Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Дүйцүүлэх шалгалтын тухай

Дүйцүүлэх шалгалтын тухай


Оюутан зөвшөөрөгдсөн зарим хичээлийг судлахгүйгээр дүйцүүлэх шалгалт өгч болно. Дүйцүүлэх шалгалт өгөх боломжтой хичээлийн жагсаалтыг сургалтын алба тэнхмүүдтэй зөвшилцөн гаргах ба хөтөлбөрийн хороогоор хэлэлцүүлж, захирлын тушаалаар баталгаажуулна. Эдгээр хичээлийн мэдээллийг улирлын чиглүүлэх өдөрлөгийн үеэр (orientation day) оюутанд хүргэнэ.

Оюутан нь дүйцүүлэх шалгалт өгөх хүсэлтээ тухайн хичээлийг хариуцсан тэнхим/багшаар баталгаажуулж, улирлын 10 дугаар долоо хоногт сургалтын албанд ирүүлсэн байна.

Хэрвээ оюутан нь дүйцүүлэх шалгалтыг амжилтгүй өгвөл тухайн шалгалтыг дахин өгөхийг зөвшөөрөхгүй. Оюутан нь улиралд нэг л хичээлээр дүйцүүлэх шалгалт өгөх хүсэлт гаргаж болох ба нийт суралцах хугацаандаа 3-аас илүүгүй хичээлээр дүйцүүлэх шалгалт өгөхийг зөвшөөрнө.

Дүйцүүлэх шалгалтыг тухайн хичээлийг судалсан оюутнуудтай хамт шалгалтын хуваарийн дагуу тус шалгалтыг өгнө.

Дүйцүүлэх шалгалт нь төлбөртэй байх ба төлбөрийн хэмжээг санхүүгийн албатай зөвшилцөн, захирал тогтооно.