Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ



Манай сургууль New MIT буюу Шинэ Монгол хэмээх тодотголтой. Шинэ гэдэг үгэнд шинэчлэл, өөрчлөлт, манлайлал, анхдагч, эхлэл, түүчээ гэсэн олон утга санаа оршдог. Бид мэдлэгийн эдийн засагт хүчээ сорьж, улсын хөгжлийг урагшлуулах оюуны өндөр потенциалтай, сэтгэлгээний өргөн цараатай, мэдлэгээ дадлаар арвижуулсан, дадлаа хандлагаар зүгшрүүлсэн инженерүүдийг бэлтгэн гаргах сургалтын хөтөлбөр, хэрэглэгдэхүүн, орчныг бүрдүүлэн ажиллаж байна.

Боловсролын салбарын топ аж ахуйн нэгж Шинэ Монгол технологийн дээд сургуулийн онцлогийг тодорхойлох түлхүүр үгс

• Үзэл баримтлал, зарчим - үнэн мэдлэг, бүтээлч оюун, тогтвортой хөгжил, академик эрх чөлөө, хамтын засаглал, иж бүрэн түншлэл, энтрепренершип инноваци 

• Сургалтын хөтөлбөр - төгсөлтийн ба төгсөлтийн дараах инженерийн/ энтрепренершип ба инноваци/ багш хөгжлийн/ ижилсэх түншлэлийн/ старт-ап прагматик хөтөлбөрүүд, магадлан итгэмжлэл, оюутан болон кредит солилцоо 

• Сургалтын орчин - орчин үеийн архитектур, гоёмсог интерьер, хамтарсан лаборатори, воркшопын орчин, мастер урлан, i-кампус, гэрэлт самбар /Lightboard/, робокон, шинэ технологийн туршилтын орчин 

• Оюутан суралцагч - ЭЕШ-ын дундаж оноо 650, тэтгэлэгт сорилго /science challenge/, гадаадад суралцагсдын өндөр үзүүлэлт / бакалавр 61, магистрантурт 6, докторант 3/, олимпиадын тэргүүлэх амжилтууд, хүртээмжтэй тэтгэлэг, гадаад дотоодын эрдэм шинжилгээний өгүүллийн чанар зэргээр тэргүүлдэг.


ШМТДС-н Гүйцэтгэх захирал

Доктор, Дэд.Проф. Э. Болормаа