Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “ARROW” төслийн “Applied Statistics” сургалтын сертификатаа гардан авлаа.

05.07.2019

Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй Монголын их дээд сургуулиудын судалгаа, инновацийн чадавхыг сайжруулах зорилготой “ARROW” төслийн уулзалт, сургалт 2019 оны 07-р сарын 1-ээс 04-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
-
Энэхүү төсөл нь 3 жил үргэлжлэх ба Монголын 12 их дээд сургуулиуд, Испани, Польш, Португалийн их сургуулиуд хамтран ажиллаж байна.
2019 оны 07-р сарын 04-ны өдрийн сертификат гардуулах ёслолын арга хэмжээн дээр Шинэ Монгол технологийн дээд сургуулийн магистрантууд “Applied Statistics” сургалтын сертификатаа гардан авлаа.

ARROW PAGE Дэлгэрэнгүй мэдээллийг