Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Доктор проф. В.Адъяасүрэн багшийн бүтээлийн үзэсгэлэн болон шинэ номын нээлт

21.05.2016

2016 оны 5 сарын 21 –ний өдөр ШМТДС дээр доктор проф. В.Адъяасүрэн багшийн бүтээлийн үзэсгэлэн болон шинэ номын нээлтийн арга хэмжээ болж өндөрлөлөө. Уг арга хэмжээ нь 5 сарын 22 –ны өдөр 10:00 – 14:00 цагийн хооронд дахин зохион байгуулагдана.


Бүтээлийн үзэсгэлэнгээр Адъяасүрэн багшийн бичиж хэвлүүлсэн ная гаруй ном, сурах бичгийг дэлгэн тавьж мөн шавь нарын хамт шинээр бүтээсэн нийт арван найман номыг шинээр танилцууллаа. Уг шинэ бүтээлүүд нь бүх шатны математик сонирхогчдод зориулагдсанаараа онцлогтой юм.