүлнэ.