Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

БАГШИЙН АМЖИЛТ

17.11.2022

       Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн Барилга, архитектурын тэнхимийн багш Алтантуулын Саруул нь Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 04 сарын 08-ны өдрийн А/103 дугаар тушаалаар Барилгын архитектурын (эзэлхүүн) чиглэлээр МЭРГЭШСЭН АРХИТЕКТОР-ын зэргийг, мөн тус яамны 2022 оны 10 сарын 20-ны өдрийн А/159 дүгээр тушаалаар Хот төлөвлөлтийн чиглэлээр МЭРГЭШСЭН АРХИТЕКТОР-ын зэргийг тус тус хүртлээ.

       А.Саруул багшдаа баяр хүргэж, цаашдын ажил үйлст нь амжилт хүсье.