Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Зорилго зорилт, журам

Зорилго зорилт, журам


“УРАМ” ТӨГСӨГЧДИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ОЛГОХ ЖУРАМ

ТЭТГЭЛГИЙН ҮҮСЭЛ:

“Дэм дэмэндээ дээс эрчиндээ” гэдэг.

       Өнөөдөр бид Япон оронд суралцаж байгаа бөгөөд өнөөг хүртэл маш олон  хүний тус дэмжлэгийг авсаар ирсэн билээ. Эдгээр дэмжлэг бүр бидний хувьд “УРАМ” байсан юм. Тиймээс бид бүхэн "Хамтдаа хөгжье" гэсэн нэгэн  сэтгэлийн дор нэгдэн, өөрсдийн багахан боломжоо ашиглан дүү нартаа “УРАМ” өгөхийг хүссэн юм. “УРАМ” хэмээх энэхүү тэтгэлэгийг санаачлагчид нь “Шинэ Монгол” ахлах сургуулийн Японд суралцагч 3 дахь үеийн төгсөгчид бөгөөд одоогийн байдлаар нийт 17 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Үүний 13 гишүүн нь 3 дахь  үеийн төгсөгч ба 4 гишүүн нь 2 дахь үеийн төгсөгч юм.    


ТЭТГЭЛГИЙН ЗОРИЛГО:

Бидний Залгамж үе болсон дүү нарынхаа хүсэл мөрөөдөл,  Монголынхоо төлөө гэсэн зорилго, хичээл зүтгэлд  нь “УРАМ” өгье. Эргээд энэхүү холбоогоороо дамжуулан ахан дүүгийн харилцаагаа батжуулан, ирээдүйд Монгол орноо хамтран хөгжүүлэх нь бидний туйлын зорилго юм.


ТЭТГЭЛЭГ ОЛГОХ БОЛЗОЛ:

  • 1.”Шинэ Монгол” ахлах сургуулийн сурагч бөгөөд 10, 11, 12 дугаар ангид дэвшин суралцахад эдийн засгийн боломжгүйн улмаас бэрхшээлтэй байгаа.
  • 2. Сурах өндөр эрмэлзлэлтэй, сурлагын амжилт чанарыг тогтмол ахиулж
  • байгаа
  • 3. Өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй, түүндээ хүрэх чин эрмэлзлэлтэй байх

МӨНГӨН ТЭТГЭЛГИЙН АГУУЛГА:

  • 1. Тэтгэлэг нь нэг сурагчид Хагас жилд 1 удаа /жилд 2 удаа/ тус бүр 5000 иен байна.
  • 2. Тэтгэлэгийг хагас жил тутамд олгоно. Хагас жилийн шалгаруулалтанд дахин сонгогдвол үргэлжлүүлэн тэтгэлэгийг авна.
  • 3. Шалгаруулахдаа тухайн сурагчийн хагас жилд гаргасан сурлагын бодит амжилт, бүтээлч үйл ажиллагааны үр дүнг үндэслэнэ.
  • 4. Тэтгэлэг авах нийт сурагчийн тоо сургуулийн хэмжээнд 14 хүнээс хэтрэхгүй байна.


ТЭТГЭЛЭГИЙН ТӨРӨЛ БА ТЭТГЭЛЭГ АВАХ ХҮНИЙ ТОО:

  • 1. Сурлагын өндөр амжилт гаргасан тэргүүний сурагч ... 8 хүртэл хүн (5000 иен)
  • 2. Нийгмийн ухамсар сайтай, олон нийтийн идэвхитэй үлгэр дууриалалтай сурагч ... 4 хүртэл (5000 иен)
  • 3. Улс ба олон улсын олимпиад, уралдаан тэмцээнд оролцдог амжилт үзүүлсэн ... 2 хүртэлх сурагч (5000 иен)


СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ:     

Сонгон шалгаруулалт жилд 2 удаа явуулна. 1-р шалгаруулалт нь 1 ба 2-р улирлын /эхний хагас жилд/ дүнг үндэслэн жил бүрийн 1-р сард, 2-р шалгаруулалт нь 3 ба 4-р улирал /жилийн эцэс/ -ийн дүнг үндэслэн 5-р сард явуулна. Бүх сурагч тэтгэлэг авах өргөдөл гаргах эрхтэй ба сурган хүмүүжүүлэх зөвлөлөөр анхан шатны шалгаруулалтыг хийнэ. Эхний шатанд шалгарсан сурагчийн үзүүлсэн амжилт, багшийн тодорхойлолт, өрхийн оролого /хэрэгцээтэй бол/ зэрэг бичиг баримтыг үндэслэн эцсийн шийдийг “УРАМ” тэтгэлгийн төлөөлөгчтэй хамт сургуулийн ерөнхий захирал гаргана.


БУСАД:

  • 1. Тэтгэлэг авсан сурагч бүрээр жилийн эцэст зохион бичлэг бичүүлж авна. Сэдэв нь: Сургуулийн амьдрал, Ирээдүйн мэргэжил, зэрэг чөлөөтэй байна.
  • 2. “УРАМ” тэтгэлгийн журмыг бүх сурагчдад урьдчилан танилцуулсан байна.
  • 3. Тэтгэлэг олгох ёслолын ажиллагааг тусгайлан зохион байгуулна.