Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

Ахлах сургуулийн онцлог, давуу талууд

Ахлах сургуулийн онцлог, давуу талууд


“Шинэ Монгол” соёлыг сургууль дээрээ анх бий болгон төлөвшүүлж, хөгжүүлж ирсэн. Энэхүү соёлд сурагцсанаар сурагчид:

  1. Мэндлэх хүндлэх ёс
  2. Сэмпай, коохай буюу дээд доод ангийн сурагчдын хоорондын бие биеэ хүндлэх, харилцах соёл
  3. Гутал, дүрэмт хувцас сольж өмсөх, их цэвэрлэгээ хийх замаар ариун цэвэрч занд суралцах
  4. 5S 3R-ийг хэрэгжүүлж, хогоо ялган хаяснаар орчноо цэвэр байлгах, байгаль хамгаалах арга замд суралцах

Япон болон бусад гадаад орны их дээд сургуульд суралцаж буй төгсөгч ах эгч нартайгаа гүнзгий харилцаатай байх зэрэг олон соёлд суралцдаг.

Япон хэв шинжээр сургалтаа явуулж, 2 ээлжээр 08:20-18:00 хооронд хичээллэдэг.

Өөрийн  байртай ба биеийн тамирын заал, урлагийн их танхим, компьютер, лингафоны кабинеттэй.

Багш сурагчдын дотуур байртай.

Сурагчид дүрэмт хувцас өмсөх ба хөнгөлттэй хоолоор үйлчлүүлдэг.

Зарим хичээлийг сонгон судлах боломжтой ба гадаад 2 хэл үзнэ /англи, япон/

Стандарт хөтөлбөрийг 20%-30%-ийн баяжилттай судалдаг.

8-н төрлийн секц /бадминтон, сагс, шатар-даам, теннис, кендама, волейбол, аэробик, хөл бөмбөг, кэндо/ болон 4-н төрлийн дугуйлан /урлахуй, илтгэх урлаг, бүжиг, драм/ хичээллэдэг.

Жилд 40 хүртэлх тэргүүний сурагчдад мөнгөн тэтгэлэг олгодог. /1 хүүхдэд 120-240 $/

Япон хэлний зуны сургалт зохион байгуулдаг.

Японы Их, дээд болон ахлах сургуулиудтай хамтран ажиллаж сурагч солилцдог.

Төгсөгчдийг Японы ИДС-д суралцуулах талаар системтэй бэлтгэдэг ба жил бүр 12-15 төгсөгчийн 4-н жилийн сургалтын төлбөр, амьдрах зардлыг тус сургуулийн ивээн тэтгэгч нар бүрэн хариуцдаг

Эмблем

Утга агуулга, билэгдэл нь:  Галын дөл, нар, сарыг дүрсэлж Шинэ Монгол гэдэг үгийн эхний үсгийг монгол эвхмэл бичгээр бичсэн байдаг. Нар нь Япон орныг, сар нь Монгол орныг, галын дөл нь хүүхдүүдийг, тэдний мөрөөдлийг бэлгэдэж, байгаа билээ.


Шинэ Монгол сургуулийн сүлд дуу ♪

Наран улсын итгэл тээж

Номын ариун хур буулгасан

Ирэх цагийн эрдмийн орой 

Идэр насны мөнхийн дуулал                             

Шинэ монгол шинэ монгол

Азийн зүрхэнд ассан гал

Шинэ монгол шинэ монгол

Алдараа өргөсөн манай сургууль

Буурал түүхийг алтаар ширээлж

Баян монголд алдараа өргөсөн

Залуу насны эрдмийн гараа

Замбуулинг багтаах эрдмийн өргөө

дх:

Бумбын сайхан орныхоо

Буянг дагаад сансарт цойлон

Алтан соёмбо тэнгэрт мандуулж

Ариун үйлсээр цацал өргөнө