Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

БОЛОМЖ ДАВУУ ТАЛУУД

БОЛОМЖ ДАВУУ ТАЛУУД

  • СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Суурь болон мэргэжлийн хичээлийн 60% нь англи хэл дээр заагдана.
Дэлхийн топ их сургуулиуд болох Массечусетсийн технологийн ИС (МIT) болон Токиогийн технологийн ИС (TIT)-ийн хичээлийн нээлттэй материал (OCW), сургалтын нээлттэй нөөц материал (OER), нээлттэй онлайн хичээл (MOOC)-г ашигласан е-хичээлийн агуулга (e-Contents), мөн олон улсын стандартад нийцсэн сурах бичиг, лабораторийн хэрэглэгдэхүүнийг ашиглана.

  • ХҮНИЙ НӨӨЦ

Оюутнуудын суралцах мэргэжлийн хичээлийн 60% нь англи хэл дээр заагдах ба магистр, докторын зэрэг хамгаалсан шилдэг багш нар заана.

  • ОРЧИН

Олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн багаж, тоног төхөөрөмж бүхий анги танхим, лабораториудтай байна.

  • ГАДААД ХАРИЛЦАА

Япон, Тайвань, АНУ-ын 10 гаруй их сургуулиудтай хамтран ажиллах гэрээ байгуулж, амжилттай суралцсан шилдэг оюутнуудаа 2+2 эсвэл 3+1 хөтөлбөрөөр суралцуулна.

Суралцах хугацаанд үйлдвэрийн танилцах дадлагыг өндөр хөгжилтэй орнуудад хийлгэх боломжоор хангана.

Дотоод, гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах боломжоор хангана.

  • СУДАЛГАА

Орчин үеийн өндөр технологиуд болох нанотехнологи, биотехнологи, мэдээллийн технологийн тэргүүлэх түвшний судалгаа хийх боломжоор хангана.

Гадаад оронд мэргэжлээрээ суралцах, ажиллаж амьдрах, шинэ мэдлэг, дадлага туршлага олж авах арга барилд сургана.

  • АВЪЯАС ХӨГЖҮҮЛЭХ

Оюутан бүрийн суралцах явцдаа гаргасан санаа, оюуны өмчийн бүтээлд анхаарч, зохион бүтээх, техник сэтгэлгээ, авьяасыг хөгжүүлэн инженерийн ухаанд дур сонирхолтой болгоно.