Шинэ Монгол Технологийн дээд сургууль
New Mongol institute of technology

АРХИТЕКТУР

Архитектурын хөтөлбөр

Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн Архитектурын хөтөлбөр нь олон улсын магадлан итгэмжлэгдсэн Массежусатын Технологийн Их Сургууль (MIT) сургалтын хөтөлбөрийн үндэслэн үйл ажиллагаагаа явуулж байна. Шинэ технологи,соёлын дурсгалт өв мөн бодит мэдээллийн үндсэнд боловсруулсан дизайны шийдлийг “Үнэн Мэдлэг, Бүтээлч Оюун” – аар төлөвлөх архитекторуудыг бэлтгэх нь хөтөлбөрийн зорилго юм.

Архитектурын хөтөлбөрт суурь 5 шинжлэх ухаан хамаардаг. Хот төлөвлөлт, Газар зохион байгуулалт, Дата мэдээлэл програмчлал, Урлагийн түүх, Хүн ба байгаль орчин, эдгээр салбаруудыг архитектурын шинжлэх ухаанаар холбож технологид суурилсан инженерчлэлийн арга барилыг дизайны шийдлээр зохион байгуулах төлөвлөх арга барилд суралцах юм. Зураг төсөл боловсруулах нь асуудлыг бүтээлчээр шийдэх, аливаа төслийг тэгш эрх, нийгмийн хариуцлагын хүрээнд шударга ёс, соёлын өвийг хамгаалах зэрэгт үндэслэн шийдвэрлэдэг. Манай сургалтын хөтөлбөр нь “Шинэ Монгол” соёлын хүрээнд хувь “Хүн”-ээс эхлээд дэлхийн түвшний “Хүн” -ийг бэлтгэж нийгмийн хариуцлагатай, хүрээлэн буй орчин орон зайг тогтвортой байлгах сайжруулах, зорилго бүхний оюутнууд бэлтгэдэг.

ШМТДС-н архитектурын хөтөлбөрийн давуу тал

  • Олон улсын инженерийн бэлтгэх CDIO сургалтын арга зүйг нэвтрүүлсэн
  • Сургалтын явцад олон улсын гаднын их дээд сургуультай хамтран сургалт, судалгаа, дадлага хий боломжтой Японы их дээд сургуулийн Sakura Science хөтөлбөртэй.
  • Карьер хөгжлийн төвөөр дамжуулан үргэлжлүүлэн гаднын их дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах, олон улсын болон дотоодын аж ахуй нэгжүүдэд мэргэжлээрээ ажиллах боломжоор хангана.
  • 140 кредит цаг буюу 4 жилийн сургалтын хөтөлбөр
  • 1 багшид ногдох оюутны тоо тул нээлттэй багш оюутнууд харилцан суралцдаг.

ШМТДС-н Архитектурын хөтөлбөрийн бүтэц

Хичээлийн ерөнхий задаргаа

Багц цаг

Ерөнхий эрдмийн хичээл

44

Мэргэжлийн суурь хичээл

35

Мэргэшүүлэх хичээл

61

Нийт

140

Жич: Энэхүү 4 жилийн сургалтын хөтөлбөр нь оюутанд тэнхимийн хөтөлбөрт хамрагдахаас илүү өргөн хүрээнд, олон улсын хөтөлбөр, солилцоо зэрэгт суралцах боломжийг нээн өгдөг. Хичээлийн хөтөлбөрт тусгагдсан хичээлүүд нь Монгол улсын их дээд сургуулийн стандартын дагуу боловч хичээлийн агуулга зорилго нь олон улсын жишигт нийцсэн байна.

Ажлын байр - Алсын хараа

Аливаа зүйлс хувьсан өөрчлөгдөхийн хирээр түүнд тохирсон технологи, бүтэц зохион байгуулалт дэлхий нийтийн жишгийг дагах хэрэгцээ шаардлага барилгын салбарт дижитал хувьсгал бий болж байна. Цаашид технологи, дата мэдээлэл, програмчлалд суурилсан төлөвлөлтүүд, нар, салхины нөлөөллийн тооцоолол, газар хөдлөлт гэх мэт байгалийн давагдашгүй хүчин зүйлд тогтвортой мөн өв соёл, шинжлэх ухааны бодит мэдээлэл багтаасан дизайны шийдэл гаргах хэрэгцээ шаардлагууд гарсаар байна. Архитектурын мэргэжлээр олон улсад дараах чиглэлээр мэргэшин ажиллах боломжтой.

  • - 3 хэмжээст анимейшн хийх архитектор
  • - Концепц барилга байгууламж төлөвлөлт хийх архитектор
  • - Гүйцэтгэгч архитектор
  • - Барилга байгууламжийг шинжлэх ухааны хүрээнд судалгаа хийх судлаач
  • - Хот болон бүс нутгийн төлөвлөлтийн архитектор
  • - Барилга байгууламжийн бүтээцийн архитектор
  1. 1. Элсэлт

ШМТДС-ийн  2022-2023 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх журмын дагуу архитектурын хөтөлбөрт: элсэлтийн ерөнхий шалгалтын Математик эсвэл Физикийн оноо (450), Ур чадварын бүтээлийн танилцуулга, PDF өргөтгөлтэй материалыг saruul.altantuul@nmit.edu.mn хаягаар хүлээн авна.

 Бакалаврын элсэлтэд өөр сургуулиас шилжин суралцах хүсэлтэй оюутнууд дүнгийн голч болон цаашид суралцах хүсэлтийг илэрхийлсэн өргөдөл гаргах болохыг анхаарна уу.