Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ШИНЖЭЭЧДИЙН БАГ ШИНЭ МОНГОЛ ТЕХНОЛОГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ ДЭЭР АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ.

11.03.2022

Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн шинжээчдийн баг “Компьютерийн ухаан” бакалавр магистрын хөтөлбөрийн урьдчилсан магадлан итгэмжлэлд дүн шинжилгээ хийн ажиллаж байна. Сургуулийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны танилцуулгыг Шинэ Монгол ТДС-н гүйцэтгэх захирал Д.Гантуул , бакалаврын хөтөлбөрийг програм хангамжийн тэнхимийн эрхлэгч М.Идэрбаатар болон магистрын хөтөлбөрийг програм хангамжийн тэнхимийн багш М.Отгонпүрэв нар танилцууллаа. 

БМИҮЗ-н шинжээчийн багт: Н.Мягмарцоож - Монгол улсын боловсролын их сургуулийн Сургалтын хөтөлбөр, багшийн хөгжлийн албаны дарга, доктор, дэд профессор;Б.Энхтуул - Монгол улсын их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухааны инженерчлэлийн сургуулийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн багш, доктор, дэд профессор;Д.Өлзий-Орших - “Старсофт” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал нар ажиллаж байна. ШМТДСургуулиас: Хөтөлбөрийн өөрийн үнэлгээний багийн гишүүд хамтран ажиллаж байна.