Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Барилгын инженер

БАРИЛГЫН ИНЖЕНЕРИЙН ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА

БАРИЛГЫН ИНЖЕНЕР-ийн мэргэжил яагаад чухал вэ?

Барилгын салбар нь Монгол улсад инженер техникийн дээд мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн ууган салбарын нэг бөгөөд их бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэнд чухал үүрэгтэй,  улсын нүүр царайг тодорхойлдог салбар юм.

    Сүүлийн жилүүдэд барилгын салбарын чиг хандлага нь орчин үеийн хүмүүсийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн инженерийн хийцтэй шийдэл бүхий байгаль орчинд ээлтэй, ногоон барилгууд ихээр төлөвлөгдөж байна. Мөн дижитал, виртуал технологиуд илүү өндөр түвшинд хөгжиж,  програм хангамжууд улам боловсронгуй болсноор олон талын мэдлэгтэй барилгын инженерийн эрэлт хэрэгцээ улам нэмэгдэж байна.

Яагаад манай сургуулийн өндөр технологийн БАРИЛГЫН ИНЖЕНЕР-ийн

мэргэжлийг сонгох ёстой вэ?

    Монгол улсын хэмжээнд барилгын инженер мэргэжилтэн бэлтгэдэг цөөн хэдэн сургуулиуд бий. Үүний дотроос ШМТДС-ийн барилгын инженерийн хөтөлбөрийн онцлог нь зохион бүтээх төсөл, дадлагын ур чадварт төвлөрсөн сургалттай, нэг багшид оногдох оюутны тоо цөөн тул оюутан бүрийг судалгааны өндөр ур чадварт сургадаг.

        Барилгын инженерийн талаар цогц мэдлэг, чадвар, дадалтай,  эерэг зөв харилцаа, хандлагыг өөриймшүүлсэн, олон орны мэргэжилтнүүдтэй багаар ажиллах ур чадвартай, мэргэжлийн салбартаа хөрвөн ажилладаг, ҮНЭ ЦЭНЭТЭЙ, ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ барилгын инженерүүдийг  бэлтгэн төгсгөдөг.

Энэ амжилтын нууц нь дэлхийн тэргүүлэх их, дээд сургуулиудын хэрэгжүүлдэг инженерийн боловсрол олгох  CDIO арга зүйг сургалтдаа нэвтрүүлэн  ажилладаг учраас төгсөгчид маань өндөр ёс суртахуунтай, шинэ үеийн чадварлаг манлайлагч инженерүүд болон төгсдөг.     

Шинэ Монгол Технологийн Дээд Сургууль нь 2014 оноос эхлэн Барилгын инженерийн хөтөлбөрийг 7 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Тус  бакалаврын хөтөлбөр нь нийт 123 кредит цагтай, суралцах хугацаа  4 жил буюу 8 улиралтай. Нэг жилийн сургалтын төлбөрийн хэмжээ 3,9 сая төгрөг.

Бид мөн Япон улсын Күрүмэгийн технологийн их сургуультай хамтран барилгын инженерийн 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд мэргэжлийн болон гадаад хэлний ур чадвар өндөр, зохих шалгуурыг хангасан суралцагч тус хөтөлбөрт хамрагдан сургуульдаа 2 жил суралцаад үргэлжлүүлэн Япон улсад 2 жил суралцаад төгсөх боломжтой.

Улирал бүр багаараа зохион бүтээх төслүүд гүйцэтгэж практик мэдлэг, чадвар, дадлыг эзэмшинэ. Төслийн хүрээнд барилгын анхан шатны тооцооллоос эхлэн барилгын зураг төсөл гаргах, төсөв тооцоог боловсруулах хүртэл судалгааны ажил хийх явцдаа асуудал шийдэх, мэдлэгээ хэрэглэх, системчлэн сэтгэх, багаар ажиллах, харилцааны, зохион бүтээх зэрэг орчин үеийн инженер хүний ур чадваруудыг цогц байдлаар эзэмшдэгээрээ бусад сургуулийн хөтөлбөрүүдээс онцлог ялгаатай. Төгсөх курстээ дипломын төслийн ажил бие даан гүйцэтгэж, эзэмшсэн мэдлэг, чадвараа батлан харуулна. 

Хичээлийн улирал бүр судлах зохион бүтээх төслийн хичээлүүд:

I-р курс

II-р курс

III-р курс

IV-р курс

1-р улирал

2-р улирал

3-р улирал

4-р улирал

5-р улирал

6-р улирал

7-р улирал

8-р улирал

Инженерийн удиртгал I, II

Технологи, зохион байгуулалт, менежмент

Бүтээцийн тооцоо, төсөвлөлт

Бакалаврын судалгааны ажил (төсөл)

Та төгсөөд ямар ажил хийх вэ?

  • Барилгын инженер
  • Талбайн инженер
  • Төслийн инженер
  • Чанарын хяналтын инженер
  • Барилгын ашиглалтын инженер
  • Зураг төслийн инженер
  • Бүтээцийн инженер
  • Автозам барилгын инженер
  • Материалын технологич инженер
  • Уулын ашиглалтын инженер
  • Судлаач, инженер багш

Сургуулийн онцлог давуу талууд

  1.  Үндэсний хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн
  2. Зөв соёлыг бүрдүүлсэн суралцах таатай орчин, материаллаг бааз
  3. Зохион бүтээх төсөлд суурилсан хичээлийн хөтөлбөрүүд
  4. Нэг багшид ноогдох оюутны тоо хамгийн бага
  5. Олон төрлийн сургалтын төлбөрийн тэтгэлэг
  6. Оюутны хөгжлийг дэмжих олон төрлийн үйл ажиллагаа
  7. Карьер хөгжил, сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөх үйлчилгээ
  8. Ажилтан-бие хүний цогц ур чадваруудыг эзэмшүүлдэг
  9. Япон улсын их сургуулиудтай хамтарсан 2+2 бакалаврын хөтөлбөр
  10. Япон улсын их сургуулиудтай хамтарсан оюутан солилцооны хөтөлбөр
  11. Япон улсын их сургуулиудтай хамтарсан дадлагын хөтөлбөр
  12. Япон улсын компанид мэргэжлээрээ ажиллах боломжууд
  13. Төгсөгчдийн ажил эрхлэлт 100 хувь

Барилгын инженерийн сургалтын хөтөлбөрт хэрэглэгдэж байгаа лаборатори, сургалтын орчин: 

Зураг 1. Архитектурын лаборатори 904 тоот

Зураг 2. Архитектурын лаборатори 904 тоот

Зураг 3. Оюутны бүтээлүүд

Барилгын инженер хөтөлбөрөөр суралцаж төгсөөд аль ч салбарт ажиллах чадвартай болно:

  • Төрийн байгууллага
  • I. /БХБЯ, Нийслэлийн захирагчийн алба, Хот байгуулалтын хэлтэс, Геодези, усны барилга байгууламж, Хот дахин төлөвлөлт/  – Зураг төслийн инженер,
  • II. Одон орон геофизикийн хүрээлэн, Газарзүй геоэкологийн хүрээлэн – Эрдэм шинжилгээний ажилтан,
  • III. Аймаг нийслэлийн Газрын алба – Барилгын ашиглалт хариуцсан инженер,
  • IV. Дулааны цахилгаан станци – Барилгын инженер
  • Барилга угсралтын төслүүд дээр – Талбайн инженер, Төслийн инженер, Чанарын хяналтын инженер, Төслийн менежер, удирдагч
  • Уул уурхай - Төслийн менежер, Уулын ашиглалтын инженер
  • Авто зам - Автозамын барилгын инженер, Хяналтын инженер
  • Хөдөө аж ахуй – Барилгын инженер, Талбайн менежер
  • Барилгын материал үйлдвэрлэл - Материалын технологич инженер
  • Зураг төслийн байгууллагад - Бүтээцийн инженер, Зургийн инженер
  • Боловсролын байгууллага – Судлаач багш

Оюутны карьер хөгжлийн төв

            Манай сургуулийн дэргэд оюутны карьер хөгжлийн төв ажилладаг бөгөөд энэ төвөөс оюутнуудад:

- суралцахад тулгарч буй хүндрэл бэрхшээлийг даван туулахад зөвөлгөө өгөх

- гадаад улсад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах бэлтгэл хангах

- материал бичиг баримт бүрдүүлэлт

- дотоод болон гадаадад ажилд анкет бөглөх, ярилцлагад бэлдэх

- дадлага хийх байгууллага сонгох, олох

- гадаадын их дээд сургуульд оюутан солилцоо, богино хугацааны хөтөлбөрт хамрагдах

- сайн дурын болон цагийн ажилд зуучлах

- оюутнуудаас сургалт, үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтийг хүлээн авч сургуулийн удирдлагуудад уламжлах, шийдвэрлүүлэх гэх мэт олон үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг.    

Төгсөгчдийн сэтгэгдэлээс:

Чинбатын Төгсдэлгэр

Намайг 1-р үеийн төгсөгч Төгсдэлгэр гэдэг. Шинэ Монгол дээд сургуулийн Барилгын инженэр чиглэлээр төгссөн. Төгсөөд Японы Ёокохама үндэсний их сургуульд 100%-ийн тэтгэлэгтэй мастерийн хөтөлбөрт хамрагдаад одоо докторын эхний жилдээ суралцаад хот төлөвлөлт, нийтийн тээврийн талаар судалгаа хийж байна. Би өөрөө Шинэ Монгол ахлах сургуулийг төгсөж дээд сургуульд элсэн орсон. Дээд сургуульд оюутан бүртэй тулж ажиллаж чаддаг багш нар болон олон гадаадын их дээд сургуулиудтай харилцаа холбоотой байж мэргэжлийн хүмүүстэй холбогдох боломж өндөр байдаг нь одоогийн карьер төлөвлөлт болон хувь хүний маань хөгжилд их тус нэмэр болжээ гэж хардаг. Их сургууль гэдэг хичээлээс гадна олон нийтийн үйл ажиллагаа, хичээлээс гадуурх хөтөлбөр, дадлага зэрэг нь оюутны хөгжлийг дэмждэг гэж би үздэг  Шинэ Монгол Технологийн Дээд сургуульд суралцсан маань эдгээр боломжийг надад олгосон гэж боддог.

Оюутнуудын гаргасан амжилт

  • ШМТДС-иас зохион байгуулсан ‘Барилга угсралт, технологи, зохион байгуулалт’-ын Анхдугаар олимпиадад – Тусгай байр 2017 он
  • Монголын барилгын инженерүүдийн холбоо – Шилдэг оюутан А.Анударь 2019

Цаашид мэргэжлээрээ хөгжих боломжууд.....

ШМТДС-ийн төгсөгчидөөс Японы компаниудад үндсэн ажилтнаар, гадаадын их дээд сургуульд судлаач оюутан, магистр, докторын зэрэг горилох олон боломж бий. Манай төгсөгчдөөс 2 оюутан Ёокохамагийн Үндэсний Их Сургуулийн мастерийн хөтөлбөрт 100 хувийн тэтгэлэгээр суралцаж төгсөөд байна.

  • ХАЯГ: Монгол улс,Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, Шинэ Монгол технологийн дээд сургууль

      

  • УТАС/ФАКС: (976)-75777799 (976)-99172098
  • Холбоо барих хөтөлбөр хариуцсан багш: Б.Отгонбаяр, Г.Уранбилэг
  • Холбоо барих утас: 88104199, 91003661
  • ЦАХИМ ШУУДАН: info@nmit.edu.mn
  • ВЭБ ХУУДАС: www.nmit.edu.mn