Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

“Биотехнологи- биоинженерчлэл” сэдэвт лабораторын цуврал семинар 2015 оны 11 сарын 19-нд эхлэлээ

20.11.2015

Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль болон Монгол Улсын Их Сургуулийн хамтарсан “Биотехнологи- биоинженерчлэл” сэдэвт лабораторын цуврал семинар 2015 оны 11 сарын 19-нд энэхүү илтгэлээр эхлэлээ .

Сэдэв: “Ходоодны үүдэл эс, түүний дифференциаци Vsig1 генийн экспрессээс хамаарах нь, накаут хулганы судалгаа”

Илтэгч: ШМТДС, МУИС, Элэгний Төвийн доктор О.Одгэрэл
Цаашид цуврал семинар 7 хоног бүрийн Пүрэв гаригт 18 цагаас 711 тоот өрөөнд явагдаж байх болно. Иймд сонирхсон судлаач багш, оюутан та бүхэн өргөнөөр ирж оролцоно уу!
Семинарын сэдэв хуваарийг зарын самбар дээрээс хараарай. Баярлалаа.